Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Бг

Улсын яллагч Л.Э

Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц

Хохирогч Э.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 222500940144 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдСн хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 02- ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт үйл ажиллагаа явуулдаг Вэйвь /Wave/ цэнгээний газрын үүдэнд Э.С-н хэвлийн тус газарт дэвсэх, өшиглөх, өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцСн шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ “Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохиролд 19 181 565 төгрөг төлсөн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Э.С мэдүүлэхдээ “1 дүгээр сарын 01-ний өдөр хотоос найз ирсэн учраас уулзаад буудалд алкохол хэрэглэж байгаад орой 21 цагийн үед “wave” нэртэй бааранд бүжиглэхээр орСн. Ороод хоёроос гурван пиво ууж байтал Д Ч-тэй явж байсан найзуудыг нь таньдаг ч юм шиг үгүй ч юм шиг яриад байсан. Би сайн мэдэхгүй байна. Шүүгдэгч намайг тамхины өрөөнд цохиСн гэж ярьж байна. Тийм зүйл болоогүй, намайг гүтгэж байна. Тамхины өрөөнөөс гараад бүжиглэж байгаад гадагшаа гарах гээд явж байтал нэг давхарт заналхийлэх маягтай бөөндөө дуу дуулчихсан, пивоны шил барьсан зогСж байсан. Бид нар маш их гайхсан. Манай найз дээшээ зугтаад би ганцаараа үлдсэн. Тэгэхэд Х гэх залуу над дээр ирээд намайг хавсарч унагаад утга учиргүй зодСн. Миний ухаан балартаад юу болСн талаар мэдээгүй. Сүүлд ухаан ороход Х гэх залуу “Wave” нэртэй баарны гадаа ахиад зохиж байсан. Би найзыгаа дуудаад хүрч ирээд авчих зодуулчихлаа гэхэд найз маань такси бариад хүрээд ир гээд такси бариад буудалд очСн. Өглөө нь цусаар шээгээд айх балмагдах зэрэгцээд шууд эмнэлэг явсан. Эмнэлэгт очоод эход харуулахад бөөр нь гэмтсэн байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Түүнээс хойш 5-6 хоног халуурч мөн нойр булчирхай өвдсөн. Тэрийгээ мэдээгүй шууд хагалгаанд орСн. Маш хүнд хагалгаа болСн. Эмч нар маш эрсдэлтэй хагалгаа учраас энэ хүүхэд тэсэхгүй байж магадгүй гэж хэлсэн байсан. Би бараг 14 хоног хоол СйСн учраас цөсөндөө чулуутай болСн гэж бодож байна. Би хос эрхтэнтэй байсан. Буцаж эрхтэн суулгуулах хүсэлтэй байна. Бөөр шилжүүлэн суулгах хагалгааны ханш асар өндөр байдаг. Би Слонгос улс руу өвчний түүхээ явуулахад хариу ирсэн. Нойр булчирхайдаа эмчилгээ хийлгэхэд 10 000 000 юань байршуулж шинжилгээ өгсний дараа ямар эмчилгээ хийлгэх талаар үнийн дүн нь гарна гэсэн. Одоогийн байдлаар 250 000 000-300 000 000 төгрөгийн зардал гарахаар тооцож байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

2. Хохирогч Э.С-н “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Wave” бааранд найз Д-ийн хамтаар орСн. Бааранд орохоос өмнө би бага зэрэг Сгтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бааранд 23 цаг өнгөртөл суусан шиг санагдаж байна 3 шил пиво уусан. Үүнээс хойш юу болСн талаар сайн санахгүй байж байгаад тухайн баарны үүдэнд гадна талд хойш унаснаа санаж байна. Мөн хэвлий хэсгээр маш их өвдөлт мэдрэгдсэн хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Үүнээс хойш бас ухаан балартаж орж гараад байсан. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн үед Уурхайчин баг “Тамир” зочид буудлын өрөөнд сэрсэн. Буудлын өрөөнд манай найз Д, Б, Э нар байсан. Ухаан ороход хэвлий хэсгээр маш их өвдөж байсан босч чадахгүй байсан хүчээр боСж шингэн зүйл уугаад буцаад унтсан. Өглөө 07 цагийн үед сэрээд дахиад ус уугаад буцаж бөөлжиж гаргаад байсан. Арай хийж боСод шээтэл цусаар шээсэн бүр нөжөрхөг зүйл гарсан. Тэгээд шууд эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очоод 12 цагийн үед хагалгаанд орСн. Эхний хагалгаа зүүн бөөр авахуулах хагалгаанд орСн. Үүнээс хойш биеийн байдал сайжрахгүй байж байгаад 7 хоногийн дараа нойр булчирхайн хагалгаанд орСн...” гэсэн мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

3. Гэрч Б.Б-н “..Х надад найзыг нь сая бааран дотор нэг нөхөр алагдсан гэж хэлэхээр нь би ямар нөхөрт алгадуулсан юм бэ гэж асуухад бааран дотор байгаа гэж хэлээд баар луу буцаж ортол С гэх урт үстэй туранхай залуу нэг давхрын ариун цэврийн өрөөнд зогСж байсан ба тухайн залуу намайг нэг удаа алагдахаар нь би уучлаарай гэж хэлээд ариун цэврийн өрөөнөөс гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа С найз нь гэх улбар шар өнгийн малгайтай Д гэх залуугийн хамтаар 2 давхар луу өгсөөд явсан. Тэгээд баарны дуу зогСод баар хаах үед бид нар нэг давхарт үүдэнд байж байтал шатаар С бууж ирсэн тэгээд Х хажууд нь очоод юм ярьж байснаа хавсарч арагш нь газарт унагаагаад хэвлийн хэсэгт нь нэг удаа хөлөөрөө дэвссэн мөн үргэлжлүүлэн цээж рүү нь хоёр удаа өшиглөсөн, нэг удаа өвдөглөсөн тэгээд би Х-г боль чи хүн аллаа ш дээ гэж хэлээд татаж салгасан...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/

4. Гэрч З.Т-н “...Гаднаас туранхай урт үстэй залуу, мөн нэг улбар шар малгайтай залуу дээгүүрээ гадуур хувцасгүй орж ирээд манай найз Ч-г  урт үстэй залуу нь хүзүүнээс нь барьж аваад ариун цэврийн өрөө рүү дагуулаад орСн. Би баарны гадаа тамхи татаад эргээд орж ирээд нэг давхрын үүдний хэсэгт байж байтал шатаар тухайн өндөр туранхай урт үстэй С гэх залуу шатаар бууж ирсэн. Х хажууд нь очоод С гэх залууг хавсарч газар унагаагаад хэвлийн хэсэгт нь хөлөөрөө нэг удаа дэвссэн мөн цээж рүү нь 2 удаа өшиглөсөн, мөн үснээс үстсэн...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/

5. Гэрч Б.А-н “...Х нэг залууг хавирч унагаасан юм. Тэгээд гэдэс рүү нь дэвсэж байсан. Тэгээд бид нар салгаад байж байтал Х ахиж зодох гээд дөхөж очиход Б салгасан...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал/

6. Гэрч Ж.Ч-ий “...Х С-г хавсарч унагаагаад баруун хөлөөрөө хэвлийн хэсэгт нь дэвсэж байсан. Ахиад цээжин хэсэгт нь хоёр удаа өшиглөж байсан. Тэгээд Б Х-г татаж авхад С-г Б босгож байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/

7. Гэрч Ч.Б-ийн “...22 цагийн үед буцаад буудал дээр яваад очтол С, Д хоёр байхгүй баар орж бүжиглэнэ гээд явчихсан Э,О хоёр буудалд байж байсан. 23 цаг нэлээн өнгөрсөн баар хаах үеэр Д миний гар утас руу залгаад С бид хоёр “Wave” бааранд хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн яг ямар хүмүүст зодуулсан талаар хэлээгүй. Тэгэхлээр нь би та хоёр гайгүй бол такси бариад хүрээд ирээ зодоон хийж яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн удалгүй 10 орчим минутын дараа буудлын гадаа ирчихлээ гэхээр нь би гарч тосч авсан тэгэхэд С, Д хоёрын гадна ил харагдах хэсэг ямар нэгэн шарх Срвигүй байсан. Тэгэхдээ С таксинаас атийсан байдалтай бууж ирээд хэвлийгээр өвдөөд байна гэж хэлсэн ерөөсөө эгцэлж явж чадахгүй байсан. Тэгээд буудлын өрөөнд ороод хувцсаа тайлалгүй атийгаад ёолоод хэвтээд байсан. Би хувцсыг нь тайлаад хаагуур нь өвдөөд байна гэж асуухад хэвлийгээр өвдөөд байна гээд байсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад би сэрээд миний араас С сэрээд ариун цэврийн өрөө рүү ороод шээсэн чинь дан цустай нөжөөр шээгээд байсан тэгээд бид нар шууд эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/

8. Гэрч Г.Ө-н “...Бүртгэлийн дэвтэрээс харахад 202 тоот өрөөнд 3 ортой 3-4 залуучууд хоноСн. Тухайн залуучууд хэрүүл маргаан үүсгэж зодоон хийсэн асуудал байхгүй. Харин 2022 оны 01 сарын 02-03-нд шилжих шөнө цагийг нь сайн санахгүй байна. Нэг туранхай урт үстэй залуу буудалд орж ирэхдээ гараараа элгээ тэвэрсэн, эвхэрсэн байдалтай орж ирсэн найз нар нь ямар ч байсан манай найзын бие нь өвдөөд байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/

9. Шинжээч Ж.Г-ийн “...Хэвлийн битүү гэмтэл нь хэвлийн хөндий рүү чиглэсэн мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Үүнд хэвлий хэсэг рүү дэвсэх, өшиглөх, юмаар цохих зэрэг үйлчлэлүүд багтана. Толгой руу цохих, алгадах түлхэж унагаах үед хэвлийн битүү гэмтэл, бөөрний задрал, нойр булчирхайн няцрал үүсэх боломжгүй. Дээрх гэмтлийг авсан хүн гэмтэл авсан даруйдаа алхах, гишгэх, бусадтай харьцах хөдөлгөөнүүдийг хийх боломжтой. Хохирогч нь эмнэлэгт хэвтэх үед цөс өтгөн, цөсний хүүдий хүзүү хэсгээр нугаларсан байсан ба энэ нь цөсний хүүдийд хана дагасан элсэн чулуу үүсэхэд нөлөөлсөн учир шууд шалтгаант холбоогүй гэж дүгэнэсэн. Хэвлийн битүү гэмтлийн шууд хүндрэлд хэвлийн гялтангийн үрэвсэл үүсэх, хэвлийн хөндийн цус хуримтлагдах, өвдөлт, цус алдалтын шок үүсэх зэрэг багтдаг тул гэмтлийн шууд хүндрэл биш гэж дүгнэсэн...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/

10. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн №88 дугаартай “...С-н биед хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, хэвлийн зүүн хажууд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн улмаас зүүн бөөрийг авах хагалгаа хийгджээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, зүүн бөөрний задрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 60% байна...” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 126-127 дахь тал/

11. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн №02 дугаартай “Э.С биед гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт гаргуулснаас хойш дахин хагалгаанд орох болСн шалтгаан нь нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал гэмтлийн улмаас болжээ. Уг гэмтэл нь тухайн хэрэг болСн гэх цаг хугацаанд үүссэн байна. Хохирогч Э.С биед үүссэн гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 130-131 дэх тал/

12. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн №05 дугаартай “... Хохирогч Э.С нь2022-01-03-ны өдөр эмнэлэгт анх хэвтэн эмчлүүлэх үед цөсний хүүдийд чулуугүй, цөс өтгөн, цөсний хүүдий хүзүү хэсгээр хагас нугларсан байсан байна. Хохирогч Э.С нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарах үед цөсний хүүдийд хана дагасан элсэн чулуутай байна. Цөсний хүүдийд дагасан элсэн чулуутай байгаа нь 2022-01-02-ны өдөр авсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй. Хохирогч цөсний хүүдий дэх цөс өтгөн, цөсний хүүдий хүзүү хэсгээр нугаларсан нь эмнэлэгт анх хэвтэх үед байсан байна, энэ байдал нь цөсний хүүдийн хана дагасан элсэн чулуу үүсэхэд нөлөөлж болно. Мөн хоол Сойх эмчилгээ хийсэн нь нөлөөлж болно. Хохирогчийн цөсний хүүдийд хана дагасан элсэн чулуу байгаа нь гэмтэлийн шууд хүндрэл биш...” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/,

14. Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 153 дахь тал/,

15. Яллагдагч Б.Хын “... 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой С гэх залуу баарны шатаар буугаад ирсэн. Тэгэхлээр нь би явж очоод “Яагаад түрүүнээс хойш алгадаад байгаа юм бэ” гэхэд С “Та нар Эрдэнэтэд амжихгүй шүү” гэж хэлэхээр нь би түүнийг хавирч унагаагаад хэвлийн тус газарт нь нэг удаа дэвсээд, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Мөн нэг удаа үсдэж байгаад цээж рүү нь өвдөглөсөн. Ийм л асуудал болСн. Шаардлагатай эмчилгээний зардалыг тухай бүрт нь төлөөд явж байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 213 дахь тал/

16. Хохирлын баримтууд /1 дэх хавтаст хэргийн 161-173, 2 дахь хавтаст хэргийн 4, 27-29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцСн улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Wave” баарны гадаа Э.С-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчид цаашид гарах зардлыг эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хор зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Орхон аймгийн прокурорын газраас зүйлчилж ирсэн зүйлчлэлийн дагуу шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Э.С биед хүнд гэмтэл учирсан нь тогтоогдож байна. Өрөөсөн бөөр задарсан, мэс заслын ажиллагаа хийгдсэн, нойр булчирхайн сүүл хэсэг задарсан, хагалгаанд орСн. Ахиад хагалгаанд орох шаардлагатай байгаа хэдий ч баримт байхгүй байна. Одоогийн байдлаар хохирогч гуурстай байгаа ба бие нь бүрэн эдгээгүй. Мөн өрөөсөн бөөр задарч ажиллагаагүй болж мэс ажилбараар авсан учраас дахин бөөр шилжүүлэн суулгаснаар гэм хор арилна гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орохын тулд очиж шинжилгээ өгч байж зардал нь тодорхой болох юм. Бидний судалж үзсэнээр эмчилгээний зардал нийтдээ 250 000 000-300 000 000 төгрөг байдаг гэх мэдээлэл авч нэхэмжлэлээ гаргасан. Маргаан гарах болСн шалтгаан нөхцөлийн талаар ярьж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа байх боломжтой гэж ярьж байна. Хохирогчийн зүгээс тухайн үед танхайрсан байдал тогтоогдохгүй харин үл ялих зүйлээр шалтаглаж хохирогчийн биед хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн учраас ял хариуцлага зайлшгүй байх шаардлагатай учраас эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т дүгнэлтдээ “Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй байна. Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хохирогчийн эрүүл мэндийг нөхөн сэргээх зорилгоор шүүгдэгч нийт 19 181 000 төгрөгийг өгсөн. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгуулийн болон хорих ялын санкцитай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн гэх зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Б.Х нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг мөн аавтайгаа хамт машин засварын газар ажиллуулдаг тул Б.Х нь торгуулийн ялыг биелүүлэх боломжтой юм. Шүүхээс төрийн хайр энэрлийг үзүүлж торгуулийн ялыг тухайн зүйлд заасан хамгийн бага хэмжээгээр оногдуулах юм бол ажил хийгээд цаашид хохирогчийн хохирол төлбөрийг төлөх боломжтой болох юм. Иймд төрийн хайр энэрлийг үзүүлж шүүгдэгч Хд хамгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялын хамгийн бага хэмжээ буюу 10 000 000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Э.С “...баарны үүдэнд гадна талд хойш унаснаа санаж байна. Мөн хэвлий хэсгээр маш их өвдөлт мэдрэгдсэн хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Ухаан ороход хэвлий хэсгээр маш их өвдөж байсан босч чадахгүй байсан хүчээр боСж шингэн зүйл уугаад буцаад унтсан. Өглөө 07 цагийн үед сэрээд дахиад ус уугаад буцаж бөөлжиж гаргаад байсан. Арай хийж босоод шээтэл цусаар шээсэн бүр нөжөрхөг зүйл гарсан. Тэгээд шууд эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очоод 12 цагийн үед хагалгаанд орСон. Эхний хагалгаа зүүн бөөр авахуулах хагалгаанд орСн. Үүнээс хойш биеийн байдал сайжрахгүй байж байгаад 7 хоногийн дараа нойр булчирхайн хагалгаанд орСн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн “...Х хажууд нь очоод юм ярьж байснаа хавсарч арагш нь газарт унагаагаад хэвлийн хэсэгт нь нэг удаа хөлөөрөө дэвссэн мөн үргэлжлүүлэн цээж рүү нь хоёр удаа өшиглөсөн, нэг удаа өвдөглөсөн...” гэх мэдүүлэг, гэрч З.Т-н “...Х хажууд нь очоод С гэх залууг хавсарч газар унагаагаад хэвлийн хэсэгт нь хөлөөрөө нэг удаа дэвссэн мөн цээж рүү нь 2 удаа өшиглөсөн, мөн үснээс үстсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.А-ийн “...Тэгээд гэдэс рүү нь дэвсэж байсан. Тэгээд бид нар салгаад байж байтал Х ахиж зодох гээд дөхөж очиход Б салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ч-ий “...Х С-г хавсарч унагаагаад баруун хөлөөрөө хэвлийн хэсэгт нь дэвсэж байсан. Ахиад цээжин хэсэгт нь хоёр удаа өшиглөж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-ийн “...С таксинаас атийсан байдалтай бууж ирээд хэвлийгээр өвдөөд байна гэж хэлсэн ерөөсөө эгцэлж явж чадахгүй байсан. Тэгээд буудлын өрөөнд ороод хувцсаа тайлалгүй атийгаад ёолоод хэвтээд байсан. Би хувцсыг нь тайлаад хаагуур нь өвдөөд байна гэж асуухад хэвлийгээр өвдөөд байна гээд байсан. Өглөө 07 цаг өнгөрч байхад би сэрээд миний араас С сэрээд ариун цэврийн өрөө рүү ороод шээсэн чинь дан цустай нөжөөр шээгээд байсан тэгээд бид нар шууд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Ө-ийн “...2022 оны 01 сарын 02-03-нд шилжих шөнө цагийг нь сайн санахгүй байна. Нэг туранхай урт үстэй залуу буудалд орж ирэхдээ гараараа элгээ тэвэрсэн, эвхэрсэн байдалтай орж ирсэн найз нар нь ямар ч байсан манай найзын бие нь өвдөөд байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, шинжээч Ж.Г-н “...Хэвлийн битүү гэмтэл нь хэвлийн хөндий рүү чиглэсэн мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Үүнд хэвлий хэсэг рүү дэвсэх, өшиглөх, юмаар цохих зэрэг үйлчлэлүүд багтана. Хэвлийн битүү гэмтлийн шууд хүндрэлд хэвлийн гялтангийн үрэвсэл үүсэх, хэвлийн хөндийн цус хуримтлагдах, өвдөлт, цус алдалтын шок үүсэх зэрэг багтдаг тул гэмтлийн шууд хүндрэл биш гэж дүгнэсэн...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн №88 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн №02 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 сарын 16-ны өдрийн №05 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, яллагдагч Б.Х-н “...С “Та нар Эрдэнэтэд амжихгүй шүү” гэж хэлэхээр нь би түүнийг хавирч унагаагаад хэвлийн тус газарт нь нэг удаа дэвсээд, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Мөн нэг удаа үсдэж байгаад цээж рүү нь өвдөглөсөн. Шаардлагатай эмчилгээний зардалыг тухай бүрт нь төлөөд явж байгаа...” гэх мэдүүлэг, хохирлын баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Х нь 2022 оны 01 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт үйл ажиллагаа явуулдаг Вэйвь /Wave/ цэнгээний газрын үүдэнд Э.С-той маргалдан, хавсарч унаган, бөөрний хэвлийн тус газарт дэвсэх, өшиглөх, өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, хэвлийн зүүн хажууд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт, нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал  бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Х нь санаатай үйлдлээр хүний биед хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хүн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирСн, шүүгдэгчийн гэм буруу нотлогдСн байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар шүүх хуралдаанд оролцСн улсын яллагч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гараагүй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг /хохирогчийн эрүүл мэндийн байдал/ шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.С эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин орлого зэрэгт 19 181 000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч Э.С нь цаашид гарах эмчилгээний зардалд 250 000 000-300 000 000 төгрөг нэхэмжилнэ гэж байх боловч холбогдох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан саналдаа “шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдад харгалзан үзэх нь зүйтэй” гэж үзэж байх боловч шүүгдэгч Б.Х нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, мөн хохирогчийн эмчилгээ, сувилгаанд зарцуулсан зардлыг тухай бүр нь төлж байсан боловч хохирогч эрүүл мэндийн хувьд бүрэн эдгэрч эрүүл болоогүй, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх байдалд тооцох боломжгүй байна. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний зардлыг сайн дураар төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял шийтгэл оногдуулахад шүүгдэгчийн хувийн байдалд хамааруулан харгалзан үзсэн болно.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Э.С нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.. Шүүгдэгч Г овгийн Б-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Э.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин Снсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС