Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч Н.Д

Хохирогч У.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-д холбогдох эрүүгийн 2225000320077 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.Тнь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.М-г байнгын шинжтэй үйлдлээр

-2021 оны 07 сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын **тоотод хоолойг нь боож зодсон,

-2021 оны 10 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **тоотод газар унагаж, зүүн хөлийн өвдөг хэсэгт хөлөөрөө дэвсэж харгис хэрцгий харьцаж догшин авирлаж зодсон,

-2021 оны 12 сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Орхон сумын Тайхар амралтын газрын орчим хоолойг нь боомилж ухаан алдуулан, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан тарчлаан зодсон

-2021 оны 11 сарын 28-наас 29-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг **тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн талын 7 ба 10-р хавиргануудыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Т-г гэр бүлийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.М-г байнга зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч У.М мэдүүлэхдээ “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч У.М мэс гаргаж ирүүлсэн зодуулсан үеийн гэрэл зураг /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

2. Аюулын зэргийн үнэлгээний “...хохирогч айж түгшсэн байдалтай, хохирогч биедээ гэмтэлтэй, хохирогч эгчийнхээ гэрт амьдарч гэр орноосоо дайжсан, хүчирхийлэгч нь гэрээсээ хөөж гаргасан байна, хохирогчийг байнга утсаар дарамталж ална биед нь гэмтэл учруулна, зодно гэх мэт үгээр айлгаж сүрдүүлж байна. Хохирогчийг дахин зодож биед нь гэмтэл учруулж болзошгүй...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

3. Хохирогч У.М-ий “...Хамгийн анх 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б эгч миний утас руу залгаад хүрээд ирээч гэж дуудсан. Би Б ахын гэрт эргээд очиход тэр хоёр 1 шил архи уучихсан, согтуу байсан ба надад хандаж миний гэрт яах гэж ирсэн юм бэ, чамайг төрхөнд чинь буцаан гэж хэлснээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан. А.Тминий хоолойг гараараа боймолж хана руу шахсан, нүүр рүү гараараа олон удаа цохисон, газар унагааж өшиглөсөн. Тэр үед Б ах Т-г  надаас салгасан. Би хадам ээжийн утас руу залгаж дуудчихаад Б ахын гэрийн хаалгыг дотор талаас нь цоожилж байгаад би ээжийг дуудчихсан байгаа, ээжтэй уулзахаас нааш явахгүй гэж хэлэхэд намайг дахиж зодох гээд дайраад байсан. Би Б ахын гэрээс гараад гэртээ харисан. 2021 оны 10 сарын дундуур би “Эрдэнэт хивс” ХХК-д утас ороогчоор ажилд орсон. Би ажилдаа явчихаад орой гэртээ ирээд хувцасаа сольж байхад Т  надад хандаж чи өглөө хөхөвчөө өмсөхдөө хамгийн эхний дэгээнд /түгжээ/ хийчихсэн байсан, одоо хамгийн арын дэгээнд хийчихсэн байна гэж уурласан. Би Т д хандаж чи юу яриад байгаа юм бэ, ажил хийгээд ядраад ирж байхад гэхэд намайг түлхсэн. Би унах явцдаа Т-г ийн цамцнаас нь зуураад хамт газар унах үед миний зүүн хөлний өвдөг хэсэгт хөлөөрөө гишгэсэн. Би Т д хандаж миний хөл өвдөөд байна гэж хэлэхэд шууд миний зүүн хөлний өвдөг хэсэг рүү нэг удаа хөлөөрөө дэвсчихээд гараад юу ч хэлээгүй Улаанбаатар хот явчихсан. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Т , охин Т  нарын хамт гэртээ байж байхад Б ахын гэрт очиж кино үзнэ гэж хэлээд явахаар болсон. Орой 23 цаг 30 минутанд Т  найз Ш-н хамт гэрт ирээд миний ах чамайг хүлээгээд байна, одоо хамт явна гэхээр нь би Д-д хандаж хамт явах уу гэж хэлээд дагуулаад явсан. Б ахын гэрт ороход 2.5 литрийн сэнгүүр гэсэн нэртэй пиво задлаад уусан. Ууж байсан пиво нь дууссаны дараа Ш, Б ах, Т  нар дахиад 2 пиво аваад задлаад тэд нар ууж байхад Ш , Т  хоёр буйдан дээр хоорондоо тэврэлдээд хэвтсэн. Би дотроо Т-г  унтаж байгаа юм байна гэж бодоод Б ахад хандаж Т  намайг зоддог болчихлоо, сүүлийн үед хэрүүл, маргаан тасрахгүй, яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байна, хэнд хандахаа мэдэхгүй байна, та ярилцаж үзээч гэж хэлэхэд Т  М-ээ чамайг ална гээд босож ирээд намайг барьж авах гээд байсан. Бэр эгч Б намайг хүүхдийнхээ өрөөнд оруулсан, Т-г  Б ах унтлагын өрөөндөө оруулсан. Д  Б ахын хүүхдийг саатуулж байсан. Хэсэг хугацааны дараа одоо гайгүй байх гэж бодоод хүүхдийн өрөөнөөс гарахад Т  миний үснээс зулгааж нүүрэн тус газарт нэг удаа алгадсан. Т-г  Б ах надаас салгаад унтлагын өрөөндөө оруулахаар нь би Б ахын байшингаас гараад зугтаах гэхэд араас Т  гарч ирээд хашаан дотор барьж аваад шууд миний үснээс зулгааж биеийн хаа сайгүй гар, хөлөөрөө цохисон. Д  Т-г  надаас салгах гээд чадахгүй байсан. Байшингаас Б эгч гарч ирээд Т-г  надаас салгасан. Тэр хооронд Д  бид хоёр хашаанаас гараад гудамжаар зугтааж байхад Т  араас хөөгөөд намайг барьж аваад дахиад миний үснээс зулгаад нүүр, гар, хөл, цээж хэсэг рүү гараараа цохисон. Б эгч араас ирээд Т-г  надаас салгаж эргээд байшинд нь очсон. Би Т д зодуулчихаад нэг хэсэг ухаан санаа маань орж гараад Б ахын байшингын хүүхдийн өрөөнд сууж байхад Т  өрөөнд орж ирэхдээ нүүр нь цус болчихсон, хөл нүцгэн байсан. Намайг ална, чи миний нүүр лүү ус буцалгагчаар цохисон гээд худлаа хэлээд дайраад байсан. Би Т-г ийн биед хүрээгүй байхад ус буцалгагчаар цохисон гээд дайраад байсан. Би Б ахын байшингаас арай гэж гараад Бын машинд суугаад гэртээ хүргүүлсэн. Д  надаас түрүүлээд гэртээ ирчихсэн байсан. Би Д ын гэрт ороод уйлж байхад Д , Б надад хандаж одоо гайгүй байх, чи хаалгаа дотор талаас нь түгжээд байж байгаарай гэж хэлээд явсан. Би Д ын байшингын хаалгыг түгжээд сууж байхад Т  ирээд хаалга, цонх зэргийг нүдээд, онгойлго гээд байхаар нь би айгаад хаалга онгойлгочихоод сандал дээр суусан. Миний сууж байсан сандлыг Т  өшиглөөд хагалчихаар нь би одоо болиочээ, ямар төвөгтэй юм бэ, яасан гэж намайг зодоод байгаа юм бэ гэхэд миний үснээс зулгааж гэрлүүгээ чирч оруулсан. Би гал тогооны гэрлээ асаахад Т  гэрийнхээ хаалгыг дотор талаас нь цоожлоод, бүх гэрлүүдээ унтрааж байгаад миний цусыг арч гэсэн. Би Т-г ийн хамарнаас гарч байсан цусыг арчихад яасан хүчтэй арчдаг пизда дээ гээд миний зүүн талын хавирга хэсэг рүү гараараа 3-4 удаа их хүчтэй цохисон. Би Т д цохиулсанаас болоод хавиргаа дараад орон дээр хэвтэхэд миний үснээс зулгааж босгоод нүүрэн тус газар луу маш олон удаа хоёр талаас нь алгадаад байсан. Би Т-г ээс уйлж гуйгаад чи яагаад намайг зодоод байгаа юм бэ, одоо болиочээ гэхэд чимээгүй бай, битгий уйлаад бай, чамайг зодоход яадаг юм бэ, би чамайг ална гэж хэлээд гал тогооны тавилга дээр байдаг хутгануудаас ногоо арилгадаг жижиг хутга авчираад намайг цохиж газар унгаасан. Миний дээр гараад хутгаа хоёр гараараа бариад гэдэс хэсэг рүү зоох гээд байхаар нь би хоёр гараараа Т-г ийн хутгатай гарыг түлхэж байгаад хөлөөрөө түлхсэн. Тэр үед Т-г ийн гартаа барьж байсан хутга нь шидэгдсэн. Байшингийн гэрлийг унтраачихсан байсан болохоор тэр хутга нь харагдахгүй байсан. Т  гал тогооны өрөөнөөс дахиад том хутга аваад чамайг ална гэж хэлээд миний гэдэг хэсэг рүү дахиад хатгасан. Би хутгатай гарыг нь бариад чи намайг боддоггүй юм аа гэхэд охиноо бодооч гээд маш олон удаа гуйж уйлсан. Тэр үед Т  хутгаа хаячихсан. Цонхны цаанаас тусаж байсан гадаа орчны гэрэлд миний гэдэснээс цус гарч байгаа нь харагдаж байсан. Т  өөрөө орон дээр суугаад намайг урдаа газар өвдөглүүлээд суулгасан. Би Т д хандаж яагаад намайг ингэж зодоод байгаа юм бэ, хайраа одоо болиоч, гуйж байна гэж хэлэхэд орны хажуу талд байсан индүүг аваад ул хэсгээр нь миний толгойн баруун тал руу цохисон. Үүнээс хойш Т  намайг унт, миний хажууд хэвт, одоо юм дугарч болохгүй гэж хэлж байгаад унтчихсан. Өглөөний 07 цаг хүртэл намайг яргалаад өөрөө унтчихсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

4. Гэрч Л.Д ын “...2021 оны 07 сард М  бид хоёр Шанд багийн өрхийн эмнэлгийн харалдаа уулзахад нөхөр Т  бид хоёр Б ахын гэрт очсон чинь намайг зодсон гэж хэлсэн. Тухайн үед М-ий баруун талын нүд хөхөрчихсөн, хүзүү хэсэг нь боймолсон соривтой, улаан өнгөтэй, шинэ, хумсны соривнууд байсан. Юунаас болж зодсон юм бэ гэж асуухад Т  ах Бын хамт пиво уугаад хашаан дотроо суусан, М  Б ахын эхнэрийн хамт хоол хийж байгаад Т тэй маргалдахад ах Бын хажууд эхнэрээ боймолж байгаад гараараа цохисон гэж гэж ярьж байсан. Би М д хандаж цагдаад хэлэхгүй юм уу гэхэд хүүхдээ бодоод энэ удаад цагдаад хандахгүй, энэ босгосон амьдарлаа алдмааргүй байна гэдэг байсан 2021 оны 10 сард би Т , М  нарын хашаанд байх байшинд нүүгээд очсоноос хойш шиг санагдаж байна. Тухайн үед М  бид хоёр “Эрдэнэт хивс” ХХК- д хамт ажилд орчихсон, дадлагын хугацаандаа ажиллаж байсан. Өдрийг нь сайн санахгүй байна, нэг өглөө ажилдаа явах гээд М-ий  гэрт ороод явах уу гэхэд найз нь явж чадахгүй байна, Т  намайг зодсон гэж хэлээд зүүн талын хөлөө үзүүлэхэд өвдөг хэсэг нь битүү хавдаад хөхөрчихсөн байсан. Мөн энэ үйлдлийг цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандаагүй, гэр бүлийнхнээсээ нуусан. Энэ өдрөөс хойш ажилдаа яваагүй, ажлаасаа гарсан. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой би гэртэй таньдаг дүү Мэндбаярын хамт байж байхад М  ганцаараа орж ирээд Тухайн үед Т-г  уучихсан, ахынх руугаа авч явах гэж байсан болохоор дахиад М-ий г зодчихож магадгүй гэж бодоод хамт явах уу гэж хэлсэн. М , Т , Ш  нарын хамт түүний төрсөн ах Бын гэрт 00 цагийн үед очсон Т  гэнэт босож ирээд М-ий г ална аа чамайг гээд дайрсан, би М-ий г дагуулаад Бын гэрээс гараад гүйхэд Т  араас гарч ирээд хашаан дотор барьж аваад М-ий г зодсон. Би Т-г  салгах гэсэн боловч чадахгүй байсан. Б байшингаасаа гарч ирээд Т-г  салгасан. Бид нар эргээд Б ахын байшинд орж хэсэг байж байгаад М-ий  хамт байшингаас гараад гудамжаар явж байхад Т  араас гүйж ирээд М-ий  үснээс зулгааж зодсон. Би Т-г  салгах гэхээр дийлэхгүй байсан ба Намайг гэртээ байж байхад М , Бын хамт орж ирээд уйлсан. Б бид хоёр М-ий г гэртээ үлдээгээд, хаалгаа сайн цоожлоорой, хэнд ч битгий онгойлгож өгөөрэй гэж хэлчихээд Т-г  хаана байгааг мэдэх гээд Бын гэрт очиход Т  зөрөөд машинаа унаад явчихсан. Б бид хоёр Т-г ийн араас яваад гэртээ ирэхэд аль хэдийнээ М-ий г дагуулаад өөрийнхөө байшинд орчихсон, хаалгаа дотор талаас нь цоожилсон байсан. Б бид хоёр хаалга, цоожийг нь яаж ч нүдсэн онгойлгож өгөөгүй. Сүүлдээ Т  хаалганыхаа цаанаас яах гээд байгаа юм бэ, бид хоёр унтаж, амармаар байна гэж хэлэхээр нь энэ хоёр гайгүй болчихсон юм байна гэж бодоод би гэртээ орсон. Б гэр лүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

5. Гэрч Б.Б-н “...Т  ах эхнэр М-ий  үснээс нь чирээд өөрийнхөө байшинд орж хаалгаа дотор талаас нь цоожилсон. М  эгч байшин дотроо хашиграад зодуулж байгаа юм шиг чимээ гарч байсан ба гаднаас Б ахын эхнэр болон Д  эгч нар ирээд хаалга, цонхыг нь олон удаа нүдсэн боловч хаалгаа тайлаагүй, тэр үед би Д  эгчийн байшинд ороод унтсан. Маргааш өглөө нь эрт босоод ажилдаа явсан. М  эгч миний утас руу залгаад намайг зодуулж байхад цагдаад дуудлага өгчихгүй яасан юм бэ гэж уурлаж байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

6. Гэрч Б.Бын “...миний зүүн талын хавиргыг хугалчихсан юм шиг байна их өвдөөд байна, шөнөжингөө намайг Т  зодсон, гэдэс рүү маань хутга дүрэх гээд хатгасан гээд 3-4 ширхэг хэвлийд хатгасан сорви үзүүлсэн, бас боомилсон гээд хүзүүгээ үзүүлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

7. Шүүх шинжэлгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 64 дугаартай “...У.М-ий  биед зүүн талын 7 ба 10-р хавиргануудын зөрөөгүй хугарал, зүүн хацар зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний зүүн талын 7 ба 10-р хавиргануудын зөрөөгүй хугарал, зүүн хацар зүүн чихний дэлбээнд цус хуралт нь шинэ гэмтлүүд байна. Цээжний зүүн талын 7 ба 10-р хавиргануудын зөрөөгүй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн хацар зүүн чихний дэлбээнд цус хуралт эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 47-49 дэх тал/

8. А.Т-гийн “...Би эхнэр М тэй 2 удаа маргалдаж гар хүрч байсан. Хамгийн эхлээд 2021 оны 07 дугаар сард төрсөн ах Бын гэрт эхнэр М-ий  хамт очсон. М  бие засмаар байна гэхээр нь нойлгүй айлд яаж бие засах юм бэ гэхээр нь урагшаа аавынд ороод бие засчих гэж хэлэхэд би согтуу яаж орох юм бэ гэхээр нь би тоглоод 2 мод тавиад бие засчих гэж тоглоод хэлэхэд миний хөл рүү өшиглөж, толгой руу цохьсон. М  бид хоёр тухайн үед маргалдаад өнгөрсөн. Гадаа харанхуй болсон байхаар нь бид хэд Б ахын гэрт нь ороод байж байхад М  хэрүүл өдөөд, хэл амаар доромжилсон. Би М-ий  нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. 2021 оны 10 дугаар сард манай хашаанд байх байшинд түр амьдарч байгаа найз Д  16 цагийн үед миний утас руу залгаад чи ирэх болж байгаа юм уу, хэзээ ирэх юм бэ найз нь М-ий г дагуулаад гадуур жаахан явж байгаад ирмээр байна гэж гэхээр нь би 18 уагийн үед оно, намайг гэрт очихоор зөрөөд гараад 21 цаг гээд ирэхгүй юу даа гэж хэлсн. Би тэр орой 18 цагийн үед гэртээ ирэхэд Д , М  хоёр хувцсаа өмсчихсөн, нүүрээ будаад гарахад бэлэн болчихсон байсан. Д , М  нар 00 цаг өнгөрч байхад гар утаснуудаа унтраачихсан. М-ий  таньдаг эгчийнх нь гэрт байж байгаад ирсэн гэхээр нь тэр эгчийнх нь дугаарыг аваад залгаж үзэхэд холбогдохгүй байхаар нь хаягийг нь өг гэр лүү нь явна гэхэд өгөхгүй байхаар нь би хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. 2021оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б ахын гэрт пиво ууж нилээн согтсон тул Ш тэй тэврэлдээд буйдан дээр унтсан. Үүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. М  надад хэлэхдээ агсам тавиад ална гээд хутга барьж дайрсан гээд гэдсээ харуулахад зураас хэлэртэй шалбарсан байсан. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 55-56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Тнь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.М-г байнгын шинжтэй үйлдлээр, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан зодсон, зодох явцдаа зүүн талын 7 ба 10-р хавиргануудыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, нийт 3 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

            Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч У.М эс гаргаж ирүүлсэн зодуулсан үеийн гэрэл зураг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч У.М-ий  “...Хамгийн анх 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр А.Тминий хоолойг гараараа боймолж хана руу шахсан, нүүр рүү гараараа олон удаа цохисон, газар унагааж өшиглөсөн. 2021 оны 10 сарын дундуур би “Эрдэнэт хивс” ХХК-д утас ороогчоор ажилд орсон. Би ажилдаа явчихаад орой гэртээ ирээд хувцасаа сольж байхад Т  надад хандаж чи өглөө хөхөвчөө өмсөхдөө хамгийн эхний дэгээнд /түгжээ/ хийчихсэн байсан, одоо хамгийн арын дэгээнд хийчихсэн байна гэж уурласан. Би Т д хандаж чи юу яриад байгаа юм бэ, ажил хийгээд ядраад ирж байхад гэхэд намайг түлхсэн. Би унах явцдаа Т-г ийн цамцнаас нь зуураад хамт газар унах үед миний зүүн хөлний өвдөг хэсэгт хөлөөрөө гишгэсэн. Би Т д хандаж миний хөл өвдөөд байна гэж хэлэхэд шууд миний зүүн хөлний өвдөг хэсэг рүү нэг удаа хөлөөрөө дэвсчихээд гараад юу ч хэлээгүй Улаанбаатар хот явчихсан. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Т  миний үснээс зулгааж нүүрэн тус газарт нэг удаа алгадсан. Т-г  Б ах надаас салгаад унтлагын өрөөндөө оруулахаар нь би Б ахын байшингаас гараад зугтаах гэхэд араас Т  гарч ирээд хашаан дотор барьж аваад шууд миний үснээс зулгааж биеийн хаа сайгүй гар, хөлөөрөө цохисон. Гудамжаар зугтааж байхад Т  араас хөөгөөд намайг барьж аваад дахиад миний үснээс зулгаагаад нүүр, гар, хөл, цээж хэсэг рүү гараараа цохисон. Би Т-г ийн хамарнаас гарч байсан цусыг арчихад яасан хүчтэй арчдаг пизда дээ гээд миний зүүн талын хавирга хэсэг рүү гараараа 3-4 удаа их хүчтэй цохисон. Би Т д цохиулсанаас болоод хавиргаа дараад орон дээр хэвтэхэд миний үснээс зулгааж босгоод нүүрэн тус газар луу маш олон удаа хоёр талаас нь алгадаад байсан. Чамайг ална гэж хэлээд гал тогооны тавилга дээр байдаг хутгануудаас ногоо арилгадаг жижиг хутга авчираад намайг цохиж газар унгаасан. Миний дээр гараад хутгаа хоёр гараараа бариад гэдэс хэсэг рүү зоох гээд байхаар нь би хоёр гараараа Т-г ийн хутгатай гарыг түлхэж байгаад хөлөөрөө түлхсэн. Тэр үед Т-г ийн гартаа барьж байсан хутга нь шидэгдсэн. Байшингийн гэрлийг унтраачихсан байсан болохоор тэр хутга нь харагдахгүй байсан. Т  гал тогооны өрөөнөөс дахиад том хутга аваад чамайг ална гэж хэлээд миний гэдэг хэсэг рүү дахиад хатгасан, орны хажуу талд байсан индүүг аваад ул хэсгээр нь миний толгойн баруун тал руу цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Л.Д ын “...2021 оны 07 сард М  бид хоёр Шанд багийн өрхийн эмнэлгийн харалдаа уулзахад нөхөр Т  бид хоёр Б ахын гэрт очсон чинь намайг зодсон гэж хэлсэн. Тухайн үед М-ний баруун талын нүд хөхөрчихсөн, хүзүү хэсэг нь боймолсон соривтой, улаан өнгөтэй, шинэ, хумсны соривнууд байсан. 2021 оны 10 сард би Т , М  нарын хашаанд байх байшинд нүүгээд очсоноос хойш шиг санагдаж байна. Тухайн үед М  бид хоёр “Эрдэнэт хивс” ХХК- д хамт ажилд орчихсон, дадлагын хугацаандаа ажиллаж байсан. Өдрийг нь сайн санахгүй байна, нэг өглөө ажилдаа явах гээд М-ий  гэрт ороод явах уу гэхэд найз нь явж чадахгүй байна, Т  намайг зодсон гэж хэлээд зүүн талын хөлөө үзүүлэхэд өвдөг хэсэг нь битүү хавдаад хөхөрчихсөн байсан. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны орой Т  гэнэт босож ирээд М-ий г ална аа чамайг гээд дайрсан, би М-ий г дагуулаад Бын гэрээс гараад гүйхэд Т  араас гарч ирээд хашаан дотор барьж аваад М-ий г зодсон. М-ий  хамт байшингаас гараад гудамжаар явж байхад Т  араас гүйж ирээд М-ий  үснээс зулгааж зодсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Б “Т  ах эхнэр М-ий  үснээс нь чирээд өөрийнхөө байшинд орж хаалгаа дотор талаас нь цоожилсон. М  эгч байшин дотроо хашиграад зодуулж байгаа юм шиг чимээ гарч байсан ба гаднаас Б ахын эхнэр болон Д  эгч нар ирээд хаалга, цонхыг нь олон удаа нүдсэн боловч хаалгаа тайлаагүй, тэр үед би Д  эгчийн байшинд ороод унтсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Бын “миний зүүн талын хавиргыг хугалчихсан юм шиг байна их өвдөөд байна, шөнөжингөө намайг Т  зодсон, гэдэс рүү маань хутга дүрэх гээд хатгасан гээд 3-4 ширхэг хэвлийд хатгасан сорви үзүүлсэн, бас боомилсон гээд хүзүүгээ үзүүлсэн” гэх мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 64 дугаартай Шүүх шинжэлгээний албаны шинжээчийн дүгнэлт, А.Т-гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Тнь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.М-г 2021 оны 07 сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын **тоотод хоолойг нь боож зодсон, 2021 оны 10 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **тоотод газар унагаж, зүүн хөлийн өвдөг хэсэгт хөлөөрөө дэвсэж зодсон, 2021 оны 12 сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Орхон сумын Тайхар амралтын газрын орчим хоолойг нь боомилж ухаан алдуулан зодсон, 2021 оны 11 сарын 28-наас 29-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг **тоотод зодож зүүн талын 7 ба 10-р хавиргануудыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гараагүй байна.

 

Шүүгдэгч А.Тнь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож харгис хэрцгий харьсан, догшин авирласан, тарчлаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч А.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцов.

 

Шүүгдэгч А.Тнь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож харгис хэрцгий харьсан, догшин авирласан, тарчлаасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд ххүндэвтэр хохирол учруулсан нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг тус бүрээр зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Т-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

            2.Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй болохыг дурьдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Т-д хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Тнь 28 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч У.М-ий  биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож харгис хэрцгий харьсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-гийн цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС