Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0712

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр           Дугаар 128/ШШ2020/0712                      Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И” ХХК   

Хариуцагч: ЗТХС  

Нэхэмжлэлийн шаардлага: Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/******* дугаар тушаалыг бүхэлд хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, өмгөөлөгч С.ЦБ.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020.4.22-ны өдрийн А/*******-р тушаал нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашгийг зөрсөн хууль бус захиргааны акт гаргасныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Үнд*******лэл нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2019.7.01-ний өдрийн *******-р тушаалаар Цогтцэций Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг ИХХК-д түр эзэмшүүлэх эрхийг олгосон бөгөөд уг тушаалд зааснаар Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батболдод автозам эзэмшигчидтэй түр гэрээ байгуулах чиглэл өгсөн бөгөөд манайх 2019.7.09-ний өдөр 19/160 дугаартай албан бичгээр гэрээний төслийг хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй боловч 2019.7.01-ний өдөр нэхэмжлэгч компанид автозам эзэмших эрх олгосон өдөртөө багтаад Цогтцэций чойр чиглэлийн хатуу хучилттай автозамын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах 2319 дугаартай албан даалгаврыг төрийн нарийн бичгийн дарга баталсан. Албан даалгаврын дагуу манай компани “******* ******* ******* *******” компанитай 2019.8.06-ны өдөр замын тэнцүү болон нарийвчилсан зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2019.12.25-ны өдөр магадлалын ерөнхий дүгнэлтийг Зам тээврийн хөгжлийн яамны Зам тээврийн хөгжлийн төвөөр батлуулсан. Уг замд манайх нийтдээ 8,6 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгө оруулалтад уг зам дээгүүр тээвэрлэлт 1960 оноос эхлээд тээвэрлэлт явдаг байсан, бид гэнэт энэ замыг эзэмшиж эхэлснээр тээвэрлэлт явсан асуудал байхгүй. Энэ зам нь Гашуун сухайт чиглэлийн гол ачаа тээвэрлэдэг зам байсан, өмнө нь нүүрс тээвэрлэлт явдаг байсан, зам эзэмших эрх олгогдсоноос хойш улсын чанартай автозам болохоос өмнө оорон нутгийн чанартай авто замын ангилалд тээвэрлэлт хэвийн явагдаж байсан. Манай компани тус замыг эзэмшиж эхлээд зам дээгүүр өөрийн хөрөнгөөрөө замын тэмдэг тэмдэглэгээ, далангийн зам гэх мэт ажлуудыг өөрийн хөрөнгөөр хийсэн байгаа бөгөөд тухайн бүрт Зам тээврийн яамны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй холбоотой ажиллаж байсан. Зам тавих ажлыг “*******” ХХК-тай ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулсан бөгөөд ачаа тээвэрлэлт хэвийн явуулах үүднэ******* энэ зам дээр нүүрс тээвэрлэлт хийхэд замын эвдрэл үүссэн, үер дайрсан зэргэ******* болж тээврийн хэрэгсэл хэвийн явах боломжгүй болсон учраас бид энэ зам дээр Зам тээврийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр хөрөнгөө гаргаж засварын ажлыг хийж байсан бөгөөд холбогдох бичиг баримтууд хэрэгт авагдсан байгаа. Уг замыг өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай авто зам болгохоор Зам тээврийн яаманд хандаж хүсэлт хүргүүлж байсан бөгөөд зөвшилцсөний дагуу Зам тээврийн яамнаас концессын жагсаалтад оруулах тухай албан бичиг үнд*******ний хөгжлийн газарт явуулсан байдаг. Гэтэл манай компанийн тухайн зам дээр хийсэн бүх үйл процессын мэдсээр байж манай компанид мэдэгдэлгүйгээр замын шалгалт явуулдаг. Бид эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд гэдэгт зүй ёсоор хамаарах бөгөөд захиргааны акт гаргахад оролцогч гэдгээр манай компани нь зүй ёсоор хамаарна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гаргахынхаа өмнө буюу шалган шийдэх процессынхоо шатанд холбогдох оролцогчид мэдэгдэх, тайлбарыг нь сонсох үүрэгтэй байдаг. Гэтэл өөрсдийнхөө гаргасан магадлалын ерөнхий дүгнэлтийг хүртэл байхгүй гэдэг агуулгаар яам үзэж дүгнээд А/******* дугаартай тушаалыг гаргасан байдаг. Маргаан бүхий тушаалыг гаргахад манай компани нь гарсны нь дараа буюу шалгалт явах гэж байгаа талаар бид ******* гэдэг хүний фэйсбүүк, Зиндаа.мн гэдэг фэйж хуудаснаас Цогтцэций Чойр чиглэлийн зам дагуу ийм асуудал үүсээд байгаа юм байна, ажлын х*******эг очих гэж байгаа юм байна гэдэг мэдээллийг авч байсан. Үүний дагуу бид тодорхой хэмжээний хөрөнгө гаргасан бөгөөд эзэмших эрхийг цуцлахгүй байхыг хүссэн үнэхээр ажлын х*******эг гарах гэж байгаа бол манай компанийг оролцуулж өгөөч г*******эн агуулга бүхий хүсэлтийг гаргаж байсан ч Зам тээврийн хөгжлийн яам хариу өгөөгүй ажлын х*******эг гарсан байсан. Нэгэнт сайдын тушаал гарчихсан байгаа талаар фэйсбүүкэ******* олж мэдсэн бөгөөд бидэнд албан ёсоор тушаалыг өгнө үү г*******эн хүсэлт гаргаж байж олж авсан. Энэ хооронд зам дээгүүр ажлын х*******эг явж, шалгалаа гэдэг талаар бид мэдээгүй. Тушаал гарахаас өмнө ажлын х*******гийн танилцуулга хийхдээ манай компанийн оролцоог хангаагүй, тушаал гарахад нь ч бид мэдээгүй, үүнтэй холбоотой манайхаас тайлбар санал юу ч аваагүй байгаа. Энэ хооронд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны процесс зөрчигдсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуульд зааснаар акт гаргаж байгаа байгууллага нь тухайн акт гарахтай холбоотойгоор эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн этгээдийг заавал оролцуулахаар заасан. Гэтэл энэ асуудалд бид хүсээд байхад оролцуулаагүй. Бидний эрх ашиг зөрчигдөөд байна гэдгийг хэлж байсан, энэ зам дээр ИХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу 8.6 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтын хийсэн байгаа. Зам дээр нэхэмжлэгч зөвшөөрлийн дагуу 8,6 тэр бум төгрөгийн ажил хийсэн. Хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа эрхийг нь цуцлаагүй нээлттэй байгаа гэдэг зүйлийг яриад байна. Гэтэл цуцалчхаад та нар юм аа хий г*******эн зүйл яриад байж болохгүй. Бид хөрөнгө оруулалтаа хамгаалж байж хөрөнгө оруулалт хийнэ, хамгаалалтыг нь байхгүй болгочхоод та нар хөрөнгө оруулалт хий гээд байх боломжгүй. Нэхэмжлэгчийн эрх ашиг дараах зүйлүүдээр зөрчигдсөн гэдэг нь тогтоогдож байна. 1.Сонсох ажиллагаа болон акт гаргахад оролцуулаагүй. 2.Эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл олгож тухайн зам дээр хөрөнгө оруулалт хийсэн, тэр хөрөнгийг нь үгүй болгож байгаа нь эрх ашгийг нь зөрчсөн” гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020.4.22-ны өдрийн А/*******-р тушаал нь 2 асуудлыг шийдвэрл*******эн гэж ойлгож байгаа. 1.Эзэмших эрх шилжүүлэх тухай *******-р тушаалыг цуцалсан, үнд*******лэл нь гэвэл Авто замын тухай хуулийн 17.2-т заасны дагуу эзэмших эрх гэдэг ойлголтыг тодорхойлсон. Энэ хуульд заасан олон улсын зам гэдэг нь Хятадаас Орос улс руу манайхаар дамжин явж байгаа. Улсын чанартай гэдэг нь аймгийн төвийг аймгийн төвтэй, *******вэл аймгийн төвийг хилтэй холбож байгаа замыг хэлж байгаа. Дээр дурдагдаж байгаа зам нь 3 аймгийг дамнасан улсын чанартай зам бөгөөд ямар нэгэн хатуу хучилттай биш зүгээр байгаа хөрс дээр нь байгаа зам. Авто замын тухай хуульд зааснаар зам гэдэг нь заавал хатуу хучилттай замыг хэлэхгүй, автомашин явахад зориулагдсан замыг л зам гэж ойлгож байгаа. Энэ чиглэлийн зам нь өөрөө улсын чанартай зам гэдэгт орж байгаа. Зам нь төрийн өмч байна, эзэмшигч нь яам буюу Зам тээврийн хөгжлийн яам *******вэл түүнэ******* эрх олгосон этгээд байна гэж байгаа. Автозамын тухай хуулийн 22.1-т автозамыг эзэмшигчийн үүргийг заасан бөгөөд тухайн автозамыг байнгын ашиглалтын бэлэн байдалд байлгах үүргийг хуулиараа хүлээх юм. Хэрэв ашиглалтын бэлэн байдлыг хангаагүй байх юм бол Авто замын тухай хуулийн 35.2-т зааснаар хариуцлага хүлээнэ. Эзэмших эрхийг цуцалсан үнд*******лэл нь гэвэл нэхэмжлэгч компанийн эрх ашгийг үүгээр хамгаалж байгаа юм. Улсын байцаагчийн дүгнэлт гаргах үндсэн нөхцөл нь 3 аймаг, 5 сумыг дамнасан тухайн зам дагуу амьдардаг иргэдэ******* удаа дараагийн гомдол сумын засаг даргадаа гаргасан байдаг. Тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн дэд сайд Халтарт энэ зам дээр ажиллаж байх явцад иргэдэ******* өргөдөл гомдол гаргаж сайдын гарт өгсөн байгаа юм. Гомдол энд хатуу хучилттай зам тавигдаагүй, шууд Говийн хөрс нь дээр явж байгаа нь бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн үүрэг зөрчигдөөд байна. Говийн хөрс өөрөө эмзэг бөгөөд дөнгөж явах төдийд агаарт шороо нь босчихдог хүнд даацын автомашинаар явахаар элс нь цөмөрчихдөг, шороотой нөхцөл байдлаас шалтгаалаад тэмээ дайрдаг, малын эрүүл ахуйд нөлөөлдөг буюу мал гаргаад уушгийг нь гаргаж ирэхээр уушги нь устчихсан байдаг. Иймд өргөдөл гомдол ирсэн бөгөөд үүний дагуу ажлын х*******эг томилогдсон байгаа. Ажлын х*******эгт би өөрөө болон Автозамын бодлогын хэрэгжилтийг хангаж газрын ахлах мэргэжилтэн Э бид ажилласан бөгөөд газар дээр нь очоод үзэхээр үнэхээр аргагүй 3-хан машинтай явахад агаарт битүү тоос үүсч эргэн тойронд 500 м, 1 км газарт тоос, шороо үүсчихдэг. Гэтэл тэнд өдөрт хүнд даацын 100-200 машин явдаг. Энэ тушаал нь зөвхөн нэхэмжлэгч компанид зориулагдан гарсан биш. Зам тээврийн хөгжлийн яамны А/*******-р тушаалд ямар нэгэн компанийн нэр дурдаагүй, энэ замаар юм тээвэрлэхийг боль гэж огт хэлээгүй. Замтай больё, зам тавиад иргэдийн эрүүл мэндэд хохирол учрахгүй болсны дараа үүгээр явдаг бол г*******эн ийм л тушаал байгаа” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Урьд нь бид энэ чиглэлээр “С” ХХК-тай эдний компани нь тээвэрлэгч үндсэн “С” ХХК нь таван толгойгоос нүүрс авч Чойроор дамжуулна гэж хүсэлт гаргаж байсан. Бидний хувьд яг энэ чиглэлээр танайх өндөр даацаар нүүрс тээвэрлэх гэж байгаа бол боломжгүй хатуу хучилттай зам байх ёстой, хүнд даацын авто хэрэгслээр тусгай зориулалтын стандартын дагуу хатуу хучилттай зам хийж байж даац нь таарна гэж хэлсэн байгаа. Үгүй тохиолдолд та нар улсын чанартай чамаар явж болно улсын чанартай зам нь ийм ийм чиглэлт байгаа гэдгийг хэлж байсан. Энэ чиглэлд эднийх тээвэр хийхээр арай дөт байсан юм шиг байсан. Гэхдээ 5 сумын, 3 аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл тэд зөвшөөрөөгүй учраас манайд хандсан юм байна лээ, гэхдээ уурхайд бага даацаар буюу стандартад нийцсэнээр явсан бол асуудалгүй байхгүй. Гэтэл хүнд даацаар явж байсан учраас  Говийн хөрс эмзэг, хүнд байх тусмаа л хөрс их ховхлогддог, бөгөөд ховил үүсээд жижиг машин явах аргагүй болчихдог. Ингээд шалгаад үзэхээр эзэмшигч нь өөрийнхөө замын стандартад нийцсэн хэмжээнд тээвэрлэлт гүйцэтгүүлэх үүрэгтэй байтал хүнд даацаар явж байгаа нь өөрөө хуулиа зөрчхөж байгаа юм. Нэхэмжлэгч авто зам барина гэдэг хүсэлт сонирхолтой байсан гэхээр цаашид энэ чиглэлийн авто замыг тусгай зориулалтаар тавина гэдэг хүсэлт тавьж байсан. Тусгай зориулалтын автозам барих гэж байгаа хүсэлт сонирхолтой бол цаашид төлбөр хураамж авж, өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг тээвэрлэж бусад этгээдэд хүргэх байдлаар зардлаа хэмнэх нь эзэмших эрхийн ач холбогдолтой байсан” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч  “И” ХХК нь “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/******* дугаар тушаалыг бүхэлд хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас буюу Зам тээврийн хөгжлийн сайдаас дахин шинэ акт гарах хүртэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/******* дугаар тушаалыг 2 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Үнд*******лэлийг тайлбарлавал:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Албан тоотын хариу хүргүүлэх тухай” 07/1448 тоот албан бичигт “...Манай газарт дээрх чиглэлийн авто замын асуудлаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн гомдлын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын х*******эг ойрын хугацаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөгдөж байгаа тул газар дээр нь хамтарсан үзлэг хийж, шаардлагатай материалтай танилцаж танай асуудлыг шийдвэрлэх болно” г*******эн байна

Дээрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 07/1448 тоот албан бичгэ******* үзэхэд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/******* дугаар тушаал болон уг тушаал гарах шууд үнд*******лэл болсон хяналтын улсын байцаагчдын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №038-07-002-067/66 тоот дүгнэлтийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам болон холбогдох бусад захиргааны байгууллагууд оролцсон ажлын х*******эг дахин хяналт шалгалт хийхээр болсон байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт гарах үнд*******лэл болсон асуудлаар буюу маргаан бүхий захиргааны актад дурдсан асуудлаар хариуцагч захиргааны байгууллага болон холбогдох бусад захиргааны байгууллагууд оролцсон ажлын х*******эг дахин хяналт шалгалт хийхээр болсон байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Хэдийгээр “хяналтын улсын байцаагчдын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №038-07-002-067/66 дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5319 дугаар захирамжаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй үнд*******лэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрл*******эн хэдий ч уг хяналтын улсын байцаагчдын №038-07-002-067/66 тоот дүгнэлт нь маргаан бүхий Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/******* дугаар тушаал гарах шууд, гол үнд*******лэл болсон байна.

Иймд хяналтын улсын байцаагчдын №038-07-002-067/66 тоот дүгнэлтэд заасан нөхцөл байдлыг дахин ажлын х*******эг гарч хяналт шалгалт хийхээр болсон асуудлыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй буюу маргаан бүхий захиргааны актад хамааралгүй гэж шүүхэ******* үзэх боломжгүй байна.

Хэрэгт цугларсан 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хяналт шалгалтын Танилцуулгад “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ... зэрэг 11 аж ахуй нэгж байгууллагын давхардсан тоогоор 881 тээврийн хэрэгсэл 70-99 тонн ачилт хийсэн нь ойролцоогоор 61600 мянган тонн нүүрс тээвэрлэгдсэн байна г*******эн байна, мөн тус хэрэгт Эрдэн******* таван толгой ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Зүүн цанхийн уурхайгаас нүүрс тээвэрл*******эн тээврийн хэрэгслүүдийн жагсаалт авагдсан байна.

Хяналт шалгалтын танилцуулгаас үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

 Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “И” ХХК хэдэн тээврийн хэрэгслээр, хэдэн удаа, нийт хэдий хэмжээний тонн нүүрс тээвэрл*******эн нь тодорхойгүй байх ба илүү тодорхой хэлбэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/******* дугаар тушаалыг гаргахдаа дээр нөхцөл байдлуудыг дутуу шалгасан нь учир дутагдалтай байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  ******* дугаар тушаалаар Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь х*******эг заасныг үнд*******лэн “ ” ХХК-д ...... 407 км улсын чанартай авто зам түр хугацаагаар эзэмших эрхийг олгосон байна.

Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь х*******эгт “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнэ******* эрх олгосон этгээд байна” гэж заасан байна.

Мөн Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Зам хариуцагч байгууллагын үүргүүдийг тодорхой зааж хуульчилсан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/******* дугаар тушаалд “ ” ХХК нь авто зам эзэмшигчийн буюу зам хариуцагчийн ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар тодорхой заагаагүй байна.

          Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь манай “ ” ХХК нь зам тавихтай холбоотойгоор тодорхой зардал гаргасан, тодорхой хэмжээний зам тавьсан, замын засвар, арчлалтад тодорхой хэмжээний хөрөнгө, зардал гаргасан г*******эн агуулгаар  тайлбарлаж байх тул энэ тайлбар үнд*******лэлтэй *******эхийг шалгах, үүнтэй холбоотой нөхцөл байдлууд /зам тавихтай холбоотойгоор болон замын засвар, арчлалтад хэдий хэмжээний хөрөнгө, зардал гаргасан /-ыг шалгах, холбогдох нотлох баримтуудыг гүйцэд цуглуулах шаардлагатай байна.

          Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/******* дугаар тушаал нь “Тушаал цуцлах тухай” г*******эн тэргүүтэй гарсан атлаа уг тушаалын 2 дах заалтаар “... Таван толгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замын дагуу хүнд даацын авто машинаар тээвэрлэлт гүйцэтгэхийг ... хатуу хучилттай зам барих хүртэл хориглосугай гэж шийдвэрл*******эн нь тушаалын тэргүүгэ******* зөрүүтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

          Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, “10.1.1-д “авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах”, 10.1.6-д “авто зам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналттай холбоотой норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих” гэх мэтээр бүрэн эрхийг хариуцагчийн бүрэн эрхийг хуульчилсан байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үнд*******лэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан байна.

Дээрх үйл баримтууд, хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, “ ” ХХК нь хэдэн тээврийн хэрэгслээр, хэдэн удаа, нийт хэдий хэмжээний тонн нүүрс тээвэрл*******нийг шалгах, авто зам эзэмшигчийн буюу зам хариуцагчийн үүргээ хэрхэн биелүүлснийг шалгаж, энэ талаар захиргааны актад тодорхой заах, зам тавихтай холбоотойгоор болон замын засвар, арчлалтад хэдий хэмжээний хөрөнгө, зардал гаргасан зэрэг асуудлыг шалгах нь хариуцагчийн Автозамын тухай хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг байх ба дээрх чиг үүргүүд нь шүүхийн биш харин хариуцагч захиргааны байгууллагын чиг үүрэг тул нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг нарийвчлан нягтлан шалгах бүрэн эрх Зам, тээврийн хөгжлийн сайдад хуулиар олгогдсон тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн ба захиргааны байгууллагын шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлийг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд нь дараах нөхцөл байдал, үнд*******лэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр “И” ХХК-ийн авто зам эзэмшигчийн эрхийг цуцлах *******эх /цуцлах *******хүл ******* цуцлах нь хариуцагчийн эрх хэмжээ/ асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй. Үүнд:

  1. “И” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Цогтцэций-Чойр чиглэлд хэдэн тээврийн хэрэгслээр, хэдэн удаа, нийт хэдий хэмжээний тонн нүүрс тээвэрл*******нийг шалгах,
  2. “И” ХХК нь авто зам эзэмшигчийн буюу зам хариуцагчийн үүргээ хэрхэн биелүүлснийг шалгаж, энэ талаар захиргааны актад тодорхой заах
  3. “И” ХХК нь зам тавихтай холбоотойгоор болон замын засвар, арчлалтад хэдий хэмжээний хөрөнгө, зардал гаргасныг шалгах

Хариуцагч нь дээрх нөхцөл байдлуудыг шалган тодруулсны дараа “И” ХХК-ийн авто зам эзэмшигчийн эрхийг цуцлах *******эх асуудлыг шийдвэрл*******эн захиргааны шинэ акт гаргах нь Зам, тээврийн хөгжлийн сайдын хуулиар олгогдсон бүрэн эрх юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхэ******* тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох х*******эгт тусгана” гэж заасан байна.

Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайд нь шүүхэ******* тогтоосон 2 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, “И” ХХК-ийн авто зам эзэмшигчийн эрхийг цуцлах *******эх асуудлыг шийдвэрл*******эн захиргааны шинэ акт гаргаагүй бол Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/******* дугаар тушаал хүчингүй болно.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д тус тус заасныг баримтлан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/******* дугаар тушаалыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Зам, тээврийн хөгжлийн сайд нь энэ шийдвэрийн үнд*******лэх х*******эгт дурдсан 3 үнд*******лэл тус бүрийг шалган тодруулсны үндсэн дээр “И” ХХК-ийн авто зам эзэмшигчийн эрхийг цуцлах *******эх /цуцлах *******хүл ******* цуцлах/ асуудлыг шийдвэрл*******эн захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Зам, тээврийн хөгжлийн сайд нь “И” ХХК-ийн авто зам эзэмшигчийн эрхийг цуцлах *******эх асуудлыг шийдвэрл*******эн захиргааны шинэ актыг шүүхэ******* тогтоосон хоёр хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд ЗТХС-ын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Тушаал цуцлах тухай” А/******* дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчэ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэ*******үгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг ******* зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ