Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/136

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Л.Э             

Хохирогчийн өмгөөлөгч Д.Э

Хохирогч Х.Э, Ш.Б, К.Д, Д.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б, Х.Г, Э.Э

Шүүгдэгч С.Б, Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Б, С.Б нарт холбогдох 2025000000453 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдаж, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Бөөн бургас гэх газраас Ж.Б, Э.Б нартай бүлэглэн иргэн Х.Э-н хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 37 100 000 төгрөгийн хохирол, 2020 оны 11 дүгээр сарын 23-24 нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргаланг сумын Улаантолгой багийн Мухар булан гэх газраас Ж.Б , Э.Б нартай бүлэглэн машин механизм ашиглаж, иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу нийт 4 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 12 400 000 төгрөгийн хохирол, нийт 48 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сум Улаантолгой баг Бөөн бургас гэх газраас С.Б, Ж.Б , Ч.М нарын хулгайлсан 32 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан, 2020 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Мухар булан гэх газраас С.Б, Ж.Б нартай бүлэглэн гэмт үйлдлээ хөнгөвчлөх, херөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу нийт 4 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 12 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г гэмт хэргийг зохион байгуулан бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар,

 

Шүүгдэгч Э.Б-г гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нь нуун далдалсан, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 17.12 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм байдалд хүрнэ гэж бодсонгүй. Хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “Би үхэр ачиж явсан. Харин адуу хулгайлсан зүйл байхгүй. Хулгайлсан малыг нядалсан, нуусан зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц мэдүүүлэхдээ “Б ахаар маллуулж, адуунуудтай хамт байлгадаг байсан халтар морио алдсан. Хэрэг гарсны маргааш нь надад хэлэхээр нь би сумын цагдаа Б-д албан ёсоор очиж гомдлоо гаргасан. Намайг гомдол гаргасны дараа манай сумаас 32 тооны адуу алдагдсан байсан. Мал хулгайлсан хүмүүс нь олдсон гээд цагдаа нар морь шинжилж зураг болон морины шийрнүүдийг нь харуулахад манай нөхөр мориныхоо шийрийг хараад шууд таньсан. Цагдаа мэдүүлэг авахад морины байсан байршил, шинж тэмдэгийн талаар нь тодорхой мэдүүлсэн. Мал хулгайлж хүмүүсийг хохироочихоод гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь гомдолтой байна. Өөрт учирсан 5 000 000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч К.Д- мэдүүүлэхдээ “Эдгээр хүмүүс хоорондоо үгээ нийлүүлж худлаа мэдүүлэг өгч байна. М, Б нар өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсон бол арай өөрөөр мэдүүлэг өгөх байсан. Би 2020 онд мориныхоо уяаг нь тааруулж чадахгүй байна гээд Баар морио уяулах гээд моринуудтай нь хамт байлгасан. Үнэлгээний байгууллагаар морио үнэлүүлэхдээ би өндөр үнэ хэлсэн боловч 4 800 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Шүүх шудрагаар шийдвэрээ гаргаж буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх байх” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ш.Б мэдүүүлэхдээ “2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө адуунаасаа 4 морь алдсан. 2 морь нь минийх үлдсэн хоёр нь Ц, Д нарынх байсан. Энэ хоёр хүний алдсан морь нь хурдан удмын морь байсан. Энэ хулгайн хэргийн дараа би өөрөө хүний морь хулгайлсан юм шиг байдалд орсон. Б, Б, Б, М нар миний адуунаас 4 адуу авч явчихаад одоо үхэр болгож ярьж байгаад нь гайхаж байна. Хийсэн хэргээ эргэж буцаж, хэн хэн рүүгээ чихэхгүй хүлээх нь зүйтэй байх. Би гомдолтой байна. Хохирлоо гаргуулна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Х.Э мэдүүлэхдээ “2020 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө саарал азрагатай 32 тооны адуу алдсан. Тухайн үед ойрхон сумдуудаар эрэл хайгуул хийсэн. Хэсгийн төлөөлөгч Б гэх хүнийг таних уу мал хулгай хийдэг хүн гэхээр нь тэдний гэр лүү нь хамт явсан. Гэрт нь очиход миний даагыг гаргаад янзлаж байсан. Би даагаа зүсээр нь таньсан мөн тамга нь таарч байсан. Хэргийн газарт очиход олон тооны мал гаргасан, арьсыг нь шатаасан байдалтай байсан. М-н мэдүүлэгт хэргийн талаар тодорхой байгаа. Би маш их гомдолтой байна. Хохирлын 37 000 000 төгрөгийг даруй гаргуулж авах хүсэлтэй байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Д “шүүх хуралдаанд оролцохгүй 150 000 төгрөг гаргуулна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хужир булан гэх газар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 29-39 дэх тал/

 

2. Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын ** тоот Э.Б-н гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 40-44 дэх тал/

 

3. Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын ** тоот хашаан дахь байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 45-48 дахь тал/,

 

4. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан адууны арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 хавтаст хэргийн 59-62 дахь тал/

 

5. Хохирогч X.Э-р таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 87-90 дэх тал/,

 

6. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 93-99 дэх тал/

 

7. Малын маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 100-108 дахь тал/

 

8. Яллагдагч Э.Б-н мэдуүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 110-112-р тал/,

 

9. Хохирогч Х.Э-н “Адуу хайж байхад Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт нутаглаж байгаа иргэдтэй уулзаж адуугаа асуухаар Б гэж залуу гэртээ гурван залуугийн хамт Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хужирбулан гэдэг газарт амьдарч байгаа. Сүүлийн үед байнга Орхон аймаг руу ачааны машинтай шөнөөр яваад байгаа гэдэг яриа сонссон. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орой хэсгийн төлөөлөгч дэд хурандаа Г.Б адуугаа алдсан. Мөн Б гэж хүнийг сэжиглэж байгаа талаараа хэлсэн юм. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 14 нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Бөөн бургаст гэх газраас “зөв талын гуян дээрээ цэцгэн тамгатай 10 настай хөх саарал зүсмийн азарга, зөв талын гуян дээр ланзан тамгатзй шарга гүү, шарга гүүний зөв талын гуян дээр ланзан тамгатай охин хээр унага, зөв талын гуян дээр ланзан тамгатай сартай нас гүйцсэн бүдүүн халтар гүү, халтан гүүний зөв талын гуян дээр ланзан тамгатай халтар эр унага, зөв талын гуян дээр нар саран, буруу талын урд хаан дээр түмэн наст тамгатай нас гүйцсэн бор хээр гүү, бор хээр гүүний зөв талын гуян дээр ланзан тамгатай бор хээр унага, зөв талын гуян дээр ланзан тамгатай сартай, хамар цагаан халтар шүдлэн байдас, зөв талын гуян дээр ланзан тамгатай бидэртэй нас гүйцсэн саарал сувай гүү, зөв талын гуян дээр ланзан тамгатай сартай нас гүйцсэн сувай хонгор гүү, хонгор гүүний зөв талын гуяан дээр ланзан тамгатай охин бор хээр дарга, зөв талын гуяан дээр ланзан тамгатай буруу талын хойд хөл өсгий цагаан эр хүрэн даага, зөв талын гуян дээр ланзан тамгатай хамар цагаан шүдлэн үрээ, зөв талын гуян дээр ланз, тамгатай саарал шүдлэн үрээ / зөв талын гуяан дээр нэрийг нь мэдэхгүй тахир тамгатай/ өөрөөр нь зуруулав, зөв талын гуян дээр ланзан тамгатай, гурван хөл цагаан хонгор халзан шүдлэн үрээ, зөв талын гуян дээр ланзан тамгатай дэлтэй нас гүйцсэн хул морь, хөхөлтэй дэлийг нь дарсан зөв талын гуян дээр ланзан тамгатай хавчиг соёолон хул морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай шарга зүстэй нас гүйцсэн 4 морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн хүрэн халзан морь, гурван хөл цагаан зөв талын гуян дээр ланзан тамгатай манхан хүрэн халзан нас гүйцсэн морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн хүрэн морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн хар морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн хамар цагаан халтар морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн бор хээр морь, духан дээрээ сартай, хамар цагаан зөв талын гуяан дээр ланзан тамгатай нас гүйцсэн улаан хээр морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн саарал морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн улаан бор хээр морь, зөв талын гуян дээр нар, сар, дөл гэсэн цагаан үсэн тамгатай халтар соёолон үрээ, зөв талын гуяан дээр ланзан тамгатай хавчиг соёолон улаан хээр морь зэрэг нийт 32 тооны адуу алдсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал/  “...Би анх Б гэж хүнийг сэжиглээд хэсгийн төлөөлөгч Г.Б хамт Б гэж хүний гэрийг хайж яваад 2020 оны 11 сарын 28-ний өдрийн 17 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын Хужирбулан гэх газарт байх С.Б-н гэрт нь очсон. Анх гэрийнх нь гадна очих үед хоёр залуу нэг адуу гаргаад махыг нь модноос өлгөөд арьсыг нь хажууд нь тавьсан байсан. Төлөөлөгч бид хоёрыг машинаас буугаад очих үед нөгөө хоёр залуу адууны арьсыг гэрийн зүүн талд асаж байсан гал руу хийх гэхээр нь болиулаад тэгээд арьс толгойг нь үзсэн чинь миний хулгайд алдсан 32 тооны адуун дотор явсан охин бор хээр дааганы арьс мөн байсныг тамга зүсээр нь таньсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал/

 

10. Гэрч Б.Б-н “...Өнөөдөр манай гэрт байсан адууны хааг Э.Б авч ирсэн. Э.Б тухайн махыг хаанаас авч ирж байгаа талаараа огт хэлээгүй. Э.Б урд шөнө үүрээр 03-04 цагийн орчим Б гэх залуугийн хамт хөндөөнөес орж ирлээ гээд машинтай ирсэн. Өглөө намайг унтаж байхад Э.Б ганцаараа гарч яваад эргээд 13 цагийн орчим ирэхдээ адууны хааны мах авч ирсэн. Харин гэрт байгаа гайхан махыг Э.Б хүнээс худалдаж авсан гээд 2020 оны 11 дүгээр сарын эхээр авсан. Хаана байдаг хэн гэж хүнээс авсныг нь мэдэхгүй байна... 2020 оны 11 дүгзэр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Б, манай дүү Б бид гурав машинтай хөдөө явж Б гэж айлд өдөр 15 цагийн орчим очсон. Бид нарыг очиход Б-н гэрт хэн ч байгаагүй. Харин маргааш өглөө нь Б, Б, М нар адуунд яваад ирлээ гээд хөлдөж үхэх гэж байгаа юмнууд үүрээр гэгээ орж байхад гэртээ орж ирсэн. Тэр өдөр нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11-12 цагийн хооронд эргэж наашаа явсан. Би еөрийнхөө гар утсан дээр зургаа авхуулсан байсан. Тэр зургаа үзэж байхад он сар өдөр нь 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүд байсан. Б өөрийнхөө ачааны машинтай, М, Б нар морьтой ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 152-155 дахь тал /,

 

11. Гэрч Б.Б-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 63-65 дахь тал/

 

12. Г.Ө-н Хаан банкан дахь ** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 66, 69-86 дахь тал/

 

13. Гэрч Б.Б-н “Б ахын хөдөө байдаг гэрт миний төрсөн эгч Б, хүргэн ах Б бид гурав үдээс хойш ирсэн юм. Гэрт нь ирхэд тэдний гэрийн гадаа ямар нэгэн машин тэрэг байгаагүй гэр нь эзгүй цоожгүй байсан учраас бид гурав гэрт нь орж хоол хийж, хөзөр тоглож байгаад амарсан. Тэгээд байж байтал шөнө дунд, өглөө үүрээр машины дуу гараад гэрийн гадаа машин ирж зогссон төд удалгүй гэрт нэг хүн орж ирээд баруун талын орон дээр унтсан. Мөн дараа нь хоёр хүн адуунд яваад хөлдөж үхэхнээ гээд гал түлж байсан. Үүнээс хойш би унтчихсан юм. Тэгээд дахин чимээ гарах үед би сэрээд хэвтэж байхад гэрийн эзэн ах Б “Хөөе босоорой, адуундаа яваарай “гээд хүн дуудсан юм. Тэр дуудсан хүн нь Б, М хоёр байсан. Тэд дээлээ нөмрөөд газраар унтаж байснаа гэнэт босож гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг.  /1 дэх хавтаст хэргийн 163-164 дэх тал/

 

14. Гэрч Э.Г-н“...Х.Э гэж хүн бол миний өөрийн төрсөн эцэг юм. Энд аав маань Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан уул багийн Аргуун гэдэг нэртэй газарт хөдөө мал маллаж амьдардаг малчин хүн юм. Манайх тухайн орон нутагтаа намайг төрөхөөс өмнө байсан ба бараг 40 гаран жил амьдарч малаа маллаж ирсэн айл бөгөөд манайх таван хошуу малын тэмээ гэх малаас бусад мал бүгд байдаг жишээ нь морь адуу гэвэл 3 азарга адуу байдаг, үхэр 60 гаран тооны үхэртэй, 300 гаран тооны хоньтой мөн 300 гаран тооны ямаа зэрэг малыг өөрсдөө хувиараа тухайн орон нутагтаа маллаж малынхаа үр шимийг хүртэж амьдарч байна. Гэтэл өнгөрсөн оны 2020 оны 11 дүгээр сард манай бэлчээрт байсан 1 азаргатай 32 тооны адуу/ мал хулгайд алдагдаж малаа эрэл хайгуул болсны эцэст сургийг нь гаргаж авсан. Аав минь өвлийн хүйтэнд арай хийж малаа хайж явсны эцэст Булан аймгийн Орхсн сумын Халиун багийн Хужирбулан гэх нэртэй газраас хулгайд алдагдсан гэх адууныхаа дотор нь байсан бор хээр даага буюу /хусран, эхийгээ хөхөж байсан/ даагыг нядалж гаргасан байхад нь очиж арьс ширийг нь шатаах гэж байхад түрүүлж таньж олж аваад мал хулгайлсан хумүүсийг барьсан гэсэн юм. Тэгээд тэр газарт Орхон аймгаас цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгасан гэсэн, гэтэл тэр газарт маш олон тооны адуу малыг нядалж, төхөөрсөн ул мөр ихээр олдож маш их адуу малын шийр, шатаасан арьс, арьсыг өвчсөн толгой, гүүний хээл, малын мах гэдэс зэргийг гаргасан байсан гэж аав надад ярьсан...” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 150-151 дэх тал/

 

15. Гэрч М Ч-н “...Миний санаж байгаагаар 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байна уу 24-ны өдөр надтай утсаар яриад Их залуу самбар дээр ир гэсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь С.Б ганцаараа өөрийн цэнхэр өнгийн ачааны машинтай бод малын мах ачиж ирсэн байсан. Тэр махаа Их залуу самбар багт үйл ажиллагаа явуулдаг Сүлд нэртэй дэлгүүрийн хүмүүст зарсан. Яг ямар хүнд зарсныг нь мэдэхгүй. Эрэгтэй хүмүүс л зөөгөөд жинг нь үзээд байсан. Гурван малын мах байгаа гэж ярьж байсан С.Б-н сүүлд зарсан малын махны арьс шир толгой нь байсан эсэхийг би мэдэхгүй байна. С.Б өөрөө урдаас ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг гэрээсээ ирж байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 192-195 дахь тал/

 

16. Гэрч Г.Ө-н “...2020 оны 11 сарын 23-ны өдөр байх өдрөө ганц нэг хоногоор зөрүүлж магадгүй санахгүй байна. Өглөө 10 цагийн үед Б хар ногоон өнгийн микро автобус шиг машинтай манай махны Сүлд дэлгүүр дээр ирээд гарал үүсэлгүй бүтэн адууны мах өгсөн. 170 кг жинтэй адууны мах байсан. 170 кг мах бол бүдүүн тарган адууны мах гэсэн үг. Энэ 170 кг адууны махыг 6000 төгрөгөөр бодоод 1 020 000 төгрөг Б-н хэлсэн С гэсэн нэртэй Хаан банкны данс руу хийсэн. С гэдэг нь Бийн эхнэр. Мөн энэ өдрийн маргааш нь эсвэл урд өдөр нь байх би өдрөө сайн санахгүй байна. Б едөр 15 цагийн үед нэг цагдаа хувцастай залуугийн хамт манай дэлгүүр дээр ирсэн. Б мөн надад 160-180 кг жинтэй тарган адууны мах 3, 2 үхрийн махыг өөрийнхөө цэнхэр өнгөтэй Бонго машинаараа авчирч өгсөн. 3 адуу, 2 үхрийн махны мөнгө гэж бэлнээр 4 сая гаран төгрөг Бөд би өгсөн. Энэ мах нь мөн гарал үүсэлгүй байсан. 2020 оны 11 сарын 29-ний өдөр байх Б над руу өөрийнхөө гар утсаар яриад танайд өгсөн адууны махыг хүн асуувал өгөөгүй гэж хэлээрэй. Нэг даага гаргаж байсан чинь хүн ирээд хэл ам хийгээд байна. Миний өгсөн адууны махыг мэдэхгүй гэж хэлээрэй гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 141-143 дахь тал/

 

17. Гэрч А.Б 2020 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрийн орчим С.Б надад идэшний адууны мах авч ирж өгсөн. С.Б 2020 оны 09 сард надаас нэг азарган үрээ аваад идэшний үеэр идэшний адуу өгнө гэж тохирсон байсан бөгөөд тэр тохирсон ёсоороо адууны мах авч ирж өгсөн. Надад өгсөн махны шир толгой байгаагүй. Шалдан мах авч ирсэн. Тарга хүчний хувьд дундаж адуу байсан. Би махны хэмжээг нь хараад бодохдоо бага залуу адуу болов уу гэж бодсон. Мах авч ирэх үедээ ганцаараа өөрийнхөө ачааны машинтай ирсэн. Надад өгсөн махны гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй...” гэх мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 191 дэх тал/

 

18. Гэрч Б.Б-н “...Өнөөдөр өглөө 11 цагийн орчим би гэртээ унтаж байтал хашааны хаалга хүчтэй цохиод байхаар нь би гайхаад хартал Э.Б зогсож байсан. Тэгээд би хашааны хаалгаа онгойлгож өгтөл Бах улаан машиндаа дүүрэн мах аччихсан, манай хашаанд байдаг илүү байшин руу нөгөө авчирсан махнуудаа хийнэ гээд түлхүүрээ өгчих гэсэн. Тэгэхээр нь би түлхүүрээ өгтөл, танайд өөр хэрэглэдэггүй цоож байна уу? гэж асуухаар нь байгаа гээд төмөр цоож өгсөн юм. Тэгээд ах ганцаараа байшин руу махаа зөөгөөд оруулаад байхаар нь би юун мах вэ гэж асуутал хөдөө ээж рүүгээ хүргэж өгөх гэж байгаа юм аа түр хадгалчихъя хэд хоногоос авна гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ ороод бууз жигнээд өгье гээд хоол хийгээд өгтөл хүнтэй утсаар ярингаа идэж байсан хоолоо аваад яараад хоолоо бариад гарчихсан. Тэгээд ойролцоогоор 1-2 цагийн дараа Б ах ахиад нэг танихгүй ахтай хамт орж ирээд нөгөө байшинд хийсэн махнуудаа үзчихээд гараад явсан. Гарахдаа үүдний чинь хажууд шуудайтай юм тавьчихсан шүү гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 165-166 дахь тал/

 

19. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн мөр судлалын шинжилгээ хийсэн “Шинжилгээнд ирүүлсэн адууны арьсны зөв талын гуя /зүүн гуя/-ны хэсэгт үндэсний хээ угалзны төрлийн Ланзан гэх тамгаар дарсан байж болох дардас байна. Шинжлэгдэж буй арьсан дээрх үндэсний хээ угалзны төрлийн Ланзан гэх тамгаар дарсан дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн тамганы дардастай хэлбэр, дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон дардасны өргөний хэмжээ, хэлбэр харилцан байрлал зэрэг хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 24-27 дахь тал/

 

20. Хэргийн газрын нөхөн үзлэгзэр хураасан 3 ширхэг малын толгой болон, битүү туурайтай амьтны хөлийн ясанд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 37-45 дахь тал/

 

21. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан малын мах, толгой, шийрт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт. /2 хавтаст хэргийн 61-81 дэх тал/

 

22. “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2021.02.24/ 02/02-15 дугаартай “Үнэлгээнд хамрагдсан үхрийн мах нийт 132.3 кг ба үнэ 1 415,6 мянган төгрөг, адууны мах нийт 867,2 кг үнэ 7 288,6 мянган төгрөг, үхрийн гэдэс 315.6 кг үнэ 1 578.0 мянган төгрөг, адууны гэдэс 75.8 кг 303,2 мянган төгрөг тус тус болж нийт махны үнэлгээ нь 10 585.4 мянган төгрөгөөр үнэлэгдсэн” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 123-128 дахь тал/

 

23. Яллагдагч Э.Б-н “Б хэлэхдээ миний хул азаргатай адуун дотроос хээр зүстэй даага хүнсэнд гаргаарай гэж малчиндаа хэлсэн юм. Тэр адууг гаргасан байх гэж хариулж байсан. Б-н гэрийн гадаа таарсан цагдаагийн машины дугуй хагарсан байсан тул тэр цагдаа шөнө Б-н гэрт хамт явсан малчин бололтой хүний хамт хоноод маргааш өглөө нь гар утсаар холбоо барихаар өндөр уул руу гарна гээд явсан юм. Тэр цагдааг утсаар ярих гээд уул руу явсан хойгуур нь Б надад хандан чи Дэнж багт байдаг О гэдэг айлд очоод миний үлдээсэн 1 бүтэн, 2 тал адууны махыг аваад нэг газар түр нуучих гэж хэлсэн. Тэгээд би адуунд явсан Б-н малчин Б-г хайх нэрээр морь унаж Б-н гэрээс гарч Эрдэнэт рүү явсан. Би Эрдэнэтэд очоод Б-н хэлсэн ёсоор Дэнж багт байдаг О гэдэг айлаас нь 1 бүтэн, 2 тал адууны махыг нь аваад хадам аавынхаа хашаанд байх шовгорт нуусан. Б надад хэлэхдээ нуусан махнаасаа 1 хааг нь авч идээрэй гэж хэлсэн. Тэгээд би 1 адууны хааг нь гэртээ аваачсан юм. Би Бийн хөдөө гэрт очихоор явахдаа замдаа тэр О гэдэг Дэнж багт байх айлд нь өөрийнхөө унаж явсан Ниссан Экстрал маркийн ** унс маркийн машинаа хашаанд нь үлдээгээд явсан юм. О гэдэг эрэгтэй хүн өөрөө надад тэр адууны махыг аваад хурдан холдуулаарай гэж надаас гуйсан юм...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 217-218 дахь тал/

 

24. “Далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийь 02/02-235 дугаартай “...Хүрэн алаг морь 1 300.0 мянган төгрөг, Халтар морь 1 300.0 мянган төгрөг, Халтар морь 5 000 0 төгрөг, Хонгор морь 4 800.0 мянган төгрөг болохыг тодорхойлсон болно. Нийт үнэлгээ 12.400.0 /Арван хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг бслж байна...” гэх дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 56-64 дэх тал/

25. Хохирогч Д.Ц-н “...Миний нөхөр Д.Ц гэж хүн байдаг бөгөөд миний нөхөр биеийн эрүүл мэндийн улмаас босч явж чадахгүй болохоор би өөрөө энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Манайх хоёр морь Б ахын адуунд тавиад 10 гаран жил болж байна. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Б над руу утсаар яриад 22-ний өдрийн орой Л-н усжуулалтын хашаанд оруулсан адуун дотроос танай халтар морь, К.Д-н хонгор үрээ, миний өөрийн хул алаг морь, халтар морь апга болсон байна гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч Б гэж хүнд хүсэлт гаргаж байгаад С.Б гэж хүний хэрэгт хураагдсан адууны шийрнүүдийг үзсэн. Тэгэхэд тэр адууны шийрнүүд дотор манай халтар морины шийр буюу хөл нь байхаар нь таньсан...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/

 

26. Хохирогч Ш.Б ын “...2020 оны 11 сарын 22-ний өдрийн 17-18 цагийн үед Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс ертөниийн зүгээр баруун урд зүгт Согоотын давааны ард Мухар булан гэх газарт байх Монгол улсын хөдөлмөрийн баатар Л гэж хүний ногооны талбайн усан сангийн хашаа руу Хонгор халзан азаргатай нийт 40 орчим тооны адуугаа оруулсан. Үүнээс хойш адуун дээрээ очихгүй байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 08 цагийн орчим адуугаа оруулсан хашаан дээр очсон чинь манай адуу тэр хашаандаа байсан. Харин адуун дотор явсан миний өөрийн хул алаг морь, 8 настай халтар морь. Манай адуунд тавьсан байсан К Д гэж хүний 6 настай хонгор үрээ, мөн манай адуунд тавьсан байсан Цгэж хүний 12 настай байна уу 13 настай халтар морь адуунаас алга болсон байсан. Эдгээр морьд хүн авч явахгүй бол тэр хашаанаас ч гарахгүй, ижил адуунаасаа ч салах ёсгүй юм...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/

 

27. Хохирогч К.Д-н “Өөрийн найз Б гэж хүнээр Хонгор үрээгээ уяулахаар болоод хонгор үрээгээ 2020 оны зун авчирч өгсөн. Б миний хонгор үрээг уяж байгаа болохоор өөрийнх нь адуунд байсан юм. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Б над руу утсаар яриад 22-ний өдрийн орой Л-н усжуулалтын хашаанд оруулсан адуун дотроос чиний хонгор үрээ, Ц-ий  халтар морь, миний өөрийн хул алаг морь, халтар морь алга болсон байна гэж хэлсэн Ингээд Ш.Б тай нийлж хайгаад адуугаа олоогүй...” гэх мэдүүлэг/4 дэх хавтаст хэргийн 92 дахь тал/

 

28. “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 02102-30 дугаартай хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Саарал азаргатай 32 тооны адуу нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 37 100 000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт. /4 дэх хавтаст хэргийн 214-219 дэх тал/

 

29. Яллагдагч С.Б н “ Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл алга. Яриад байгаа 11 сарын 23-ны өдөр Орхон аймагт Бүрэнбүстэд О гэж хүний жүчээн дээр байсан. Мөн төв рүү орж ирээд гарсан. 23-24-нд шилжих шөнө жүчээн дээр байдаг байшин дээр ганцаараа хоносон Э.Б миний ачааны машиныг унаад явсан байсан бөгөөд тэр өдөр буюу 24-ний өдөр миний машиныг авч ирж өгсөн. Б бид хоёр хамт 24-ний өдөр Жаргалант суум руу явж урд нь худалдаж авсан байсан Б гэж айлд очиж гурван үхэр авсан. Тэр үхрүүдийг аваад хөдөө байх гэртээ очсон. Намайг үхэр очиж авахад Б-н эхнэр хүүхэд гэртээ байсан” гэх мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 114-115 дахь тал/

 

30. Хохирогч Ш.Б таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтаст хэргийн 131-134 дэх тал/,

 

31. Яллагдагч Э.Б-н “С.Б Жаргалант сумаас хүнээс юм авах гэж байгаа юм гээд намайг машин бариад яваад өг гэхээр нь би С.Бийн Бонго маркийн машиныг жолоодо Ж.Б бид гурав явсан хулгай хийх гэж байна гэж мэдээгүй. Намайг голын гарман дээр үлдээгээд Б, Б хоёр ачиж ирсэн морин дээрээ сундалдаад хүнээс юм авна гээд явсан. Тэгээд эргэж ирээд ачиж ирсэн морио авч ирсэн нэг морио ачуулаад намайг гэртээ хариад байж бай гэсэн. Нөгөө хоёр дөрвөн морь авч ирээд гурвыг нь аваад үлдсэн” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 235 дахь тал/

 

32. Хохирогч К.Д гаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтаст хэргийн 136-137 дахь тал/

33. Хохирогч Д.Ц-р таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлзлт /4 дэх хавтаст хэргийн 138-140 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдаж, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Бөөн бургас гэх газраас Ж.Б, Ч.М нартай бүлэглэн иргэн Х.Э-н хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 37 100 000 төгрөгийн хохирол, 2020 оны 11 дүгээр сарын 23-24 нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргаланг сумын Улаантолгой багийн Мухар булан гэх газраас Ж.Б, Э.Б нартай бүлэглэн машин механизм ашиглаж, иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу нийт 4 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 12 400 000 төгрөгийн хохирол, нийт 48 500 000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сум Улаантолгой баг Бөөн бургас гэх газраас С.Б, Ж.Б, Ч.М нарын хулгайлсан 32 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан, 2020 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Мухар булан гэх газраас С.Б, Ж.Б нартай бүлэглэн гэмт үйлдлээ хөнгөвчлөх, херөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу нийт 4 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 12 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Э-д 37 000 000 төгрөгийн хохирол, хохирогч Ш.Б-т 2 600 000 төгрөгийн хохирол, хохирогч К.Д 4 800 000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Ц-д 5 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Хохирогч Х.Э-д учирсан хохирлоос шүүгдэгч С.Б 70 хувь буюу 25 970 000 төгрөг, Ж.Б, Ч.М нараас тус бүр 15 хувийг нь гаргуулах, бусад хохирогч нарт учирсан хохирлоос мөн 70 хувь буюу 8 680 000 төгрөгийг С.Б-с, Ж.Б-с 15 хувь, Э.Б-с 15 хувийг тус тус гаргуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 150 000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилснийг дөрвөн шүүгдэгч тус бүрт тэнцүү хувааж гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч С.Б-г гэмт хэргийг зохион байгуулж, бусадтай бүлэглэж, машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, шүүгдэгч Э.Б-г гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нь нуун далдалсан буюу Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусадтай бүлэглэж машин механизм ашиглаж олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 ддугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийнн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2, 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 24-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх. Цагдан хоригдсон 249 хоног буюу 8 сар 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 4 жил 9 сар 21 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 278 хоног буюу 9 сар 8 хоногийг эдлэх ялд нт оруулан тооцох, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 3 жил 2 сар 22 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хохирол төлүүлэхээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бонго-3 загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 9 848 000 төгрөгийг шүүгдэгч нарын хөрөнгөөс гаргуулах эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хэргийн газрын үзлэгээр хураан авсан нийт 867,2 кг үхрийн мах 132,3 кг, нийт малын гэдэсний жин 391,4 кг, үхрийн гэдэс 315,6 кг, адууны гэдэс 75,8 кг зэргийг хохирол төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх. Бусад хохирол хураагдсан эд зүйлийг усгах. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 150 000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан төлүүлэх саналтай байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шалгавал зохих бүхий л ажиллагаа хийгдэж эдгээр хүмүүсийн үйлдэл холбогдолыг бүрэн дүүрэн тогтоосон. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт С.Б өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ талаар огт мэдүүлээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагүй. Шүүгдэгч нар нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Тиймээс шүүгдэгч нарт тохирсон ял шийтгэлийг оногдуулж, хохирогч Х.Э-д учирсан хохирлыг 100 хувь С.Бөөс гаргуулах саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б дүгнэлтдээ “32 тооны адуу хулгайлсан үйлдэлд Э.Б-н үйлдэл оролцоо байхгүй болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт буруутгаж байгаа ба хулгайн эд зүйл болохыг мэдэж байсан гэдэг нь нотлогдоогүй тул энэ зүйл ангиар Э.Б-г буруутгах боломжгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар буруутаж байгаа. Э.Б-г машин бариад өг гэхээр нь машин барьсан. Түүнээс мал хулгайлж махыг нь зөөх гэж байгааг нь мэдээгүй. Шүүх Э.Бгийн үйлдлийг зөвөөр дүгнэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э дүгнэлтдээ “Өнөөдрийн шүүх хуралдаан дээр С.Б 32 тооны адууг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Харин 3 тооны адууны тухайд тодорхойгүй мэдүүлж байгаа хэдий ч уг үйлдлийн хариуцлагыг өөрөө хүлээнэ гэдгээ илэрхийлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэрэг нотлогдож, тогтоогдсон гэж үзэж байна. С.Б-г цагдан хоригдож байх хугацаанд Б өмгөөлөгч бид хоёр очиж уулзахад би энэ хэргийг хийчихсэн гэж хэргээ хүлээсэн ба буруу зүйл хийсэн гэдгээ хэлэхээс гэр бүлийнхнээсээ ичсэн гэж хэлсэн. Хэргээ хүлээмээр байна, гэхдээ гэр бүлийн хүмүүсийг маань шүүх хуралдаанд оролцуулахгүй байж өгнө үү, тэд намайг буруу зүйл хийсэн гэж бодохгүй байгаа, сонсохыг хүсээгүй зүйлийг хэлмээргүй байна гэж хэлсэн. Б мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээхгүй байсан ганц шалтгаан нь энэ юм. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хийсэн хэргээ хүлээсэн байдал, анх удаа эрүүгийн хэрэгт холбогдсон нөхцөл байдлуудыг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Г дүгнэлтдээ “Энэ хэрэгт прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийн талаар улсын яллагчтай маргаж мэтгэлцэхгүй. 03 дугаар сарын 09-ний өдрөөс үйлчлүүлэгч Бтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаад, хэргийн материалтай танилцаж байх явцад Э өмгөөлөгчийн тайлбарлаж буй нөхцөл байдал тогтоогдсон. Ар гэрээсээ айж ичсэн, санаа зовсон байдлаасаа шалтгаалан хэргээ хүлээгээгүй гэж ярьж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд 32 тооны адуунаас гадна 4 тооны адууг хулгайлсан гэдгээ хүлээхгүй байгаа нь өөрийн сайн найз болох Б-г энэ хэрэгт хамааралгүй гэсэн санаа зорилго агуулсан болов уу гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд хэргийн зүйлчлэл 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө, 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө болсон үйл баримтууд, хохирогч нарыг хохироосон байдалд гэм буруугийн хувьд маргаагүй гэдгийг дурьдмаар байна. Хохирол төлбөрийн тухайд С.Б-с 100 хувь гаргуулах шаардалагатай гэж тайлбарлаж байна. Энэ нь боломжгүй, учир нь энэхүү хэрэгт 4 хүний оролцоо байгаа тул хохирол төлбөрийг гаргуулах тал дээр улсын яллагчтай санал нэг байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хужир булан гэх газар дахь Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын ** тоот Э.Б-н гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 3. Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын ** тоот хашаан дахь байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгээр хураан авсан адууны арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч X Э-р таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрзл зургийн үзуүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, малын маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч Э.Б-н мэдуүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Х.Э-н “...Адуу хайж байхад Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт нутаглаж байгаа иргэдтэй уулзаж адуугаа асуухаар Б гэж залуу гэртээ гурван залуугийн хамт Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хужирбулан гэдэг газарт амьдарч байгаа. Сүүлийн үед байнга Орхон аймаг руу ачааны машинтай шөнөөр яваад байгаа гэдэг яриа сонссон. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орой хэсгийн төлөөлөгч дэд хурандаа Г.Б-д адуугаа алдсан. Мөн Б гэж хүнийг сэжиглэж байгаа талаараа хэлсэн юм. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 14 нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Бөөн бургаст гэх газраас 32 тооны адуу алдсан. Би анх Б гэж хүнийг сэжиглээд хэсгийн төлөөлөгч Г.Б-ий хамт Б гэж хүний гэрийг хайж яваад 2020 оны 11 сарын 28-ний өдрийн 17 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын Хужирбулан гэх газарт байх С.Б-н гэрт нь очсон. Анх гэрийнх нь гадна очих үед хоёр залуу нэг адуу гаргаад махыг нь модноос өлгөөд арьсыг нь хажууд нь тавьсан байсан. Төлөөлөгч бид хоёрыг машинаас буугаад очих үед нөгөө хоёр залуу адууны арьсыг гэрийн зүүн талд асаж байсан гал руу хийх гэхээр нь болиулаад тэгээд арьс толгойг нь үзсэн чинь миний хулгайд алдсан 32 тооны адуун дотор явсан охин бор хээр дааганы арьс мөн байсныг тамга зүсээр нь таньсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н мэдүүлэг, гэрч Б.Б-н гар утсанд үзлэг хийсн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Г.Ө-н Хаан банкан дахь ** дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, гэрч Б.Б-н мэдүүлэг, гэрч Э.Г-н мэдүүлэг, М Чн мэдүүлэг, гэрч Г.Ө-н мэдүүлэг, гэрч А.Б-ы мэдүүлэг, гэрч Б.Б-н мэдүүлэг, Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн мөр судлалын шинжилгээ хийсэн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэгзэр хураасан 3 ширхэг малын толгой болон, битүү туурайтай амьтны хөлийн ясанд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгээр хураан авсан малын мах, толгой, шийрт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2021.02.24/ 02/02-15 дугаартай хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, яллагдагч Э.Б-н мэдүүлэг, “Далайван аудит ХХК-ны шинжээчийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийь 02/02-235 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Ц-н “2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Б над руу утсаар яриад 22-ний өдрийн орой Л-н усжуулалтын хашаанд оруулсан адуун дотроос танай халтар морь, К.Д-н хонгор үрээ, миний өөрийн хул алаг морь, халтар морь апга болсон байна гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч Бгэж хүнд хүсэлт гаргаж байгаад С.Б гэж хүний хэрэгт хураагдсан адууны шийрнүүдийг үзсэн. Тэгэхэд тэр адууны шийрнүүд дотор манай халтар морины шийр буюу хөл нь байхаар нь таньсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ш.Бын “2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 08 цагийн орчим адуугаа оруулсан хашаан дээр очсон чинь манай адуу тэр хашаандаа байсан. Харин адуун дотор явсан миний өөрийн хул алаг морь, 8 настай халтар морь. Манай адуунд тавьсан байсан К Д гэж хүний 6 настай хонгор үрээ, мөн манай адуунд тавьсан байсан Ц-н гэж хүний 12 настай байна уу 13 настай халтар морь адуунаас алга болсон байсан. Эдгээр морьд хүн авч явахгүй бол тэр хашаанаас ч гарахгүй, ижил адуунаасаа ч салах ёсгүй юм...” гэх мэдүүлэг, хохирогч К.Дгийн “Өөрийн найз Б гэж хүнээр Хонгор үрээгээ уяулахаар болоод хонгор үрээгээ 2020 оны зун авчирч өгсөн. Б миний хонгор үрээг уяж байгаа болохоор өөрийнх нь адуунд байсан юм. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө Б над руу утсаар яриад 22-ний өдрийн орой Лн усжуулалтын хашаанд оруулсан адуун дотроос чиний хонгор үрээ, Ц-ний халтар морь, миний өөрийн хул алаг морь, халтар морь алга болсон байна гэж хэлсэн Ингээд Ш.Бтай нийлж хайгаад адуугаа олоогүй...” гэх мэдүүлэг, “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 02102-30 дугаартай хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, яллагдагч С.Бын мэдүүлэг, хохирогч К.Дгаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Цгаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдож байна.

- Шүүгдэгч С.Бнь 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Бөөн бургас гэх газраас Ж.Б, Ч.М нартай бүлэглэн машин механизм ашиглаж, иргэн Х.Эын хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адууг хулгайлж 37 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч С.Б, Э.Б нар нь 2020 оны 11 дүгээр сарын 23-наас 24 нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргаланг сумын Улаантолгой багийн Мухар булан гэх газраас Ж.Бтой бүлэглэн, машин механизм ашиглан, иргэн Ш.Бын 2 тооны адуу, иргэн К.Дгийн 1 тооны адуу, иргэн Д.Цгийн 1 тооны адуу нийт 4 тооны адууг хулгайлж 12 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.Бнь 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө С.Б, Ж.Б, Ч.Мнарын хулгайлсан 32 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан үйл баримтууд тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан зохион байгуулж, бусадтай бүлэглэн гүйцэтгэж, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж буцах зорилгоор машин механизм ашиглаж, 2 удаагийн үргэлжилсэн санаатай үйлдлээр нэр бүхий 5 иргэний 36 тооны адууг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийн шинжийг,

 

            Шүүгдэгч Э.Бнь бусадтай бүлэглэн, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж буцах зорилгоор машин механизм ашиглаж, 1 удаагийн санаатай үйлдлээр нэр бүхий 3 иргэний 4 тооны адууг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийн шинжийг,

 

            Шүүгдэгч Э.Бнь С.Б, Ж.Б, Ч.Мнарын хулгайлсан 32 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж санаатай бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж, хуул бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч С.Бийн холбогдсон гэмт хэргийн үйл баримт, хуулийн зүйлчлэлийн талаар зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бмэдүүлэхдээ “Би үхэр ачиж явсан. Харин адуу хулгайлсан зүйл байхгүй. Хулгайлсан малыг нядалсан, нуусан зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, түүний өмгөөлөгч З.Б “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй” гэж мэтгэлцэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагч нарын мэдүүлэг, мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл болон бусад баримтуудаар Э.Бнь гэмт хэргийн талаар мэдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй, үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн оролцсон, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж эд зүйлийг санаатай нуун далдалсан болох нь хангалттай нотлогдож байна.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б, Э.Бнарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Б, Э.Бнарт хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй гэсэн санал гаргасан боловч шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр гэмт хэргийг санаачлан, удирдан зохион байгуулж, бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. 

 

            Мөн Эрүүийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, ковид 19 өвчний хөл хорионы үед онц байдал, гамшиг, аюулт үзэгдэл, нийгмийн эмх замбараагүй байдлыг далимдуулж гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүндрүүлэх нөхцөл байдлууд байна гэсэн санал дүгнэлт гаргсан боловч дээрхи ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Б, Э.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил түүнээс бага бол хамаарахаар заасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Б 242 хоног, Э.Б271 хоног тус тус цагдан хоригдсон байх тул тэдний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас алдагдсан малыг шинжилгээний байгууллагаар үнэлүүлэхэд хохирогч Х.Эод 37 100 000 төгрөгийн, хохирогч Ш.Бт 2 600 000 төгрөгийн, хохирогч К.Дд 4 800 000 төгрөгийн, хохирогч Д.Цд 5 000 000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Иргэний нэхэмжлэгч Г.Дамчаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу Цагдаагийн байгууллагаас шинжээчид төлсөн хөлс болох 150 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Э “шүүгдэгч М.Б нь гэмт хэргийг санаачлан, удирдан зохион байгуулсан, хулгайлсан адууг зарж борлуулсан мөнгийг өөрөө авсан, бусад холбогдогч нарт өгөөгүй тул хохирлыг 100 хувь С.Бөөс гаргуулах нь зүйтэй” гэсэн санал гаргав.

Улсын яллагч саналдаа “шүүгдэгч нарын үйлдэл оролцоог харгалзан нийт хохирлын 70 хувийг шүүгдэгч С.Бөөс гаргуулах, үлдсэн 30 хувийг бусад шүүгдэгч нараар тэнцүү хуваан төлүүлэх нь зүйтэй” гэсэн байна.

Шүүх хэргийн үйл баримт, хохирлын хэмжээ, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч С.Бөөс нийт хохирлын 70 хувийг гаргуулан хохирогч нарт олгуулах, шүүгдэгч Э.Бгээс 10 хувийг гаргуулах хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэв. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 150 000 төгрөгийг шүүгдэгч нараар тэнцүү хуваан төлүүлэх нь зүйтэй.

Дээрхи байдлаар тооцож үзвэл хохирогч Х.Эод учирсан хохирол болох 37 100 000 төгрөгийн 70 хувь 25 970 000 төгрөг, хохирогч Ш.Бт учирсан хохирол болох 2 600 000 төгрөгийн 70 хувь 1 820 000 төгрөг, хохирогч К.Дд учирсан хохирол болох 4 800 000 төгрөгийн 70 хувь 3 360 000 төгрөг, хохирогч Д.Цд учирсан хохирол болох 5 000 000 төгрөгийн 70 хувь 3 500 000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 37 500 төгрөг, нийт 34 687 500 төгрөгийг шүүгдэгч С.Бөөс гаргуулан хохирогч нарт олгуулах, хохирогч Ш.Бт учирсан хохирол болох 2 600 000 төгрөгийн 10 хувь 260 000 төгрөг, хохирогч К.Дд учирсан хохирол болох 4 800 000 төгрөгийн 10 хувь 480 000 төгрөг, хохирогч Д.Цд учирсан хохирол болох 5 000 000 төгрөгийн 10 хувь 500 000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 37 500 төгрөг, нийт 1 277 500 төгрөгийг шүүгдэгч Э.Бгээс гаргуулан хохирогч нарт олгуулах нь зүйтэй.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч С.Б, Э.Бнар өөрт оногдох хохирлоо нөхөн төлсөн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ** ОРА улсын дугаартай KIA Bongo-3 маркын авто машин, ** УНС улсын дугаартай Nissan X-Trail маркын авто машиныг хураан авсан гэх боловч яллах дүгнэлтийн хавсралтаар хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Мөн автомашины эзэмшигч өмчлөгчийн байдал бүрэн тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж тодорхойлж улсын орлого болгож, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байна. Иймд дээрхи 2 тээврийн хэрэгслийн үнийг шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнгээр тооцон шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

            3. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 3 ширхэг дүрс бичлэгийн CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн адууны мах 867.2 кг, үхрийн мах 132.3 кг, малын гэдэс 391.4 кг, малын арьс, шир, шийр, яс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан адуу, үхрийн мах болон малын дотор гэдэс зэргийг зарж борлуулан хохиролд тооцох эсэх талаар оролцогчид санал дүгнэлт гаргасан боловч дээрхи мах, малын гэдэс нь удаан хугацаанд хадгалагдсан бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангах эсэх талаар холбогдох баримтууд авагдаагүй байх тул устгах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн С-н Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зохион байгуулж, олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С овгийн Э-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Э.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас цагдан хоригдсон 242 хоногийг хасч, 4 жил 9 сар 28 хоногийн хорих ялыг 4 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч Э.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялаас цагдан хоригдсон 271 хоногийг хасч, 1 жил 8 сар 29 хоногийн хорих ялыг 1 жил 8 сар 29 хоногийн хугацаагаар Булган аймаг Хангал сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр 1 жил 8 сар 29 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сар 29 хоногийн хугацаагаар Булган аймаг Хангал сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

6. Шүүгдэгч С.Б, Э.Бнарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд оногдуулсан 4 жил 9 сар 28 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Э.Бд оногдуулсан ялыг 2 жил 8 сар 29 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөөс 6 835 500 төгрөг, шүүгдэгч Э.Бгээс 6 835 500 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 3 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, адууны мах 867.2 кг, үхрийн мах 132.3 кг, малын гэдэс 391.4 кг, 1 шуудай малын арьс, шир, шийр, яс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

10. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС