Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч ******* овогт ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай, ***/2022/00***/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ******************** оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: ************/

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ********* багийн нутаг дэвсгэр ************* гэх газрын Нарийн хамар гэх газар нутгийн ойгоос 2 метр 20 см урттай 6 ширхэг хэрэглээний зориулалттай нойтон босоо “Шинэс” төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклоор тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруутай. Хохирлоо төлсөн. Хөнгөн ял оноож өгнө үү... гэв.

иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаартай албан бичиг /хх-ийн 45 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-25 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 26-33 дугаар хуудас/ зэрэг болно.

                                           Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ***** багийн нутаг дэвсгэр ***** гэх газар нутгийн ойгоос 2 метр 20 см урттай 6 ширхэг хэрэглээний зориулалттай нойтон босоо “Шинэс” төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклоор тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

иргэний нэхэмжлэгч ******* ...******* нь манай нутгийн иргэн байгаа юм. Хамаатан садангийн холбоо байхгүй. ******* надаас 2021 онд, 2022 онд Бат-Өлзий сумын Баруун сөдөтий гэх газраас түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан. ..Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжпэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

гэрч ******* ...Нөхөр ******* бид хоёр Бат-Өлзий сум ***** баг “Баруун Сөдөтий" гэх газрын “Нарийн хамар” гэх газраас газрын унанги моднуудаас цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж түлшний мод бэлтгэсэн. Би модны талаар сайн мэдэхгүй. Бид хоёр “Нарийн хамар” гэх газраас мод хийгээд биеэрээ цагаалсан, хэдэн ширхэг мод байсныг санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч ******* ...Би *******ийн модыг тээвэрлэж өгөөгүй. Надтай 2021 оны намар уулзаад түлээ татаад өг гэж хэлж байсан. Тухайн үед Орхон голоор гарч чадахгүй явж өгч чадахгүй гэж хэлсэн. *******ийн эхнэр нь миний данс руу мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Миний данс руу мөнгө орж ирээгүй. *******ийг яагаад надаар модоо татуулсан гэж хэлснийг мэдэхгүй байна. Би *******эд түлшний мод тээвэрлэж татаж өгч байгаагүй ээ... гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

гэрч ******* ...Би он сарыг нь сайн санахгүй байна. 2021 оны өвөл байсан над руу ******* утсаар залгаад хэдэн мод зүсүүлмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би модоо аваад ир гэсэн чинь мотоцикл дээр 1-2 ширхэгээр нь зөөж авч ирээд байсан. Би тэгэхээр нь гадаа шуургатай хүйтэн байна нэг мөсөн модоо аваад ирэхээр чинь гарая гээд тэгсэн модоо бүгдийг нь аваад ирлээ гэж хэлсэн. Би яваад очсон чинь 5 ширхэг хар мод байсан бичиг баримт нь хаана байна гэсэн байхгүй байсан тэгэхээр нь би энэ модыг чинь зүсэхгүй бичиг баримтгүй мод буцаагаад аваад яв гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Тухайн үед ******* моднуудыг ганцаараа мотоциклынхоо ард 1-2 ширхэгээр нь ачиж ирээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь “Шинэс” төрлийн нойтон, босоо мод байна. ..Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. ..Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нийт 504,982 төгрөг...” гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг N46°52l45,3II, Е101°55I21,0II солбилцол бүхий Баруун сөдөт гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно...” гэх **** дугаартай албан бичиг /хх-ийн 45 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-25 дугаар хуудас/,

модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 26-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсч үйлдэж хохирол, хор уршигт хүргэсэн нь шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч ***** зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд ...Ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн нь миний буруу. Би хохирлоо төлсөн... гэв.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан.

Шүүгдэгч *******ийн ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн мод нь 2м 20см урттай байх бөгөөд Ойн тухай хууль, Монгол улсын стандартад зааснаар түлшний модны урт нь 1м, шинж чанараараа модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй, бөөрөнхий буюу цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг түлшний мод гэж хэлнэ.

Иймд шүүгдэгчийн ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэж тээвэрлэсэн мод нь түлшний мод биш, хэрэглээний зориулалтын мод болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***** зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

            Ойн санд учруулсан хохирол болох 6 ширхэг нойтон шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 504,982 төгрөг /хх-ийн 36-37 дугаар хуудас/ байх ба улсын байцаагчийн актаар ойн санд учруулсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрт 1,514,946 төгрөгийн ногдуулсан байна /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 1,514,946 төгрөгийг 100900013040 дансанд тушаасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                      Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирлын хир хэмжээ зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаанд хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарь 300,000 төгрөгөөр /хх-ийн 98-101 дүгээр хуудас/ үнэлжээ.

Гэмт хэрэг үйлдэж олсон, ойн санд учруулсан хохирол болох 6 ширхэг нойтон шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл саатуулах байрны жижүүр хариуцуулж битүүмжилсэн байна /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,  2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 6 ширхэг хэрэглээний зориулалттай нойтон шинэс модыг хурааж, 300,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, Даюун маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч ******* байх тул тээврийн хэрэгслийн хурааж тус тус худалдан борлуулж үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бариултай, цагаан өнгийн их биетэй, цэнхэр өнгийн татуургатай цахилгаан хөрөө 1 ширхэгийг устгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 3 /гурван/ сарын хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 6 ширхэг хэрэглээний зориулалттай нойтон шинэс модыг хурааж худалдан борлуулж орлогыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 300,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, Даюун маркийн тээврийн хэрэгслийг хурааж, тус тус худалдан борлуулж үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бариултай, цагаан өнгийн их биетэй, цэнхэр өнгийн татуургатай цахилгаан хөрөө нэг ширхэгийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

           

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА