| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0164/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/180 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/180
2022/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Г.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигин овогт Гын Ад холбогдох эрүүгийн 2212000000170 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн .............. хороололд оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигин овогт Гын А/РД:АЮ............/
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000170 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Гын өгсөн:
“...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Цэнхэр сумын сургуулийн зааланд эцэг эхийн тэмцээнд оролцоод маргааш нь найзуудтайгаа нийлж Цоожийнд ганц нэг шил архи ууцгааж байгаад би гараад хажуу талын айлынх нь хашаа руу ороход Л ах түлээ хаглаж байсан санагдаж байна бас Адьяа ах байсан. Тэгээд нэг мэдэхэд маргааш өглөө нь би аймгийн эмнэлэгт сэрсэн. Би нэлээн согтчихсон бараг тасарчихсан байсан. Юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Одоо биед ил харагдах шарх сорив гэмтэл байхгүй. Хааяа толгой эргээд байгаа өөр зүйл байхгүй. Г.Адьяасүрэн ах намайг эмнэлэгт хэвтэж байхад эмнэлгийн ор хоногийн мөнгө 203,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын 12,800 төгрөг төлсөн. Бас 2 тариа авч өгсөн тэр нь хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй байна. Одоо энэ асуудлаас болж аймаг сум 2-н хооронд явсан бензиний мөнгө болон ажилдаа явах гэтэл хүнд машин механизм барьдаг болохоор ухаан алдаж унасан бол хотод ирж тархины зургаа авахуулж үзүүлээд зүгээр байвал ажиллаа хийж болно гэсэн. Тийм болохоор хот руу явах зардал болон тархины зураг авахуулах зардлыг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/
*Гэрч Б.Эийн өгсөн:
“...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын төвд байх модын раман дээр зах банз ачих гээд машинаа аваачиж тавьчихаад гэртээ ирээд байж байтал манай найзууд айлд байна хүрээд ир гэсэн. Тэгээд найз Ган-Очирын гэрт очсон. Тэдний гэрт манай найзууд болох А.Г, Ц.Г нар байсан. Тэгээд бид хэд тэдний гэрт 2 шил архи хувааж уучихаад Д.Цгийн гэрт очсон. Бид хэд тэдний гэрт дахин нэг шил архи уусан. Би Д.Цгийн гэрт уугаад сууж байхдаа суудал дээрээ тасраад унтсан байсан. Би тухайн үед тасарчихсан байсан болохоор тэрнээс хойшхи зүйлийг санахгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 04-05 дугаар тал/
*Гэрч Д.Цгийн өгсөн:
“...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Ц.Г, А.Г, Б.Э 3 манай гэрт архи уусан бололтой халамцуухан орж ирсэн. Тэгээд би нэг шил архи задлаад уугаад сууж байтал нэг мэдсэн Ц.Г гараад явчихаад орж ирэхгүй болохоор нь А.Г бид 2 араас гарч хараад байшингийн араар орж үзээд байхгүй болохоор нь харьчихдаг юм байхдаа гэж бодоод буцаад гэр рүү орсон. Тэгтэл хажуу хашааны эгч Анхаа яриад танай найз Ц.Г чинь манай хашаан дотор ороод ирчихсэн хүн амьтантай маргалдаад байна гэнээ би сургууль дээр жижүүртэй байна гээд ярьсан. Тэгэхээр нь хашаа руу нь гүйгээд орсон чинь Ц.Г хажуу айлын хашаан дотор байх малын саравчин дотор ухаан алдаад уначихсан байсан. Г.А ах хажууд нь зогсож байсан. Мөн хашааны эзэн Л ах байсан. Тэгсэн Адъяа ах надад “Ц.Г намайг хэл амаар доромжлоод, цохиод авахаар нь зөрүүлээд нэг цохитол ухаан алдаад уначихлаа” гэж хэлсэн. Ц.Г нэлээн их согтчихсон байсан. Угаасаа манай гэрт орж ирэхдээ л нэлээн их согтчихсон орж ирсэн. Биед нь ил мэдэгдэхээр шарх сорви байгаагүй. Г.Адьяасүрэн бид нараас нэлээн хэдэн насаар ах хүн байгаа юм. Тэр 2 бие биеэ танина. Өмнө нь янз бүрийн таагүй харилцаа байхгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 08-09 дүгээр тал/
*Гэрч А.Гийн өгсөн:
“...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үдээс хойш гэртээ юм хийгээд сууж байтал манай найз Ц.Г над руу залгаад Ган-Очирын гэрт байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Ган-Очирын гэрт нь яваад очсон ч Ц.Г, Ган-Очир, Б.Э 3 нэг шил архи уугаад сууж байсан. Би тэд нартай хамт суугаад нөгөө нэг шил архийг нь уучхаад Ган-Очир гэртээ үлдээд Б.Э, Ц.Г бид 3 раман дээр байсан Б.Эийн машин дээр очсон. Б.Э машин дээрээ банз ачуулж байсан юм, ачаа нь арай дүүрээгүй байхаар нь Б.Э, Ц.Г бид 3 Д.Цгийн гэрт очоод дахин нэг шил архи уусан. Тэгээд байж байтал Ц.Г, Б.Э 2 нэлээн их согтоод байгаа харагдсан. Угаасаа Ц.Г нь архи уухаараа амарсан согтчихдог хүн байгаа юм. Ц.Гыг эхлээд нэг гараад явахад нь Цоож араас нь дагаж гараад, удаагүй Б.Э бид 2 ч гэсэн гараад хашаан дотор дөрвүүлээ жаал хуучилж байгаад орсон. Тэгээд хэсэг байж байгаад Ц.Г дахин гараад явсан. Тэгсэн 20-д минут орчмын дараа хажуу айлаас залгаад Ц.Г, Г.Аг зодчихсон байна гэх шиг болохоор нь гүйгээд гарсан чинь Ц.Г Д.Цгийн хамар хашааны Л гэдэг айлын хашаан дотор байдаг саравчин дотор ухаан алдчихсан байсан. Хажууд нь Г.Адьяасүрэн зогсож байсан. Мөн хашааны эзэн Л ах байсан. Юу болсон юм бэ гэсэн чинь Г.Адьяасүрэн ах энийг маяглаад байхаар цохичихсон гэсэн юм яриад байсан бид нар сандраад сумын эмнэлэг дээр авчраад эмч дуудаж үзүүлсэн яаралтай аймаг руу тээвэрлэх хэрэгтэй гээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр авч ирсэн. Г.А, Ц.Г 2 уг нь хоорондоо муудалцаад байхааргүй гэмгүй сайхан харьцаатай байдаг юм, тухайн үедээ 2-уулаа согтуу таараад муудалцсан байх л гэж бодож байна. Биед нь ил мэдэгдэхээр шарх сорви байгаагүй. Угаасаа дундаа хаалгатай өрөө хашаа байсан. Угаасаа хол явахын зай болоогүй. Ер нь нэлээн согтчихсон, орж гараад байсан. Би бол бараг тасарчихсан байсан байх л гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
*Гэрч С.Лын өгсөн:
“...2022 оны 04 сарын 16-ны өдөр 17 цагийн үед хашаандаа түлээ хагалаад сууж байтал Ц.Г хажуу талын Д.Цгийн хашаан дотроос надтай юм ярьж байгаад хашаан дээр гарч ирээд суусан. Тэгээд байж байтал хашааны хаалга нүдэхээр нь би очиж онгойлгож өгтөл Г.А байсан. Тэгээд юм яриад хашааны үүдэн дээр зогсож байтал Ц.Г давж орж ирээд бид 2 дээр хүрээд ирсэн. Тэгээд Г.А, Ц.Г хоёулаа согтуу байсан. Ц.Г, Г.Аг чи Цэнхэрт хаяггүй цагаач яваад архи аваад ир гээд маргалдаж байтал Ц.Г Г.Аг цохиод авсан чинь Г.А зөрүүлээд Ц.Гыг нэг эрүү орчим руу нь нэг цохисон чинь Ц.Г газар унаад ухаан алдчихсан. Тэгээд Ц.Гыг хашаа руу оруулаад Ц.Гтай хамт архи ууж байсан хүмүүсийг нь дуудаад эмнэлэг рүү өгч явуулсан. Г.А гаагүй байсан. Харин Ц.Г нэлээн согтчихсон байсан. Согтуудаа л маргаад тийм зүйл болсон. Ямар нэгэн өс хонзонгийн талаар юм ярихгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/
*Яллагдагч Г.Агийн өгсөн:
“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 168 дугаартай“...Ц.Гын биед зүүн зулайн тархины эдэд жижиг цус харвалт, зүүн хойд зулай дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх зүүн талын зулайн дэлбэнгийн түвшинд 68HU нягтралтай 0,3x0,3 см хэмжээтэй, 79-84НU нягтралтай 0,5x0,5 см хэмжээтэй гиперденсив бүтэцтэй. /s/o:cerebral microbleed/ 2 ширхэг цус хуралт. Зүүн хойд талын зулай болон дагзны хэсгийн зөөлөн эдэд хаван гэмтэл нь шинэ гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн талын нүдний ухархайн дотор хана 2,7 см зайд 0,7 см гүн хуучин цөмөрсөн хугарал гэмтэл нь хуучин гэмтэл тухайн хэрэг болохоос өмнө үүссэн гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цахиур хороололд иргэн Ц.Г нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.А нь иргэн Ц.Гыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Гын”...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Цэнхэр сумын сургуулийн зааланд эцэг эхийн тэмцээнд оролцоод маргааш нь найзуудтайгаа нийлж Цоожийнд ганц нэг шил архи ууцгааж байгаад би гараад хажуу талын айлынх нь хашаа руу ороход Л ах түлээ хаглаж байсан санагдаж байна бас Адьяа ах байсан. Тэгээд нэг мэдэхэд маргааш өглөө нь би аймгийн эмнэлэгт сэрсэн. Би нэлээн согтчихсон бараг тасарчихсан байсан. Юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цгийн”...Тэгтэл хажуу хашааны эгч Анхаа яриад танай найз Ц.Г чинь манай хашаан дотор ороод ирчихсэн хүн амьтантай маргалдаад байна гэнээ би сургууль дээр жижүүртэй байна гээд ярьсан. Тэгэхээр нь хашаа руу нь гүйгээд орсон чинь Ц.Г хажуу айлын хашаан дотор байх малын саравчин дотор ухаан алдаад уначихсан байсан. Г.А ах хажууд нь зогсож байсан. Мөн хашааны эзэн Л ах байсан. Тэгсэн Адъяа ах надад “Ц.Г намайг хэл амаар доромжлоод, цохиод авахаар нь зөрүүлээд нэг цохитол ухаан алдаад уначихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Гийн”...Тэгээд хэсэг байж байгаад Ц.Г дахин гараад явсан. Тэгсэн 20-д минут орчмын дараа хажуу айлаас залгаад Ц.Г, Г.Аг зодчихсон байна гэх шиг болохоор нь гүйгээд гарсан чинь Ц.Г Д.Цгийн хамар хашааны Л гэдэг айлын хашаан дотор байдаг саравчин дотор ухаан алдчихсан байсан. Хажууд нь Г.Адьяасүрэн зогсож байсан. Мөн хашааны эзэн Л ах байсан. Юу болсон юм бэ гэсэн чинь Г.Адьяасүрэн ах энийг маяглаад байхаар цохичихсон гэсэн юм яриад байсан бид нар сандраад сумын эмнэлэг дээр авчраад эмч дуудаж үзүүлсэн яаралтай аймаг руу тээвэрлэх хэрэгтэй гээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Лын”...Тэгээд Г.А, Ц.Г хоёулаа согтуу байсан. Ц.Г, Г.Аг чи Цэнхэрт хаяггүй цагаач яваад архи аваад ир гээд маргалдаж байтал Ц.Г Г.Аг цохиод авсан чинь Г.А зөрүүлээд Ц.Гыг нэг эрүү орчим руу нь нэг цохисон чинь Ц.Г газар унаад ухаан алдчихсан. Тэгээд Ц.Гыг хашаа руу оруулаад Ц.Гтай хамт архи ууж байсан хүмүүсийг нь дуудаад эмнэлэг рүү өгч явуулсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Г.Агийн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 168 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.А нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн зулайн тархины эдэд жижиг цус харвалт, зүүн хойд зулай дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэнг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ц.Гын биед зүүн зулайн тархины эдэд жижиг цус харвалт, зүүн хойд зулай дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Ц.Г нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Г.Аг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Г.А нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Г.А нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Гын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР