Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ч.Түвшинжаргал,

        Улсын яллагч Н.Энхтулга,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

  Шүүгдэгч Ц.М*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц***********ийн М***********ад холбогдох эрүүгийн ***********  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ц.М*********** нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Цагаан бургасны давааны “Марган” гэх газрын ойгоос 9 ширхэг босоо модыг цахилгаан хөрөө ашиглан 2,5 метр куб нойтон шинэс мод бэлтгэж, ойн санд 5.822.625 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.М*********** нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Цагаан бургасны давааны марган гэх газрын ойгоос 9 ширхэг босоо модыг цахилгаан хөрөө ашиглан 2,5 метр куб нойтон шинэс мод бэлтгэж, ойн санд 5,822,625 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ***********  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-9х),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-10-11х),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-14х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-17х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-18-19х),

Шүүгдэгч Ц.М***********ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Цагаан бургасны өндөр  шарын дэвсэг гэх газарт өвөлжиж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өвөлжөөгөө сэлбэж замаас зайлуулж барихаар малд явж байхдаа цахилгаан хөрөөгөө авч яваад Цагаан бургасны давааны Марган гэх газарт очиж 9 ширхэг босоо нойтон мод огтолж унагааж 4,80 орчим метрээр тайрсан. Уг унагаасан 1 ширхэг модноос 2-3 ширхэг гарч байсан. Нийт 22 ширхэг мод бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо малдаа явж байхдаа биеэрээ 3 өдөр цагаалсан. ... “ гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.П***********гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Цагаан бургасны давааны Марган гэх нэртэй газарт очиход 9 ширхэг нойтон босоо мод огтолж 4,80 метрийн урттай тайрч 22 ширхэг мод бэлтгэсэн байсан. ... М*********** надаас 2021 онд бол хэрэглээний модны эрхийн бичиг бичүүлж аваагүй. 2022 оны 3 дугаар сард М***********ын аав Ц*********** надтай ирээд уулзахдаа хашаа янзлах гэсэн юм. Мод бэлтгэх эрхийн бичиг өгөөч гэхээр нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдөр дотор Эрчим багийн нутаг Цагаан бургас гэх нэртэй газраас мод бэлтгэхээр зааж өгсөн. Уг эрхийн бичгээр цэвэрлэгээний ажлаар унанги, хуурай мод аваарай гэж хэлсэн. Энэ эрхийн бичгээр байгалийн гайхамшиг нэрвэгдсэн нойтон мод ч авч болохгүй шүү гэдгийг хэлж ярьж байсан. Нийт 4 куб/метр модыг бэлтгэхээр зааж өгсөн. ...энэ эрхийг бичгээр бол модоо бэлтгээгүй. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг орон нутгийн орлогын дансанд тушаалгаж өгнө үү. Өөр нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг (хх-23-24х),

Гэрч Д.Ц***********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... яг би хэдэнд бэлтгэснийг нь сайн мэдэхгүй байна. 2021 оны сүүлээр бэлтгэсэн байх хаваржааны хашаа хороо барих зорилгоор л бэлдсэн. ...манай хүү Бүрэнтогтох сумын Эрчим багийн 6 дугаар багийн нутаг Цагаан бургасны давааны Марган гэдэг газраас бэлдсэн гэсэн тэгээд Цагаан бургасны амны ар богоч гэдэг газар руу чирч байгаа бөөгнүүлсэн юм тэр газар нь мод бэлтгэсэн газраас ойрхон юмаа. ...” гэх мэдүүлэг (хх-27-28х),

Гэрч Э.Пүрэв-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 9 ширхэг нарийн нойтон мод унагасан. Манай тэр хавьд унанги мод ховор ер нь бол байдаггүй. Хашаа барихад босоо нойтон мод илүү чанартай болдог гэж хүмүүс ярьдаг. Манай аав хаваржааны хашаа хороо байхгүй. Аав, ээж маань группт байж байгаад тэтгэвэрт орсон. Хөл, гар муутай өөрсдөө хашаа, хороогоо янзалж сэлбэж чадахгүй.  Би 4 метр 80 санти урттай тайрч бэлдсэн миний унагасан нэг модноос 2-3 ширхэг 4.80 урттай мод гарч байсан. Би нийт 22 ширхэг мод тайрч бэлтгэсэн. ...” гэх мэдүүлэг (хх-36-37х),

Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум сумдын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт:

  1. Бүрэнтогтох сумын “Богжийн ар” гэх газарт хэрэглээний зориулалтаар нойтон шинэс мод бэлтгэсэн 4,80м урттай 2,5 метр куб мод болох нь тогтоогдов. Экологи эдийн засгийн үнэлгээ 1,940,875 төгрөг,
  2. Уг мод нь хэрэглээний мод мөн.
  3. Ойн тухай хуулийн 35  дугаар зүйлийн 35.4, 35.4-2-ийг тус тус зөрчсөн байна.
  4. Бүрэнтогтох сумын “Богжийн ар” гэх газарт бэлтгээн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал 2020 оны А/176 тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалаар тооцсон.... гэх дүгнэлт (хх-43х),

Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-44х),

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан Мэргэжилтний 06 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэд: “... экологи эдийн засгийн үнэлгээ хэрэглээний нойтон мод 1.940.875 төгрөг, хуульд зааснаар 3 дахин, ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 5.822.625 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна“ гэсэн заалтыг үндэслэн тооцов. ...гэх дүгнэлт (хх-50-51х),

2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-622/3848 дугаартай: “... цахилгаан хөрөө 1 ширхэг 180,000 төгрөг. ...” гэх Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт (хх-54-56х),

2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-622/3849 дугаартай: “...шинэс төрлийн хэрэглээний нойтон мод метр куб, нэгжийн үнэ 80,000 төгрөг, нийт үнэ 200,000 төгрөг гэх ...” Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-61-63х),

Мод бэлтгэх эрхийн бичиг (хх-92х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн засаг дарга Д.Баяраагийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 14/80 дугаартай тодорхойлолт (хх-87х), Хар дархад овогт Ц***********ийн М***********ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-93х), Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-96х), Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-97-99х), экологи эдийн засгийн үнэлгээний хохирол төлсөн тухай баримт (хх-105х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ***********  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.М*********** нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Цагаан бургасны давааны марган гэх газрын ойгоос 9 ширхэг босоо модыг цахилгаан хөрөө ашиглан 2,5 метр куб нойтон шинэс мод бэлтгэж, ойн санд 5,822,625 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.М***********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-9х),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-10-11х),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-14х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-17х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-18-19х),

Шүүгдэгч Ц.М***********ын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Б.П***********гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг (хх-23-24х),

Гэрч Д.Ц***********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-27-28х),

Гэрч Э.Пүрэв-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-36-37х),

Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум сумдын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт (хх-43х),

Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-44х),

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан Мэргэжилтний 06 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт (хх-50-51х),

2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-622/3848 дугаартай дүгнэлт (хх-54-56х),

2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-622/3849 дугаартай үзүүлэлт (хх-61-64х),

Мод бэлтгэх эрхийн бичиг (хх-92х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.М***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.М*********** нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Цагаан бургасны давааны “Марган” гэх газрын ойгоос 9 ширхэг босоо модыг цахилгаан хөрөө ашиглан 2,5 метр куб нойтон шинэс мод бэлтгэж, ойн санд 5,822,625 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Ц.М*********** нь зөвшөөрсөн төрөл зүйлээс өөр буюу нойтон босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Ойгоос хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Ц.М*********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ц.М*********** нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг Цагаан бургасны давааны “Марган” гэх газрын ойгоос 9 ширхэг босоо модыг цахилгаан хөрөө ашиглан 2,5 метр куб нойтон шинэс мод бэлтгэж, ойн санд 1.940.875 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Ц.М*********** нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 5.822.625 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна.

Шүүгдэгч Ц.М*********** нь экологи эдийн засгийн хохирол 5.822.625 төгрөгийг төрийн сангийн 100170400988 тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тушаасан байна.

Уг экологи эдийн засгийн хохирол болох 5,822,625  төгрөгийг төрийн сангийн 100170400988 тоот данснаас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.М***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.М***********ад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн *********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөө, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгт битүүмжлэгдсэн  2.5 м3 шинэс төрлийн мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

          1. Шүүгдэгч Хар дархад овогт Ц***********ийн М***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц***********ийн М***********ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.М*********** нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.М*********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5. Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөө, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгт битүүмжлэгдсэн 2.5 метр куб шинэс модыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, мөн торгуулийн ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.М***********ын экологи эдийн засгийн хохиролд төрийн сангийн 100170400988 тоот дансанд тушаасан 5.822.625  (таван сая найман зуун хорин хоёр мянга, зургаан зуун хорин тав) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

          7. Шүүгдэгч Ц.М*********** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М***********ад шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БЭЭЖИН