| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00434/И |
| Дугаар | 154 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 154
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* партизан 8 гудамж, 04 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /******* /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: хот, дүүрэг, 6 дугаар хороо 10 дугаар хороолол өргөн чөлөө 105 дугаар байр 10 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ХГ-61090135/-т холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие 2010 оны 07 дугаар сард танилцан хамтран амьдарч эхэлсэн. 2012 оны 06 дугаар сарын 05-нд охин 2014 оны 04 дүгээр сарын 06-нд хүү нар төрсөн. Гэр бүлээ батлуулах гэсэн боловч ******* нь хоёр ч удаа гэрлэсэн ба гэрлэлтээ цуцлуулаагүй байсан.
Д.******* нь төрсөн хүүхдүүдээ тэжээн тэтгэх нь битгий хэл байнга өөрийн хүүхэд гэдгийг үгүйсгэдэг байсан учир 2014 онд шүүхэд өргөдөл гарган охин гаа *******ы хүүхэд мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж байсан боловч ******* нь 2 дахь хүүхэд гарчихаад байхад энэ тэр гээд яахав. Одоо 2 хүүхдийнхээ төлөө амьдаръя гээд байхаар нь түүнтэй эвлэрч байсан юм. Одоо хоёр дахь удаагаа шүүхэд хандаж байна.
Тухайн үед ******* нь ******* сумын Худалдааны чөлөөт бүс-д мэргэжлийн хяналтын байцаагч хийдэг байсан ба өвөл болохоор хот руу яваад хавар дөрвөн сар гаргаад ирдэг байсан. Энэ хугацаанд өмнөх эхнэртэйгээ хамт амьдардаг байсан ба хоёр хүүхэддээ живхний мөнгө өгөх нь битгий хэл утсаар ч ховор ярьдаг байсан.
Архи уухаараа тавьтаргүй хэл амаар доромжилж хардаж агсам тавьдаг. 2013 оны 12 дугаар сарын 31-нд архи ууж ирээд агсам тавьж намайг зодсон. Тэр үед би 5 сартай жирэмсэн байсан. Би цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн боловч тэр орой нь Нийслэлийн цагдаагийн газрын архивын тасагт ажилладаг дүү Цогтгэрэл нь ярьж байгаад гаргаад явуулчихдаг байсан. Ингээд хот яваад 2014 оны 04 дүгээр сард хүүгээ төрүүлэхэд эргэж ирсэн. Энэ хугацаанд бас л эхнэртэйгээ амьдарч байсан ба над руу нэг ч удаа холбоо бариагүй. Би 2 нялх хүүхэдтэй тэр өвөл их зут руу орж байсан.
*******д найз нөхөд, ах дүү нь нөлөөлөөд байдаг юм уу гэж бодоод өөрийн төрсөн дүү Цэвэлмаагаар бүх зардлыг нь даалгаж ажлын гэрээгээр Чех улс руу явуулсан. Чехэд 5 сар болохдоо надруу нэг төгрөг ч явуулаагүй. Тоглоод алдсан эсвэл зодоон хийсэн гэдэг байсан. Утсаар ярихдаа байнга янз бүрийн хүн амьтан сураглаж тэдэнтэйгээ намайг харддаг байсан. Чехээс ирээд намайг ажилгүй болгоно, ална, орон гэрийг чинь нураана гэж дарамталдаг байсан.
2016 оны 11 дүгээр сарын 20-нд Нямдаваа гэгч найзтайгаа таарлаа гээд цуг гэрт ирж архи уугаад дараа нь намайг зодож танхайрсан. Цагдаад өгсөн боловч дүү Цогтгэрэл нь мөн л гаргаад авсан байсан. Гомдол гаргаж өргөдөл өгсөн боловч хэрэгсээгүй. Танихгүй дугаараас залгаж намайг хэл амаар доромжилно. Ер нь энэ хүнтэй хамтран амьдрах хугацаанд үргэлж хэрүүл уруултай, намайг үргэлж элдвээр хэлж доромжилдог байсан. Тэр ч бүү хэл согтуу ирж охин г цэцэрлэгээс нь хулгай хийж авч явж байсан удаатай.
Миний хувьд хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгоод энэ хүнээс холхон л амьдармаар байна. Д.******* нь “охин г авна” гэж байгаа нь хүүхдээ нэг, нэгээр нь авах юм бол хүүхдийн тэтгэлэг төлөхгүй л гэсэн санаа. Бага хүүхэд маань гараас гараагүй, том нь одоо сургуульд орох болж байгаа. Хоёр хүүхдээ салгамааргүй байна. Иймд Д.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Д.******* нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...О.*******ийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн тухайд: О.******* нь хамт амьдарч байх хугацаанд сүүлийн 2 сард өөр хүнтэй гадуур уулзах, байнга шөнө утсаар ярьж, надыг хуурч мэхэлж байсан учир охин , нарт эцэг тогтоолгож үнэнийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна! гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Охинтойгоо 1 ой 3 сартайгаас нь хамт байсан. Хоёр хүүхдийн тэтгэлэг төлж болно. Миний хувьд сар болгон 50.000 төгрөг хүүхдийнхээ нэр дээр хадгаламжид хийдэг байсан боловч тэр мөнгийг нь ээж нь аваад зарцуулчихдаг.
Энэ хүний “намайг харддаг, архи уудаг” гээд байгаа нь худлаа. Би архи 2 сардаа л нэг ууна. Хамт олонтойгоо баяр ёслолоор л хэрэглэдэг. Охин гаа өөр дээр авмаар байна гэв.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 03-р сарын 13-ны өдрийн 1992 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Д.******* нь гийн биологийн эцэг байх боломжтой байна.
2. Д.******* нь гийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна.
4. Д.******* нь ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, охин Д.г авна гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Зохигчид нь 2010 онд танилцан улмаар тэдний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр охин , 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүү нар төрсөн байна.
Хариуцагч Д.******* нь охин , хүү нарыг өөрийн хүүхэд мөн эсэх талаар эргэлзээтэй байх тул шинжилгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэж, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн № 1992 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр “Д.******* нь , нарын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 %-ийн магадлалтай байна” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж Д.*******ыг 2012 оны 06 дугаар сарын 05-нд төрсөн охин Ц., 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Ц. нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр хариуцагч охин г өөр дээрээ авах талаарх хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн боловч нэхэмжлэгч О.******* нь “... охиноо өгөхгүй, ******* хүүхдийн тэтгэлэг л төлөхгүй гэж охиныг маань авна гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул охиноо өгөхгүй, 2 хүүхдээ салгахгүй” гэж харилцан маргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14 .5 дах хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэх тул зохигчдын тусдаа амьдрах хугацаанд охин Ц., Ц. нар эх О.*******ийн асрамжид байсан болон охин Ц., хүү Ц. нарын байдал, эхээс хүүхдүүддээ тавих анхаарал зэргийг харгалзан үзэж эх О.*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох ... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэхийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж орон нутгийн төвсийн орлогод оруулах нь зүйтэй.
Мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (175.600:2х12=1.053.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 29.836 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэхь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр охин Ц., 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүү Ц. нарын төрсөн эцэг нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар Ц., Ц. нарыг эх О.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр охин Ц., 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүү Ц. нарыг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******аас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 57.3 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, 29.836 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ