| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0195/ |
| Дугаар | 2022/ШЦТ/195 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Түвшинжаргал,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,
Шүүгдэгч *********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********************холбогдох эрүүгийн 2238000540121 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********************нь 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 09-04 тоотод оршин суух *********************гэрээс түүний эзэмшлийн Samsung S9 загварын нэг ширхэг, Samsung A30 загварын нэг ширхэг нийт хоёр тооны гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 940,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********************нь 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 09-04 тоотод оршин суух *********************гэрээс түүний эзэмшлийн Samsung S9 загварын нэг ширхэг, Samsung A30 загварын нэг ширхэг нийт хоёр тооны гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 940,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000540121 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Бат-Эрдэний гэрээс 2 ширхэг гар утас авсан. Хохирлыг би бүрэн төлнө...Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 8-9-р хуудас),
Хохирогч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхбаяр нөгөө хамт ирсэн залуутайгаа архиа уугаад сууж байсан. Би урьд шөнө нь 24 цагаар ээлжид гарч нойргүй хоосон байсан болохоор түрүүлээд унтчихсан байсан. Манай хоёр хүүхэд болох Намжилдорж, Норовдэмбэрэл хотоос ирсэн байсан. Мөн нойр нь хүрээд унтсан байсан. Тэгээд өглөө босоод ширээн дээр тавьсан байсан хоёр гар утас алга болчихсон байсан. Манайд байсан Мөнхбаяр нь унтаж үлдээд хамт ирсэн хүн нь явчихсан байсан...Би эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 50,000 төгрөгнөөс 30,000 төгрөгийг авсан. Одоо эд зүйлд үнэлгээ хийлгэсэн үлдэгдэл 20,000 төгрөг, 2 гар утасны мөнгийг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-17, 20-р хуудас),
Гэрч А.Нямгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бат-эрдэнэ гар утас худалдаж авах гэж явна, та хоёр надад туслаад үзэж хараад сонгоод өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид гурав Тэвхэн дэлгүүрээс гараад дөрвөн замын Ану дэлгүүрийн 1-р давхарт орж гар утасны лангуунаас утас сонирхож байгаад Бат- Эрдэнэ Samsung S9 маркийн утас сонгож авсан. Уг утсыг 580,000 төгрөгөөр худалдаж аваад мөн дэлгэцийн наалт зэргийг нэмж авч наалгаж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батпүрэв хонох газар байхгүй гээд байхаар нь Баянбилэг бид хоёр танил ах Бат-Эрдэнийн гэрт дагуулж очсон. Ингээд Бат-Эрдэнэ ахын гэрт Батпүрэв, Баянбилэг бид 4 нэг шил архи хувааж ууж байтал Баянбилэгийг эхнэр ирээд аваад явсан. Батпүрэв орой намайг унтах гэхэд сандал дээр нэлээд согтуу сууж байсан. Бат-Эрдэнэ ах бид хоёр унтаад өгсөн. Тэгсэн шөнө 02 цагийн үед байхаа /сайн санахгүй байна / Бат-Эрдэнэ ах ширээн дээр байсан 2 гар утас байхгүй байна гэсэн. Тэр үед Батпүрэв Бат-Эрдэнэ ахын гэрт байхгүй гараад явсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 32-33-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 55-65-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000540121 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********************нь 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 09-04 тоотод оршин суух *********************гэрээс түүний эзэмшлийн Samsung S9 загварын нэг ширхэг, Samsung A30 загварын нэг ширхэг нийт хоёр тооны гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 940,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 8-9-р хуудас),
Хохирогч *********************(хх-ийн 14-17, 20-р хуудас), гэрч А.Нямгэрэлийн (хх-ийн 22-23-р хуудас), гэрч Б.Мөнхбаярын (хх-ийн 29-30-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 32-33-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *********************нь хохирогч *********************Samsung S9 загварын нэг ширхэг, Samsung A30 загварын хоёр ширхэг гар утсыг хулгайлж 940,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч *********************үнэлгээ хийлгэсэн төлбөрийн үлдэгдэл 20,000 төгрөг, 2 гар утасны үнэ 940,000 төгрөг нийт 960,000 төгрөгийг гаргуулж хохирогч *********************олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********************нь урьд 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 148.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 57, 59-65-р хуудас) аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *********************цагдан хоригдсон 26 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу нийт 208 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000540121 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********************ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********************цагдан хоригдсон 26 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу нийт 208 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********************нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *********************960,000 (есөн зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *********************олгосугай.
6. Эрүүгийн 2238000540121 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********************урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР