Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0596

 

2020 оны 09 сарын 16 өдөр           Дугаар 128/ШШ*******96                      Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: АМГТГКД, БОАЖЯ

Хариуцагч: БОАЖЯ

Нэхэмжлэлийн шаардлага: Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Их тойруу” нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрших “Их тойруу” нэртэй ашигт малтмалын ашиглалтын МУ-******* дугаартай тусгай зөвшөөрлийг “Г” ХХК 2006 оны 08-р сарын 18-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаа бөгөөд уг тусгай зөвшөөрлийн талбайд өнөөдрийг хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байгаа билээ.   Манай компанийн ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй шалтгаан бол Улсын их хурлаар 2009 оны 07-р сарын 16 өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой ба энэ хуулийн хилийн заагыг тогтоож батлах ажил удаашрснаас болж тусгай зөвшөөрөл эзэмшигч нар үйл ажиллагаа явуулах эсэх нь тодорхой байсан. Ашигт малтмалын ашиглалтын М\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь ург нэртэй хуулийн хилийн заагыг тогтоосон Засгийн газрын 2011 оны 174 болон 2012 оны 194 дүгээр тогтоолуудад хамрагдах болсноор ашиглалтын үйл а киплагаа явуулаагүй бөгөөд эцсийн байдлаар Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан ус сан бүхий газрын хилийн заагтай хэсэгчлэн давхцалтай тул уг тусгай зөвшөөрлийн талбайн ордын нөөцийг бүрэн ашиглах боломжтой байсан. Манай компани нэгэнт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан нөхөх олговор авах эрхээ эдэлж Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журамд зааснаар Ашигт малтмал газар(тухайн)- аас зарласан хугацаанд нөхөх олговор авах хүсэлтээ холбогдох материалын хамт 2012 онд хүргүүлсэн. Энэ нөхөх олговор авах хүсэлтийг хүлээж авснаа тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11-р сарын 11-ний өдрийн 7/7491 тоот албан бичгээр хүлээн зөвшөөрч, уг тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговрын бүрэн төлсөн тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэнэ гэсэн хариу манайд ирүүлсэн тул бид нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх хүртэл тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байлгах зорилгоор тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, төрөөс нөхөх олговрыг манайд олгох асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байтал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг үндэслэн “Г” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын М\/-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг тус яамны сайдын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01/1012 тоот албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүүлжээ. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дээрх албан бичгийг хүлээж аваад 1 өдрийн дотор Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасныг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 01/1012 тоот албан бичгийг тус тус үндэслэн ашигт малтмалын ашиглалтын МХ/-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 61 тоот шийдвэр гаргасан нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр болжээ. Хоёр. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийн үндэслэлийн талаар:  Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны шийдвээ гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч" гэх/ гзж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шаууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл “Г” ХХК-д сөрөг нөлөө бүхий захиргааны шийдвэр болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт болон Кадастрын хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 61 тоот шийдвэр гаргах үйл ажиллагаанд эдгээр 2 байгууллага манай компанийг татан оролцуулж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгоогүй төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон ундэслэл бүхий шийдвэрийг гаргаагүй байна. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар "Г” ХХК-нд 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг мэдэгдснээр уг дүгнэлт хүчин төгөлдөр болох ёстой байтал дүгнэлт гаргах ажиллагаанд манай компанийг оролцуулаагүйгээс гадна мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байгаа гул мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан “сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хзлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно гэж заасны дагуу хууль бус захиргааны акт болно. Энэхүү ******* дугаартай дүгнэлтэд Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/04 тоот албан бичиг болон Галуут сумын III багийн Иргздийн нийтийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол, 03 дугаартай тэмдэглэлийг судлан үзэхэд тус сумын нутагт байрших “Их тойруу" нэртэй ашигт малтмалын ашиглалтын МЧ/-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээр байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх үндэслэлтэй гэсэн саналыг баримталсан байна. Гэтэл эдгээр албан бичиг, тогтоол, хурлын тэмдэглэлд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 5-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа ямар зөрчил гаргасныг тодорхой дурдаагүй байгаа бөгөөд Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан тухайн сумын засаг дарга, байгаль орчны улсын байцаагч манай компанид тусгай зөвшөөрлийн талбай дээр байгаль орчинд хортой нөлөөлсөн ямар зөрчлийг арилгуулах шаардлага гаргасан, хариуцлага тооцсон талаар ямар нэгэн захиргааны актыг одоо болтол манай компанид мэдэгдээгүй, танилцуулаагүй байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт болон тус яамны сайдын 2020 оны 02-р сарын 13-ны өдрийн 01/1025 тоот албан бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт” биш байна гэсэн байдаг, үүний дагуу дүгнэлт биш гэж үзэж байгаа. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч БОАЖЯ итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/04 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол, 03 хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн “Г” ХХК-ийн эзэмшдэг МХ/-******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд “Г” ХХК өөрөө биш өөр бусад компаниуд уул уурхайн ашиглалт явуулах холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцэл хийгдээгүй, хуульд заасан бичиг баримтын бүрдэл байхгүй удаа дараа үйл ажиллагаа явуулахаар ирж байна. гэх мөн ашиглалт хийхдээ "Г” ХХК болон бусад компаниуд нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт гаргасан.

2“Г” ХХК-ийн эзэмшдэг МХ/-******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дугээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилеэн давхцалтай байна. 3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ...” гэж мөн зүйлийн 2-т “...Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчим баримтална. 1/хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцөл бүрдүүлэх; 2/экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах; 3/байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой ашиглах нөхцөлийг хангах; 4/байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх. 5/байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах, Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “...Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ,./’ гэж 1-т“...байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд “...Тусгай зөвшөөрлийг цуцлах...” гэж 56.1-д “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална...” гэж 56.1.5-д '...тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; гэж хуульчилсан байдаг тул Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/04 тоот албан бичгийг үндэслэн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” ******* дугаар дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч АМГТГКХ шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 2006 онд олгосон, урт нэртэй хууль гарахаас өмнө цуцалсан. Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны 2020.2.13-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг манайд ирүүлсэн. Үүний дагуу манай Кадастрын хэлтсийн даргын 2020.2.14-ний өдрийн 61 дугаартай шийдвэр гарсан. Шийдвэрийн үндэслэлийг Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны дүгнэлтийг үндэслэл болгосон байгаа. Уг шийдвэр нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-д заасан нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч  “Г” ХХК нь “Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Их тойруу” нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дахин шинэ акт гарах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр шийдвэрийг тус тус 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Үндэслэлийг тайлбарлавал:

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шүүхэд ирүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хариу тайлбарын 2-т ““...“Г” ХХК-ийн эзэмшдэг MV-******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай” гэж тайлбарласан байна.

Мөн хариуцагч нараас усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтайг нотлох зургуудыг шүүхэд гарган өгч байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар дүгнэлтээр “Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга Б.Батзаяагийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/04 тоот албан бичиг, Галуут сумын III дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол, 03 дугаар тэмдэглэлийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг судлан үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх үндэслэлтэй тул” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн эзэмшиж буй MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны ******* дугаар дүгнэлтээс үзэхэд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн үндэслэлийг тус дүгнэлтэд заагаагүй байна.

Үүнээс үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь маргаан бүхий 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар дүгнэлтэд заагаагүй үндэслэл буюу зөрүүтэй үндэслэлээр маргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрэгт цугларсан фото зураг, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэдээлэл болон бусад баримтуудад “Г” ХХК нь хайгуулын болон үйл ажиллагааны бэлтгэл ажлын явцад нуур, цөөрөм, тунгаагуур үүсгэсэн, эдгээр талбайд нөхөн сэргээлт хийгээгүй талаар дурдсан байх ба нэхэмжлэгч нь нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэх талаар, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэхийг шалгасан талаар тодорхой тайлбар, баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөхгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 8/2478 тоот албан бичигт “Г” ХХК-ийн МВ-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэсэгчлэн /254.58 га/ давхцалтай байна” гэсэн байх ба харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ашигт малтмалын хайгуулын MV-00******* дугаар тусгай зөвшөөрлийн лавлагаа зурагт “..255.73 га давхцалтай” гэж зөрүүтэй тайлбарласан байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг гаргахдаа сумын Засаг даргын 1/04 тоот албан бичиг, сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаар тогтоол, тэмдэглэлийг үндэслэсэн, эдгээр албан бичиг тогтоолын хүрээнд яамны ажлын хэсэг дүгнэлтийг гаргасан, яамны ажлын хэсэг бодит байдал дээр буюу газар дээр нь очиж ажилласан зүйл байхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан байна.

Дээрх үйл баримтууд, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа эсэх, эсхүл байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа эсэхийг дахин нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны актын үндэслэлээ тодорхой болгох, нэхэмжлэгч нь нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэх бодит нөхцөл байдлыг шалгах, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэдий хэмжээгээр давхцалтай байгааг шалгаж, давхцалыг хэмжээг тодорхой болгох зэрэг асуудал нь хариуцагчийн Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг байх ба дээрх чиг үүргүүд нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах бүрэн эрх Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг нь дараах бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах, эсхүл эс цуцлуулах санал, дүгнэлт гаргах асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд:

  1. усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа эсэх
  2. эсхүл байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэж байгаа эсэхийг дахин нягтлан шалгасны үндсэн дээр захиргааны актын үндэслэлээ тодорхой болгох
  3. “Г” ХХК нь хайгуулын болон үйл ажиллагааны бэлтгэл ажлын явцад нуур, цөөрөм, тунгаагуур үүсгэсэн эсэх, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэх бодит нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгах
  4. “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй хэдий хэмжээгээр давхцалтай байгааг шалгаж, давхцалыг хэмжээг тодорхой болгох

            Хариуцагч нь дээрх нөхцөл байдлуудыг шалган тодруулсны дараа “Г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал, дүгнэлт хүргүүлэх, эсхүл эс цуцлуулах санал, дүгнэлт хүргүүлэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь шүүхээс тогтоосон 3 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, “Г” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлэх, эсхүл эс цуцлуулах санал хүргүүлэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргаагүй бол “Г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 61 дүгээр шийдвэр тус тус  хүчингүй болно.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 61 дүгээр шийдвэрийг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 4 үндэслэл тус бүрийг шалган тодруулсны үндсэн дээр “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах, эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлал яамны ажлын хэсэг болон АМГТГКД, БОАЖЯнь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон гурав хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ