Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0724

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 03 өдөр           Дугаар 128/ШШ2020/0724                      Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Э

Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хотын , ортой барилгын нэмэлт ажлын гэрээг 1*******740 16*******73*******төгрөгөөр байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Эрүүл мэндийн яаманд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.П, өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани тус Эрүүл мэндийн яамтай Улаанбаатар хотын , ортой эмнэлгийн барилгын угсралтын ажлыг 2 99*******162 42*******төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж уг барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байх явцад барилгын нийт төсөвт өртөг хүрэлцэхгүй ажлын тоо хэмжээ дутуу тооцогдсон ба энэ талаар захиалагч байгууллагад албан ёсоор мэдэгдэж талууд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус барилгын төсөвт өртөг хүрэлцэхгүй болсон талаар хуралдаж:

Тус барилгын тендерийг зарлахдаа төсөвт өртгийг барилгын зургаар биш тендерийн баримт бичигт заасан ажлын тоо хэмжээгээр тооцсон,

Барилгын зураг төсөл нь экспертизээр батлагдаагүй байхад 2006 онд улсын төсөвт м.кв үнэ 238000 төгрөгөөр тооцсон төсөвт өртгөөр 2011 онд тендер зарласан,

Тендерт ажлын тоо хэмжээ дутаа, нэгжийн үнийг Засгийн газраас тогтоосон жишгээс хэт доогуур төсөвт тусгасан зэрэг зөрчлүүд илэрснийг хэлэлцсэн.

Хурлаар барилгын төсөвт өртгийг дахин тооцож экспертизээр баталгаажуулсан төсвийн дагуу Сангийн яаманд хандаж улсын төсөвт тусгаж барилгын угсралтын ажлыг үргэлжлүүлэн ажиллахаар талууд харилцсан зөвшилцсөн.

Үүний дагуу Барилгын хөгжлийн ийн төсөлт магадлал хийж, нийт төсөвт өртөг 7 392 867 000 төгрөг болж батлагдсан.

Батлагдсан төсөвт өртгөөр тус барилгын барилга угсралтын ажлыг 2013 онд хийж гүйцэтгэн дуусгахаар захиалагч талтай харилцан тохиролцож гэрээг сунгасан ба 2013 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 2 724 000 000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн.

Тус барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийг Улсын Мэргэжлийн хяналтын газраас 47 хувьтай гүйцэтгэлтэй гэж  2013 онд дүгнэснийг Эрүүл мэндийн яамны Барилга, захиалагчийн албан хүлээн зөвшөөрч 3 69*******236 656 төгрөгийг санхүүжүүлж, үлдэгдэл 970 000 000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж барилга угсралтын ажлыг дуусгахаар тохиролцсон байсан.

Гэтэл 2013 оны улсын төсөвт тус барилгын хөрөнгө тусгагдаагүй улмаас барилга угсралтын ажлын ажлыг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон байхад 2013 оны 07 дугаар сард  Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албанаас барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн явуул, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу В блокын *******дугаар давхрын төмөр бетон карказ , техникийн давхрын төмөр бетон карказ, Г блокын *******дугаар давхарын  карказ угсралт, Г блокын блокон өрлөгийн ажлуудыг гүйцэтгэснээр нэмээд *******хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Өмнөх ажлын санхүүжилт дээр нэмж хийсэн *******хувийн гүйцэтгэл буюу нийт хийсэн ажлын гүйцэтгэлийг 4 088 346 939 төгрөгөөр тооцож 1 364 346 939 төгрөгийн гүйцэтгэл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас ажлаа 2013 онд бүрэн зогсоож харуул хамгаалалт түүнтэй холбоотой зардлыг бүрэн хариуцсаар ирсэн.

Эрүүн мэндийн яамнаас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2/ тоот албан бичгээр ийн ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийг зарлах болсныг мэдэгдсэн мэдэгдлийг хүлээж авч, манай компани нь шүүхэд хандан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 40.4.1, 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэгдсэний дагуу Эрүүл мэндийн яамтай манай компани нь 2017 оны 12 дугаар сарын 14н-ий өдөр ийн ортой эмнэлгийн барилга угсралтын нэмэлт ажлын дугаар БУ-15/11 нэмэлт өөрчлөлт гэрээг 7 392 867 000 төгрөгөөр байгуулсан Б блокын төмөр бетон карказын ажил гадна дулаан цэвэр, бохир усны шугамын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа болно.

Дээрх нэмэлт ажлын гэрээнд гадна, шугам сүлжээ байхгүй, гадна тохижилт, лифт, шилэн фасад, гадна зам талбай, А блокийн барилга бүтнээрээ ороогүй, зарим ажлын тоо хэмжээнүүд дутуу орсон байсан.

ийн ортой эмнэлгийн барилгын А блокийн барилга боломжгүй багтахааргүй болсон, гадна шугам сүлжээ байхгүй, мөн зам талбай гадна тохижилт, лифт байхгүй байгаа тухай удаа дараа Эрүүл мэндийн яаманд хандаж 2018 оны 0*******дугаар сарын 24-ний өдөр хуралдаж: ортой, Ахмадын эмнэлгийн “А” блокийн барилгын өөрчлөлтийн зурагт А блокын өрөө тасалгаануудыг бусад блокуудад хувиарлахдаа эмнэлгийн норм дүрэм, стандартын дагуу хийгдсэн байна. Энэ нь зөвхөн “ЭЗТ” ХХК-ийн батлагдаагүй зургаар, А блокын барилгыг барих эсэх талаар яаралтай захиалагч байгууллагаар шийдвэрлүүлэх, Автозамын усны хаялгын асуудал, А блокын барилгыг барих эсэх талаар шийдвэр гарсны дараа 300 ортой төрөх эмнэлгийн гүйцэтгэгч, Барилгын хөгжлийн , ортой эмнэлгийн барилгын гүйцэтгэгч Эрүүл мэндийн яам хамтран шийдвэрлэхээр болсон. Дахин 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн яам хуралдаж: ортой эмнэлгийн барилгын гадна шугамыг хийлгэхээр шийдвэрлэв.

Барилгын “А” блокийн барилгыг барих эсэх болон зураг төсвийн асуудлыг Эрүүл мэндийн яамны сайд дээр уулзаж шийдвэрлүүлэхээр болов гэж шийдвэрлэсэн.

үндэсний ийн 2018 оны 09 дүгээр сарын 14н-ий өдрийн дугаар зд дугаартай үндэсний ийн ортой эмнэлгийн барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах өөрчлөлтийн ажлын даалгавар, Эрүүл мэндийн яамны 2019 оны 07 дугаар сарны 08-ны өдрийн дугаар дугаартай үндэсний ийн ортой эмнэлгийн барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах өөрчлөлтийн ажлын даалгавар гарч барилгын зураг төслийн “ЭЗТ” ХХК, “******* ******* ” ХХК, “******* *******” ХХК-уудтай гэрээ хийж зураг төслийг иж бүрэн боловсруулж Барилгын хөгжлийн өөр магадлагдсан.

ортой эмнэлгийн барилгын зураг төсөл бүрэн болж, барилгын урьд өмнө хийгдсэн ажил 3 69*******236 657 /Тооцоо нийлсэн акт” Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 181/ШШ2017/0******* шийдвэрээр/ төгрөг, барилгын үлдэгдэл ажил 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар ******* тоот Барилгын хөгжлийн ийн магадлалаар 13 850 086 362 төгрөгөөр батлагдсан, барилгын нийт төсөвт өртөг 17 54*******323 019 төгрөг болсон.

Барилгын хөгжлийн ийн магадлал гарч Эрүүл мэндийн яамтай нэмэлт ажлын гэрээг байгуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 87 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* тоот, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0*******тоот албан бичгүүдээр Эрүүл мэндийн яаманд тус тус хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөлгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа тул эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Ё.П 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “...Манай компани тус Эрүүл мэндийн яамтай Улаанбаатар хотын , ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын 2 99*******162 42*******төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэснээр дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байх явцад барилгын нийт төсөвт өртөг хүрэлцэхгүй, ажлын тоо хэмжээ дутуу тооцогдсон ба энэ талаар захиалагч байгууллагад албан ёсоор мэдэгдэж талууд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус барилгын төсөвт өртөг хүрэлцэхгүй болсон талаар хуралдаж,

1. Тус барилгын тендерийг зарлахдаа төсөвт өртгийг барилгын зургаар биш тендерийн баримт бичигт заасан ажлын тоо хэмжээгээр тооцсон.

2. Барилгын зураг төсөл нь экспертизээр батлагдаагүй байхад 2006 онд улсын төсөвт м\кв үнэ 238 000 төгрөгөөр тооцсон төсөвт өртгөөр 2011 онд тендер зарласан.

3. Тендерт ажлын тоо хэмжээ дутуу, нэгжийн үнийг Засгийн газраас тогтоосон жишгээс хэт доогуур төсөвт тусгасан зэрэг зөрчлүүд илэрснийг хэлэлцсэн. Хурлаар барилгын төсөвт өртгийг дахин тооцож экспертизээр баталгаажуулсан

төсвийн дагуу Сангийн яаманд хандаж улсын төсөвт тусгаж барилга угсралтын ажлыг

үргэлжлүүлэн ажиллахаар талууд харилцан зөвшилцсөн. Үүний дагуу Барилгын хөгжлийн төсөвт магадлал хийж, нийг төсөвт өртөг 7 392 867 000 төгрөг болж батлагдсан. Батлагдсан төсөвт өртгөөр тус барилгын барилга угсралтын ажлыг 2013 онд хийж гүйцэтгэн дуусгахаар захиалагч талтай харилцан тохиролцож гэрээг сунгасан ба 2013 оны 3-р сар хүртэлх хугацаанд нийт 2 724 000 000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Тус барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийг Улсын Мэргэжлийн Хяналтын Газраас 47%-ийн гүйцэтгэлтэй гэж 2013 онд дүгнэснийг ЭМЯ-ны Барилга захиалагчийн алба хүлээн зөвшөөрч 3 69*******236 656 төгрөгийг санхүүжүүлж, үлдэгдэл 970 000 000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж барилга угсралтын ажлыг дуусгахаар тохиролцсон байсан. Гэтэл 2013 оны улсын төсөвт тус барилгын хөрөнгө тусгагдаагүйн улмаас барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон байхад 2013 оны 7-р сард ЭМЯ-ны Барилга захиалагчийн албанаас барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн явуул, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу В блокын 5-р давхрын төмөр бетон карказ, Техникийн давхрын төмөр бетон карказ, Г блокын 5-р давхрын карказ угсралт, Г блокын блокон өрлөгийн ажлуудыг гүйцэтгэснээр нэмээд 5%-ийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

Өмнөх ажлын санхүүжилт дээр нэмж хийсэн 5%-ийн гүйцэтгэл буюу нийт хийсэн ажлын гүйцэтгэлийг 4 088 346 939 төгрөгөөр тооцож 1 364 346 939 төгрөгийн гүйцэтгэл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас ажлаа 2013 онд бүрэн зогсоож, харуул хамгаалалт түүнтэй холбоотой зардлыг бүрэн хариуцсаар ирсэн. ЭМЯ-наас 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2/ тоот албан бичгээр ийн ортой эмнэлгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийг зарлах болсныг мэдэгдсэн мэдэгдлийг хүлээж авч, манай компани нь шүүхэд хандан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн өдрийн ******* дугаартай шийдвэрээр Төрийн бодон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 40.4.1, 40.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэгдсэний дагуу Эрүүл Мэндийн яамтай манай компани нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ийн ортой эмнэлгийн барилга угсралтын нэмэлт ажлын Дугаар: БУ-12/11 нэмэлт өөрчлөлт гэрээг 7 392 867 000 төгрөгөөр байгуулан Б блокийн төмөр бетон карказны ажил, гадна дулаан, цэвэр бохир усны шугамын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа болно.

Дээрх нэмэлт ажлын гэрээнд гадна шугам сүлжээ байхгүй, гадна тохижилт, шилэн фасад, гадна зам талбай, А блокийн барилга бүтнээрээ ороогүй, зарим ажлын тоо хэмжээнүүд дутуу биш байсан. ийн ортой Ахмадын эмнэлгийн барилгын “А” блокийн барилга боломжгүй багтахааргүй болсон, гадна шугам сүлжээ байхгүй, мөн зам талбай, гадна тохижилт, лифт байхгүй байгаа тухай удаа дараа Эрүүл мэндийн яаманд хандаж 2018 оны 0*******дугаар сарын 24-ний өдөр хуралдаж:

  1. ортой Ахмадын эмнэлгийн “А” блокийн барилгын өөрчлөлтийн зурагт А блокын өрөө тасалгаануудыг бусад блокуудад хувиарлахдаа эмнэлгийн норм дүрэм, стандартын дагуу хийгдсэн байна. Энэ нь зөвхөн “ЭЗТ” ХХК-ийн батлагдаагүй зургаар
  2. А блокын барилгыг барих эсэх талаар яаралтай захиалагч байгууллагаар шийдвэрлүүлэх,
  3. Автозамын усны хаялагын асуудал, А блокын барилгыг барих эсэх талаар шийдвэр гарсны дараа 300 ортой төрөх эмнэлгийн гүйцэтгэгч, Барилгын хөгжлийн , , ортой эмнэлгийн барилгын гүйцэтгэгч, Эрүүл мэндийн яам хамтран шийдвэрлэхээр болсон.

Дахин 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн яаманд хуралдаж:

  1. ортой Ахмадын эмнэлгийн барилгын гадна шугамыг хийлгэхээр шийдвэрлэв.
  2. Барилгын “А” блокын барилгыг барих эсэх болон зураг төсвийн асуудлыг Эрүүл мэндийн яам сайд уулзаж шийдвэрлүүлэхээр болов” гэж шийдвэрлэсэн.

үндэснии ийн 2018 оны 9-р сарын 14-ний өдрийн Дугаар ЗД дугаартай үндэсний ийн ортой Ахмадын эмнэлгийн барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах өөрчлөлтийн ажлын даалгавар, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ-ны 2019 оны 7-р сарын 8-ны өдрийн Дугаар ЗД 01/2019 дугаартай үндэсний ийн ортой Ахмадын эмнэлгийн барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулах өөрчлөлтийн ажлын даалгавар гарч барилгын зураг төслийн “ЭЗТ” ХХК, “******* ******* ”ХХК, “******* *******”ХХК-уудтай гэрээ хийж зураг төслийг иж бүрэн боловсруулж Барилгын хөгжлийн өөр магадлагдсан. ортой Ахмадын эмнэлгийн барилгын зураг төсөл бүрэн болж, барилгын урьд өмнө хийгдсэн ажил 3 69*******236 657 /Тооцоо нийлсэн акт, Сүхбаатар дүүргийн иргэиий хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн Дугаар 181 ШШ2017/0******* шийдвэрээр/ төгрөг, барилгын үлдэгдэл ажил 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар ******* тоот Барилгын хөгжлийн ийн магадлалаар 13 850 086 362 төгрөгөөр батлагдаж, нэмэлт хүчитгэлийн зардлыг нэмж, барилгын нийт төсөвт өртөг 18 552 031 18*******төгрөг болсон байсан.

            Барилгын хөгжлийн ийн магадлалаар барилгын төсөвт үлдэгдэл ажлын өртөг 13 850 086 362 төгрөгөөр батлагдсан өмнөх гэрээний дүнд орж тооцогдсон 3 697 630 343  төгрөгийг хасч 10 251 962 017 төгрөгийн үлдэгдэл нэмэлт ажлын гэрээ байгуулагдахгүй үлдсэн ба 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Барилга, хот байгуулалтын сайдын 217 дугаар “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” тушаалаар барилгын төсөвт цалингийн хэмжээ нэмэгдсэнээр үлдэгдэл гэрээ байгуулагдаагүй ажлын төсөвт өртөг 14 563 202 892 төгрөг болж өсч, нэмэлт хүчитгэл зардал 1 176 962 843 төгрөгийг нэмж нийт 1*******740 16*******73*******төгрөгөөр нэмэлт ажлын гэрээ байгуулах шаардлагатай байгаа юм.

            Барилгын хөгжлийн ийн магадлал гарч, Эрүүл мэндийн яамтай нэмэлт ажлын гэрээг байгуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 87 тоот, 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ******* тоот, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0*******тоот, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 тоот албан бичгүүдээр Эрүүл мэндийн яаманд тус тус хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар хариу өгөхгүй байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрүүл мэндийн яамны захиалгаар “А” ХХК-ийн Улаанбаатар хот, баригдаж байгаа , ортой эмнэлгийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 4*******хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тухайн төсөл арга хэмжээ анх зарлагдахдаа 2,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй зарлагдсан бөгөөд тухайн үедээ зураг төсвийн дагуу биш ажлын тоо хэмжээний дагуу барилгын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн байсан.

Барилгын хөгжлийн ийн магадлалын дагуу төсөвт өртөг нэмэгдэж батлагдсан тухай албан тоот ирүүлсэн бөгөөд 2020 оны төсвийн тухай хуульд эрүүл мэндийн яам магадлалаар баталгаажсан дүнгээр төсөвт өртгийг нэмэгдүүлэх саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад удаа дараа санал хүргүүлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж батлагдаагүй байна.

Иймд төсвийн тухай хуулиар батлагдсан эс үүсвэр байхгүй тул нэмэлт гэрээ байгуулах боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

            Нэхэмжлэгч “А” ХХК нь эцсийн байдлаар “Улаанбаатар хотын , ортой барилгын нэмэлт ажлын гэрээг 1*******740 16*******73*******/арван таван тэрбум, долоон зуун дөчин сая, нэг зуун жаран таван мянга, долоо зуун гучин тав/-төгрөгөөр байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэмэлт ажлын гэрээг байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

            Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “..... 2020 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн яам магадлалаар баталгаажсан дүнгээр төсөвт өртгийг нэмэгдүүлэх саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад удаа дараа санал хүргүүлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж батлагдаагүй байна. Иймд төсвийн тухай хуулиар батлагдсан эс үүсвэр байхгүй тул нэмэлт гэрээ байгуулах боломжгүй байна” гэж тайлбарласан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа болгон тодорхойлсон санхүүжилтийг буюу  , ортой эмнэлгийн барилгыг бүрэн гүйцэд барьж дуусгах нэмэлт ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр төсвийн хуулиар батлагдаагүй болох нь нотлогдож байна.

            Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг”, 4.1.10-т ““төсвийн зарлага” гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг”, 6 дугаар зүйлийн 6.6-д “Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.6.6-д “тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.16-д “төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, бусад этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу олгох”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 14.2.3-д “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”, 42 дугаар зүйлийн 42.7-д “Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байна.

            Төсвийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудаас болон тус хуулийн үзэл баримтлал, агуулгаас үзэхэд тухайн жилийн төсвийн хуулиар санхүүжилтийн эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд аливаа төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхийг зөвшөөрсөн агуулгаар, харин тухайн жилийн төсвийн хуулиар санхүүжилтийн эх үүсвэр нь батлагдаагүй тохиолдолд аливаа төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглох агуулгаар хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

            Илүү тодорхой хэлбэл хууль тогтоогчоос хуулиар батлагдсан байх гэдэг гол шалгуурыг хуульчилсан байх ба төсвийн хуулиар санхүүжилтийн эх үүсвэр нь батлагдсан тохиолдолд аливаа төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхийг зөвшөөрсөн байна.

            Иймд маргаан бүхий нэмэлт ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр төсвийн хуулиар батлагдаагүй болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

             Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх нөхцөл бүрдсэн, гэрээний үнэд тохируулга хийх  боломжтой тул Эрүүл мэндийн яам нь манайхтай нэмэлт гэрээ байгуулж, нэмэлт санхүүжилт олгох боломжтой гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч санхүүжилтийн эх үүсвэр нь төсвийн хуулиар батлагдаагүй байх тул нэхэмжлэгч талын энэ тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

          Тодруулбал, барилгын ажлыг 100 хувь хийж гүйцэтгэж дуусгах нэмэлт ажлын гэрээ байгуулах санхүүжилтийн эх үүсвэр нь төсвийн хуулиар батлагдаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.    

            Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “маргаан бүхий барилгыг 100 хувь барьж дуусгах нэмэлт гэрээг байгуулж, санхүүжилтийг бүрэн гүйцэд олгоогүй захиргааны байгууллагын үйлдлийн улмаас тус дутуу гүйцэтгэлтэй барилгын харуул хамгаалалт, шугам сүлжээтэй шууд холбоотой гарсан зайлшгүй зардлыг манай компанийн олон жилийн турш хариуцаж төлсөөр ирсэн нь манай компанид хохиролтой байна” гэсэн агуулгаар тайлбарлаж байх ба нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын үйлдлийн улмаас хохирсон гэж үзвэл энэ асуудлаар жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэж байна.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.10, 6 дугаар зүйлийн 6.6.6, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 14 дүгээр зүйлийн 14.2.3, 42 дугаар зүйлийн 42.7-д заасныг тус тус баримтлан “Улаанбаатар хотын , ортой барилгын нэмэлт ажлын гэрээг 1*******740 16*******73*******/арван таван тэрбум, долоон зуун дөчин сая, нэг зуун жаран таван мянга, долоо зуун гучин тав/-төгрөгөөр байгуулахгүй байгаа Эрүүл мэндийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэмэлт ажлын гэрээ байгуулахыг Эрүүл мэндийн яаманд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “А” ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ