| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/00996/И |
| Дугаар | 102/ШШ2018/01040 |
| Огноо | 2018-04-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2018/01040
| 2018 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2018/01040 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.У-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.У, хариуцагч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 онд Т.Э-тай танилцаж, 2005 оны 2 дугаар сарын 09-ны өдөр том хүү Э.Э, , 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүү Э.Эн, , 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү Э.Эр, , 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бага хүү Э.О, нар төрсөн. 2012 оноос Т.Э гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, Баярмаа гэж хүнтэй хамт амьдарсан. Бид 2013 оны 9 дүгээр сараас хойш тус, тусдаа амьдарч эхэлсэн. 2013 оны 9 дүгээр сард Т.Э, Баярмаа нарын дундаас хүүхэд төрсөн. Үүнээс хойш бид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Энэ хугацаанд хүүхдүүд миний асрамжид байсан гэв.
Хариуцагч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 онд Б.У-тай танилцаж, 2005 оны 2 дугаар сарын 09-ны өдөр том хүү Энх, 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүү Эн, 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү Эр, 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бага хүү О нар төрсөн. Бид 4 хүүхэдтэй. Тухайн үед гэр бүлийн харилцаа таарамжгүй байсан. 2012 оноос Баярмаатай танилцаж тусдаа амьдарч байгаа нь үнэн. Эргэж хамт амьдрах гэсэн боловч бүтээгүй. Одоо гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь Т.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Б.У Т.Э нар нь 2003 онд гэр бүл болж, 2005 оны 2 дугаар сарын 09-нд том хүү Э.Э, , 2010 оны 6 дугаар сарын 08-нд хүү Э.Эн, , 2011 оны 11 дүгээр сарын 02-нд хүү Э.Эр, , 2013 оны 7 дугаар сарын 17-нд бага хүү Э.О, нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.
Харин талууд хамт амьдрах хугацаанд бие биедээ халамж анхаарал тавьдаггүй, үзэл бодол таарахгүй байснаас хэрүүл маргаантай, хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2013 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, Т.Э нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж хүүхэд төрүүлсэн, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Харин гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд насанд хүрээгүй хүү Э.Э, , Э.Эн, , Э.Эр, , Э.О, нар эхийн асрамжинд байсан, цаашид эхийн асрамжид үлдээхээр тохирсон байх тул хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж эцэг Т.Эаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2017 оны 12-р сарын 26-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.У, Т.Э-н нарын гэрлэлтийг цуцалж, 2005 оны 2 дугаар сарын 09-ны өдөр төрсөн хүү Э.Э, , 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Э.Эн, , 2011 оны 11 дүгээр төрсөн хүү Э.О, нарыг эх Б.У-гийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Э.Эн, , хүү Э.Эр, , хүү Э.О, нар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Э.Э, , хүү Э.Эн, , хүү Э.Эр, , хүү Э.О, нарыг 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Т.Эаар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА