Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/173

 

 

 

 

                                   2022/ШЦТ/173  

 

 

                                                                                                        

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр    

Шүүгдэгч: С.Б, Б.А, Б.М, О.Ор  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Сангаагийн Б, Мах Гал овогт Бяхаржавын А, Боржгон овогт Бын М, Боржигин овогт Очирбатын Ор нарт холбогдох эрүүгийн 2112001640072 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Тариат сумын ............. газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржгон овогт Сангаагийн Б/РД:А3......../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Тариат сумын ......... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Махгал овогт Бяхаржавын А/РД:А3......../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Тариат сумын ...........гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Бын М/РД:А3............/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, Архангай аймгийн ............суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигин овогт Очирбатын Ор/РД:А3.............../

 

                               Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Ор нь Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн нутаг, Нот нарийны Жаргалантын намаржаа гэх шалтгааны улмаас маргалдаж зодож, хохирогч Б.Ан биед баруун гарын бугалгын гадна дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч С.Бын биед хамрын зүүн хянга хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М, Б.А, С.Б нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны орой Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн нутаг, Нот нарийны Жаргалантын намаржаа гэх газарт хохирогч О.Орыг аав, ээжийг зодлоо гэх шалтгааны улмаас зодож, түүний биед зүүн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Шүүгдэгч О.Орын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...2021 оны 09 дүгээр сарын 13-ны 21 цагт болсон үйл явдал. Миний хувьд өмнө нь 2012 оноос 2016 оны хооронд Цагаан нуур багийн Засаг заргаар ажиллаж байхад С.Бынх Тэрх багаас нүүж ирсэн. Ирээд тухайн газар би нутаг зааж өгөөд нутаглуулсан. Тухайн нутаг нь 3 хот айл намарждаг жижиг жалга байгаа. Тухайн газар шилжин ирж буухад нь бусад айлынхаа мал идээг хөөхгүй, хэл ам гаргахгүй гэсэн амлалт аваад тухайн газар буулгасан. Мөн Б.Ан гарт хөхрөлт үүссэн гэсэн асуудал дээр би Сиди 1 ширхийг нотлох баримт болгон өгсөн. Олон удаа мөргөсөн, олон удаа цохисон гэж байна, тийм зүйл болоогүй. Би төрийн албанд олон жил ажилласан хүн хүнийг зодохоор хүмүүжилтэй хүн биш. Тэвчихийн аргагүй үг хэллэг хэлсэн, дайрч давшилсан тул би аргагүй хамгаалалт хийж тухайн үед мөргөсөн. Энэ 2 хүний хувьд сумын төв ороод ирсэн, архи үнэртүүлсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

*Шүүгдэгч Б.Ан шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Манай нөхөр бид хоёрын  хувьд архи уусан зүйл байхгүй. Гэрийн хаяанд тулаад буусан байсан, хэн ч энэ үйлдэлд уур нь хүрнэ. Тэгээд би Тариатаас ирээд гэрт нь ортол Ор байхгүй байсан, би хадам аавд нь хандаж Ор хаана байгаа вэ гэхэд Ганбаагийнд байгаа байх гэж хэлсэн. Нөхөр бид 2 гэрт нь ороод сууж байтал Ор орж ирсэн. Би чи яагаад гэрийн гадаа ирээд бууж байгаа юм бэ Одгоо минь, намаржаан дээрээ буучихгүй яасан юм бэ  гэж асуухад яадаг юм танайхтай алалцах гэж буусан юм гээд шууд манай нөхрийг барьж аваад багалзуурдаад хана руу шахаад ухаан алдуулаад унагаасан, би тэр үед нь очоод О.Орт хандаж чи хүн аллаа шүү дээ би харж байгаад эр нөхрөө чамд алуулахгүй гээд 2 удаа алгадсан. О.Ор манай нөхрийг босгож ирээд чирээд гадаа гаргаад 2-3 удаа хамар руу нь мөргөсөн. Тухайн үед архи дарс хэрэглэсэн зүйл байхгүй. Малын бэлчээр дээр хэрүүл маргаан хийгээд яваад байсан зүйл байхгүй. О.Ор ах дүү нараа цуглуулж, хурал цуглаан хийж манайхыг эндээс зайлуулна гэж ярьдаг гэсэн. 1 удаа манайхыг зайлуулна өвөлжөөг нь улсын орлого болгоно гэж тодорхойлолт бичээд үлдээсэн байсан. Манайхыг байнга дээрэлхэж хөөж туудаг. Миний гар руу О.Ораас өөр цохих хүн байхгүй, би тухайн шөнө халуураад сумын эмнэлэг орж үзүүлээд маргааш нь аймаг руу ирж үзүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

*Шүүгдэгч С.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Би архи дарс тухайн өдөр архи уугаагүй байсан. Эхнэр хүүхдийн хамт сумын төв орчихоод ирсэн, ирэхэд гэрийн хаяанд буусан байсан. Очоод яагаад буусан талаар асууж тодруулах гээд орсон. О.Ор гаднаас гэртээ орж ирээд би яагаад манай хажууд буусныг нь асуухад танайхтай алалцах гэж буусан, танайхыг зайлуулах гэж буусан гэж хэлсэн. Тэгээд намайг багалзуурдаад унагаасан. Намайг чи үхэх болоогүй юу гэж хэлээд зодоод байсан гэсэн. Би ухаан алдсан байсан болохоор сайн санахгүй байгаа. Манайхыг олон жил дээрэлхэж байгаа. Шүүх үнэнээр нь шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

*Хохирогч О.Орын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Би гэртээ орж ирээд зүүн талын орон дээр сууж байсан, Б.А баруун талын олон дээр сууж байсан С.Б зогсож байснаа шууд над руу дайрсан. Бид 2 барьцалдаж авсан. Би хэрүүл маргаан хийгээд яах вэ, өглөө учраа олъё гэж хэлсэн. Тэгтэл тэгээгүй, мөн Б.А 2 удаа алгадаагүй, маш олон удаа маажсан. С.Б намайг цохих гэж дайрсан савраар нь 2 гарыг нь хориглосон байсан. Доор хэвтэж байхдаа ална барина гээд заналхийлсэн үгсийг хэрэглэж байсан. Тэгээд удаагүй хүү нь ирээд барьцалдаж аваад намайг унагаагаад дээрээс олон удаа цохисон. 2 удаа толгой руу өшиглөсөн. Ийм зүйл болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй, нэр хүндэд халдсанд нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

*Хохирогч Б.Ан шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Би  гэмтэл авснаасаа хойш сар гаруй үхрээ сааж чадаагүй, аймаг сум хоёрын хооронд олон удаа явсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

*Хохирогч С.Бын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Миний хамрын яс хугарсан, одоо болтол эм ууж байгаа. Маш их гомдолтой байгаа. Нааш цааш явсан зардлаа нэхэмжлэх саналтай байна...” гэх мэдүүлэг,

 

 *Эрүүгийн 2112001640072 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 *Хохирогч О.Орын өгсөн:

“...Уг өдөр Цагааннуур багийн Нот нарийны Жаргалантын намаржааны бууцанд дээр хадам аав Ш.Дг, О.Гын хамт 2 гэрээр нь нүүлгэн очсон орой хажуу талын айлын Энхцэцэг нь надад хандан эхнэр чинь утсаар яръя гэнэ гэхээр нь би орж ярьчхаад буцаад хадам аавынд орсон чинь араас С.Б нь эхнэр Б.Ан хамт орж ирсэн. Б.А нь надад хандан танайх яахаараа энд намарждаг юм, хүүрнүүд гэх мэт хараалын үг хэлж байсан. С.Б нь танайх нүү өөр газар буу гэх мэт юм ярьж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандан эхлээд мэнд мэдчих гэж хэлээд та нар юу яриад байгаа юм урьд нь манайх энд намарждаг байсан намаржаан дээрээ буулаа шүү дээ гэж хэлээд шинэ бууцанд дээр хэрүүл мараан хийгээд яах вэ өглөө учраа олъё гэж хэлсэн тоогоогүй /тухайн үед нь 21 цаг өнгөрч байсан/ С.Б нь намайг барьж авсан, би ч гэсэн С.Быг барьж аваад бид 2 заамдалцсан уг нь би тухайн үед гэрээс гаргачихъя гэж бодоод барьж авсан юм. С.Б нь миний зүүн талын шанаанд 1 удаа гараараа цохисон, бид 2 бие биеэ боож байх үед Б.А нь ирж нөхрөө өмөөрөн миний нүүр, шанаа хэсэгт 4-5 удаа алгадаж цохисон. Тэгэхээр нь би С.Быг тавьсан тэгсэн С.Б нь унасан, босож ирээд дахин над руу дайраад миний шанаа толгойн хэсэгт 3-4 удаа гараараа цохисон тэр үед нь хажуу талд Б.А нь надад хандан сайн сайхан явахыг чинь харна, гэр бүлээрээ бүрэн бүтэн явахыг чинь харна гэх мэт хараалын заналхийсэн үг хэлж байсан С.Б нь миний нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь би С.Быг хамар нүүрэн хэсэгт нь 1 удаа духаараа мөргөсөн, барилцаж авсан чигээрээ гадаа гарсан одоо яв гээд түлхээд тавьсан. Тэгтэл С.Б нь гэрийн хаяанд байсан савар бариад намайг цохих гэж дайрсан би уг саврыг нь булааж аваад савраар нь гарыг нь дараад дээр нь суусан юм байж байх хугацаанд Б.А нь орилж чарлан хүүхдүүдээ дуудсан байсан. С.Бын хүү болох Борхүү нэг дүүгийнхээ хамт ирээд намайг 3-4 нийлэн газар унагаж байгаад Борхүү нь миний толгой, эрүү, шанаа уруул гэх мэт газруудад гараараа цохисон, хамт дүү болох залуу нь миний толгойд 2 удаа өшиглөсөн. Тэгээд хажуу айлын О.Г, саахалт айлын Б.Б нар ирж салгасан. Тэгсэн нэг хүн ирээд намайг зүүн талын гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь би араас нь борви хэсэгт нь өшиглөсөн чинь Б.А байсан юм байна лээ тухайн үед харанхуй байсан учир би танилгүй өшиглөсөн юм. Тэгээд хэл амаар доромжлоод байж байхад нь манай хадам аав Б.А хандан гэрт асгасан усаа арч гэж хэлээд асгасан усыг нь арчуулсан тэр үед би утсаа гарган бичлэг хийсэн өөр зүйл болоогүй. Намаржааны газар, бэлчээрийн асуудлаар манайд орж ирсэн улмаар хэрүүл маргаан хийж зоололдож цохилцсон. С.Б, Б.А нар нь урьд өмнө нь тэр орчимд байдаг айлуудтай байнга л бэлчээрийн хэрүүл мараан хийдэг, малыг нь хөөдөг, зодоон цохион хийдэг гэж тэр хавийн айлууд ярьдаг. Би 2014 онд би Цагааннуур багийн дарга хийж байх үедээ Тэрх багаас Цагааннуур багт шилжин ирэх хүсэлт өгөөд байхаар нь багийн хурлаар шилжүүлж авсан юм Нот нарийны Жаргалантын Дуганц гэх газар хаваржаа барих зөвшөөрөлтэй багтаа шилжүүлэн авч байсан. Тухайн үед нь багийн хурлаар багийн иргэд С.Б Б.А нарт бэлчээрийн асуудлаас болж хэрүүл маргаан хийхгүй, мал хөөхгүй гэдгийг нь хэлж сануулж хурлаар хэлэлцэж тэмдэглэлд тусгуулж байсан. Би архи дарс хэрэглээгүй байсан С.Б, Б.А нар нь архи уусан байсан дунд зэргийн согтолтой байсан хэнд юу хэлж, юу хийж байгаагаа удирдах чадвартай байсан. Тэр үед манай хадам аав Ш.Д, С.Б, Б.А бид 4 байсан сүүлд С.Болбаатарын хүүхдүүд ирсэн мөн хажуу айлын О.Г гарч ирсэн. Б.Б С нар нь ирсэн өөр хүн байгаагүй. Бид нар гараа цохиж зодолдсон С.Б, Б.А нар болон түүний 2 хүүхэд нь миний толгой нүүр шанаа хэсэгт хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн харин би С.Быг нэг удаа духаараа мөргөсөн Б.Аг нэг удаа өшиглөсөн өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 10-12 дугаар тал/

 

*Хохирогч С.Бын өгсөн:

“...Тэр өдөр би эхнэр Б.А хамт сумын төв орсон юм орой буцаад гэртээ харих гээд гэрийн гадаа ирсэн чинь манайхтай ойрхон 200 орчим метр зайтай О.Ор, О.Г нарынх ирээд буусан байсан. Тэгэхээр нь би гэртээ оролгүй шууд О.Орын гадаа очоод зогссон, тэгээд бид хоёр О.Орынд орсон. Тэгээд манай эхнэр Б.А нь О.Орт хандан намаржаан дээрээ буухгүй яагаад манай гадаа буусан юм бэ гэж хэлсэн тэгсэн чинь О.Ор нь яадгийн пизда минь танайхантай алалцах гэж буусан юм гэж хээлээд шууд намай багалзуурдаад хана руу шахаад миний толгой руу толгойгоороо 2 удаа мөргөсөн тэгээд миний толгой иргээд унасан. Тэгсэн манай эхнэр Б.А нь О.Орт хандан чи манай нөхрийг алах нь би зүгээр харж байж алуулахгүй шүү гээд О.Орыг алгадаж харагдсан хаана нь алгадсан талаар нь би хараагүй толгой ирээд бүрэлзээд харж чадаагүй. Тэгсэн чинь О.Ор нь намайг гэрээс чирч гараад гадаа гаргаад миний дээлийн захнаас боож бариад дахин мөргөж унагааж дээрээс дараад суусан тэгээд би нэг хэсэг ухаан балартаад ухаан алдсан тэгээд сэргээд О.Орыг бариад авсан чинь гээд О.Ор нь энэ үхэх болоогүй байна гээд дээрээс толгой руу гараараа 2 цохисон тэгээд хэн салгасан талаар би мэдэхүй байна толгой иргэж ухаан алдсан. Тэгээд би сэргээд машин дотроо суусан харин манай эхнэр Ш.Дгийн хулдаасан дээр асгарсан усыг арчиж дуусгаад шууд явсан. Өөр зүйл болоогүй. Намаржааны газар дээрээс болж хэрүүл марган хийснээс улмаар зодоон цохион хийсэн. Намайг О.Ор нь толгойгоороо манайг мөргөж, гараараа зодож цохисон харин манай эхнэр Б.Аг хэн зодож цохисон талаар мэдэхгүй байна. Намайг нэг харахад гэрт нь байх үедээ нэг удаа алгадаж байсан өөр хэн хэн зодож цохисон талаар мэдэхүй байна. Манай эхнэр бид хоёр архи хэрэглээгүй байсан, бусдыг нь мэдэхгүй байна. О.Орын аав Ш.Д, манай эхнэр Б.А, манай бага хүү Х нар байсан, өөр хэн хэн байсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 16-18 дугаар тал/

 

*Хохирогч Б.Ан өгсөн:

“...Тэр өдөр би нөхөр С.Бын хамтаар сумын төв орсон юм орой гэртээ харих гээд гэрийн гадаа ирсэн чинь манайхтай ойрхон зайтай О.Ор, О.Г нарынх ирээд буусан байсан. Тэгэхээр нь би гэртээ оролгүй шууд О.Орын гадаа очоод зогсон би О.Орын аав болох Ш.Д гуайнд орсон. Ш.Д нь гэртээ ганцаараа сууж байсан, араас манай нөхөр орж ирээд мэнд мэдээд байж байхад удалгүй О.Ор гаднаас орж ирсэн. Би О.Орт хандан чи өөрийнхөө намаржаан дээр буухгүй яагаад манай хаяанд буусан юм гэсэн юм гэсэн чинь О.Ор нь яадгийн пизда минь танайхтай бууж алалцах гэж энд ирж буусан юм гэж надад хандан хэлээд шууд манай нөхөр болох С.Быг барьж аваад хоолойг нь боож хана руу шахсан тэгээд манай нөхөр ухаан алдаад унасан. Тэгээд О.Ор нь манай нөхрийн дээр нь савраар дараад мордоод суусан нүүр рүү гараараа 2 удаа цохисон тэгэхээр нь би О.Орыг би 2 удаа зүүн талын шанаа руу 2 удаа алгадаад болиоч чи хүн аллаа ш дээ гэж хэлсэн энэ үед О.Орын хүү болох О.Б нь миний цээж хэнхэлдэг рүү 2 удаа цохисон энэ үед Ш.Д гуай зуухныхаа ард хараад зогсож байсан. Би Ш.Д гуайд хандан та хардаа ээж шигээ хүнийг зодож байна шүүдээ ямар ч хүмүүжил байхгүй гэж хэлж байсан. Тэгсэн Ш.Д гуай та нар гарч хэрүүлээ хий манайх хэрүүлийн орон би шүү гээд байсан тэгсэн О.Ор нь манай нөхрийг чирч гараад гадаа дахин 3 удаа хамарт нь мөргөсөн тэгээд газар унагаад дээрээс нь боомилоод дарсан байсан. Тэгэхээр нь би О.Орт болиоч чи хичнээн нүдэх гээд байгаа юм гээд цамцнаас нь татсан тэгтэл О.Ор яадаг юм гээд миний гар руу цохиод бөгс рүү өшиглөсөн. Тэгээд буцаад нөхрийг дараад суусан энэ үед О.Орын хүү О.Б нь манай хүү Б.Хийг гүйж очоод унагааж хамар руу нь 2-3 удаа цохисон. Тэгээд манай хүүхдийн хамраас цус гарсан би хүүгийнхээ цусыг арилгах гэж очоод О.Бд хандан чи хүүхэд зодоод яасан дээрэлхүү зантай юм гээд гадаа хагалсан байсан түлээнээс авч шидсэн боловч оноогүй тэгээд Б нь Гын гэр лүү гүйсэн тэгээд Г ирээд С.Б, О.Орт хандан боль гээд салгах гэсэн боловч С.Б О.Ор 2 барилцаад авсан чигтээ салахгүй байсан. Тэгээд манай хүү Б.М нь ирээд О.Орыг аавынхаа дээрээс салгаад О.Орыг араас нь тэврээд болиоч та ямар дээрэлхүү зантай юм хөгшин хүн зодоод гэж хэлж байсан. Удалгүй А, Б.Б, С нар нь ар араасаа цувран гүйж ирсэн. Тэгээд хэрүүл хийж байгаад салсан бид нар яаг явах гэж байхад та нар чаддаг юм бол цагдаад өгөөрэй, цагдаагаас яаж салдгийг хараарай, та 2-ыг бодвол би баян хүн гээд орилж байсан. Намаржааны газар дээрээс болж хэрүүл марган хийснээс улмаар зодоон цохион хийсэн манай хаяанд ирээд буусан байхаар нь би танайх намаржаан дээр ээ буухгүй гээд хэлээд хэрүүл маргаан хийсэн. Намайг О.Ор нь намайг гарыг булчин хэсэгт 1 удаа маш хүчтэй цохисон дараа нь миний бөгс рүү 1 удаа өшиглөсөн. О.Б нь бас миний цээжин хэсэгт 3 удаа цохисон. Харин манай нөхөртэй гэрт О.Ортай барилцаж авсан. Тэгээд толгой 2-3 удаа гараараа цохисон гадаа гараад 3 удаа хамарт нь мөргөөд газар унагааж байгаад дахин 2-3 удаа толгой хэсэгт нь цохисон юм. Энэ үед Ш.Д гуай О.Бтэй хамт хараад зогсож байсан. Манай нөхөр С.Б, О.Ор нар хоорондоо барилцаж авсан тэгээд манай нөхрийг алах гээд байхаар нь би 2 удаа алгадсан. Манай хүү Б.М нь ирээд О.Орыг ааваасаа салгах үедээ 3-4 удаа цохиж байсан харуй бүрий болж байсан учир би яаг хаана нь цохисныг хараагүй ямар ч байсан араараа цохисон өөр цохиж зодсон хүн байхгүй. Б.М ирээд салгах үедээ 3-4 удаа цохисон байсан би сайн хараагүй харанхуй болж байсан учир харин А цохиж зодоогүй байх.  Манай нөхөр бид 2 хэрэглээгүй байсан бусдыг нь мэдэхгүй байна. О.Орын, түүний аав Ш.Д, О.Б манай нөхөр С.Б, манай бага хүү Б.Х нар байсан өөр хэн хэн байсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 22-24 дүгээр тал/

 

*Гэрч О.Гын өгсөн:

“...Тэр өдөр манайх Ш.Д гэх айлтай хамт намаржихаар болоод намаржааны газар болох Жаргалантын урд бууц дээр буусан тэр бууц дээр С.Бынх буусан байсан. Ш.Д манай 2 хоорондоо 300-400 орчим метр зайтай буусан тэгээд орой намайг морь аргамжаад явж байхад машин дугараад машин ирж байсан. Тэгээд удалгүй хүмүүс пизда минь чамайг ална шүү гэж орилж чарлаад хэрүүл хийгээд байгаа юм шиг сонсогдсон. Тэгээд би морио аргамжаад ирэхэд О.Ор, Борко нар нь барилцаад авсан байсан. О.Ор дээшээ хараад хэвтсэн харин борко нь дээрээс нь хоолойг нь боож байгаа юм уу гэмээр харагдаж байсан. Би Боркод хандан миний дүү боль болохгүй шүү гэхэд О.Орыг тавьсан тэгээд Борко нь аав ээждээ хандан явъя гэж хэлсэн чинь С.Б нь над руу ална шүү гээд дайраад байсан. Тэгэхээр нь би би танатай хэрүүл маргаан хийхгүй гэж хэлсэн тэр үед Б.А нь О.Ор руу шороо самардан цацаад байсан. Тэгээд жоохон хэрүүл маргаан хийж байгаад явсан өөр зүйл болоогүй. Намайг очиход Одгоо нь газар дээшээ харан хэвтсэн харин Борко нь дээрээс нь боож байгаа юм уу гэмээр байрлалтай харагдаж байсан С.Бол.ын цус гарсан бас С.Бын жоохон хүүхдийн хамраас цус гарсан харагдаж байсан Б.А. С.Б, О.Б нар нь хэрүүл маргаан хийж байгаа юм уу гэмээр байсан. Намайг очиход цус гарсан харагдаж байсан би бодохдоо зодоон цохион хийсэн байх гэж бодож байна. Яг хэн нь хэнийгээ цохиж зодсон талаар нь би тэр өдөр мэдээгүй дараа нь сонсох нь Ш.Д гуайнд О.Ортай С.Б нар нь барилцаж цохилцож зодолцсон гэж Ш.Д гуай ярьж байсан. Борко гэдэг нь С.Бын том хүү нь байгаа юм би бүтэн нэрийг нь мэдэхүй байна. О.Орын хүү болох О.Б нь цохисон байх энэ бас барилцаж авсан гэж Ш.Д гуай ярьж байсан. би өөрийн нүдээрээ хараагүй. Намайг очиход Ш.Д гуай, С.Б, Б.А, хүү Б.Х, О.Ор түүний хүү О.Б нар байсан надаас хойш С, Б.Б нар ирсэн өөр хүн байгаагүй. Бууц малын бэлчээрээс л болсон байх гэж бодож байна. Тэр өдөр нь О.Ор нь архи уух завдал болоогүй нүүдэл хийж өнжсөн. Харин С.Болдбатаар, Б.А нар нь согтуу юм уу гэхээр харагдаж байсан гэхдээ би архи ууж байхыг нь харсан биш согтуу юм уу л гэж харсан. С.Б нь манай хаянд буулаа гээд ална тална гээд л ороод ирсэн. уг хэрүүл маргаан нь малын бэлчээр, бууцнаас болсон асуудал өөр зүйл бол байхгүй. Сүүлд нь зодоон маргаан дусаад би Б.Аг та нар гэрт асгасан усаа арч гэж хэлсэн гэрт асгасан усаа арчсан. Тэгээд дараа нь Б.А нь миний гар утас алга та авсан гээд дайраад байхаар нь та нар гадаа хаясан байлгүй гээд гарч машины гэрлээ асаас өгөхөд утсаа олсон харин тэр үед Б.А нь гараараа гозогнуулаад дайраад байсан дараа нь гар гэмтсэн гэж ярьж байна гэсэн тэр үед зүгээр байсан гар нь би сайн харсан машины гэрэл тусгасан байх үед гэрт асгасан уч арчиж байхад гар нь зүгээр л байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 84-86 дугаар тал/

 

*Гэрч Ш.Дгийн өгсөн:

“...Тэр өдөр манайх нүүж Ор нүүдэл хийлцсэн юм тэгээд орой болж байхад С.Болдбатаар, Б.А нар нь орж ирээд Б нь Орт чи яахаараа хаяанд буудаг юм гээд маралдаж эхэлсэн Б нь гэнэт ухас хийгээд Ортай барилцаад авсан тэгээд би та 2 боль энд олон жил 20-30 айлууд буусан байдаг ямар танай хаяанд чинь буусан юм уу гэж хэлсэн анх Б нь орж ирэх үедээ ална гэж орж ирсэн. тэгээд салаад дахин барилцан авсан тэгэхээр нь би та 2 одоо болио айл саахалт хүмүүс ингэж болохгүй болохгүй бол холдоод нүүе гэж аргадсан Б нь тоохгүй байсан сүүлдээ би хөгшин хүн хөл гар муутай дариулчихна гэж бодоод хажуу талын айлын Гыг дуудсан Болбаатар нь 2 хүүгээ дуудсан байсан. Б, Ор нар нь нэг их сүртэй зодолдож цохилцсон юм бол байхгүй барилцаж авахаар нь боль гээд салгаад байсан Болбаатар нь бариад авдын тэгээд салгадаг юм. тэгээд Бын том хүү нь ирээд Орыг шууд хавсарч унган толгойд нь 2-3 удаа цохисон тэгээд тэр хүүгийн дүү нь гэх бас нэг хүүхэд Орыг бас өшиглөж харагдсан би том хүүг нь боль миний дүү одоо боль ингэж хүн нийлж бүлэглэн зодож болохгүй гэж хэлсэн чинь тэр хүү миний үгэнд орсон больсон Б нь босож ирээд дахин ална гээд бариад авсан 2 хүүхэд нь салгасан. Анх хэрүүл маргаан эхлэхээс л Б.А нь Орыг нэлээн олон алгадсан сүүлд нь бас чи манай нөхрийг зодлоо гээл алгадаад л байж харагдсан нэлээн их согтуу байсан тэгээд удалгүй больсон.  С.Б манайх 2 нь хоорондоо 300 гаруй метр зайтай буусан юм. Уг газар нь Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Нот нарийн жаргалант гэх газар гэсэн би сайн мэдэхгүй байна. Анх барилцаж авах үед нь бие биеэ заамдаад түлхээд л байсан зодолдож цохилцсон юм бол байхгүй гадаа араад Быг гараараа нэг боогоод байж байхад нь салгасан Бо нь дахин барилцаад авдаг юм яаг зодолдож цохисон юм бол байхгүй харин Б.А нь Оыг нэлээн олон удаа алгадсан сүүлд 2 хүүхэд нь ирээд О.ыг нэлээд хэдэн удаа толгойд нь цохиж нөгөөх хүүхэд нь өшиглөж харагдсан тэгээд салсан. Тэр өдөр нь О.Ор нь архи уух завдал болоогүй нүүдэл хийж өнжсөн. Харин С.Болдбатаар, Б.А нар нь согтуу юм уу гэхээр харагдаж байсан гэхдээ би архи ууж байхыг нь харсан биш согтуу юм уу л гэж харсан. С.Б нь манай хаянд буулаа гээд ална тална гээд л ороод ирсэн. уг хэрүүл маргаан нь малын бэлчээр, бууцнаас болсон асуудал өөр зүйл бол байхгүй. Сүүлд нь зодоон маргаан дусаад би Б.Аг та нар гэрт асгасан усаа арч гэж хэлсэн гэрт асгасан усаа арчсан тэгээд дараа нь Б.А нь миний гар утас алга та авсан гээд дайраад байхаар нь та нар гадаа хаясан байлгүй гээд гарч машины гэрлээ асаас өгөхөд утсаа олсон харин тэр үед Б.А нь гараараа гозогнуулаад дайраад байсан дараа нь гар гэмтсэн гэж ярьж байна гэсэн тэр үед зүгээр байсан гар нь би сайн харсан машины гэрэл тусгасан байх үед гэрт асгасан уч арчиж байхад гар нь зүгээр л байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 92-94 дүгээр тал/

 

*Гэрч Б.Бийн өгсөн:

“...С.Болбаатар манай 2 саахалт айл байсан юм. Тэр өдөр О.Ор, О.Г нарийнх нүүж ирээд С.Бынтай ойрхон буусан. Оройхон машин дугараад манай урдуур гараад шууд О.Орын гадаа очоод зогсож байсан би Стай хамт С.Бын хүү болох Боркогийнд ирсэн. Тэгсэн чинь О.Орын гадаа хүмүүс орилоод байхаар нь би тийшээ очъё гэж хэлсэн чинь Сосорбарам үгүй би очихгүй чи очоод ирүүл ир гэж хэлсэн. Тэгээд намайг очиход С.Бын 2 хүүхэд нь О.Ор ахыг бариад авсан зогсож байсан аа дээр доороо ороод хөрвөөгөөд байсан. Тэгэхээр нь би очоод Б.Мг боль хөгшөөн чи одоо яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь болиод салсан. О.Орыг би хэн хэн зодож цохисон талаар нь би хараагүй намайг очиход л бөөн юм болсон байсан. О.Ор ахын цамц нь урагдсан. Цээж, хэсгээр нь маажсан юм уу гэмээр харагдаж байсан. яаг хэн маажиж зодож цохиж байхыг нь хараагүй. Намайг очихоос өмнө болоод өнгөрсөн байсан. Бие биеэ зодож цохисон асуудал байхгүй байх би очоод Б.Мг татаад салгасан тэгээд удалгүй яваад өгсөн. Намайг очихоос өмнө зодож цохисон асуудал байж магадгүй намайг очсоноос хойш хэн ч зодож цохиогүй харин Б.А нь орилж чарлан О.Ор ах руу шороо самардаад байсан удалгүй гэрт нь ороод асгасан ус аа арчаад дуусаад явсан. Намайг очсоноос хойш зодоон цохион болоогүй. Намайг очиход С.Б, Б.А, О.Ор, түүний хүү О.Б, О.Г, Ш.Д, Борко түүний 2 дүү нь байсан. Ямар нэг цус гараагүй байсан би сайн анзаарч хараагүй салгасан нь үнэн яг миний нүдэн дээр зодож цохилцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 127-129 дүгээр тал/

 

*Б.Мгийн гэрчээр өгсөн:

“...Тэр өдөр намайг Ш.Д гуайн гадаа очиход манай аавын дээрээс дараад суусан байхаар нь би О.Орыг татаад босготол намайг цээжин хэсгээр тэврээд унагаах гэхээр нь би өөрийг нь унагаагаад дээр нь мордоод цохих гэтэл Ш.Д гуай нь миний дээлийн ханцуйнаас барьж аваад О.Г нь миний нөгөө талын гараас бариад боль боль ингэж болдоггүй юм гэж хэлсэн. О.Ор нь манай аав ээжийг зодсон байсан болохоор нь би уурандаа би О.Орын зүүн талын шанаа хэсэгт өөрийн баруун гараараа нэг удаа цохисон тэгээд намайг тал талаас О.Г, Ш.Д нар нь салгасан. Юм тухайн үед манай аав, ээж 2-ыг зодсон байсан болохоор уур хүрээд нэг цохисон өөр зодох цохих зүйл болоогүй. Ш.Д гуай О.Г яаг хажууд байсан юм харин манай аав ээж 2 ариа зайтай газар байсан юм. Өөр хүн байгаагүй намайг салсны дараа С, Б.Б нар нь гүйж ирж байсан өөр хүн байгаагүй. Манай дүү О.Орыг зодож цохисон асуудал байхгүй завдал ч боолгүй. Би тэр өдөр мэдүүлэх үедээ О.Орыг унагааж байгаад цохиж зодсон талаараа мэдүүлэг өгөхөө мартсан байна. Би хараагүй намайг очиход О.Ор нь гадаа аавын дээрээс нь дараад суусан байхаар нь би очиж салгасан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 107-108 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй гэрч Б.Хийн өгсөн:

“...Тэр өдөр аав ээж бид 3 сумын тов орж ирээд орой 20 цагийн үед хөдөө гэр лүгээ харьсан манайхтай ойрхон айл ирээд буусан байсан тэгэхээр нь бид 3 шууд тэр айлд очсон О.Г, Ш.Д нар нь буусан байсан. Ш.Д гуайнд аав ээж 2 орсон би машин дотроо байсан юм тэгсэн Ш.Д гуайн гэрт манай ээж болиоч гээд орилж байсан удалгүй аав ээж О.Ор Ш.Д нар нь гарч ирсэн. Ш.Д гуайн гэрийн гадаа байсан саврыг аав авч байх нь хальт харагдсан. Тэгээд удалгүй манай аав дээшээ харсан газар хэвтсэн байдалтай харин О.Ор нь аавыг савраар дээрээс нь дарсан байдалтай сууж байсан тэр үед манай ээж О.Орыг салгах гээд О.Ор цамцнаас нь татсан. О.Орын хүү болох О.Б гүйж ирээд намайг бариад авсан тэгэхээр нь би гараараа нэг цохисон би хаана нь цохисноо мэдэхгүй байна. Тэгсэн О.Б гараараа миний хамарт 2 удаа цохисон чинь миний хамраас цус гарсан удалгүй манай ах нар болох Б.М, А нар нь ирсэн Б.М ах О.Орыг аавын дээрээс татаад буулгаж О.Ор газар унагасан. Тэр үед О.Г нь манай ах Б.Мг татаж босгоод боль боль гэж байсан. Би тэр үед манай ах А нь О.Бтэй барилцаж аваад тэр 2 газар унж байгаа нь харагдсан тэгсэн чинь Б.Б С нар ирж салгасан. Тэгээд аав ээж О.Ор нар нь хэрүүл хийж байгаад салаад гэр гэртээ харьсан. Өөр зүйл болоогүй. Манай аавыг О.Ор нь гадаа манай аавын дээрээс дараад сууж байхдаа 3-4 удаа нүүрэн хэсэгт цохиж зодсон бас ээж О.Орыг салгах гэж байхад нь О.Б ирээд ээжийн баруун гарын булчин хэсэгт нэг удаа өшиглөсөн санагдаж байна. О.Орыг аавыг дээрээс дараад сууж байхад нь манай ээж Б.А нь О.Орын нүүр, нуруу хэсэгт нь алгадаад байж харагдсан. Манай ах Б.М нь О.Орыг ааваас салгаад түүний нүүрэн хэсэгт гараараа 1-2 удаа цохиж байсан өөр хэн нэг хүн цохиж зодож байхыг хараагүй. О.Б нь манай ээжийн баруун гарын булчин хэсэгт /мөрний доор талд гадна талд /нь гараараа цохисон. Өмнө өшиглөсөн санагдаад байсан юм гэтэл үгүй байж. О.Б манай ээжийн баруун гарын булчин хэсэгт /мөрний доор гадна талд/ нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 132-133 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй гэрч О.Бий өгсөн:

“...Тэр өдөр манай аав, өвөө бид 3 нүүдэл хийж дуусаад би орой хажуу айлын О.Гынд ороод зурагт үзээд сууж байхад машин дугараад манай хотонд ирсэн. Би зурагтаа үзээд сууж байсан чинь гадаа хүмүүс хэрүүл маргаан хийж байгаа юм уу гэмээр чанга, дугараад байсан. Тэгэхээр нь би гараад харсан чинь манай аав О.Ор нь нэг хүний дээр нь гараад суусан байсан тэгэхээр нь би салгах гээд очсон чинь С.Бын 10 гаруй насны хүүхэд нь миний толгойн хэсэгт 2 удаа цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад нөгөө хүүхдийн нүүрэн хэсэгт 1 удаа цохисон нөгөө хүүхдийн хамраас цус гарсан байх ээж нь 00-н цаас аваад хүүхэд дээрээ очиж байсан. Тэгээд 2 залуу ирээд манай аавыг доороо хийгээд цохиод өшиглөөд байсан. Би салгах гээд байж байхад тэр айлын дундах хүү нь надад хандан чи жоохон хүүхэд зодлоо гээд миний баруун талын хацар хэсэгт нэг удаа гараараа цохисон, тэгээд би О.Г ахыг дуудах гээд гүйж байхад Б.А нь миний араас цуулсан мод авч шидсэн тэр мод нь миний нуруу хэсэгт цохисон. Тэгээд би О.Г ахыг дуудаж салгуулсан өөр зүйл болоогүй. Би хэн хэн ямар ажлаар ирсэн талаар нь би мэдэхүй байна. Намайг гэрээс архад манай аав нэг хүний дээрээс нь дараад суусан нөгөө ах нь газар дээшээ хараад хэвтсэн хамаас нь цус гарсан байсан. Удалгүй тэр ахын 2 хүүхэд нь ирж салгах үедээ аавыг зодох үед аавын хамраас цус гарсан би маажуулсан юм уу гэж харсан. Манай аавтай хэрүүл маргаан хийж байсан ах түүний эхнэр, манай аав, манай өвөө нар байсан удалгүй С.Бын 2 хүүхэд нь ирсэн. Намайг С.Болбаатарын бага хүү толгойн хэсэгт 2 удаа гараараа цохисон мөн дундах хүүхэд нь 1 удаа гараараа цохисон харин би бага хүүхдийг нь нэг удаа нүүрэн хэсэгт нь гараараа цохисон өөр хүн зодож цохиогүй. Намайг гэрээс гарах үед манай аав нэг хүний дээр нь дараад суусан байсан тэр 2 зодолдож цохилцсон юм байхгүй харин нөгөө ахын 2 хүүхэд болох Алдрай гэдэг хүүхэд нь ахын хаа хамтаар ирсэн тэгээд манай аавыг доороо хийгээд манай аавыг том хүүхэд нь өшиглөж байх шиг харагдсан. Тэгээд би хүн дуудах гээд гүйсэн. Б.Ад нь гар хүрсэн хүн байхгүй. С.Быг нь манай аав нэг удаа мөргөж харагдсан. Би тэр үед О.Г гэдэг ахындаа зурагт үзээд сууж байсан тэгээд гадаа хүн орилоод байхаар нь би гарсан тэр үед манай аав нэг ахыг мөргөж унаган дээр нь гараад дараад сууж байгаа харагдсан. Гэрт ямар асуудал болсон талаар нь би мэдэхүй байна. Тэр хүмүүс согтуу явж байхдаа гуйвж дайваад байсан тэр авгай нь шороо цацаад орилж чарлаад байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 137-139 дүгээр тал/

 

*Шинжээч Б.От.ын өгсөн:

“...Тэр өдөр үзэхэд нь толгой өвдөөд байна гэсэн зовуурьтай үзүүлсэн үзэхэд биед зүүн зулай хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүний урд хэсэгт зулгаралтууд, зүүн эгмийн доод хэсэгт цус хуралт, доод уруулын гадна буланд жижиг хэгзэрсэн шарх, баруун хацрын дээд хэсэгт жижиг зулгаралт гэмтлүүдтэй байсан. Зөвхөн зүүн зулайн хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо зүйлээр цохих цохигдох, шүргэх, нидрэгдэх үед үүсэх боломжтой. Шанаа руу цохих алгадах үед үүсэх боломжтой. Мөргөх үедээ дух хэсгээрээ мөргөх учир уг гэмтэл авах боломжгүй. Хэрхэн гэмтсэн талаар асуухад би хүнд зодуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 142-143 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 320 дугаартай“...Б.Ан биед баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 29-30  дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 321 дугаартай“...С.Бын биед хамрын зүүн хянга хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөр хэсэг, хүзүүний төвөнх хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Хамрын зүүн хянга хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацрын төвгөр хэсэг, хүзүүний төвөнх хэсэгт цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 44-45 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 323 дугаартай“...О.Орын биед зүүн зулай хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүний урд хэсэгт зулгаралтууд, зүүн эгэмний доод хэсэгт цус хуралт, доод уруулын гадна буланд жижиг хэгзэрсэн шарх, баруун хацрын дээд хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн зулай хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 1%-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 70-71 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 18-21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

*Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн Засаг даргын тодорхойлолт/1-р  хх-ийн 147, 148 дугаар тал/

*Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт/1-р хх-ийн 149-150 дугаар тал/

*О.Орын Архангай аймгийн Тариат сумын Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл, гэрэл зураг1-р хх-ийн 3-6 дугаар тал/

*Тариат сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Халзангийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол/1-р хх-ийн 7 дугаар тал/

*О.Орын иргэний үнэмлэхийн лавлагаа/2-р хх-ийн 26 дугаар тал/

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч С.Б, Б.А, Б.М, О.Ор нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны орой Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн нутаг, Нот нарийны Жаргалантын намаржаа гэх газарт иргэн шүүгдэгч О.Ор нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Б, Б.А, Б.М нар нь бүлэглэн бусдын эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч О.Ор нь Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн нутаг, Нот нарийны Жаргалантын намаржаа гэх шалтгааны улмаас маргалдаж зодож, хохирогч Б.А, С.Б нарын биед хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М, Б.А, С.Б нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны орой Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур багийн нутаг, Нот нарийны Жаргалантын намаржаа гэх газарт хохирогч О.Орын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.Орын ”...Б.А нь надад хандан танайх яахаараа энд намарждаг юм хүүрнүүд гэх мэт хараалын үг хэлж байсан. С.Б нь танайх нүү өөр газар буу гэх мэт юм ярьж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандан эхлээд мэнд мэдчих гэж хэлээд та нар юу яриад байгаа юм урьд нь манайх энд намарждаг байсан намаржаан дээрээ буулаа шүү дээ гэж хэлээд шинэ бууцанд дээр хэрүүл мараан хийгээд яах вэ өглөө учраа олъё гэж хэлсэн тоогоогүй /тухайн үед нь 21 цаг өнгөрч байсан/ С.Б нь намайг барьж авсан, би ч гэсэн С.Быг барьж аваад бид 2 заамдалцсан уг нь би тухайн үед гэрээс гаргачихъя гэж бодоод барьж авсан юм. С.Б нь миний зүүн талын шанаанд 1 удаа гараараа цохисон, бид 2 бие биеэ боож байх үед Б.А нь ирж нөхрөө өмөөрөн миний нүүр, шанаа хэсэгт 4-5 удаа алгадаж цохисон. Тэгэхээр нь би С.Быг тавьсан тэгсэн С.Б нь унасан, босож ирээд дахин над руу дайраад миний шанаа толгойн хэсэгт 3-4 удаа гараараа цохисон тэр үед нь хажуу талд Б.А нь надад хандан сайн сайхан явахыг чинь харна, гэр бүлээрээ бүрэн бүтэн явахыг чинь харна гэх мэт хараалын заналхийлсэн үг хэлж байсан С.Б нь миний нүүр рүү нулимсан. Тэгэхээр нь би С.Болбаатарыг хамар нүүрэн хэсэгт нь 1 удаа духаараа мөргөсөн, барилцаж авсан чигээрээ гадаа гарсан одоо яв гээд түлхээд тавьсан. Тэгтэл С.Б нь гэрийн хаяанд байсан савар бариад намайг цохих гэж дайрсан би уг саврыг нь булааж аваад савраар нь гарыг нь дараад дээр нь суусан юм байж байх хугацаанд Б.А нь орилж чарлан хүүхдүүдээ дуудсан байсан. С.Бын хүү болох Борхүү нэг дүүгийнхээ хамт ирээд намайг 3-4 нийлэн газар унагаж байгаад Борхүү нь миний толгой, эрүү, шанаа уруул гэх мэт газруудад гараараа цохисон. Тэгээд хажуу айлын О.Г, саахалт айлын Б.Б нар ирж салгасан. Тэгсэн нэг хүн ирээд намайг зүүн талын гуя хэсэгт нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь би араас нь борви хэсэгт нь өшиглөсөн чинь Б.А байсан юм байна лээ тухайн үед харанхуй байсан учир би танилгүй өшиглөсөн юм. Тэгээд хэл амаар доромжлоод байж байхад нь манай хадам аав Б.А хандан гэрт асгасан усаа арч гэж хэлээд асгасан усыг нь арчуулсан тэр үед би утсаа гарган бичлэг хийсэн өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг, хохирогч С.Бын”...Тэгээд манай эхнэр Б.А нь О.Орт хандан намаржаан дээрээ буухгүй яагаад манай гадаа буусан юм бэ гэж хэлсэн тэгсэн чинь О.Ор нь яадгийн пизда минь танайхантай алалцах гэж буусан юм гэж хэлээд шууд намайг багалзуурдаад хана руу шахаад миний толгой руу толгойгоороо 2 удаа мөргөсөн тэгээд миний толгой эргээд унасан. Тэгсэн манай эхнэр Б.А нь О.Орт хандан чи манай нөхрийг алах нь би зүгээр харж байж алуулахгүй шүү гээд О.Орыг алгадаж харагдсан хаана нь алгадсан талаар нь би хараагүй толгой ирээд бүрэлзээд харж чадаагүй. Тэгсэн чинь О.Ор нь намайг гэрээс чирч гараад гадаа гаргаад миний дээлийн захнаас боож бариад дахин мөргөж унагааж дээрээс дараад суусан тэгээд би нэг хэсэг ухаан балартаад ухаан алдсан тэгээд сэргээд О.Орыг бариад авсан чинь гээд О.Ор нь энэ үхэх болоогүй байна гээд дээрээс толгой руу гараараа 2 цохисон тэгээд хэн салгасан талаар би мэдэхүй байна толгой эргэж ухаан алдсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Ан ”...Ш.Д нь гэртээ ганцаараа сууж байсан, араас манай нөхөр орж ирээд мэнд мэдээд байж байхад удалгүй О.Ор гаднаас орж ирсэн. Би О.Орт хандан чи өөрийнхөө намаржаан дээр буухгүй яагаад манай хаяанд буусан юм гэсэн юм гэсэн чинь О.Ор нь яадгийн пизда минь танайхтай бууж алалцах гэж энд ирж буусан юм гэж надад хандан хэлээд шууд манай нөхөр болох С.Быг барьж аваад хоолойг нь боож хана руу шахсан тэгээд манай нөхөр ухаан алдаад унасан. Тэгээд О.Ор нь манай нөхрийн дээр нь савраар дараад мордоод суусан нүүр рүү гараараа 2 удаа цохисон тэгэхээр нь би О.Орыг би 2 удаа зүүн талын шанаа руу 2 удаа алгадаад болиоч чи хүн аллаа ш дээ гэж хэлсэн, О.Ор нь манай нөхрийг чирч гараад гадаа дахин 3 удаа хамарт нь мөргөсөн тэгээд газар унагаад дээрээс нь боомилоод дарсан байсан. Тэгэхээр нь би О.Орт болиоч чи хичнээн нүдэх гээд байгаа юм гээд цамцнаас нь татсан тэгтэл О.Ор яадаг юм гээд миний гар руу цохиод бөгс рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч О.Гын”...Тэгээд би морио аргамжаад ирэхэд О.Ор, Борко нар нь барилцаад авсан байсан. О.Ор дээшээ хараад хэвтсэн харин Борко нь дээрээс нь хоолойг нь боож байгаа юм уу гэмээр харагдаж байсан. Би Боркод хандан миний дүү боль болохгүй шүү гэхэд О.Орыг тавьсан тэгээд Борко нь аав ээждээ хандан явъя гэж хэлсэн чинь С.Б нь над руу ална шүү гээд дайраад байсан. Тэгэхээр нь би би таньтай хэрүүл маргаан хийхгүй гэж хэлсэн тэр үед Б.А нь О.Ор руу шороо самардан цацаад байсан. Тэгээд жоохон хэрүүл маргаан хийж байгаад явсан өөр зүйл болоогүй. Намайг очиход Одгоо нь газар дээшээ харан хэвтсэн харин Борко нь дээрээс нь боож байгаа юм уу гэмээр байрлалтай харагдаж байсан С.Болбаатарын цус гарсан бас С.Бын жоохон хүүхдийн хамраас цус гарсан харагдаж байсан Б.А С.Б, О.Б нар нь хэрүүл маргаан хийж байгаа юм уу гэмээр байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Дгийн”...Тэр өдөр манайх нүүж О.Ор нүүдэл хийлцсэн юм тэгээд орой болж байхад С.Болдбатаар, Б.А нар нь орж ирээд С.Б нь О.Орт чи яахаараа хаяанд буудаг юм гээд маралдаж эхэлсэн С.Б нь гэнэт ухас хийгээд О.Ортай барилцаад авсан тэгээд би та 2 боль энд олон жил 20-30 айлууд буусан байдаг ямар танай хаяанд чинь буусан юм уу гэж хэлсэн анх С.Б нь орж ирэх үедээ ална гэж орж ирсэн. тэгээд салаад дахин барилцан авсан тэгэхээр нь би та 2 одоо болио айл саахалт хүмүүс ингэж болохгүй болохгүй бол холдоод нүүе гэж аргадсан.  С.Б, Ор нар нь нэг их сүртэй зодолдож цохилцсон юм бол байхгүй барилцаж авахаар нь боль гээд салгаад байсан Болбаатар нь бариад авдын тэгээд салгадаг юм. тэгээд С.Болбаатарын том хүү нь ирээд О.Орыг шууд хавсарч унган толгойд нь 2-3 удаа цохисон тэгээд тэр хүүгийн дүү нь гэх бас нэг хүүхэд Орыг бас өшиглөж харагдсан би том хүүг нь боль миний дүү одоо боль ингэж хүн нийлж бүлэглэн зодож болохгүй гэж хэлсэн чинь тэр хүү миний үгэнд орсон больсон С.Б нь босож ирээд дахин ална гээд бариад авсан 2 хүүхэд нь салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Тэгээд намайг очиход С.Бын 2 хүүхэд нь О.Ор ахыг бариад авсан зогсож байсан.  Тэгэхээр нь би очоод Б.Мг боль хөгшөөн чи одоо яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь болиод салсан. О.Орыг би хэн хэн зодож цохисон талаар нь би хараагүй намайг очиход л бөөн юм болсон байсан. О.Ор ахын цамц нь урагдсан. Цээж, хэсгээр нь маажсан юм уу гэмээр харагдаж байсан. яаг хэн маажиж зодож цохиж байхыг нь хараагүй. Намайг очихоос өмнө болоод өнгөрсөн байсан. Бие биеэ зодож цохисон асуудал байхгүй байх би очоод Б.Мг татаад салгасан тэгээд удалгүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Хийн”...Ш.Д гуайнд аав ээж 2 орсон би машин дотроо байсан юм тэгсэн Ш.Д гуайн гэрт манай ээж болиоч гээд орилж байсан удалгүй аав ээж О.Ор Ш.Д нар нь гарч ирсэн. Ш.Д гуайн гэрийн гадаа байсан саврыг аав авч байх нь хальт харагдсан. Тэгээд удалгүй манай аав дээшээ харсан газар хэвтсэн байдалтай харин О.Ор нь аавыг савраар дээрээс нь дарсан байдалтай сууж байсан тэр үед манай ээж О.Орыг салгах гээд О.Ор цамцнаас нь татсан. О.Орын хүү болох О.Б гүйж ирээд намайг бариад авсан тэгэхээр нь би гараараа нэг цохисон би хаана нь цохисноо мэдэхгүй байна. Тэгсэн О.Б гараараа миний хамарт 2 удаа цохисон чинь миний хамраас цус гарсан удалгүй манай ах нар болох Б.М, А нар нь ирсэн Б.М ах О.Орыг аавын дээрээс татаад буулгаж О.Ор газар унагасан. Тэр үед О.Г нь манай ах Б.Мг татаж босгоод боль боль гэж байсан...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Отгонжаргалын”...Тэр өдөр үзэхэд нь толгой өвдөөд байна гэсэн зовуурьтай үзүүлсэн үзэхэд биед зүүн зулай хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал, хүзүүний урд хэсэгт зулгаралтууд, зүүн эгмийн доод хэсэгт цус хуралт, доод уруулын гадна буланд жижиг хэгзэрсэн шарх, баруун хацрын дээд хэсэгт жижиг зулгаралт гэмтлүүдтэй байсан. Зөвхөн зүүн зулайн хэсэгт хуйханд зөөлөн эдийн няцрал хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг, яллагдагч С.Б, Б.А, Б.М, О.Ор нарын мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 320, 321, 323 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр болон шүүгдэгч Б.А нарын гаргасан шүүгдэгч Б.Ан үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй, нөхрийгөө бусдын хууль бус довтолгооноос хамгаалсан, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгийн шүүгдэгч О.Ор нь хохирогч Б.Ан эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн хохирлыг учруулсан нь тогтоогдохгүй байгаа тул, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Б.Ан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар няцаагдаж байгаа болно.

 

Шүүгдэгч О.Орын хохирогч Б.А, С.Б нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, шүүгдэгч С.Б, Б.А, Б.М нарын бүлэглэн хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Б, Б.А, Б.М нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Орын 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж  шүүх дүгнэв.

 

   Хохирол хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б, Б.А, О.Ор нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч О.Ор нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, хохирогч С.Б, Б.А нараас хохирол, хор уршгийг нэхэмжлэх талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.Б, Б.А, Б.М, О.Ор нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч С.Б, Б.А, Б.М, О.Ор нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч С.Б, Б.А, Б.М, О.Ор нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Боржгон овогт Сийн Б, Мах Гал овогт Бн А, Боржгон овогт Бын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Боржигин овогт Оын Ор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.А, О.Ор нарыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Мг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.А, О.Ор нар нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.А, Б.М, О.Ор нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Б, Б.А, Б.М, О.Ор нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Б, Б.А, Б.М, О.Ор нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР