| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2018/00151/И |
| Дугаар | 164 |
| Огноо | 2018-04-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 164
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Энхбүрэнгийн нэхэмжлэлтэй Ө.Буянтогтоход холбогдох “Үрчлэлт хүчингүйд тооцууулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч П.Энхбүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч; Сэлэнгэ аймаг, Зүүнбүрэн сум, 2 дугаар баг, бэлчирт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Олонгууд овогт Паламын Энхбүрэн РД:/МЮ-77020564/ - нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие нь 2004 оны 12 сарын 30-ны өдөр охин Ууганчимэгийг төрүүлсэн. Тухайн үедээ Ж.Мягмаржаваас салсан байсан юм. Охин Ууганчимэг аавыгаа санаад байсан боловч ирээгүй. Ингээд 2006 онд Ө.Буянтогтохтой сууж
3 жил гаруй амьдраад өнөөдрийг хүртэл хамт амьдраагүй тул, цаашид ч хамтран амьдрах шаардлагагүй болсон тул П.Энхбүрэнгийн асрамжинд охин Ууганчимэг асрамжинд нь торжиж байгаа. Иймд өрх толгойлсон судалгаандаа хамрагдахаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулах учиртай болсон юм. Иймд Буянтогтохын Ууганчимэгийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулж өгнө үү гэх,
Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Миний бие Ө.Буянтогтохтой 2006 оны намраас эхлээд хамт амьдарсан. Улмаар зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2008 оноос эхлээд салж тусдаа амьдрах болсон. Үүнээс өмнө нь миний бие Мягмаржав гэдэг хүнтэй хамт амьдарч байхдаа 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр охин Б.Ууганчимэгийг төрүүлсэн бөгөөд миний охин төрөөд ганцхан сар гаруй хугацаатай байхад нь эцэг болох Мягмаржав нь охин бид хоёрыг хаяж явсан юм. Ингээд Ө.Буянтогтохтой хамт амьдарч байсан болохоор охиноо түүнд үрчлүүлсэн юм. Одоо Б.Буянтогтох нь өөр гэр бүлтэй болсон бөгөөд бид хоёр цаашид хамт амьдрах ямар ч шаардлагагүй болсон. Иймд охин Б.Ууганчимэгийг Ө.Буянтогтохд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож охиныг минь миний асрамжинд үлдээж өгнө үү гэх.
Хариуцагч; Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 2 дугаар баг, Бэлчир гэх газар оршин суух Баатад овогт Өлзийшаравын Буянтогтох /РД: МЮ79072973/- нь шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа: ...Миний бие Ө.Буянтогтох нь 2006 оны өвөл П.Энхбүрэнтэй танилцахад П.Энхбүрэн 1 настай Ууганчимэг гэх өөрийн охинтойгоо хамт ирсэн. Ингээд бид 3 Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчирийн 2 дугаар баг буюу Охиндийд мал маллаж 2 жил хамтда амьдарсан. П.Энхбүрэнгийн охин Ууганчимэг нь Мягмаржав гэж ааваараа овоглож байсан бөгөөд П.Энхбүрэн түүнээс салсан учир би өөрийн нэр дээр үрчилж авсан. 2008 оноос хойш П.Энхбүрэн бид 2 зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдралтай болсон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага болох Ууганчимэгийн үрчлэлтийг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Ямар нэгэн маргаан байхгүй гэх,
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:
П.Энхбүрэнгийн тус шүүхэд гаргасан ... охин Буянтогтохын Ууганчимэгийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: нэхэмжлэгч П.Энхбүрэн нь 2004 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Ууганчимэгийг төрүүлсэн бөгөөд тухайн үед охины төрүүлсэн эцэг Мягмаржаваас салсан байсан ба Ө.Буянтогтохтой 2006 - 2009 он хүртэл хамтран амьдарч байхдаа охиноо Буянтогтоход үрчлүүлж, түүгээр овоглож байжээ. П.Энхбүрэн нь 2009 оноос хойш Буянтогтохоос салж, одоо хүртэл тус тусдаа амьдралтай болсон ба тэрээр өрх толгойлсон эхийн бүртгэлд хамрагдахын тулд охин Ууганчимэгийг Буянтогтоход 2008 онд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Энэ байдал нь хэргийн 1-11, 22- 23, 27-28 дүгээр талд авагдсан нэхэмжлэл, охины сургуулийн болон багийн Засаг даргын тодорхойлолт, үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрчийн тодорхойлолт, мэдүүлэг, гэрчилгээний хуулбар, Ө.Буянтогтохын шүүхэд гаргасан тайлбар зэргээр давхар нотлогдож байна гэж үзнэ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар ... охин Ууганчимэгийг Ө.Буянтогтоход үрчлүүлсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагын хүүхэд үрчилсэнийг 2008 оны 05 дугар сарын 23-ны өдрийн 19 дүгээрт бүртгэсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь шүүгчийн 544 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар Монгол овогт Мягмаржавын Ууганчимэгийг Баатад овогт Өлзийшаравын Буянтогтоход үрчлүүлсэнийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагын 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хүүхэд үрчилсэн бүртгэлийн 19 дүгээрт бүртгэсэн гэрчилгээ бүхий үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт тус тус зааснаар охин М.Ууганчимэгийг төрүүлсэн эх Паламын Энхбүрэнгийн асран хамгаалалтанд шилжүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн 544 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.