Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/183

 

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/183

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа  

                   Иргэний нэхэмжлэгч: Г.А

Шүүгдэгч: Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн Буйруут овогт Бийн Ут холбогдох эрүүгийн 2112001800154 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Гадаадын иргэн, харьяатын газрын тус аймаг дахь хяналтын улсын байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр 2 хүүхэд, ээжийн хамт Архангай аймгийн ...........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Буйруут овогт Бийн У/РД:АЮ............../ 

 

                             Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.У нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр РЫпо маркийн 34-67 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасныг зөрчиж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны төлбөр авах цэгийн орчимд иргэн Г.Аын жолоодож явсан Клугер маркийн 69-81 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэн Ч.Пын эзэмшлийн Приус-30 маркийн 00-26 АРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, явган зорчигч Б.Б, А.Э нарыг мөргөж, зам тээврийн осол гарган хохирогч Б.Б, А.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                        *Шүүгдэгч Б.Уын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

                 “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр би 16 цагийн үед Цагаан давааны арын мод үржүүлэх хажуу талаас элс ачаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт буулгаад дахиж элсэн яваад ачиж орж ирж байгаад Цагаан давааны Ганц модны рашааны тархин дээрээс унаж явсан машины тоормос ажиллагаагүй болж уруу газар алдсан. Уг алдсан газар постоноос миний багцаагаар 300 метрийн зайтай байсан байх тэр үед Хавтгай мод руу салдаг хэсэг рүү дараад орох гэсэн боловч нэг жижиг тэрэг зогсож байхаар нь орж чадаагүй. Тэгээд пост хэсэг рүү орох гэж байхад постон дээр нэг машин зогсож байсан би тэр машиныг гараад явчих байх гэж бодоод уруудах урсгалаараа уруудаж явахад постоны замын хаалт дээш өргөсөн байсан болохоор гараад явчих юм бол би эсрэг урсгалаар уруудаж машин мөргөхгүй гэж бодсон. Тэгсэн нөгөө машин хөдлөхгүй байсан би Хавтгай модны салдаг уулзвараас эхлэн автомашины сигналийг байнга дуугаргаж явсан. Би постонд дээр зогсож байсан машиныг би өөрийнхөө хэсгээр талалж мөргөөд эсрэг талаараа замын хашлага давж мөргөхөд тухайн автомашин миний машинд мөргүүлээд замын голд зогсож байсан Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг машины постоны бетон суурийг мөргөсөн. Тэгээд би цааш уруудаж явж байхдаа Замчингийн урд хэсэг рүү дарж орох бодолтой явж байсан боловч уг гарцан дээр жижиг цагаан өнгийн машин байхаар нь сигналдсан боловч маш удаан явж байхаар нь гүйцэт түрүүлж эсрэг урсгал руу ороход урдаас 2 машин ирж байсан тэгэхээр нь гэрлээр дохиход түрүүнд нь явж байсан машин зогсож надад зам тавьж өгсөн. Миний гүйцэт түрүүлсэн машинтай би их ойрхон гарсан тэгээд цааш Дархан нэхий дэлгүүрийн доод уулзвараар баруун гар тийш дарж орсон сайжруулсан замаар уруудаж явахад машины эрч саарахгүй болохоор нь би Хуучин математик сургуулийн талбай руу орохоос өөр сонголт байгаагүй учир нь доошлох тусам хүмүүсийн хөдөлгөөн их зах таараагүй байгаа гэж бодсон. Тэгэхээр би энэ талбай руу оруулж зогсоон гэж болоод Математик сургуулийн талбай руу дараад хашлагыг мөргөөд ороход машины урд салхины шил хагарсан, хагараагүй салхины шилний хэсгээрээ харахад 2 эмэгтэй хүүхэд миний машинаас 1 метрын зайтай ард үлдсэн миний санахаар хашлагын төмөрт оногдсон байх гэж бодож байна. Би худалдан авсан хойш тос солих дугуй солих зэрэг үйлчилгээ хийж байсан. Өөр эвдрэл гэмтэл учирч байгаагүй тоормосгүй болж байгаагүй. Би зогсоох арга хэмжээг байнга л авч байсан машинаа алдсан үеэс л зогсоох гэж оролдсон. Би ганцаараа явж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гадна бүрэнхий тасарч байсан болохоор үзэгдэх орчин хязгаарлагдсан зүйл байхгүй цаг агаар тогтуун байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В” С ангиллын үнэмлэхтэй. Тухайн 34-67 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг С ангиллаар барьдаг. Миний машиныг өөр хүн унаж хэрэглэдэггүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарынхаа хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг,

 

           *Иргэний нэхэмжлэгч Г.Аын өгсөн:

           “...Тухайн үед би мөнгө тушаадаг газар мөнгө тушаагаад хариултаа аваад  зогсож байсан чинь араас ирээд машин мөргөөд хажуугаар гараад явсан, юу болсон, ямар машин байсныг би анзаараагүй, тэгээд буух гэтэл миний хаалга хажуу талын машинтай нийлсэн байсан тул онгойхгүй байсан. Би дүүгээ буулгаад буусан. Одоо би нотлох баримтаар тогтоогдож байгаа хохирлоо нэхэмжилж байгаа, 9.440.000 төгрөгийн  хохирлоо төлбөр өөр гомдол саналгүй...” гэх мэдүүлэг,

 

           *Эрүүгийн 2112001800154 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Бгийн өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хичээлээ тараад Багшийн сургуулийн номын санд суучихаад байрандаа орохоор гадна төмөр хашаа руу ороод явж байтал араас “түс” тас” хийх чимээ гарахаар нь эргээд хартал хурц шар гэрэлтэй машин хашааг дайраад орж ирсэн. Тэгсэн надтай зөрсөн эгч чанга орилохоор нь эргээд хартал машин ирж намайг мөргөсөн. Миний биеийн баруун хэсгээр автомашины баруун талын гэрэл хэсгээр мөргүүлсэн. Сургуулийн дотуур Б байрны хашаан дотор явж байхад ирж мөргөсөн. Би дахин дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардал болох 2.000.000 төгрөгийг жолоочоос авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р  хх-ийн 130 дугаар тал/

 

            *Хохирогч А.Эын өгсөн:

            “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Багшийн сургуулийн байрнаас гараад гадна талын хашаанаас гарах гээд явж байтал урд төв замаас машин ирээд урд талын хашааг дайраад орж ирээд намайг мөргөсөн, би нэлээд зайтай шидэгдсэн байсан. Би тэгээд босох гээд оролдсон чинь миний биеийн бөгсөн хэсэг болон хоёр хөл мэдээгүй хөдлөхгүй байсан. Тэгээд намайг түргэн ирээд аваад явсан. Би эмнэлэгт очоод 7 хоног хэвтээд гарсан. Одоо би гэртээ хэвтрийн дэглэм сахиад хэвтэж байгаа. Миний биед аарцагны яс 2 хугарсан, тархи доргисон, баруун тавхай, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэсэн гэмтлүүд тогтоогдсон байсан. Би гомдолтой байна, Би одоо хичээлдээ сууж чадаагүй, сургуул хаягдсан. Одоо би босож явж чадахгүй байгаа. Одоогоор эмчилгээ сайн хийгээгүй төрсний дараа хийгдэнэ гэсэн. Төрсний дараа эмчилгээ хийлгэнэ цаашид ямар зардал гарахыг би сайн мэдэхгүй байна. Намайг мөргөсөн машины жолооч надад хохирлын мөнгө гэж 3 сая төгрөг өгсөн. Уг мөнгөөр би эмчилгээ хийлгэж байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 147-149 дүгээр тал/

 

           *Иргэний нэхэмжлэгч Ч.Пын өгсөн:

           “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны төлбөр авах цэгийн завь руу өөрийн машин болох приус-30 маркийн 0026 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоосон байхад цагаан даваанаас ачааны автомашин алдаж төлбөр өгч байсан машины араас мөргөөд миний машины давхар мөргөж эвдрэл учруулсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2021 оны 08 дугаар сарын эхээр Архангай аймгийн төвөөс 15.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гомдолтой байна. Үнэлгээгээр гарсан 2.638.000 төгрөг болон үнэлгээний хөлсөнд төлсөн 138.000 төгрөгийн нэмж гаргуулж хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 127 дугаар тал/

 

           *Иргэний нэхэмжлэгч Г.Аын өгсөн:

          “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг руу орж ирж яваад Цагаан давааны постод машинаа араас нь ачааны автомашинд мөргүүлж машинаа эвдлүүлсэн. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос 25.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гомдолтой байна. Үнэлгээгээр гарсан 9.440.000 төгрөг болон үнэлгээний хөлсөнд төлсөн 470.000 төгрөгийг нэмж гаргуулж хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 135 дугаар тал/

 

          *Гэрч А.Дгийн өгсөн:

          “...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт байх гэрээсээ 17 цаг өнгөрч байхад ах Г.Аын хамт Архангай аймгийн төв орж жирэмсэний хяналтанд орох зорилгоор явж байгаад Цагаан давааны постон дээр ах мөнгөө өгөөд явах гэтэл араас машин ирж мөргөөд замын хажууд зогсож байсан приус-30 маркийн машинтай мөргөлдүүлээд доош уруудаж явсан машин ямар машин байсанг хараагүй. Надад машины сигнал сонсогдоогүй. Би толгой жаахан өвдөөд шилүү хүзүү рүү хөшөөд байгаа ил харагдах шарх сорви бол байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 36 дугаар тал/

 

           *Гэрч А.Уын өгсөн:

          “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр би 18 цаг өнгөрөөгөөд ажлаасаа таараад гэртээ байж байхад манай жижүүрээс залгаад манай 2 хүүхэд машинд мөргүүлээд хайс дайрч эвдэлсэн та яаралтай хүрээд ир гэж хэлэхээр нь би ирэхэд том ачааны машин манай байрны хашаан дотор 2 хүүхдийг эмнэлгийн машин аваад явсан байсан. Манай Багшийн сургуулийн өмчийн хайс байгаа юм. Би 2 дугаар байрны эд зүйлс болон, барилга хашаа зэргийн эд хариуцагчаар хариуцан ажилладаг. Тухайн хашааны 1 ширхэг шон, төмөр хайс 5-6 метрийн урт хайсыг эвдсэн байсан. Манай байрны төмөр хайсыг гагнаж янзлаад цагаан өнгийн будгаар будаад янзалсан. Миний хариуцдаг хайсыг янзалсан болохоор надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 106 дугаар тал/

 

          *Шинжээч Б.Чын өгсөн:

          “...Би уг дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад С.Мгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №3479 дугаартай дүгнэлтийн 2 дахь заалтад заасан “Rhino маркийн 34-67 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын гэрэлтүүлэх хэрэгсэл асахгүй, зүүн урд тормосны накладка тос мэт зүйлээр бохирлогдсон, баруун хойд талын тормосны накладка элэгдэж хийцийн бэхэлгээний хадаас элэгдэж суурь төмөр гарсан, барбаанууд элэгдсэн байна гэсэн дүгнэлтийг үндсэн гаргасан ба уг тоормосны механизмын элэгдэл, эвдрэл гэмтэл нь замын хөдөлгөөний замын хөдөлгөөний дүрмийн 3.4а заалт, уг дүрмийн 4 дүгээр хавсралт MNS 4598 стандартыг хангасан байж замын хөдөлгөөнд оролцох ёстой байсан. Гэтэл уг тээврийн хэрэгсэл нь 3.4а заалт, уг дүрмийн 4 дүгээр хавсралт MNS 4598 стандартад зааснаар ашиглахыг хориглосон байсан байна. Гэтэл жолооч Б.У нь ашиглахыг хориглосон тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас ашиглалтын явцад тээврийг хэрэгслийн тоормосны механизм ажиллагаагүй болсны улмаас уг осол гарсан байна гэж дүгнэсэн. Замын нөхцөл байдал, уул, даваа гүвээтэй газраас шалтгаалан уг элэгдэл янз бүр байдаг болохоор тодорхойлох боломжгүй. Уг үйлдэл замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зогсоох үйлдэл биш. Харин уг тээврийн хэрэгслийг зогсоох хурдыг сааруулах зорилгоор тоормос дээрээ гишгэсэн үйлдэл нь зогсоох арга хэмжээ авч байгаа үйлдэл юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 221-222 дугаар тал/

 

          *Шинжээч С.Мн өгсөн:

         “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3479 дугаартай дүгнэлт үнэн зөв. Уг дүгнэлтийг гаргахдаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоох, арга аргачлалын дагуу гаргасан.  Тухайн эвдрэл гэмтэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцох эрхтэй эсвэл эрхгүйг шинжээч миний хувьд хариулах боломжгүй. Бүрэн бус гэж үзэх үндэслэл болно. Уг тээврийн хэрэгсэлд үүссэн дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийн тодорхойлох боломжгүй. Дээрх элэгдсэн эд ангийн эвдрэл нь 1 өдрийн дотор үүсэх боломжгүй. Дээрх автомашинд үүссэн гэмтэл нь ашиглалт, эдэлгээний явцад үүссэн гэмтэл байсан. Жолооч нь тухайн тээврийн хэрэгслийг эвдрэл гэмтлийг засварлах үүрэгтэй эсэх нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Тухайн гэмтэл үүссэн үед жолоочид/тормосны наклад элэгдэж, бэхэлгээний хадаас үрэгдсэн үед/ чахарч дугарах, тос  мэд зүйлээр бохирлогдсон үед тээврийн хэрэгслийг зогсоох үед бүрэн зогсохгүй, тодорхой хэмжээний зай туулж зогсох зэрэг шинж тэмдэгүүд жолоочид мэдрэгдэнэ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 247-250 дугаар тал/

 

           *Шинжээч С.Мн дахин өгсөн:

          “...Осол хэрэг гарсан газрын нөхцөл байдал, тормосны механизмын элэгдэл хорогдол, ашиглалтын явцад үүссэн тос мэт зүйлээр бохирлогдсон гэмтэл зэргээс зогсоох арга хэмжээ авахад нөлөөлнө. Тормосны эд ангийн механизмын элэгдэл, ашиглалтын явцад үүссэн тормосны наклад бохирдлын байдал нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахад нөлөөлж зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх боломжтой. Дээрх автомашинд учирсан гэмтлүүд нь ослын улмаас болон ашиглалтын явцад үүссэн гэмтлүүдтэй байсан. Ашиглалтын явцад үүссэн гэмтлүүд жолоочийн туршлагаас хамаарч мэдэх боломжтой. Тээврийн хэрэгслийн зүүн урд талын тормосны шингэн дамжуулах гуурсны тасарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой гэж дүгнэлтэд тодорхой дурдсан...”гэх дүгнэлт/2-р хх-ийн 14-15 дугаар тал/

 

          *Яллагдагч Б.Уын өгсөн:

          “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр би 16 цагийн үед Цагаан давааны арын мод үржүүлэх хажуу талаас элс ачаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт буулгаад дахиж элсэн яваад ачиж орж ирж байгаад Цагаан давааны Ганц модны рашааны тархин дээрээс унаж явсан машины тоормос ажиллагаагүй болж уруу газар алдсан. Уг алдсан газар постоноос миний багцаагаар 300 метрийн зайтай байсан байх тэр үед Хавтгай мод руу салдаг хэсэг рүү дараад орох гэсэн боловч нэг жижиг тэрэг зогсож байхаар нь орж чадаагүй. Тэгээд пост хэсэг рүү орох гэж байхад постон дээр нэг машин зогсож байсан би тэр машиныг гараад явчих байх гэж бодоод уруудах урсгалаараа уруудаж явахад постоны замын хаалт дээш өргөсөн байсан болохоор гараад явчих юм бол би эсрэг урсгалаар уруудаж машин мөргөхгүй гэж бодсон. Тэгсэн нөгөө машин хөдлөхгүй байсан би Хавтгай модны салдаг уулзвараас эхлэн автомашины сигналийг байнга дуугаргаж явсан. Би постонд дээр зогсож байсан машиныг би өөрийнхөө хэсгээр талалж мөргөөд эсрэг талаараа замын хашлага давж мөргөхөд тухайн автомашин миний машинд мөргүүлээд замын голд зогсож байсан Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг машины постоны бетон суурийг мөргөсөн. Тэгээд би цааш уруудаж явж байхдаа Замчингийн урд хэсэг рүү дарж орох бодолтой явж байсан боловч уг гарцан дээр жижиг цагаан өнгийн машин байхаар нь сигналдсан боловч маш удаан явж байхаар нь гүйцэт түрүүлж эсрэг урсгал руу ороход урдаас 2 машин ирж байсан тэгэхээр нь гэрлээр дохиход түрүүнд нь явж байсан машин зогсож надад зам тавьж өгсөн. Миний гүйцэт түрүүлсэн машинтай би их ойрхон гарсан тэгээд цааш Дархан нэхий дэлгүүрийн доод уулзвараар баруун гар тийш дарж орсон сайжруулсан замаар уруудаж явахад машины эрч саарахгүй болохоор нь би Хуучин математик сургуулийн талбай руу орохоос өөр сонголт байгаагүй учир нь доошлох тусам хүмүүсийн хөдөлгөөн их зах таараагүй байгаа гэж бодсон. Тэгэхээр би энэ талбай руу оруулж зогсоон гэж болоод Математик сургуулийн талбай руу дараад хашлагыг мөргөөд ороход машины урд салхины шил хагарсан, хагараагүй салхины шилний хэсгээрээ харахад 2 эмэгтэй хүүхэд миний машинаас 1 метрын зайтай ард үлдсэн миний санахаар хашлагын төмөрт оногдсон байх гэж бодож байна. Би худалдан авсан хойш тос солих дугуй солих зэрэг үйлчилгээ хийж байсан. Өөр эвдрэл гэмтэл учирч байгаагүй тоормосгүй болж байгаагүй. Би зогсоох арга хэмжээг байнга л авч байсан машинаа алдсан үеэс л зогсоох гэж оролдсон. Би ганцаараа явж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гадна бүрэнхий тасарч байсан болохоор үзэгдэх орчин хязгаарлагдсан зүйл байхгүй цаг агаар тогтуун байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В” С ангиллын үнэмлэхтэй. Тухайн 34-67 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг С ангиллаар барьдаг. Миний машиныг өөр хүн унаж хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 37-39 дүгээр тал/

 

          *Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн ахлах шинжээч С.Мгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3479 дугаартай:

          “...Rhino маркийн 34-67 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Rhino маркийн 34-67 АРА улсын тээврийн хэрэгслийн хойд талын гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн асахгүй, зүүн урд талын тоормосны накладка тос мэт зүйлээр бохирлогдсон, баруун хойд талын тоормосны накладка элэгдэж хийцийн бэхэлгээний хадаас элэгдэж суурь төмөр гарсан, барбанууд элэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг үзлэг, шинжилгээний хэсгээс үзнэ үү. Тээврийн хэрэгслийг дахин ашиглаж боломжтой эсэх нь засварын үйл ажиллагаанаас хамаарах тул хариулах боломжгүй. Rhino маркийн 34-67 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгүүр асаж ажиллаж байна. Тээврийн хэрэгсэлд гарсан гэмтэл, тухайн орчин нөхцөлөөс шалтгаалан хурдны хайрцагны бүрэн ажиллагааг шалгах боломжгүй байна. Ослын үед тээврийн хэрэгсэл дээр байсан гэх ачаа нь шинжилгээ хийх үед байхгүй байсан тул тухайн тээврийн хэрэгсэл даац хэтрүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Тоормосны эд ангийн элэгдсэн гэмтэл нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн гэмтэл байна. Урд тэнхлэгийн тоормосны механизмын ажиллагаагүй байгаа гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй. Тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй байх тул замын хөдөлгөөнд оролцох боломжгүй. Тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн жолооны механизмын бүрэн ажиллагааг шалгах боломжгүй байна. Тээврийн хэрэгслийн зүүн урд талын тоормосны шингtн дамжуулах гуурсны тасарсан гэмтэл нь ослын улмаас үүссэн байх боломжтой. Зүүн урд талын тоормосны накладка, барбаны дотор хэсэг тос мэт зүйлээр бохирлогдсон, баруун хойд талын тоормосны накладка элэгдэж бэхэлгээний хадаас үрэгдэж элэгдсэн, суурь төмөр гарсан, барбанууд ховилдож элэгдсэн гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн байна. Урд тэнхлэгийн тоормосны механизм ажиллахгүй байна. Тухайн гэмтэл нь хэзээ, ослын аль үед үүссэнийг тогтоох боломжгүй. Жолооны механизмын хөндлөн татуурга гулзайсан гэмтэл ослын улмаас үүссэн байх боломжтой тул дээрх гэмтэл нь осолд нөлөөлөхгүй. Тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн жолооны механизмын бүрэн ажиллагааг шалгах боломжгүй байна. Б.Уын жолоодож явсан Rhino маркийн 34-67 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2019, 2020 онд техникийн оношилгоонд орсон эсэх, орсон бол замын хөдөлгөөнд оролцуулах стандарт шаардлагад нийцэж байсан эсэх шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 159-164 дүгээр тал/

 

          *Шинжээч Б.Чын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн:

          “...Жолооч Б.Уын жолоодож явсан Киа маркийн 34-67 АРА улсын дугаартай автомашины эвдрэл гэмтэл нь Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мн 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 3479 дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул жолооч Б.У нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн байна.     Киа маркиин 34-67 АРА улсын дугаартай автомашины жолооч Б.У Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Мн 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 3479 дугаар дүгнэлтээр тогтоогдсон нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан заалт зөрчсөн байна. Жолооч Б.Уын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан заалт зөрчсөний улмаас гарсан. Осол гарахад гарахад замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн зүйл илэрсэнгүй. Б.Уыг / АЮ87020473/ ТҮЦ машинаас лавлагаа авхуулахад В.С ангиллын 562267 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 202-203 дугаар тал/

    

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийн 401 дугаартай: “...Б.Бгийн биед баруун талын 4,5,6 дугаар хавиргануудын суганы дунд шугамаарх зөрүү багатай хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун талын 4,5,6-р хавирганы хугарал гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 49-50 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийн 402 дугаартай“...А.Эын биед аарцаг ясны дээд салааны зөрүүгүй хугарал, доод салааны зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун тавхай, нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Аарцаг ясны дээд салааны зөрүүгүй хугарал, доод салааны зөрүүтэй хугарал, гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун тавхай, нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна. А.Э нь 20-21 долоо хоногтой жирэмсэн байна...” дүгнэлт /1-р хх-ийн 65-66 дугаар тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1107 дугаартай:

“...2009 онд үйлдвэрлэгдэж, 2018 онд Монгол улсад орж ирсэн Приус-30 маркийн 00-26 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буферийн тогтоогч хугарсан. Зүүн урд их гэрэл хагарсан. Калпак хагарсан. Урд буферийн дотор төмөр гулзайсан. Буферийн пампер хөөс бутарсан. Агаар шүүгчийн гэр хагарсан. Урд хоёр залгаа лонжром хугарсан. Урд буфер хагарч цуурсан. Калутны нугас гажсан. Зүүн урд под крыло урагдсан. Буферийн нэмэлт гэрэл хагарсан. Цээж утас тасарсан. Хойд буфер хагарч будаг халцарч зурагдсан.З үүн хойд кузовны булан хонхойж чихэгдсэн. Зуүн урд крыло хонхойсон.Зүүн урд лонжром гулзайсан. Зүүн урд гэрлийн ар суурь тунарсан. Зүүн урд дугуйны арк тунарсан.Баруун урд лонжром гулзайсан. Урд карказ тунарсан зэрэг эвдэрсэн эд ангиудын үнэлгээ нийт 2.638.000/хоёр сая зургаан зуун гучин найман мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 91 дүгээр тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1107 дугаартай:

“...2005 онд үйлдвэрлэгдэж, 2016 онд Монгол улсад орж ирсэн тоёота клугерь маркийн 69-81 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүр сетка хагарсан. Урд буфер хагарч цуурсан. Багажны хаалга хонхойж цөмөрсөн. Баруун хойд гэрэл хагарсан. Хойд буфер хагарч цуурсан. Урд болон хойд буферийн тогтоогчууд хугарсан. Баруун хойд кузовны шил хагарсан.  Кабин нугаларч чихэгдэж хэд хэдэн газраа үрчийж тунарч хонхойсон байв. Баруун хойд хаалга хонхойсон. Яндан нугаларсан зэрэг эвдэрсэн эд ангиудын үнэлгээ нийт 9.440.000/есөн сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 139 дүгээр тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 3-15 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 131 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.У нь Rhino маркийн 34-67 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасныг зөрчиж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны төлбөр авах цэгийн орчимд иргэн Г.Аын жолоодож явсан Клугер маркийн 69-81 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэн Ч.Пын эзэмшлийн Приус-30 маркийн 00-26 АРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, явган зорчигч Б.Б, А.Э нарыг мөргөж, зам тээврийн осол гарган хохирогч Б.Б, А.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Аын эд хөрөнгөд 9.440.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ч.Пын эд хөрөнгөд 2.638.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.У үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Бгийн”...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хичээлээ тараад Багшийн сургуулийн номын санд суучихаад байрандаа орохоор гадна төмөр хашаа руу ороод явж байтал араас “түс” тас” хийх чимээ гарахаар нь эргээд хартал хурц шар гэрэлтэй машин хашааг дайраад орж ирсэн. Тэгсэн надтай зөрсөн эгч чанга орилохоор нь эргээд хартал машин ирж намайг мөргөсөн. Миний биеийн баруун хэсгээр автомашины баруун талын гэрэл хэсгээр мөргүүлсэн. Сургуулийн дотуур Б байрны хашаан дотор явж байхад ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг, хохирогч А.Эын”...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Багшийн сургуулийн байрнаас гараад гадна талын хашаанаас гарах гээд явж байтал урд төв замаас машин ирээд урд талын хашааг дайраад орж ирээд намайг мөргөсөн, би нэлээд зайтай шидэгдсэн байсан. Би тэгээд босох гээд оролдсон чинь миний биеийн бөгсөн хэсэг болон хоёр хөл мэдээгүй хөдлөхгүй байсан. Тэгээд намайг түргэн ирээд аваад явсан. Би эмнэлэгт очоод 7 хоног хэвтээд гарсан. Одоо би гэртээ хэвтрийн дэглэм сахиад хэвтэж байгаа...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Пын”...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан давааны төлбөр авах цэгийн завь руу өөрийн машин болох приус-30 маркийн 0026 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоосон байхад цагаан даваанаас ачааны автомашин алдаж төлбөр өгч байсан машины араас мөргөөд миний машины давхар мөргөж эвдрэл учруулсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Аын”...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг руу орж ирж яваад Цагаан давааны постод машинаа араас нь ачааны автомашинд мөргүүлж машинаа эвдлүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Дгийн”...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би Архангай аймгийн Ихтамир сумын Борт багт байх гэрээсээ 17 цаг өнгөрч байхад ах Г.Аын хамт Архангай аймгийн төв орж жирэмсэний хяналтанд орох зорилгоор явж байгаад Цагаан давааны постон дээр ах мөнгөө өгөөд явах гэтэл араас машин ирж мөргөөд замын хажууд зогсож байсан приус-30 маркийн машинтай мөргөлдүүлээд доош уруудаж явсан машин ямар машин байсанг хараагүй...” гэх мэдүүлэг, гэрч А.Уын”...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр би 18 цаг өнгөрөөгөөд ажлаасаа таараад гэртээ байж байхад манай жижүүрээс залгаад манай 2 хүүхэд машинд мөргүүлээд хайс дайрч эвдэлсэн та яаралтай хүрээд ир гэж хэлэхээр нь би ирэхэд том ачааны машин манай байрны хашаан дотор 2 хүүхдийг эмнэлгийн машин аваад явсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Бгийн биед баруун талын 4,5,6 дугаар хавиргануудын суганы дунд шугамаарх зөрүү багатай хугарал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийн 401 дугаартай дүгнэлт, хохирогч А.Эын биед биед аарцаг ясны дээд салааны зөрүүгүй хугарал, доод салааны зөрүүтэй хугарал, тархи доргилт, баруун тавхай, нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийн 402 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

          Шүүгдэгч Б.У нь тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь  жолооны үнэмлэхтэй эсэх лавлагаагаар тогтоогдсон болно. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Уын авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б, А.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар энэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах болохыг дурдсан байна. Хохирогч А.Э нь цаашид эмчилгээ хийлгэх мөнгө 1.500.000 төгрөг, эмчилгээ хийлгэж байхад хичээлдээ сууж чадаагүй улмаас кредит цагийн мөнгө нөхөн төлсөн 2.226.000 төгрөгийг нэхэмжлэх талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн бөгөөд хичээлийн кредит цагийн төлбөр төлсөн талаар нотлох баримтыг ирүүлсэн, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарч байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч А.Эд олгох нь зүйтэй байна харин цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв. Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.Аын эд хөрөнгөд 9.440.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн иргэний нэхэмжлэгч шинжээчид төлсөн зардлыг шүүгдэгчээс гаргуулах хүсэлт гаргасан тул шүүгдэгч Б.Уаас 9.910.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Ат олгож хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Ч.П нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.У нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл  болон уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.  

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.У нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Б.У нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч А.Э нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаартай тогтоолыг хүчингүй болгож Киа рино маркийн 34-67 АРА улсын дугаартай автомашиныг эзэмшигч Б.Ут буцаан олгож шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Буйруут овогт Бийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уаас 2.226.000/хоёр сая хоёр зуун хорин зургаан мянга/төгрөгийг гаргуулан  Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багт оршин суух хаягтай, хохирогч Боржигон овогт Алтаншагайн Э/РД:АА02301209/-д, 9.910.000/есөн сая есөн зуун арван мянга/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Ихтамир сумын Борт баг, Хэтэс гэх газар оршин суух Боржигон овогт Гантөмөрийн А/РД:АП86122272/ нарт тус тус олгосугай.  

 

            6. Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Э нь гэмт хэргийн улмаас цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаартай тогтоолыг хүчингүй болгож Киа рино маркийн 34-67 АРА улсын дугаартай автомашиныг эзэмшигч Б.Ут буцаан олгосугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР