Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/00971

 

 

 

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2018/00971

Улаанбаатар хот

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:  

 

Нэхэмжлэгч: Д.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг /үнэмлэх 1889/, хариуцагч, Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ш.Э той 2008 онд гэр бүл болж, 2009 оны 8 дугаар сарын 29-ний өдөр том хүү Э.Т,  2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бага охин Э.Т нар мэндэлсэн. Гэр бүл болсноос хойш байнгын хэрүүл маргаантай байж байгаад сүүлдээ Ш.Э  их бага хэмжээгээр гар хүрч эхэлсэн. Ш.Э  хэрэлдэж, маргалдах бүртээ аав ээжийнх рүүгээ явчихдаг. Эцэг байх үүргээ ухамсарладаггүй. Буцаж ирэхдээ эвлэрье, амьдралаа бүтээе гэж ирдэг байсан. Би хүүхдээ хэрүүл маргаантай орчинд өсгөхийг хүсээгүй болохоор 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 2 хүүхдээ аваад явсан. 2016 оны 3 дугаар сард бид хоёр эвлэрүүлэн жуулчлалаар орж 6 удаагийн уулзалт болсон. 6 удаагийн уулзалт маань бүгд амжилтгүй болсон. Бид 3 жилийн хугацаанд тусдаа амьдарсан. Тусдаа амьдраснаасаа хойш Ш.Э  гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэн. 2017 оны 5 дугаар сард манай ах дүү нартай тааралдчихаад зугтаасан байдаг. Одоо бид хамт амьдрах боломжгүй учраас хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ш.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд гэр бүл болж 2009 оны 8 дугаар сарын 29-ний өдөр том хүү маань төрсөн. Д.Х-тай хүүхдээ төрсний дараа гэрлэлтээ батлуулсан. Манай эцэг эхийн гэрт хоёулаа амьдардаг байсан. Айл болгонд байдаг бага зэргийн хэрүүл байдаг. Би Д.Х-гийн хэлж байгаа шиг архи ууж агсан согтуу тавьж, гар хүрсэн зүйл байхгүй. Бид эвлэрүүлэн зуулчлалаар 6 удаа орж, эвлэрэх боломжгүй тусдаа амьдарсан. Хоёр хүүхдээ аваад ир гэхэд ирээгүй. Танай эцэг эхийг байгаа цагт танай хаалгаар орохгүй гэсэн. Одоо бид эвлэрэх боломжгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ эхийн асрамжид нь үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

               

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Х нь Ш.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

   Д.Х Ш.Э  нар нь 2008 онд гэр бүл болж, амьдрах хугацаандаа 2009 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүү Э.Т,  2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр охин Э.Т нарыг төрүүлж өсгөжээ.

 

   Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

  Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа нөхөр Ш.Э  нь архи уусан үедээ эхнэрээ зоддог, хэл амаар доромжилдог зэрэг маргааны улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон нь зохичгийн тайлбараар тогтоогдсон байна.  

 

  Дээрх нөхцөл байдлын улмаас  гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, 2015 оны 12-р сараас тусдаа амьдарсан, энэ байдал хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байх ба хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй. 

 

  Зохигч хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байна.

 

          Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2016 оны 8-р сарын 18-ны өдөр дуусгавар болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан ШЭ, Д.Х нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 8 дугаар сарын 29-нд төрсөн хүү Э.Т, 2013 оны 1 дүгээр сарын 10-нд төрсөн охин Э.Т нарыг эх Д.Х-гийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин хүү Э.Т, охин Э.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Ш.Э-оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э-оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА