Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01034

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01034

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ...хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... хэсэг ...дугаар гудамж, .. дүгээр байрны ... тоот хаягт оршин суух, ... овогт ...ийн ... /РД: ..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дүгээр байр, ...тоот хаягт оршин суух, Онход овогт ...ийн ... /РД: РЭ95072134/-т холбогдох,

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд, Хариуцагч Л.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Уын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Э.У миний бие Л.Бтай 2015 онд танилцаж, хамтран амьдраад бидний дундаас 2016 оны 1 дүгээр сарын 15-нд хүү Б.Т төрсөн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Өвөл болоод байр их сэрүүхэн болсон учраас бид ярилцаад 2016 оны 11 дүгээр сард би ээжийнх рүүгээ явсан. Тэрнээс хойш Билгүүнбаярын утсаар ярих нь багасаад хүү дээр нэг ч удаа ирэхгүй байсан учир би хүүгээ яваад гэртээ яваад очтол хүү бид хоёрыг хөөж, хайрлаж чадахгүй ганцаараа баймаар байна гэсэн. Ингээд бид 2017 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Л.Б нь сүүлд уулзахад хариуцлагаа хүлээж хүү Б.Тдээ тэтгэмж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй тул хүү Б.Тий эцэг нь Л.Б мөн болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Бын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 1 дүгээр сарын 25-нд төрсөн хүү Б.Тий эцэг нь гэдэгтээ би эргэлздэг. Шинжээчийн дүгнэлтээр биш гэж гарсан тул нэхэмлэлийг зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Л.Бт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бд шүүх хуралдааны товыг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж, баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хаиуцагч нэхэмжлэгч талыг эзгүйд хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиодолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.У, хариуцагч Л.Б нар 2015 онд танилцан 2016 оны 11 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа, тэд хамтран амьдрах хугацаандаа гэрлэлт батлуулж байгаагүй. Харин хүү Билгүүнбаярын Тэлмүүн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн гэх төрсний 1110000710 дугаартай гэрчилгээний хуулбар хэрэгт авагджээ.

 

Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Л.Бт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хариуцагч Л.Б нь хүү Б.Тийг миний хүүхэд гэдэгт эргэлзэж байгаа тул шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2018/01325 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэснийн хүрээлэнг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1930 тоот дүгнэлтэд Хүний геномын микросателлитын D3S1325, THO1, D18S51, Penta E, D5S818, D7S820, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, FGA локусын аллелиар Л.Б нь Б.Тий биологийн эцэг байх боломжгүй байна гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Э.Уын Б.Тий эцэг нь Л.Б мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дээрх шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Э.Уын эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжэллийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заадах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР