Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/шцт/30

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин,

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн  2233000000044 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав ээжийн хамт ............Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦГ/232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ..........нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ******* доод 1,2 шүдний хугарал, уруулын гадна, дотор шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр .......... нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ............  доод 1,2 шүдний хугарал, уруулын гадна, дотор шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь  

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч ******* өгсөн:“...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ......... ахын үтрэмд өвсний сэрээ орхисон байна аваад ир гэж аав хэлсэн. Хашааны гадаа ирээд сигнаалдахад онгойлгохгүй болохоор нь даваад орсон. Хохирогч ........ тэрнээс болж маргалдсан. Тухайн өдөр их хэмжээгээр согтуу биш 2 лааз пиво уусан байсан. Хүний эзэмшлийн газар орох нь миний буруу. Сэрээнээс болсон. Авах гэж орсон байхгүй гэсэн би аав үлдээсэн гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

           1.Хохирогч ******* өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын сүүлчээр ирсэн бах сайн санахгүй байна. 10 орчим хонож байгаа. Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны орой 19 цаг өнгөрч байсан санагдаж байна. Би манаачийн байрандаа ганцаараа байж байтал гадаа хашааны хаалга дуугарах шиг болсон юм. Тэгээд манаачийн байрны хаалгыг татаад нэг танихгүй залуу ороод ирсэн. Тухайн үед манаачийн байрны хаалга дотор талаасаа уяатай байсныг тас татсан. Тэгээд ороод ирэхээр нь дагуулаад манаачийн байрнаас гарсан юм. Тэгээд  хашаан дотор явж байхдаа манай аав өдөр өвсний сэрээгээ орхичихсон байна тэрийг авах гэсэн юм гэхээр нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу цаашаа утсаар юм яриад яваад байсан. Тэгээд би өдөр нэг бандитай ирсэн ах мөн юм уу гэж асуухад тухайн залуу манай аав ямар банди юм уу гээд 2 гараараа миний шанаа руу зэрэг алгадсан юм. Тэгэхээр нь би цаашаа зугтаах гэсэн чинь хойноос барьж аваад миний баруун мөрнөөс татаад намайг тонгойход баруун хөлөөрөө миний ам руу өшиглөсөн юм. Тухайн үйл явдал хашаан дотор гарах хаалганы орчимд болсон юм. Тэгтэл хашааны хаалганы гадна үүдэн дээр байсан машин дотор байсан 2 залуу гарч ирээд тухайн залууг нэг нь аваад явсан. Нэг залуу нь надтай үлдээд утсаа өгчих мөнгө өгье тохиролцъё гэж хэлсэн. Тухайн үед миний амнаас цус гарахаар нь яаж байгаа юм бэ та гээд алгаа тосоод тонгойсон чинь 2 шүд уначихсан байсан. Тэгээд миний доод уруул дотор гадна талдаа язарсан цус их гарсан доод 2 шүд унасан байсан. Тэгээд цагдаа намайг зодсон залууг авчраад эмнэлэг дээр үзүүлэх гэж байсан. Тэр залуу надад мөнгө өгье гээд байсан. 1 удаа 2 гараараа алгадсан, 1 удаа ам руу өшиглөсөн. Тухай залуу хар өнгийн түрүүтэй гуталтай байсан. Хром юм уу бакал гутал байх шиг байсан. Би тухайн залууг хүмүүстэй явж байгаа гэдгийг мэдээгүй хүн харагдахгүй байсан. Тэгээд намайг өшиглөсний дараа машинаас 2  хүн гарч ирсэн. Намайг өөр цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

           2.Гэрч өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед ......... Сэлэнгэ аймгийн Сайхан сум номгонд хөдөө гэрт нь хүргэж өгөхөөр .......... нарын хамт өөрийн эзэмшлийн 7994 ДАА улсын дугаартай Приус-30 маркийн цагаан өнгийн машинтай гарсан юм. Тэгээд ......... постоос бензин аваад гарсан Постын колонкийн дэлгүүрээс 2 том савтай пиво авсан бөгөөд замдаа 1 савыг уусан юм. Тэгээд 20-30 минут яваад Номгонд ирээд тэгээд буцаад Төрөө гэдэг айлаас хонь авахаар явсан нинь тухайн айл нь завгүй байхаар нь үлдсэн пивоныхоо талыг нь тэнд уучхаад буцаад Номгонд ирсэн юм. Тэгтэл ......... аав залгаад үтрэм дээр өвсний сэрээгээ орхичихсон байна аваад ир гэж хэлсэн. Тэгээд бид хэд үтрэм дээр ирээд хаалга нь цоожтой байхаар нь гэрлээ рээ дохиод сагналдаад гарч ирэхгүй байхаар хашааг нь ...... давж онгойлгоод ахиад хаалгыг нь цохиод хүн ирэхгүй болохоор нь ......... орсон юм. Тухайн үед дөнгөж харанхуй болох гэж байсан ойролцоогоор 19 цаг өнгөрч байсан байх. Тэгээд машины цонхоор харахад ........1 залуутай хашааны үүд рүү юм яриад алхаж явсан. Тэгээд би утсаараа оролдож байгаад нэг харсан чинь барьцалдаад авчихсан байсан. Тэгээд би ард сууж байсан 2 залууг нөгөөх чинь маргалдаад байх шиг байна шүү гээд тэр хоёр буусан юм. Би тэгээд араас нь буугаад очсон чинь тэр залуу доод уруулаас нь цус гарчихсан 2 шүд барьчихсан байж байсан юм. Тэгээд зүгээр үү гэж асуусан чинь наадахаа аваад явчихаа гээд хашааныхаа төмөр хаалгыг хаачихсан юм. Тэгээд ........ гэр рүү нь явж байгаад буцаад нөгөө залуутай уулзахаар ирсэн чинь миний утас дугараад ........ ах залгаад би ............. утсаар өгч яриулсан чинь нөгөө залуу Эмнэлэг дээр байна гээд эмнэлэг дээр очиход цагдаа ирчихсэн байсан...гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

           3.Гэрч ........ өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын эхээр санагдаж байна. Хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. ........ гэрт нь хүргэж өгөхөөр ...., ...... бид 15-16 цагийн үед гарсан юм. Тэгээд замаасаа колонкийн дэлгүүрээс 2 том пиво аваад замдаа 1 пивыг нь уугаад явсан юм..., тэгтэл хашаан дотор хүн хэрүүл маргаан хийгээд байгаа бололтой чанга дуугараад байхаар нь .......... ороод үзээдэх гэсэн юм. Тэгээд би ганцаараа ортол Тэмүүжин нэг залуутай барьцалдаад зогсож байсан. Нөгөө залуугийн амнаас нь цус гарсан, эрүү орчмоос нь бас цус гарсан байдалтай байсан. Тэгээд........ араас нөгөө машинд байсан 2 гараад ирчихсэн байсан. Тэгээд хоёр тийш нь салгаад машинд суулгаад аваад явсан юм...гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

           4.Гэр.......... өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Т.......... бид ...........тосгонд байдаг хөдөө ........ гэрт очхоор Дархан-Уул аймгаас ........Цагаан саарал өнгийн Приус-30 маркийн машинтай .........хүргэж өгөхөөр үдээс хойш гарсан юм. Тэгээд замдаа явж байхад ......... аав яриад Төвд өвсний сэрээ орхичихсон байна, аваад ир гэж ярьсан байсан. Тэгээд Номгоны төвийн урд хэсэгт байрлах Тариа бригадын хашааны гадаа очсон юм. Тэгээд хаалгыг нь нүдээд орилоод онгойлгохгүй байсан юм. Тэгээд Т....... өвснөөс нь аваад ирье гээд хашаа даваад орсон. Бид гурав машиндаа хүлээгээд байж байсан юм. Тэгтэл .......... хүнтэй маргалдаад байх шиг байна аа хараадах гэхээр нь би хамт явсан..........машинаас буугаад хашаанд ортол хашааны хаалганы дотор талд ........... нэг залуутай зодолдсон байдалтай байсан. Тухайн танихгүй залуугийн амнаас нь цус гарсан байдалтай харагдаж байсан. Тэгээд ......... бид хоёр .......... яаж байгаа юм гээд салгаад аваад гарахад араас шүд уначихлаа гээд байх шиг байсан. Тэгээд тухайн  залуутай дахин уулзаагүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 45-46 дүгээр тал/,

            5.2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр  ........... dental center шүдний эмнэлэгт үзүүлсэн тодорхойлолт, гэрэл зураг/хавтаст хэргийн 31-31 дүгээр тал/,

            6.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан 415 дугаартай “...ДҮГНЭЛТ: 1........ биед доод 1,2 шүдний уналт, уруулын гадна, дотор шарх тотоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэллээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тотоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2 шүд үгүй болсон нь цаашид хөдөлмөрийн чадварыг тогтмол 10% алдагдуулна...” гэх шинжээч эмчийн дүгнэлт/хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

          7.2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ......... согтуурал хэмжсэн тодорхойлолт/хавтаст хэргийн 79 дүгээр тал/,

          8.Шинжээч эмч ........:“.......... биед учирсан уруулын дор язарсан, дотор талдаа язарсан, шарх тогтоогдсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Баруун доод 1,2 дугаар шүдний мултарсан гэмтэл гэмтлийн зэрэг тогтооох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Тухайн гэмтлүүд нь хөдөлмөрийн чаввар алдалтыг тогтмол 10 хувь алдагдуулна гэж заасан байдаг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216/422 дугаартай тушаалаар батлагдсан журмыг үндэслэн тухайн дүгнэлтийг гаргасан...”гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 16 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,  журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Шүүгдэгч нь хохирогч ........... төлбөр төлсөн талаар 2022 оны 05 сарын 13-нд тохиролцож “5.077.100 төгрөгөөс 4.930.000 төгрөгийг хохирогчийн 5540405891 дугаарт......... дансаар авсан нь үнэн болно. Дүү ......... шүдийг 5-10 жилийн хугацаанд дахин сольж эмчлэх учир нэхэмжлэлийг нээлттэй үлдээхгүй байхаар Тэмүүжинтэй тохирч 2022 оны 10 сард багтааж 1 ш үхэр өгнө утсаар бичлэг хийж баталгаажуулсан учир гомдолгүй гэх  хавтаст хэргийн 85-87-р хуудаст авагдсан хохирогчийн хүсэлт болон Хаан банкны гүйлгээ хийсэн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүхээр шийдвэрлэх хохиролгүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар :

Шүүгдэгч ........... нь урд нь өмнө ял шийтгүүлж байсан болох нь  хавтаст хэргийн 64-65 дугаар хуудаст авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т  зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь хохирогчтой эвлэрч хэргээ хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хавтаст хэргийн 89-р хуудас/ гаргасныг прокурор хянаад 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай /хавтаст хэргийн 95/-аар хэргийг хялбаржуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргасан байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь торгох ялыг нэг сарын хугацаанд төлөхөөр улсын яллагчтай тохиролцон болно.

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн хугацаанд төлөхөөр улсын яллагчтай тохиролцсоныг дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч ******* нэхэмжилсэн 5.077.100 төгрөгөөс ялтан нь 4.930.000 төгрөгийг төлж, 2022 оны 10 сард багтаж 1 /нэг/ тооны үхэр өгөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

7.Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хуураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч ******* нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

                          ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   А.НАРАНТУЯА