Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 142

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* дугаар хэсэг, ************** айлын ******* тоотод оршин суух, Улаанбаатар ын ******* депод химич лаборант ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ******* овогт Азжаргал  РД:/МБ-*******6081501/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* дугаар баг, ******* дугаар хэсэг, амрах байрны ******* тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, 10-*******16 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх овогт   РД:/ХЖ-*********************15*******1/ -т  холбогдох,    

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч ,  хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч /РД:МБ*******6081501/ - нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие Ц.той  танилцан улмаар  *******0******* оны ******* дүгээр сарын **************-нд гэрлэлтийн 085 тоот баталгаагаар  бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд  охин *******008 оны 01  сарын **************-ны өдөр ,  *******010 оны  0******* сарын **************-ны өдөр  охин , *******0******* оны  09 сарын 16-ны өдөр  хүү , *******01******* оны 01 сарын **************-ны өдөр тус тус мэндэлсэн.  Манай нөхөр архи, хүүхэнд толгойгоо мэдүүлж  удаа дараа ажлаасаа халагдаж, мөн намайг байхгүй үед үр хүүхдүүддээ агсам тавьж зодож  бид бүгдийг   байнгын хүчирхийлэлтэй  орчинд амьдруулж  мөн  удаа дараа  цагдаагийн байгууллагад барьж өгч байсан. Мөн *******01******* оны  0******* дугаар сарын *******8-ны өдөр бага хүүтэйгээ сэхээнд эмнэлэгт хэвтэж байхад “...битгий архи уугаад бай” гэсний төлөө  үр хүүхдээ ав, эд хөрөнгөө ав гээд машины түлхүүртэй , байрны түлхүүр болон  ******* том хүүхдийг эмнэлэг рүү хөөгөөд явуулсан байсан. Эмнэлэгээс гараад ирэхэд цалингийн  картаа тусдаа  захиалаад явсан . Энэ өдрөөс хойш  бид тус тусдаа  амьдарч байна.  Одоо нөхөр маань Энхцэцэг гэдэг  хүүхэнтэй  ******* сараас нэг гэрт орж амьдарч байгаа. Хүүхдүүд маань миний асрамжинд өсч торниж байгаа.  Цаашид би хамтран амьдрах боломжгүй  болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин  , охиэн , хүү , хүү нарыг  миний асрамжинд үлдээж  эцэг Ц.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү  гэх.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Миний бие Ц.той *******00******* оноос хойш хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд дундаасаа 4 хүүхэдтэй болсон. *******01******* оны ******* дүгээр сараас эхлээд тусдаа амьдарч эхэлсэн. Яагаад тусдаа амьдрах болсон бэ гэвэл манай нөхөр амьдралын ямар ч идэвхи зорилгогүй байдаг байсан. Нөхөр маань архи маш их уудаг байсан. Би уугаад ирэх болгонд нь хүүхдүүдээ бас амьдралаа бодоод уучилдаг байсан. Сүүлдээ архины хамааралтай архины дарамттай гэр бүл болж хувирсан. Би нөхрөө ******* удаа д сая гаран төгрөгийн цалинтай ажилд оруулж өгсөн боловч ажлаа хийхгүй архи ууж явсаар байгаад халагдсан. Нөхөрт маань эр хүний ноён нуруу амьдралаа авч явах ухаан үнэхээр дутагдаж байсан. Амьдралын бүх ачааг надад үүрүүлж байсан. Намайг декрэтээ авсан байхад л ажлаасаа халагдчихдаг байсан. Ингээд би аргагүйн эрхэнд хүүхдүүдээ 4-5 сартай байхад нь буцаад ажилдаа ордог байсан. Түүгээр ч зогсохгүй энд тэнд эмэгтэй хүнтэй холбоо тогтоож өвчин авч ирсэн тохиолдол ч байгаа. Тэр өвчин нь надад ч гэсэн халдаж байсан. Би өөрөө хөөцөлдсөөр байгаад ******* өрөө байр авсан. Миний бие д ажил хийгээд зогсохгүй орцны үйлчлэгч хүртэл хийж байсан. Даавуу оёод гудамжинд зарж байсан. Миний бие амьдралынхаа төлөө бараг унтах эрхгүй хөдөлмөрлөж байсан Гэтэл энэ хүний гар хөл нь татчихаагүй байхад ямар ч ажил хийхгүй ажил хийхээрээ хэсэг хугацаанд хийж байгаад л хаячихдаг байсан. Миний арай гэж оруулж өгсөн “ ” ХХК-д Ц. 1 сар л ажиллаад гарчихсан. Хүүхдүүдээ сургуульд ороход нь хэрэглэх гэж байсан мөнгийг аваад архи уусан удаа байгаа. Миний даралт гэнэт ихсээд яаралтай хагалгаанд орсон юм. Гэнэт хагалгаанд орохоор болсон тул яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан. Аргагүйн эрхэнд ээмгээ ломбарданд тавиад мөнгийг охиндоо өгчихсөн байсан. Охиноосоо мөнгө аваад өвчин намдаах эм лаа аваад ирээч гээд явуулахад ээмгээ ломбардаад охиндоо хадгалуулсан мөнгийг аваад мөн л архи уучихсан. Бусад эмэгтэйчүүдийн нөхөр нь хажууд нь сахиж байхад би өөрөө өөрийгөө асарч байсан. Би яагаад энэ бүх байдлуудыг тэсч байснаа одоо ч ойлгохгүй байна. Хүүхдүүдээ л бодож байсан байх. Ц. надтай хамт амьдрахаас өмнө өөр амьдрал зохиож байсан бөгөөд одоо 19 нас хүрч байгаа 1 охинтой юм. Тэр охиндоо ч гэсэн тэтгэлэг өгөхгүй гээд зугтаж байсан. Шүүхээр 6 сая гаран төгрөг төлөх ёстой гэсэн өр гарч ирээд би мөнгө зээлж авч өгч байсан. Бага хүүхдийн маань бие муудаад би хүүхэдтэйгээ хамт эмнэлэгт хэвтэж байхад эргэхээр ирсэн хүмүүс мөнгөн аяга өгсөн. Гэтэл тэр аягыг хүртэл ломбарданд тавиад архи уугаад явчихдаг байсан. Энэ байдлыг нь өөрт нь хэлэхэд хүүхдүүд машин байрныхаа түлхүүрийг ав гээд хүүхдүүдийг маань эмнэлэг рүү хөөж явуулж байсан. Улмаар би энэ хүнийг 1 жил харж үзье энэ байдлуудаа засаарай гээд *******01******* оны ******* дүгээр сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Гэтэл энэ хугацаанд Ц. нь өөр хүнтэй хамтран амьдарч эхэлсэн байна. Тусдаа амьдрах хугацаанд миний бие сар бүр “Голомт” банкинд *******00 гаран мянган төгрөгийн зээл төлж байсан. Сүүлдээ төлж чадахгүйд хүрээд банкны удирдлагуудтай уулзаад “нөхөр минь ирэхгүй явчихлаа банкны өрөө төлж барагдуулахад хүндрэлтэй боллоо гэхдээ би яаж ийгээд төлнө хүүхдүүдийг маань л орох оронгүй болгохгүй байгаач” гэж хүртэл гуйж байсан. Би энэ байдлаар цаашид энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг минь миний асрамжинд үлдээж хуулийн дагуу Ц.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч Ц.  /РД:ХЖ-*********************15*******1/-нь шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: ... Би тай *******00******* онд танилцаад *******01******* он хүртэл хамт амьдарсан. “ ” ХХК-д би 1 сар биш 6 сар орчим хугацаанд ажилласан. Нэхэмжлэлдээ үр хүүхдээ дарамталж байнга хүчирхийллийн шинжтэй байлгадаг гэж бичсэн байсан. Миний хувьд хүүхдүүдээ дарамталж хүчирхийлж байсан удаа байхгүй. Эмнэлэгт хэвтэж байхад нь эмний мөнгө болгох зорилгоор мөнгөн аягыг нь ломбарданд тавиад эмийг нь аваад үлдсэн 40.000 төгрөгийг нь аваачиж өгсөн. Архи уудаг байсан минь үнэн. Би хүүхдүүдээ хөөгөөгүй. өөрөө хүүхдүүдийг маань явуулаад гэрийн түлхүүр машины түлхүүр авч ирж өгөөд зайлаарай гэж хэлсэн. Тэгээд л би явсан. Жаахан хэрүүл болохоор л намайг зайл гэж хөөдөг байсан. Энэ байрыг бид хоёр хамтдаа авсан. Урьдчилгаа *******0 хувийн төлбөрийн ихэнхийг манай талаас гаргасан. Гэтэл би ганцаараа энэ байрыг авсан гэж ярьж болохгүй. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Харин би одоохондоо ажилгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг *******-******* хугацаагаар хойшлуулж өгөхийг хүсч байна. Учир нь бид хоёр “Хас” банкнаас *******016 онд 5 сая төгрөгийн зээл авсан ба түүний үлдэгдэл *******.000.000 төгрөгийг би төлж барагдуулсан. Мөн хөнжлийн даавуу оёдог байх үеийн өр болох *******.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Тиймээс одоохондоо хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна гэх.                                         

 

Шүүх  нэхэмжлэгчийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл,  зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,  хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ын  тус шүүхэд гаргасан ... Ц.оос  гэрлэлт цуцлуулж,  4 хүүхдээ  өөрийн асрамжинд байлгаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв. 

Учир нь:   Нэхэмжлэгч , Ц. нар нь *******00******* оны ******* дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлж болж *******01******* он хүртэл хамтран амьдарсан боловч тэрээр эхнэр, хүүхэддээ байнгын буюу олон удаагийн  үйлдлээр архидан согтуурч, агсан согтуу тавьж, амгалан тайван байдлыг нь алдагдуулж зодох зэрэг зөрчил гаргаж, энэхүү зөрчлийн улмаас ******* удаа эрүүлжүүлэгдсэн болох нь хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан  Цагдагийн газрын тодорхойлолтоор  нотлогдож байхаас гадна  эхнэр ын шүүхэд гаргасан ... манай нөхөр архи, хүүхэнд толгойгоо мэдүүлж  удаа дараа ажлаасаа халагдаж, мөн намайг байхгүй үед үр хүүхдүүддээ агсам тавьж зодож  бид бүгдийг   байнгын хүчирхийлэлтэй  орчинд амьдруулж  мөн  удаа дараа  цагдаагийн байгууллагад барьж өгч байсан. Мөн *******01******* оны  0******* дугаар сарын *******8-ны өдөр бага хүүтэйгээ сэхээнд эмнэлэгт хэвтэж байхад “...битгий архи уугаад бай” гэсний төлөө  үр хүүхдээ ав, эд хөрөнгөө ав гээд машины түлхүүртэй , байрны түлхүүр болон  ******* том хүүхдийг эмнэлэг рүү хөөгөөд явуулсан байсан. Эмнэлэгээс гараад ирэхэд цалингийн  картаа тусдаа  захиалаад явсан . Энэ өдрөөс хойш  бид тус тусдаа  амьдарч байна.  Одоо нөхөр маань Энхцэцэг гэдэг  хүүхэнтэй  ******* сараас нэг гэрт орж амьдарч байгаа. Хүүхдүүд маань миний асрамжинд өсч торниж байгаа.  Цаашид би хамтран амьдрах боломжгүй  болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин  , охиэн , хүү , хүү нарыг  миний асрамжинд үлдээж  эцэг Ц.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү  гэх нэхэмжлэл, шүүх хуралдаанд энэ талаар өгсөн тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн **************-*******6 дугаар талд авагдсан  ,  нарын шүүхэд өгсөн тайлбар зэргээр давхар нотлогдож байх тул , нарын гэрлэлтийг цуцалж, тэдний дундаас төрсөн  01-10 хүртэлх насны 4 хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, харуицагчаас дээрх хүүхэд тус бүрийг 16 нас хүртэл, суралцаж буй бол  18 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.  Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж,  тэтгэлэг тогтоох асуудал болон  дундын эд хөрөнгийн маргаангүй  гэснийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн *******0*******00 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******0*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (1*******5.600:*******х1*******=1.05*******.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд *******9.8*******6 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.1, *******6, *******8, 1************** дугаар зүйлийн 1**************.1, 1**************.4, 1**************.5, 1**************.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт Азжаргал, овогт нарын  *******00******* оны  ******* дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг  Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн *******0******* оны  ******* дүгээр сарын **************-ны өдрийн 085 дугаарт  бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг  цуцалсугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар *******008 оны 01 дүгээр сарын **************-нд төрсөн охин , *******010 оны  0******* дугаар сарын **************-ны өдөр төрсөн  охин , *******0******* оны  09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хү ,  *******01******* оны  01 дүгээр сарын **************-ны өдөр төрсөн хүү нарыг эх ын асрамжинд үлдээсүгэй.

          *******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.******* дахь хэсэгт зааснаар *******008 оны 01 дүгээр сарын **************-нд төрсөн охин ,  *******010 оны  0******* дугаар сарын **************-ны өдөр төрсөн  охин , *******0******* оны  09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хү ,  *******01******* оны  01 дүгээр сарын **************-ны өдөр төрсөн хүү нарыг  ******* нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, *******-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах  хүүхдийн тэтгэлэгийн  хэмжээ нь  түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 58 дугаар зүйлийн 58.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн *******0*******00 төгрөгийг  орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******0*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжинд *******9.8*******6 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

            *******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

           8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

           9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******, *******9.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш ******* хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн *******8 дугаар зүйлд заасны дагуу  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн *******9.*******-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг мэдэгдсүгэй.

           10. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг  энэ хуулийн *******9.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах  боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон  ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******-д зааснаар *******9.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

1*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ЭНХТАЙВАН