Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга    М.Баярмэнд

Улсын яллагч                     Б. *******

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 2123001730100 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, “*******” ХХК-нд менежер ажилтай, бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн тоотод оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 113 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 850.000 төгрөгөөр торгох ялаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар:*******/

Шүүгдэгч С.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр гэх газарт хохирогч Ц., П. нартай маргалдаж, улмаар Ц.ын зүүн дал, хэвлийн зүүн талд 2 удаа, мөн П.гийн зүүн гуя хэсэгт 1 удаа тус тус хайчаар хатгаж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ц., П. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр гэх газар байх өөрийн гэртээ хохирогч Ц., П. нартай маргалдаж, улмаар Ц.ын зүүн дал, хэвлийн зүүн талд хайчаар хатгасан, мөн П.гийн зүүн гуя хэсэгт хайчаар хатгасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

С.******* зүүн гуя хэсэгт нь хайчаар хатгаж гэмтэл учруулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч П.гийн “... 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр..., бид гурав *******ынд 21-22 цагийн үед...очоод чанасан мах идчихээд би унтаж байтал ******* миний зүүн талын чих рүү өшиглөөд авахаар нь би босож ирээд *******ыг тэй хамжаад хүлчхээд гэрээс нь гарч машинаа асуух гээд зогсож байтал ******* миний араас хүлгээ тайлаад гарч ирээд намайг зодолдъё гэхээр нь би чамтай зодолдохгүй гэсэн чинь намайг хатгачихсан...” гэсэн мэдүүлгээр, /23 дахь тал/

С.******* зүүн дал болон хэвлийн зүүн талд хайчаар хатгаж гэмтэл учруулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.ын “... Би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр...*******ынд очиж идэшний адуу авахаар явсан юм. ... ******* г унтаж байхад нь  бос гээд чих рүү нь өшиглөсөн юм. Тэгсэн чинь босож ирээд *******тай барьцалдаад авахаар нь би той нийлж *******ын 2 гарыг нь урд нь хүлсэн юм. Тэгсэн чинь гэрээс гарч машинаа асаахаар ыг дагуулаад гарсан. Гэрт ******* бид 2 үлдсэн чинь ******* намайг гарынхаа хүлгийг тайлаадах гэхээр нь би гарын хүлгийг нь тайлсан чинь хутга аваад намайг хутгалчхаад гараад явчихсан. Тэгэхээр нь би айгаад уул руу зугтчихсан...” гэсэн мэдүүлгээр, /37-38 дахь тал/

Тухайн үед хамт байсан гэрч З.ын “...г унтаж байхад нь ******* өшиглөчихсөн чинь хоёр босож ирээд *******ын гарыг хүлчхээд бид хоёр гэрээс гарч машинаа асаах гэсэн чинь машин асаагүй юм. Тэгж байтал ******* араас гарч ирээд той муудалцаад байх шиг байснаа чимээгүй болсон. Тэгж байтал бид хоёр дээр ирээд намайг ******* хатгачихлаа гэж ирэхээр нь би айлд очиж түргэн дуудсан юм...” гэсэн мэдүүлгээр, / 54 дэх тал/ мэдүүлгээр,

Мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн С.*******ын “... 2021 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн багийн худгийн ам гэх газарт отрын гэртээ байхад П., Ц., З. нар манай гэрт ирээд 1 шил архи хувааж уусан... Тэгтэл дахиад нэг шил архи гаргахаар нь уухгүй гээд архийг нь далд хийгээд одоо та нар явцгаа гэхэд явахгүй гэхээр нь түлхэлцээд бие биенийгээ хэл амаар доромжлоод түлхэлцээд түүнээс болж маргаан эхэлсэн. Тэгтэл , , гурав нийлээд намайг хүлсэн. Намайг хүлсний дараа П. гэрээс гараад явсан. Тэгэхээр нь ыг уяагаа тайлж өг гээд тайлахаар нь уурандаа гуталныхаа түрүүнд байсан хайчаар ын хүзүү, хэвлий орчимд нь нэг нэг удаа хатгасан. Тэгтэл гэрээс гараад явахаар нь араас нь гараад г гуяны дотор тал руу нь нэг удаа хатгасан. Тэгтэл бүгдээрээ зугтаасан... П.д түүний машины дугуй, урд салхины шил, баруун талын толь зэргийг мөнгийг нь төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч нарын хувцсанд хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр зүсэгдсэн урагдал гэмтэл үүссэнийг нотолсон Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000000001 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн даавуун цамцанд 2 ширхэг зүсэгдэлтэй, хар саарал өнгийн цамцанд 1 ширхэг зүсэгдэлтэй үүссэн байна. Эдгээр гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна... Уг 3 зүсэгдэлтийн гэмтлүүд хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ...” /77-79 дахь тал/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч П.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000000432 дугаартай “... Иргэн П.гийн биед: Зүүн гуяны дотор дунд хэсэгт шарх гэмтэл учирсан байна.... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр,

Хохирогч Ц.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь У./60-61 дахь тал/ Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000000433 дугаартай “... Иргэн Ц.ын биед: Зүүн дал, хэвлийн зүүн талд шарх гэмтэл учирсан байна... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр /65-66 дахь тал/тус тус нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогч нарыг хайчаар хатгахад хүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч С.******* хохирогч П., Ц. нарыг хайчаар хатгасан үйлдэл болон хохирогч нарын биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч С.******* нь 2 хүнийг хайчаар хатгасан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогч нарын биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч С.******* нь хохирогч П., Ц. нарын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж тэднийг хайчаар хатгасан үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч хохирогч нарт төлөх төлбөргүй болох нь хохирогч П., Ц. нарын ”... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй ”  гэсэн хүсэлтээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.          

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.         

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө 2 хоног баривчлагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баривчлагдсан 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15000 төгрөгөөр тооцож нийт 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000 төгрөгийг торгох ялаас хасах нь зүйтэй  байна.

Мөн шүүгдэгч нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба энэ тогтоолоор оногдуулсан торгох ял болон өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 3 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн тогтоол гарахын өмнө баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож нийт 30 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 30000 төгрөгийг торгох ял эдэлсэнд оруулан тооцож торгох ялаас хассугай.

7. С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.НАНДИНЦЭЦЭГ