Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Шинэбаяр,

                                          Улсын яллагч Ө.Мөнхнавч,                                 

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн 201610000264 дугаарт хэргийн шүүгдэгч:  

 

          Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин, механизмын механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 40-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон Бажиг овогт Батчулууны Бат-Эрдэнэ /ЕЦ95061510/-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь шунахайн сэдэлтээр 2016 оны 8 дугаар сарын 15- наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хохирогч Б.Сонинчимэгийн эзэмшлийн хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч НР маркийн нөүтбүүк, алх, резинэн бээлий, халбага сэрээний ком, 3D алчуур, 10 м мяндсан уяа, асаагуур зэрэг эд зүйл хулгайлж түүнд бага бус хэмжээний буюу 265200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Б.Сонинчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 8 дугаар сарын 15-ны орой 23 цаг 30 минутад дэлгүүрээ хаагаад гэрлүүгээ явсан. Би дэлгүүрээсээ гарахдаа цоож, гэрэл, цахилгаанаа сайн шалгаад гарсан. 2016 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн орчимд дэлгүүр дээрээ ганцаараа ирээд онгойлгох гэхэд манай таамбарын жижиг цонх хагарчихсан байсан. Би хаалгаа гаднаасаа онгойлгоод ороход доторх дэлгүүрийн вакум цонх хагарчихсан байсан. Би дотогшоо ороход 2 өрөөний хаалга хоёулаа нээлттэй байсан ба би өчигдөр сургуульдаа ашигладаг нөүтбүүкээ дэлгүүрийн хойд өрөөнд ашиглаж байгаад үлдээсэн. Тэгтэл хулгайд алдсан байсан. Мөн дэлгүүрээс асаагуур 1 ширхэг, алх 1 ширхэг, резинэн бээлий 1 хос, гар чийдэн 1 ширхэг, халбага сэрээний ком 1 ширхэг, ЗD алчуур 1 ширхэг, 10 м урттай уяа алдагдсан байсан. Би 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр...Сайншанд шуурхай зар дээр хямдхан нөүтбүүк зарна гэж байсан. Зургыг нь харъя гээд коммент бичихэд маргааш өглөө нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр чатаар зургыг нь явуулсан байсан. Би үзье гээд утасны дугаараар нь зар тавьсан хүнтэй холбогдоод үзэхэд миний хулгайд алдсан нөүтбүүк мөн байсан... Одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-16 /,

Гэрч Б.Анхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ эхнэртэйгээ байж байхад ирээд Бат-Эрдэнэ мотоцикль зарах уу? гэж асуугаад аавдаа мотоцикль авч өгнө гэж хэлж байсан тэгээд би өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, хар ногоон өнгийн даюун маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклио 600000 төгрөгт зарна гэхэд Бат-Эрдэнэ надад Нөүтбүүк ээ өгье, мөн нэг гар утас байна, мөн хөөрөг байна. Эдгээрийг өгөөд авъя гэж хэлсэн. Бид 2 шууд тохироод тулчихсан. Түүнээс хойш Бат-Эрдэнэтэй уулзаагүй...тэгээд би заръя гэж бодож байгаагаа хадам ах Даваад ярьж байсан. Тэгээд Даваа ах хүнээс сурж байя, зар тавьж өгье гээд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зар тавьсан. Даваа ах өнөөдөр өглөө 9 цаг 20 минутын үед гэрт нөүтбүүкийг чинь хүн сонирхоё гэж байна гээд манай гэрээс гараад явсан...НР маркийн хар өнгийн нөүтбүүк байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17 /,

Гэрч М.Даваагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2016 оны 9 дүгээр сарын 01-ний 09 цагийн орчим хүргэн дүү Анхжаргалын гэрээс очиж зараад өгөөч, Анхжаргал найзаасаа мотоциклиор сольж авсан гэсэн нөүтбүүкийг гэрт нь очиж аваад 10 цаг хорин минутын орчим зарын дагуу ярьсан хүнтэйгээ уулзаж үзүүлсэн. Нөүтбүүкийг манай хүргэн дүү Анхжаргал 350000 төгрөгөөр ярьж байгаад өгчих, хүүхэд цэцэрлэгт орох гээд байна гэж хэлж байсан. Тэгээд би 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Фэсебүүкт өөрийн хаягаар Дорноговь зар дээр тавьсан. Тэгээд нэг эмэгтэй мөнгөө өгөлгүй авч яваад удалгүй мөнгийг чинь өгье гээд ирэхдээ цагдаагийн хүнтэй ирсэн. Тэгээд хулгайн нөүтбүүк гэдгийг мэдсэн...НР маркийн хар өнгийн нөүтбүүк байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18 /,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 15-ны орой...би баарнаас 00 цаг өнгөрч байхад гарсан ба Баяраа эмчийн бөөний дэлгүүрийн зүг явж замын эсрэг талд нь буюу ертөнцийн зүгээр чанх урд талд нь байрлан үйл ажиллагаа явуулдаг гэр ахуйн барааны дэлгүүрийн жижиг цонхыг хагалж дотогш ороод мөн вакум цонхыг нь хагалж хулгай хийх зорилгоор дэлгүүр лүү орсон. Дэлгүүрийн лангуун дээрээс 1 ширхэг алчуур, 1 ширхэг алх, резинэн бээлий 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, жижигхэн гар чийдэн, халбага сэрээний ком, мяндсан уяа зэрэг эд зүйл авсан. Шилэн лангуун доор байсан мөнгөний хайрцгийг ухаж үзэхэд бэлэн мөнгө байгаагүй. Тэгээд би цаад өрөөрүү дамжин ороход хар шөнгийн нөүтбүүк цэнэглэж байхаар нь цүнхэнд хийгээд цонхоор гараад явсан...Тэгээд би хулгайлсан эд зүйлээ гэрлүүгээ авч яваад эхнэртээ мэдэгдэлгүй нууж байгаад танил найз Анхбаярт өөрийнх нь мотоциклиор сольж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41 /,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5/,

            “Ашид билгүүн” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-27/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-67 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 15- наас 16-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хохирогч Б.Сонинчимэгийн эзэмшлийн хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч НР маркийн нөүтбүүк, алх, резинэн бээлий, халбага сэрээний ком, 3D алчуур, 10 м мяндсан уяа, асаагуур зэрэг эд зүйл хулгайлж түүнд бага бус хэмжээний буюу 265200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Сонинчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн орчимд дэлгүүр дээрээ ганцаараа ирээд онгойлгох гэхэд манай таамбарын жижиг цонх хагарчихсан байсан. Би хаалгаа гаднаасаа онгойлгоод ороход доторх дэлгүүрийн вакум цонх хагарчихсан байсан. Би дотогшоо ороход 2 өрөөний хаалга хоёулаа нээлттэй байсан ба би өчигдөр сургуульдаа ашигладаг нөүтбүүкээ дэлгүүрийн хойд өрөөнд ашиглаж байгаад үлдээсэн. Тэгтэл хулгайд алдсан байсан. Мөн дэлгүүрээс асаагуур 1 ширхэг, алх 1 ширхэг, резинэн бээлий 1 хос, гар чийдэн 1 ширхэг, халбага сэрээний ком 1 ширхэг, ЗD алчуур 1 ширхэг, 10 м урттай уяа алдагдсан байсан. Би 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр...Сайншанд шуурхай зар дээр хямдхан нөүтбүүк зарна гэж байсан. Зургыг нь харъя гээд коммент бичихэд маргааш өглөө нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр чатаар зургыг нь явуулсан байсан. Би үзье гээд утасны дугаараар нь зар тавьсан хүнтэй холбогдоод үзэхэд миний хулгайд алдсан нөүтбүүк мөн байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Анхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ эхнэртэйгээ байж байхад ирээд Бат-Эрдэнэ мотоцикль зарах уу? гэж асуугаад аавдаа мотоцикль авч өгнө гэж хэлж байсан тэгээд би өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, хар ногоон өнгийн даюун маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклио 600000 төгрөгт зарна гэхэд Бат-Эрдэнэ надад Нөүтбүүк ээ өгье, мөн нэг гар утас байна, мөн хөөрөг байна. Эдгээрийг өгөөд авъя гэж хэлсэн. Бид 2 шууд тохироод тулчихсан. Түүнээс хойш Бат-Эрдэнэтэй уулзаагүй...тэгээд би заръя гэж бодож байгаагаа хадам ах Даваад ярьж байсан. Тэгээд Даваа ах хүнээс сурж байя, зар тавьж өгье гээд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зар тавьсан. Даваа ах өнөөдөр өглөө 9 цаг 20 минутын үед гэрт нөүтбүүкийг чинь хүн сонирхоё гэж байна гээд манай гэрээс гараад явсан...НР маркийн хар өнгийн нөүтбүүк байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч М.Даваагийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2016 оны 9 дүгээр сарын 01-ний 09 цагийн орчим хүргэн дүү Анхжаргалын гэрээс очиж зараад өгөөч, Анхжаргал найзаасаа мотоциклиор сольж авсан гэсэн нөүтбүүкийг гэрт нь очиж аваад 10 цаг хорин минутын орчим зарын дагуу ярьсан хүнтэйгээ уулзаж үзүүлсэн. Нөүтбүүкийг манай хүргэн дүү Анхжаргал 350000 төгрөгөөр ярьж байгаад өгчих, хүүхэд цэцэрлэгт орох гээд байна гэж хэлж байсан. Тэгээд би 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Фэсебүүкт өөрийн хаягаар Дорноговь зар дээр тавьсан. Тэгээд нэг эмэгтэй мөнгөө өгөлгүй авч яваад удалгүй мөнгийг чинь өгье гээд ирэхдээ цагдаагийн хүнтэй ирсэн. Тэгээд хулгайн нөүтбүүк гэдгийг мэдсэн...НР маркийн хар өнгийн нөүтбүүк байсан... гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 15-ны орой...би баарнаас 00 цаг өнгөрч байхад гарсан ба Баяраа эмчийн бөөний дэлгүүрийн зүг явж замын эсрэг талд нь буюу ертөнцийн зүгээр чанх урд талд нь байрлан үйл ажиллагаа явуулдаг гэр ахуйн барааны дэлгүүрийн жижиг цонхыг хагалж дотогш ороод мөн вакум цонхыг нь хагалж хулгай хийх зорилгоор дэлгүүр лүү орсон. Дэлгүүрийн лангуун дээрээс 1 ширхэг алчуур, 1 ширхэг алх, резинэн бээлий 1 ширхэг, асаагуур 1 ширхэг, жижигхэн гар чийдэн, халбага сэрээний ком, мяндсан уяа зэрэг эд зүйл авсан. Шилэн лангуун доор байсан мөнгөний хайрцгийг ухаж үзэхэд бэлэн мөнгө байгаагүй. Тэгээд би цаад өрөөрүү дамжин ороход хар шөнгийн нөүтбүүк цэнэглэж байхаар нь цүнхэнд хийгээд цонхоор гараад явсан...Тэгээд би хулгайлсан эд зүйлээ гэрлүүгээ авч яваад эхнэртээ мэдэгдэлгүй нууж байгаад танил найз Анхбаярт өөрийнх нь мотоциклиор сольж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

          Иймд шүүгдэгч Бажиг овогт Батчулууны Бат-Эрдэнийг согтуугаар, давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэний эд хөрөнгийн байдал, ахуй амьдрал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2016 оны 6 сарын 13-ны шөнө бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсан үйлдэлдээ 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба 2016 оны 08 дугаар сарын 15-нд дахин агуулах саванд нэвтэрч давтан үйлдлээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болох боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, түүний ар гэрийн байдал зэргийг харгалзан хуулийн энэрэнгүй зарчимд нийцүүлэн, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Бажиг овогт Батчулууны Бат-Эрдэнийг согтуугаар, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр / хорих ял шийтгэсүгэй.

 

           3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар урьд шүүгдэгчид 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж, Б.Бат-Эрдэний биечлэн эдлэх хорих ялыг 3 / гурав / жилээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.   

 

            5.Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд оногдуулсан 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА