| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2022/0078/э |
| Дугаар | 2022/ШЦТ/80 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/80
2022 07 0******* 2022/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 220*******000000083 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******93 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, 3 хүүхдийн хамт агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уул хэсгийн ...... тоотод оршин суух,
урьд агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* ******* /РД: /
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн агануур дүүргийн ******* дүгээр хороо Тогос-Уул хэсгийн ******* дүгээр гудамжны 09 тоотод “хүүхдэд гар хүрлээ” гэх шалтгаанаар .О-тай маргалдаж улмаар түүний баруун гарын бугалга хэсэгт 1 удаа, цээжний зүүн хэсэгт нь 1 удаа хутгалж биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...и 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уул хэсгийн ******* дүгээр гудамжны 09 тоотод О.*******-н хашаанд найз О, Л, Г бид хэд ууж байхад О ирсэн. Тухайн үед О бага зэргийн согтолттой байсан, манай хүү *******-н шанаа хэсгээс нь 2 гараараа бариад дээш өргөхөөр нь би уурласан. Тэгээд би 2 хүүхдээ аваад гэртээ харьсан ба байж байгаад гэрээсээ хутга аваад *******-н гэрт очиж О-тай маргалдсан. Миний цээж рүү О гараараа 2 удаа цохихоор нь би хутгалсан. Тэгээд бид хэд *******-хаас гараад Л очоод байж байхад цагдаа нар ирсэн.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн *******5-р хуудас/,
.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
О.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 272 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн *******9-61, 68-72, 97-99-р хуудас/,
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 92-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн агануур дүүргийн ******* дүгээр хороо Тогос Уул хэсгийн ******* дүгээр гудамжны 09 тоотод “хүүхдэд гар хүрлээ” гэх шалтгаанаар .О-тай маргалдаж, улмаар түүний баруун гарын бугалга хэсэгт 1 удаа, цээжний зүүн хэсэгт нь 1 удаа хутгалж биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- .О-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “и агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уул хэсгийн ******* дүгээр гудамжны 09 тоотод О.*******-нд амьдарч байгаа юм. 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед дүү *******-нд очиход *******, Л, О, нар 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байсан. *******-н хүү байхаар нь би хацарнаас нь гараараа чимхсэн чинь ******* “манай хүүхдэд гар хүрлээ” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би “яв” гэхэд ******* хүүхдээ дагуулаад хашаанаас гараад явсан. ******* жоохон байж байгаад ганцаараа буцаж ирсэн ба миний хажууд зогсож байгаад намайг хутгалсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
- О.Л мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уул хэсгийн ******* дүгээр гудамжны 09 тоотод О.*******-н хашаанд гэрийнх нь хойно *******, О, бид нар архи уугаад сууж байхад *******-н, Онар ирсэн. Тэгтэл О ах *******-н хүүхдийг толгойноос хоёр гараараа барьж байгаад дээш өргөсөн. ******* уурлаад хүүхдээ дагуулаад гэр лүүгээ явчихсан. О, О хоёр хоорондоо маргалдаж байсан ба нэг харахад ******* хар өнгийн хуйтай том хүрэн өнгийн бариултай хутга барьчихсан зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
- Д.О-йн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “агануур дүүргийн ******* дүгээр хороо, Тогос-Уул хэсгийн ******* дүгээр гудамжны 09 тоотод архи ууж байхад *******, О нар ирсэн. Тэгтэл О ах *******-н хүүхдийг толгойноос нь хоёр гараараа барьж байгаад дээш өргөсөн. ******* уурлаад хүүхдээ дагуулаад гэр лүүгээ явчихсан. О бид нарыг хашаанаасаа хөөгөөд О бид хоёр хоорондоо маргалдаад зогсож байхад *******ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд О ахтай маргалдаад байсан. Нэг харахад О ахын гарнаас цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын агануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 272 дугаартай дүгнэлтэд: “ 1. .О-ийн биед баруун бугалга, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 32-33-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн *******9-61, 68-72, 97-99-р хуудас/,
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 92-р хуудас/
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч .О нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-г хохирогч .О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 13-р хуудас/ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 1*******,5 сантиметр, бариул хэсэг нь 10,5 сантиметр, нийт 25 сантиметр урттай 1 ширхэг хутгыг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.******* дүгээр зүйлийн 22.*******.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-******* дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Д*******РГ*******Л*******ГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН