Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал, 

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Хохирогч *********************,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч *********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн               *********************холбогдох эрүүгийн 2238000340158 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********************нь 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-6-18 тоотод *********************үл ялих зүйлээр маргалдаж улмаар биед нь халдаж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч *********************нь 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-6-18 тоотод *********************үл ялих зүйлээр маргалдаж улмаар биед нь халдаж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000340158 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би *********************эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг,

Хохирогч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 08-ний өдөр би Мөрөн сумын 10 дугаар хороонд ********************* гэрт виза картаа авах гээд очсон. Тэгээд ********************* хандан Баттөмөр миний виза картыг чамд өгсөн гэж байна. Виза картаа авъя гэхэд би чиний виза картаар яадаг юм гээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би гэртээ харьсан. Манай ээж цагдаад хандсан байна лээ... миний нүд хөхөрсөн уруул хавдсан, хамар гэмтсэн толгой өвдөж байсан. ********************* зодуулсан тухайн үед цус нөж болсон чигтээ шууд гэртээ ирсэн. Тэгэхэд манай гэрт ээж, төрсөн эгч Энхбаяр, төрсөн дүү Баттөмөр нар миний ямар байдалтай ирснийг харсан. Хашаан дотор хэн ч байгаагүй би хаалгыг нь нүдэхэд Энхтайван гэрээсээ ганцаараа гарч ирсэн өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна. Би эмчилгээ хийлгээгүй болохоор баримт байхгүй байна... 500.000-1.000.000 төгрөгийн хооронд мөнгө өгчихвөл надад хэрэгтэй байна...” гэх мэдүүлэг,

Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...********************* виза картаа авахаар ********************* гэрт очсон ********************* гэр манайхтай ойролцоо байдаг юм. Тэгээд ********************* ирэхдээ цус нөж болсон байхаар нь яасан юм гэхэд ********************* виза картаа авъя гэхэд би чиний вика картыг аваагүй гээд намайг зодчихлоо гэж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39, 56-р хуудас),

Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.********************* манай хаалганы дээгүүр давах гэж байсан. Тэгтэл манай хаалганы түгжээ мултраад ********************* хашаан дээрээс манай хашаан дотор луу нүүрээрээ газар луу унасан. ********************* хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Манайд карт нь ерөөсөө байгаагүй. Архи уучхаад худлаа тэгж ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),

Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Э.********************* ахынхаа виза картыг аваад 2021 оны 12 сарын 07-ны өдөр Ч ********************* хамт архи ууж байгаад би согтоод байсан болохоор *********************нь миний гар утас болон ахын виза картыг хадгалаад байж байя гээд авсан юм. Тэгээд би орой нь гэртээ харихад Э.********************* ах надаас виза картаа асуухаар нь би Ч.********************* байгаа гээд хэлсэн юм. Тэгтэл Э.********************* ах маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдөр *********************гэр лүү ганцаараа явсан. Явснаас хойш удалгүй Э.********************* нүүр ам хамраас нь цус гарчихсан гэртээ ирсэн. Би яачихсан юм бэ гэж асуухад Э.********************* ах надад Энхтайван зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-р хуудас),

Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ ээж болон дүү Баттөмөр, ********************* нарын хамт байтал ********************* ********************* очиж виза картаа авчирна гэж хэлээд ганцаараа гараад явсан. Удалгүй гэртээ нүүр ам нь айхтар цус болчихсон хувцас нь урдуураа цус болчихсон, гар нь бас цус болчихсон гэртээ орж ирсэн. Бид нар юу болсон бэ гэж *********************оос асуухад Энхтайван зодчихлоо гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-р хуудас),

Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зурган дээрээс харахад хамар яс зүүн талдаа хугаралтай байсан. Таславч муруй салс хавагнасан гэсэн хоёрдогч шинж байгаа учир шинэ хугарлаар нь бичсэн. Хэрэв хуучин хугарал байсан бол хуучин хугарлыг тусган бичдэг. 10 хоногийн дотор байгааг шинэ хугарал гэж үздэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-54-р хуудас),

Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би олон сарын өмнө Э.********************* гэх хүнийг үзсэн тул надад юу гэж хэлж ярьж байсныг санахгүй байна. Ямарч байсан *********************хамар нь зүүн талдаа шинэ хугаралтай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 58-р хуудас),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би олон сарын өмнө Э.********************* гэх хүнийг үзсэн тул надад юу гэж хэлж ярьж байсныг санахгүй байна. Ямарч байсан *********************хамар нь зүүн талдаа шинэ хугаралтай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 69-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 09 дугаартай:

1.   *********************биед хамар ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

3. *********************биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 65-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 78, 80, 82-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000340158 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *********************нь 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-6-18 тоотод *********************үл ялих зүйлээр маргалдаж улмаар биед нь халдаж хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.********************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч *********************(хх-ийн 38-39, 56-р хуудас), гэрч *********************(хх-ийн 43-44-р хуудас), гэрч *********************(хх-ийн 46-р хуудас), гэрч *********************(хх-ийн 48-р хуудас), гэрч *********************(хх-ийн 53-54-р хуудас), гэрч *********************(хх-ийн 58-р хуудас), шинжээч эмч М.Батмөнхийн (хх-ийн 69-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт (хх-ийн 65-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *********************нь хохирогч *********************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч Ч.********************* 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.*********************од олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *********************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 78-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *********************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 6, эх, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000340158 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч *********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********************г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********************* оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *********************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ********************* 500,000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *********************од олгосугай.

      6. Эрүүгийн 2238000340158 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР