Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч М.М

          Шүүгдэгч О.У нарыг оролцуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн О.У-т холбогдох эрүүгийн 2122002060073 дугаартай  хэргийг 2022 оны  05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам ашиглалтын инженер мэргэжилтэй, “Ган-илч” ХХК-д зуухны механикч ажилтай, Д сумын 3-р багт малчин, ганцаараа, Д аймаг С сумын Онцгой байдлын газрын байр 02 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт О-ын У /РД: /

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.У нь 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Д аймгийн С сумын нутаг дэвсгэрт П.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

 

           Шүүгдэгч О.У-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “2021 оны 10 сарын 04-ний өдрийн өглөө 09 цаг өнгөрөөгөөд С суманд байдаг Рояал буудалд очиход Г, О хоёр унтаж байсан. Намайг тэнд очсоноос хойш Г 4 лаазтай пиво авч ирээд О-тай хувааж уусан. Дараа нь П-тэй уулзаад дэлгүүрээс архи аваад боржигоны овоон дээр гараад Г, П, О гурав хувааж ууж дуусгаад дахиж архи аваад аймгаас хойш гарч  Г, П, О гурав хувааж ууж дуусгаад аймгийн төвд ирээд “Бүрд” буудалд Г О хоёрыг буулгасан. Нэг их удаагүй О дуудаад хүрээд ир гэхээр нь очсон чинь тэр хоёр маргалдсан юм шиг байцгааж байсан. Г архи ууж байхдаа охин олоод өг үзэх юмсан гэж байсан. П-г буулгаж өгчихөөд явж байхад намайг охин олоод өгчих гэхээр нь боломжгүй талаар хэлэхэд Г надтай муухай харьцлаа яаж харьцаад байгаа юм гэхээр нь чи надтай яаж харьцана тэгж харьцана гэтэл миний араас боохоор нь зам чөлөөлж зогсоод боож байсныг тавиулаад засмал замаас гараад Гийг хөдөө 2-3 удаа нүүр рүү нь цохиосн, зууралдаад дээр доороо орсон. Тэгсэн Г босож ирснээ дээгүүрх хувцсаа тайлж шидээд агсам тавиад байсан. Тэгээд л Гийг машинд суулгаад хот руу явсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 115-116/

                 Хохирогч П.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ “...Д аймагт манай найз барилга барьж байгаад тэр барилгын дотор заслыг хийх хүн олж өгөөч гэж манай найз гуйсан юм. Манай найз О гэдэг залуу урд нь энд тэнд барилгын ажил гарвал хэлээрээ гэж байсан болохоор би тухайн барилгын ажлыг санал болгосон чинь би хийе надад хүмүүс байгаа гээд надтай өөрийнхөө нэг эгчээр гэрээ хийлгээд урьдчилаад 2,000,000 төгрөг авсан юм. Гэрээ хийсэн өдрөөс хойш 4 хоногийн дараа Д аймаг руу явсан юм Д аймагт шөнө 00 цаг өнгөрч байхад О би нутагтаа ирсэн чамайг дайлна гэж хэлээд архи задлаад архи хувааж уугаад амарсан.Маргааш өглөө нь О-ын ажилчид нар нь ирээгүй тэгээд тэрнээс болоод маргалдсан. Тухайн үед хойноос хүмүүс ирж байгаа гээд/ тэр хүмүүс нь ирээгүй тэрнээс тэгээд мөн нэг шил архи О архи гаргаж ирээд хувааж уугаад нэг мэдсэн чинь ресторанд хоол идсэн пиво уусан сууж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би согтсон миний нүүрэн дээр ус асгаад сэр гээд байсан. Тэгэхэд машин дотор хөдөө хээр ирсэн чамтай худлаа ярьж гэрээ хийсэн тэгээд хөдөө авчирсан. Тэгээд одоо надтай хамт явж байгаа залуу шоронгийн хүн одоо бид хоёрт 40,000,000 төгрөг өг тэгэхгүй бол ална гээд зодсон. Тэгээд би тухайн үед 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотод ороод 40.000,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тухайн үед миний гар утсыг авсан байсан. Тэгээд тэр О-ын дүү гэх залуу танай эхнэр жирэмсэн гэсэн үү, араас нь хүчиндэнэ танай охины сургуулийг би мэднэ чамайг мөнгө хийхгүй бол мөн охиныг чинь хүчиндэнэ шүү гэх зэргээр дарамталж намайг 2 цаг гаран зодсон. Тэгээд ямар нэг аргаар Улаанбаатар хот орно гэж бодоод хот ороод мөнгийг чинь өгнө гээд Д аймгаас Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд би өглөө тэд нар постод мөнгө өгөх хооронд машинаас нь бууж зугтааж Төв аймгийн цагдаад очиж учир байдлыг хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Гэрч Ж.О-ын: “....Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Г, У нарын хамт Д аймгийн төвд ирсэн. Тэгээд Г бид хоёр болохоор Рояал зочид буудалд буусан. Тэр өдрөө Г бид хоёр 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 10 сарын 04-ны өдөр "Бүрд" буудалд буугаад Ганцэцэг бид хоёр ресторанд нь гурав гурван пиво ууссан. Тэгээд тэндээсээ гарахад би Уыг дуудсан. Тэндээс гарч яваад П гээд таньдаг дүүтэйгээ уулзаад 0,75 литрийн "Соёрхол" нэртэй архи аваад аймгаас хойш гарч уусан. Тэр үед архи уугаад байж байхад Г "охин олж өгсөнгүй гээд охин нэхээд" байсан юм. Эргэж ирээд Г бид хоёр "Бүрд" буудалд буугаад үлдсэн. Би аймгийн төвд "Тод" гээд 20 айлын орон сууцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр нь Гийн хамт ирсэн байсан юм. тэгсэн 2021 оны 10 сарын 04-ны өдөр "Бүрд" буудалд байхад захиалагч талын менежир утсаар залгаад "ажилчиддаа яаралтай авч ирээч ээ гэхээр нь би танай талаас ажлын урьдчилгаа аваагүй байж ажилчиддаа авчрахгүй ээ гэсэн чинь урьдчилгаа гээд Г 17,000,000 төгрөг авсан шдээ ажлаа эхэлсэнгүй гэсэн" тэгээд би утсаа салгаад Г-т чи надад хэлэлгүйгээр захиалагч талаас мөнгө авсан байна яагаад авсан юм бэ? гэсэн чинь танай ажилчид ирээгүй байж байхад би яагаад мөнгө өгөх ёстой юм бэ? гээд ам муруйгаад би хот руу буцлаа гээд өрөөнөөс гарч явсан. Би Уыг дуудсан. Буудлын гадаа зогсож байсан чинь Г араас гарч ирээд цуг машинд суусан. Тэгсэн Г ажилчиддаа авч ирж чадахгүй байсан юм бол яах гэж ирсэн юм бэ өөр хүмүүс оруулчих чадах байсан шдээ гэхээр нь би энэ ажлыг нь чинь хийхгүй  хот руу буцлаа гэж хэлсэн тэр үед У, П-тэй хамт ирсэн болохоор П-г гэрт нь хүргэж өгөх гээд Өндөр ээж тэрээд явсан. тэгээд Пг буулгаж өгчихөөд хөдлөхөд Г танай аймагт ирээд охин олж чадсангүй гээд бид хэдэд агсам тавиад тэгсэн чинь У бид нар танд охин олж өгөх албагүй биз дээ гэж хэлсэн чинь Ганцэцэг чи надтай яаж харьцаад байгаа юм бэ? Гэсэн чинь У надтай яаж харьцана тэгж харьцана шдээ гэсэн чинь Ганцэцэг араас нь боосон тэгэхээр нь би хажуунаас орж яасан амьнаасаа уйдсан юм бэ?гээд болиулсан тэр үед У машин унаж явсан юм. Тэгээд л Өндөр ээж зоогийн газраас баруун урагш засмал замын хойд талд У замаа чөлөөлж зогссон тэгсэн Г У хоёр машинаас буусан. Тэгсэн Г хамаг хувцсаа тайлж шидээд, тэр хоёр хоорондоо зууралдаад дээр доороо ороод байхаар нь машинаас бууж очоод тэр хоёрыг салгасан. Тэгэхэд Гийн нүүр нь улайгаад хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд л Г, У хоерыг машинд суулгаад хот руу гарах гээд явж байхдаа постны наад талын "Содмонгол" ШТС бензин авах гэсэн боловч байхгүй болохоор нь эргэж яваад Өндөр ээжийн баруун талд байдаг "Шунхлай" ШТС-аас бензин аваад хөдлөхөд харанхуй болсон байсан. Улаанбаатар хотруу явж байхад Г намайг эхнэр рүүгээ залгаад "бааранд зодоон хийж байгаад хуний хамар хугалчихлаа гэж хэлчих гээд байхаар нь би Гийн эхнэрийн 88015333 дугаарын утасруу залгаж "Гийг хүний хамар хугалсан мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн чинь мөнгө төгрөг байхгүй" гэж хэлсэн Дараа нь миний утсаар Г. З гэдэг ах руугаа залгаад мөнгө байна уу? Байгаа бүх мөнгөө явуулаа дахь гээд агсрангуй ярихаар нь би хажуунаас нь "пизда минь юу гээд хүнээс мөнгө нэхээд байгаа юм бэ? гээд утсаа булаагаад авсан. Дараа нь бас миний утаснаас компанийн нягтлан руу залгаж "Данс явуулна байгаа бух мөнгөө явуулаа дахь гээд миний 5064284764 гэсэн дансыг явуулсан удаагүй миний Данс руу 200.000 төгрөг орж ирсэн. Тэгсэн Г нэмж архи авч ууна гээд байхаар нь авахуулаагуй чигээрээ явсаар байгаад Довын гуанзны урд тал дээр унтсан. Тэнд нэг цаг гаран унтсан. Тэгээд сэрээд Төв аймгийн постоор ороход Г машинаас гуйж гараад постоны цагдаа дээр гуйж очоод энэ хоёр намайг нийлж зодсон гэж хэлээд бид хэдийг Төв аймгийн цагдаагийн газар дээр аваачиж драгер багаж үлээлгэсэн. Тэгэхэд 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 03 цаг өнгөрч байсан байх. Төв аймгийн цагдаагийн газар дээр байхад Г-ийн ах З гэдэг хүн ирээд аваад явсан. Г надад барилга дээр дотор засал хийх ажил олж өгсөн хүн байгаа юм. Г надад хэлэхдээ 100,000,000 төгрөг төсөөтэй барилгын заслын ажил байгаа юм гэж хэлсэн. Г 2021 оны 03 сарын эхээр нь утсаар залгаад "хөгшинд чинь мөнгөний хэрэг байна 14 хоногийн дараа эргүүлээд өгнө" гэхээр нь би эхнэр Цэндсүрэнгийн нэр дээр байдаг crown маркийн машиныг 20,000,000 төгрөгөөр үнэлж Гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Г-тэй тухайн үед хоёр төрлийн гэрээ хийсэн юм нэг нь бэлнээр 20,000,000 төгрөг өгч байгаа нөгөө нь болохоор машин шилжүүлж өгч байгаа гэрээ хийсэн юм. Уг гэрээг манай эхнэр Цэндсүрэн хийсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/

                 Гэрч П.Г-ийн: “...Тэгээд холбоогүй байж байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад Г надруу залгаад “Би төв аймгийн цагдаа дээр байна.Та хүрээд ирээч О найзтайгаа нийлээд намайг зодчихлоо” гэж хэлэхээр нь би Төв аймгийн цагдаа дээр яваад очсон О Г-ийг зодож 40.000.000 төгрөг нэхсэн гэж байсан. Тэгээд тухайн үед О дүүгээ уучлаарай согтуудаа ийм асуудал гаргаж. Цагдаа гээд яах вэ. Би хохирол мөнгийг нь барагдуулчихъя. Хэдүүлээ тохиролцъё гэж хэлж байсан. Тэгээд би дүүгийн хүзүүнд зүүлттэй байсан алтан кулонтой мөнгөн гинжийг нь байхгүй байхаар нь Огоос асуусан чинь “тэр зодоон болсон газар тасраад үлдсэн” гэж хэлж байсан. Манай дүү Г наад О чинь миний гинжийг аваад халаасалчихсан” гэж хэлж байсан. Би хэрэг болох үед хажууд нь байгаагүй болохоор өөр зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/

                 Гэрч Н.У-ийн: “... Манай нөхөр хүзүүндээ мөнгөн гинж, алтан кулон зүүдэг байсан. Тэр мөнгөн гинж, алтан кулоныг бид 2 хамтдаа явж байгаад мөнгөн завьяагаас мөнгөн гинжийг нь 380.000 төгрөгөөр авч байсан. Харин алтан кулоныг урт цагаан худалдааны төвөөс 1.350.000 төгрөгөөр алт худалдаж аваад урт цагаанд байдаг алт мөнгөний дарханаар дээшээ цоройж байгаа морь хэлбэртэй алтан кулон хийлгэж авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 71/

                 Гэрч Н.А-ийн: “...Тухайн өдөр санаж байна. Би цаг минутыг нь сайн санахгүй байна ямар ч байсан би унтаж байсан гэхээр шөнө дунд байсан байх. Тухайн үед П.Г над руу танихгүй дугаараас залгаад сул дуугаар шивнэж яриад байсан. цаад талд байж байлдаа, гэх мэт яриа болж байсан бөгөөд нилээн олон хүн хажууд нь шуугилдаад байх шиг байсан мөн П.Г ах хүнд цохиулж байгаа юм шиг яаая гэх мэт авиа гаргаж байсан. Тэгээд эхлээд надад мөнгө шилжүүлэх боломж байна уу гэж асуусан би хэдэн төгрөг хэлээд байсныг сайн санахгүй байна. Тэгээд би байсан 200.000 төгрөгийг ахын хэлсэн данс руу шилжүүлсэн санагдаж байна. П.Г ах хэлэхдээ ах нь энд хүнд алуулах гээд байна гялс яаралтай мөнгө шилжүүлээрэй гэж байсан. Тухайн үед би менежер хийдэг байсан болохоор компани дансанд байсан мөнгийг шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78/

                 Гэрч Д.П-гийн: “... 2021.10.04-ний өдрийн үдээс хойш найз Уутсаар залгаад аймаг ирчихсэн байна уулзая гэсэн тэгээд намайг Мандалд ирж авсан. Тэгэхэд машиныг Убариад бас хамаатны ах болох О, бас нэг танихгүй залуу хамт явж байсан. Тэгээд хамт явж байхад тэр танихгүй залуу нь нэг юм аваад өгчих гэхээр танилцсан гээд нэг юм авч өгсөн. Тэр авсан нэг 0,75л Эден архийг аймгаас хойш гараад хөдөө очоод О, нөгөө танихгүй залуу бид 3 хувааж уусан. Уг нь тэр залуутай тухайн үед танилцаж байсан одоо нэрийг нь мартсан байна. Архи ууж байхад тэр танихгүй залуу аймагт ажлаар ирсэн бололтой юм яриад байсан тэгсэнээ У, О бид хэдээс “танай аймгийн охид ямар вэ, нэг охин олоод өгчих гээд л байсан” Тэгээд архиа ууж дуусгаад би гэртээ хүргүүлсэн. У согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй машин барьж байгаа болохоор хэрэглээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 101/

                 Гэрч С.У-ийн: “... Манай хүү У1997.03.25-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн. Багадаа ээж аав дээрээ өссөн. Цэцэрлэгээр хүмүүжээд сургуульд суралцаж төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд суралцаж төгссөн. Одоо “Ган-илч” ХХК-д инженер хийдэг. Эхнэр Булган, охин Энгүүн нарын хамт амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 106/

 

                 Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-6-7/

                 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх-28/

    О.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-85 /

               О.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-91/

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 9571 дугаартай “П.Г-ийн биед эрүү, баруун нүдний зовхи, хацар, хамрын нуруу, баруун гарын ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн нүдний зовхи, духанд зулгаралт, хүзүү, цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/

  Д аймаг дахь С сумын үнэлгээний комисс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт “Мөнгөн гинжтэй алтан морь хүзүүний зүүлт 1 ширхэг-1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөг” /хх-54 /

             Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 109-114/

             О.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, бакалаврын дипломын хуулбар /хх-120-122/

              2022.05.26-ны 23 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” Прокурорын тогтоол /132-133/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч О.Унь 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Д аймгийн С сумын нутаг дэвсгэрт П.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутай болох нь:

        шүүгдэгч О.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “” гэх

        хохирогч П.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ “...Д аймагт манай найз барилга барьж байгаад тэр барилгын дотор заслыг хийх хүн олж өгөөч гэж манай найз гуйсан юм. Манай найз О гэдэг залуу урд нь энд тэнд барилгын ажил гарвал хэлээрээ гэж байсан болохоор би тухайн барилгын ажлыг санал болгосон чинь би хийе надад хүмүүс байгаа гээд надтай өөрийнхөө нэг эгчээр гэрээ хийлгээд урьдчилаад 2,000,000 төгрөг авсан юм. Гэрээ хийсэн өдрөөс хойш 4 хоногийн дараа Д аймаг руу явсан юм Д аймагт шөнө 00 цаг өнгөрч байхад О би нутагтаа ирсэн чамайг дайлна гэж хэлээд архи задлаад архи хувааж уугаад амарсан.Маргааш өглөө нь О-ын ажилчид нар нь ирээгүй тэгээд тэрнээс болоод маргалдсан. Тухайн үед хойноос хүмүүс ирж байгаа гээд/ тэр хүмүүс нь ирээгүй тэрнээс тэгээд мөн нэг шил архи О архи гаргаж ирээд хувааж уугаад нэг мэдсэн чинь ресторанд хоол идсэн пиво уусан сууж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би согтсон миний нүүрэн дээр ус асгаад сэр гээд байсан. Тэгэхэд машин дотор хөдөө хээр ирсэн чамтай худлаа ярьж гэрээ хийсэн тэгээд хөдөө авчирсан. Тэгээд одоо надтай хамт явж байгаа залуу шоронгийн хүн одоо бид хоёрт 40,000,000 төгрөг өг тэгэхгүй бол ална гээд зодсон. Тэгээд би тухайн үед 200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотод ороод 40.000,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тухайн үед миний гар утсыг авсан байсан. Тэгээд тэр О-ын дүү гэх залуу танай эхнэр жирэмсэн гэсэн үү, араас нь хүчиндэнэ танай охины сургуулийг би мэднэ чамайг мөнгө хийхгүй бол мөн охиныг чинь хүчиндэнэ шүү гэх зэргээр дарамталж намайг 2 цаг гаран зодсон. Тэгээд ямар нэг аргаар Улаанбаатар хот орно гэж бодоод хот ороод мөнгийг чинь өгнө гээд Д аймгаас Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд би өглөө тэд нар постод мөнгө өгөх хооронд машинаас нь бууж зугтааж Төв аймгийн цагдаад очиж учир байдлыг хэлсэн юм” гэх

          гэрч Ж.О-ын: “....Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Г, У нарын хамт Д аймгийн төвд ирсэн. Тэгээд Г бид хоёр болохоор Рояал зочид буудалд буусан. Тэр өдрөө Г бид хоёр 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 10 сарын 04-ны өдөр "Бүрд" буудалд буугаад Ганцэцэг бид хоёр ресторанд нь гурав гурван пиво ууссан. Тэгээд тэндээсээ гарахад би Уыг дуудсан. Тэндээс гарч яваад П гээд таньдаг дүүтэйгээ уулзаад 0,75 литрийн "Соёрхол" нэртэй архи аваад аймгаас хойш гарч уусан. Тэр үед архи уугаад байж байхад Ганцэцэг "охин олж өгсөнгүй гээд охин нэхээд" байсан юм. Эргэж ирээд Ганцэцэг бид хоёр "Бүрд" буудалд буугаад үлдсэн. Би аймгийн төвд "Тод" гээд 20 айлын орон сууцны дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр нь Гийн хамт ирсэн байсан юм. тэгсэн 2021 оны 10 сарын 04-ны өдөр "Бүрд" буудалд байхад захиалагч талын менежер утсаар залгаад "ажилчиддаа яаралтай авч ирээч ээ гэхээр нь би танай талаас ажлын урьдчилгаа аваагүй байж ажилчиддаа авчрахгүй ээ гэсэн чинь урьдчилгаа гээд Г 17,000,000 төгрөг авсан шдээ ажлаа эхэлсэнгүй гэсэн" тэгээд би утсаа салгаад Г-т чи надад хэлэлгүйгээр захиалагч талаас мөнгө авсан байна яагаад авсан юм бэ? гэсэн чинь танай ажилчид ирээгүй байж байхад би яагаад мөнгө өгөх ёстой юм бэ? гээд ам муруйгаад би хот руу буцлаа гээд өрөөнөөс гарч явсан. Би Уыг дуудсан. Буудлын гадаа зогсож байсан чинь Г араас гарч ирээд цуг машинд суусан. Тэгсэн Г ажилчиддаа авч ирж чадахгүй байсан юм бол яах гэж ирсэн юм бэ өөр хүмүүс оруулчих чадах байсан шдээ гэхээр нь би энэ ажлыг нь чинь хийхгүй  хот руу буцлаа гэж хэлсэн тэр үед У,П-тэй хамт ирсэн болохоор П-г гэрт нь хүргэж өгөх гээд Өндөр ээж т эрээд явсан. тэгээд П г буулгаж өгчихөөд хөдлөхөд Г танай аймагт ирээд охин олж чадсангүй гээд бид хэдэд агсам тавиад тэгсэн чинь У бид нар танд охин олж өгөх албагүй биз дээ гэж хэлсэн чинь Ганцэцэг чи надтай яаж харьцаад байгаа юм бэ? Гэсэн чинь У надтай яаж харьцана тэгж харьцана шдээ гэсэн чинь Ганцэцэг араас нь боосон тэгэхээр нь би хажуунаас орж яасан амьнаасаа уйдсан юм бэ?гээд болиулсан тэр үед У машин унаж явсан юм. Тэгээд л Өндөр ээж зоогийн газраас баруун урагш засмал замын хойд талд У замаа чөлөөлж зогссон тэгсэн Г У хоёр машинаас буусан. Тэгсэн Г хамаг хувцсаа тайлж шидээд, тэр хоёр хоорондоо зууралдаад дээр доороо ороод байхаар нь машинаас бууж очоод тэр хоёрыг салгасан. Тэгэхэд Гийн нүүр нь улайгаад хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд л Г, У хоерыг машинд суулгаад хот руу гарах гээд явж байхдаа постны наад талын "Содмонгол" ШТС бензин авах гэсэн боловч байхгүй болохоор нь эргэж яваад Өндөр ээжийн баруун талд байдаг "Шунхлай" ШТС-аас бензин аваад хөдлөхөд харанхуй болсон байсан. Улаанбаатар хот руу явж байхад Г намайг эхнэр рүүгээ залгаад "бааранд зодоон хийж байгаад хуний хамар хугалчихлаа гэж хэлчих гээд байхаар нь би Гийн эхнэрийн 88015333 дугаарын утас руу залгаж "Гийг хүний хамар хугалсан мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн чинь мөнгө төгрөг байхгүй" гэж хэлсэн Дараа нь миний утсаар Г. З гэдэг ах руугаа залгаад мөнгө байна уу? Байгаа бүх мөнгөө явуулаа дахь гээд агсрангуй ярихаар нь би хажуунаас нь "пизда минь юу гээд хүнээс мөнгө нэхээд байгаа юм бэ? гээд утсаа булаагаад авсан. Дараа нь бас миний утаснаас компанийн нягтлан руу залгаж "Данс явуулна байгаа бух мөнгөө явуулаа дахь гээд миний 5064284764 гэсэн дансыг явуулсан удаагүй миний Данс руу 200.000 төгрөг орж ирсэн. Тэгсэн Г нэмж архи авч ууна гээд байхаар нь авахуулаагуй чигээрээ явсаар байгаад Довын гуанзны урд тал дээр унтсан. Тэнд нэг цаг гаран унтсан. Тэгээд сэрээд Төв аймгийн постоор ороход Г машинаас гуйж гараад постны цагдаа дээр гуйж очоод энэ хоёр намайг нийлж зодсон гэж хэлээд бид хэдийг Төв аймгийн цагдаагийн газар дээр аваачиж драгер багаж үлээлгэсэн. Тэгэхэд 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 03 цаг өнгөрч байсан байх. Төв аймгийн цагдаагийн газар дээр байхад Гийн ах З гэдэг хүн ирээд аваад явсан. Г надад барилга дээр дотор засал хийх ажил олж өгсөн хүн байгаа юм. Г надад хэлэхдээ 100,000,000 төгрөг төсөөтэй барилгын заслын ажил байгаа юм гэж хэлсэн. Г 2021 оны 03 сарын эхээр нь утсаар залгаад "хөгшинд чинь мөнгөний хэрэг байна 14 хоногийн дараа эргүүлээд өгнө" гэхээр нь би эхнэр Цэндсүрэнгийн нэр дээр байдаг crown маркийн машиныг 20,000,000 төгрөгөөр үнэлж Гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Г-тэй тухайн үед хоёр төрлийн гэрээ хийсэн юм нэг нь бэлнээр 20,000,000 төгрөг өгч байгаа нөгөө нь болохоор машин шилжүүлж өгч байгаа гэрээ хийсэн юм. Уг гэрээг манай эхнэр Цэндсүрэн хийсэн юм” гэх

                 гэрч П.Г-ийн: “...Тэгээд холбоогүй байж байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад Г над руу залгаад “Би төв аймгийн цагдаа дээр байна.Та хүрээд ирээч О найзтайгаа нийлээд намайг зодчихлоо” гэж хэлэхээр нь би Төв аймгийн цагдаа дээр яваад очсон О Гийг зодож 40.000.000 төгрөг нэхсэн гэж байсан. Тэгээд тухайн үед О дүүгээ уучлаарай согтуудаа ийм асуудал гаргаж. Цагдаа гээд яах вэ. Би хохирол мөнгийг нь барагдуулчихъя. Хэдүүлээ тохиролцъё гэж хэлж байсан. Тэгээд би дүүгийн хүзүүнд зүүлттэй байсан алтан кулонтой мөнгөн гинжийг нь байхгүй байхаар нь О-гоос асуусан чинь “тэр зодоон болсон газар тасраад үлдсэн” гэж хэлж байсан. Манай дүү Г наад О чинь миний гинжийг аваад халаасалчихсан” гэж хэлж байсан. Би хэрэг болох үед хажууд нь байгаагүй болохоор өөр зүйл мэдэхгүй байна” гэх

                 гэрч Н.У-ийн: “... Манай нөхөр хүзүүндээ мөнгөн гинж, алтан кулон зүүдэг байсан. Тэр мөнгөн гинж, алтан кулоныг бид 2 хамтдаа явж байгаад мөнгөн завьяагаас мөнгөн гинжийг нь 380.000 төгрөгөөр авч байсан. Харин алтан кулоныг урт цагаан худалдааны төвөөс 1.350.000 төгрөгөөр алт худалдаж аваад урт цагаанд байдаг алт мөнгөний дарханаар дээшээ цоройж байгаа морь хэлбэртэй алтан кулон хийлгэж авч байсан” гэх

                 гэрч Н.А-ийн: “...Тухайн өдөр санаж байна. Би цаг минутыг нь сайн санахгүй байна ямар ч байсан би унтаж байсан гэхээр шөнө дунд байсан байх. Тухайн үед П.Г над руу танихгүй дугаараас залгаад сул дуугаар шивнэж яриад байсан. цаад талд байж байлдаа, гэх мэт яриа болж байсан бөгөөд нилээн олон хүн хажууд нь шуугилдаад байх шиг байсан мөн П.Г ах хүнд цохиулж байгаа юм шиг яаая гэх мэт авиа гаргаж байсан. Тэгээд эхлээд надад мөнгө шилжүүлэх боломж байна уу гэж асуусан би хэдэн төгрөг хэлээд байсныг сайн санахгүй байна. Тэгээд би байсан 200.000 төгрөгийг ахын хэлсэн данс руу шилжүүлсэн санагдаж байна. П.Г ах хэлэхдээ ах нь энд хүнд алуулах гээд байна гялс яаралтай мөнгө шилжүүлээрэй гэж байсан. Тухайн үед би менежер хийдэг байсан болохоор компани дансанд байсан мөнгийг шилжүүлсэн юм” гэх

                 гэрч Д.П-гийн: “... 2021.10.04-ний өдрийн үдээс хойш найз У утсаар залгаад аймаг ирчихсэн байна уулзая гэсэн тэгээд намайг Мандалд ирж авсан. Тэгэхэд машиныг У бариад бас хамаатны ах болох О, бас нэг танихгүй залуу хамт явж байсан. Тэгээд хамт явж байхад тэр танихгүй залуу нь нэг юм аваад өгчих гэхээр танилцсан гээд нэг юм авч өгсөн. Тэр авсан нэг 0,75л Эден архийг аймгаас хойш гараад хөдөө очоод О, нөгөө танихгүй залуу бид 3 хувааж уусан. Уг нь тэр залуутай тухайн үед танилцаж байсан одоо нэрийг нь мартсан байна. Архи ууж байхад тэр танихгүй залуу аймагт ажлаар ирсэн бололтой юм яриад байсан тэгсэнээ У, О бид хэдээс “танай аймгийн охид ямар вэ, нэг охин олоод өгчих гээд л байсан” Тэгээд архиа ууж дуусгаад би гэртээ хүргүүлсэн. У согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй машин барьж байгаа болохоор хэрэглээгүй юм” гэх

                 гэрч С.У-ийн: “... Манай хүү У1997.03.25-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн. Багадаа ээж аав дээрээ өссөн. Цэцэрлэгээр хүмүүжээд сургуульд суралцаж төгсөөд Батлан хамгаалахын их сургуульд суралцаж төгссөн. Одоо “Ган-илч” ХХК-д инженер хийдэг. Эхнэр Булган, охин Энгүүн нарын хамт амьдардаг” гэх мэдүүлгүүд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол,   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 9571 дугаартай “П.Г-ийн биед эрүү, баруун нүдний зовхи, хацар, хамрын нуруу, баруун гарын ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн нүдний зовхи, духанд зулгаралт, хүзүү, цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.У-ыг Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч У нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хангаж, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

      Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул улсын яллагчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.У-т  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулав.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч О.У-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч П.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь гомдолтой гэж байх учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.У-аас 1.552.200 төгрөгийг гаргуулан хохирогч П.Гт олгож, шүүгдэгч нь хохирлыг 4 сарын хугацаанд өөрийн цалингийн орлогоос төлж барагдуулна гэснийг дурдаж шийдвэрлэлээ.

 

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүх шүүгдэгч О.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

        Шүүгдэгч О.У-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч О.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч О.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Лхамаажавт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Т овогт О-ын У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Шүүгдэгч Т овогт О-ын У-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Унь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Унь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.У-аас 1.552.200 төгрөгийг гаргуулан хохирогч П.Г-т олгож, шүүгдэгч нь хохирлыг 4 сарын хугацаанд өөрийн цалингийн орлогоос төлж барагдуулна гэснийг дурдсугай.

 

6. Шүүгдэгч О.Унь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.У