Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 146/ШЦТ/65

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж, Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгч Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Т.Батсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч: Т.Оюунчимэг,

Иргэдийн төлөөлөгч: Б.Алгирмаа,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн  Цэрэнхүүгийн Баттогтоход холбогдох эрүүгийн 2227000000047  дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******т оршин суух, гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай  Боржигон овгийн Цэрэнхүүгийн Баттогтох /РД:*******/,

        Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн үед *******ийн нутаг “Холчийн хонхор’’ гэх газарт гэрийнхээ гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон, улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед *******ын ах оос хэрэг учралын талаар дуулаад Улаанбаатар хотоос аав Бямбасүрэн, ах , нарын хамт гараад өглөө 6 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүрд суманд ирсэн. Бид нарыг ирэхэд шүүхийн шинжилгээний баг орчихсон байсан. Бид нар дүүгээ ямар байдалтай байгааг харахаар ортол үнэхээр аймшгийн байдалтай байсан. Үнэхээр их зодсон байсан. Манай талынхан *******од ганц ч удаа ширүүн үг хэлж үзээгүй. Аль болох болж бүтэх талаас нь тусалж дэмжиж явдаг байсан. Энэ хэргийн тухайд маш их харамсалтай байна. Манай талийгаач дүүгийн охин******* манай гэрт миний асрамжид байгаа.******* нь нэг сарын хугацаанд цэцэрлэгт явж цэцэрлэгийн ахлах ангийг төгссөн. Ирэх намар 1 дүгээр ангид орно. Цаашид охин*******ийг би өөрийнхөө асрамжид авахаар *******ын төрсөн ах болох той ярилцсан байгаа гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний дүүгийн зүрхэнд мэс хүрсний улмаас нас барсан гэдгийг ойлголоо. ******* нь өмнө нь миний дүүгийн биед мэс хүргэж байсныг сүүлд мэдсэн. Байнга л талийгаачийг зодож нүдэж байсан талаар сая мэдлээ. Надаас үйл явдлыг нууж явсан байна. Багын найз Дулам гэдэг хүнд бүх зүйлийг ярьж хэлсэн байсан. Хүний амь нас хэзээ ч олдохгүй, буяны ажил болон 21 хоногт буян үйлдсэн баримтаар 3,499,807 төгрөгийг нэхэмжилж байна. цаашид үлдсэн 6 настай охины асран хамгаалагчаар байх хүсэлтэй байна. Манай дүү 2016 онд *******ыг дагаж хөдөө гарч мал маллаж амьдрах болсон, тодорхой хэмжээгээр мал нь өссөн байх гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

        Насанд хүрээгүй гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...аав архи уусан үедээ янхан минь зайл гэж хэлээд зоддог, машин дотор явж байхдаа ээжийн чигчий хурууг хазсан. Тэр үед аав согтуу, ээж эрүүл байсан, ээж бид хоёрыг гэрт оруулахгүй байсан, гэр дотор аав хутга барьсан байсан. Ээж гэрээс хувцсаа авна гэж хэлсэн чинь маргааш ирж ав гэж хэлээд байсан. Гэрээс аав, ээж хоёр цуг гарсан, би гэрт ээжийнхээ хувцсыг авах гэж байсан, тэгээд гарч ирсэн чинь ээж үхчихсэн байсан. Ээжийн толгой дээр аав гишгээд байсан, дандаа аав л ээжийг зоддог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

             Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би тухайн өдөр буюу 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 13 цагийн орчим Рэнцэндорж гэх хүн төрсөн эгчтэйгээ золгомоор байна гээд над дээр ирсэн юм. Тэгэхээр нь би явж өгөхөөр тохирсон байсан юм. Тэгээд гэртээ байж байхад 89232181 дугаарын утаснаас гэх залуу залгаж ярихдаа “Би *******ын гэрт *******, талийгаач ******* нартай хамт байна гэж байсан”. Тэгэхээр нь би Бүрд сумын 3 дугаар баг руу Рэнцэндоржийг аваад явах гэж байна гэхэд ******* нь “Ганболдын утаснаас та байж байгаарай манайд хүн ирчихсэн байна. Юм захина шүү гэж хэлсэн”. Ганболд нь надад утсаар хэлэхдээ “1 ширхэг 0.75 граммын ЭКС нэртэй архи, 0,5 граммын ЭКС нэртэй архи 1 ширхэг, 10 литр А-80 бензин зэргийг захиж надад бэлэн мөнгө байхгүй. Хонь аваарай гэж байсан Удалгүй талийгаач ******* нь 88995466 дугаарын утаснаас залгаж ярихдаа “Хархорин сумын Төвөөс аавын төрсөн дүү ирсэн. Гэр барьснаас хойш ирээгүй юм. Хажуугаар нь бас ******* нь бас яриад та санаа зоволтгүй аваад ир гээд. 2 шил 0.75 граммын ЭКС нэртэй архи, нөгөө 0.5 граммын ЭКС нэртэй архи, 2 кг элсэн чихэр, 5000 төгрөгийн Юнителийн карт, 2.500 грамм савлагаатай “Нийслэл” нэртэй пиво 2 ширхгийг захисан.”. Тухайн үедээ тухайн захисан барааны оронд нь мөнгө байхгүй. 1 тооны шүдлэн өгнө гэж тохиролцсон юм. Тэгээд би захисан эд зүйлсийг аваад Рэнцэндорж түүний эхнэр Тунгалагийг суулгаад Булган аймгийн Рашаант сумын төвөөс 17 цагийн орчим гарсан. Тэгээд замдаа хамгийн түрүүнд зам дагуу байх *******ынд очиж захисан эд зүйлсийг өгөх гээд гэрт нь ороход ******* түүний эхнэр талийгаач ******* нар нь хоёулаа халамцуу дуу орчихсон байсан. Тэгээд миний авч ирж өгсөн 2 шил архины 0.5 граммын архийг задалж өгсөн. Тэр үед би машин барьж явсан учир уугаагүй надтай хамт явсан Рэнцэндорж, ******* нар архины тэн хагаст оруулсан юм. Тэгээд би цаашаа явлаа гэхэд ******* талийгаач ******* нар нь Ганболдын ээжийнх нь март-8-ны бэлгийг өгөөгүй юм. Очиж өгөхгүй бол болохгүй гээд тантай хамт явчихъя гэхээр нь би үгүй гэж хэлж чадаагүй юм. Тэгээд ******* талийгаач ******* нарыг өөрийнхөө тээврийн хэрэгсэлд суулгаад Ганболдынд очсон юм. Тэнд би Ганболдын захисан зүйлсийг өгсөн. Тэр үед Ганболд нь надаар авч ирүүлсэн 0.5 граммын ЭКС, 2.500 граммын пиво зэргийг задалж тухайн архи пивыг Рэнцэндорж, Ганболд, Баттогтох, талийгаач Сүнжидмаа нар хувааж уусан. Ууж дуусгаад тэнгэр эвгүй байна ах нь эрхтэн явахгүй бол болохгүй гэж хэлээд Ганболдоос захисан барааны оронд нь 1 тооны хонь авч машинд ачсан юм. Тэндээс гарах гэтэл юунаас болж маргасныг мэдэхгүй *******, талийгаач Сүнжидмаа нар нь гэнэт маргалдаж, гэр тойроод хоорондоо зодолдоод байсан. Би арай гэж тэр хоёрыг машины ар хэсэгт суулгаад аваад явсан ба явж байх замдаа миний машин дотор талийгаач Сүнжидмаа нь Баттогтохын нүүр рүү самардаад байсан. Самардаж байх үед нь Баттогтох нь талийгаачийн гарын хурууг хазчихсан. Тэгээд талийгаач нь миний хурууг Баттогтох хазчихлаа гээд орилоод байсан. Би тэр үед нь хойш урагшаа харж байгаад хэсэг замд төөрсөн юм. Хэсэг хугацааны дараа тэр хоёр хэрэлдэхээ болж арай гайгүй тайвширсан байсан. Би ч гэрийнх гадаа ирэхэд түрүүлээд ******* нь буугаад гэр рүүгээ орох үедээ талийгаачид тэр чигтээ зайлаарай гэж хэлээд гэртээ орсон. Тэгтэл *******ын араас Сүнжидмаа нь гарч би ерөөсөө явлаа гэрээр орж цүнхтэй хувцсаа аваад ирье та түр хүлээж байгаарай гэхээр нь би гэрийнх нь үүдэн дээр машинаа асаалттай, машины гэрэл тусгасан байдалтай байсан. Тэгтэл ******* нь гэрийн дотроос хаалгаа онгойлгож өгөхгүй гэр дотроос Баттогтох нь талийгаачийг тэр чигтээ зайл чиний цүнхтэй хувцсыг өгөхгүй гээд байсан. Талийгаач нь би заавал хувцсаа аваад явна гээд явахгүй байсан. Тэр үед гэр дотор Баттогтох нь гартаа хутга барчихсан байхаар нь би хувцсаа дараа ав одоо явъя гээд 2 удаа талийгаачийг машинд суулгаад хаалгыг нь хаагаад би машиндаа суугаад араандаа хийгээд явах гэтэл тэр хооронд талийгаач бууж очоод Баттогтохтой хэрүүл хийгээд байсан. Сүүлд гэрээс гарах үед нь араас нь гэр дотроос гарч ирэхдээ Баттогтох нь баруун гартаа хутга барчихсан зүүн гараараа талийгаач Сүнжидмаагийн үснээс чирч гарч ирээд миний машины урд талийгаачийг унагасан. Унасны дараа нь 2 удаа талийгаачийн толгой хэсэг рүү өшиглөж байхыг хараад болиоч ээ гээд би машинаас гарахад талийгаач ******* нь машины урд түрүүлгээ хараад уначихсан байсан. Тэр үед би Баттогтоход талийгаач нь өшиглүүлээд ухаан алдчихлаа гэж бодоод баруун талын гараараа талийгаачийн баруун гараас нь өргөж, хажууд байсан Рэнцэндоржийг талийгаачийн зүүн гараас нь өргөөдөх гэж хэлээд газраас хөндийрүүлэхэд талийгаачийн цээжин хэсгээс цус гарчихсан байсан. Энэ юу болов гээд Рэнцэндоржоос асуухад “Наад хүн чинь нэмэргүй болсон. Баттогтоход хутгалуулчихсан юм гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийг дээш нь харуулаад нүүрэн дээр байсан элсийг нь арчиж өгөх үед талийгаач нь нас барчихсан, царай цэл хөх болчихсон. Ямар ч амьсгалгүй байсан. Талийгаач Сүнжидмаа нь Баттогтохын барьсан хутгыг булааж аваагүй, би ******* нь хутгалахыг хараагүй. Харин Баттогтохын хажууд байсан Рэнцэндорж хутгалахыг харсан талаараа машины дэргэд талийгаачийг өргөх үед хэлсэн юм... ...Талийгаач Сүнжидмаа Баттогтохыг чи банзал, чи банзалдаад явахгүй юу гэж хэлээд хоёр биеийнхээ нүүр амыг маажаад бие биетэйгээ ан мана байсан шүү дээ... Би автомашиныг жолоодсон, миний автомашин буруу жолооны хүрдтэй миний зүүн гар талд буюу жолоочийн хажуугийн суудал дээр Рэнцэндорж сууж Баттогтохын охиныг өвөр дээрээ суулгаж явсан. Харин арын суудал буюу Жолоочийн ар талын суудал дээр Баттогтох, Сүнжидмаа, Рэнцэндоржийн эхнэр Тунгалаг жоохон хүүхдийн хамт сууж Дэлдэнгийн гэрийн гаднаас хөдөлсөн. Машинд суугаад л Баттогтох, Сүнжидмаа нар маргалдаж хоёр биеэ маажсан үснээс нь татаж зулгаасан... Тухайн үед гадаа харанхуй болчихсон автомашины гэрэл асааж явсан. Харанхуйд хашхирч орилолдоод байсан би үнэндээ бушуухан гэрийнх нь гадна очиж автомашинаас буулгах юм сан гэж бодож явсан хүүхэд нь мөн уйлаад байсан шүү дээ... Нөхөр ямар үйлдэл хийж эхнэрээ яаж зодож байсныг би лав хараагүй автомашиныг жолоодож явсан учир хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан хоёр биеийнхээ үснээс татаж нүүр амыг нь маажиж байсан. Тухайн үед Баттогтохын охин нь Рэнцэндоржийн өвөр дээр зөндөө уйлсан. Аав, ээжээ болиоч ээ гэж хашхираад байсан... Баттогтох эхэлж гэр лүүгээ орсон тэрний дараа охин болон эхнэр Сүнжидмаа нарыг гэр рүү гээ оруулахгүй, гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй дотроос нь татаад байсан. Хэсэг хугацааны дараа охин болон талийгаач нар гэрт орсон. Гэр дотроо зодоон хийгээд байсан Рэнцэндорж, Тунгалаг бид гурав гэрийн гадна байсан. Талийгаач охинтойгоо цуг Төв явна гэж хэлж байсан тул хүлээж байсан юм. Талийгаачийг хаана хутгалсан би анзаарч хараагүй. Гэрт хэрэлдэж зодолдож байгаад буцаж гарч ирээд миний автомашиныг тойрч зодоон хийсэн. Талийгаачийг ална гэж хэлээд Баттогтох хөөж хэсэг явсан удаагүй Баттогтох гэр рүү гээ орсон. Баттогтох гэр рүү гээ орохын өмнө чи нүцгэн зайл гэж эхнэртээ хандаж хэлсэн. Баттогтохыг гэртээ орчихсон байхад Сүнжидмаа охин доо авдрын түлхүүрийг шидэж өгсөн. Охин нь авдрын түлхүүрийг авч гэрт орсон тэрний дараа талийгаач гэр рүү орж цүнхтэй хувцсаа ямар ч байсан гаргаж ирсэн. Гэрт мөн л ахиж зодоон нүдээн болсон бүүр чанга дуу чимээ гарч Баттогтох ална гээд Сүнжидмаа болохоор алаад өг чи гэж хэлээд ноцолдоод гэрээс гарч ирсэн. Тухайн үед Баттогтох баруун гартаа хутга барьчихсан байсан удаагүй миний автомашины урд хэсэгт талийгаач Сүнжидмаа дээшээ хараад газар ойчсон. Миний автомашины гэрэл нь асаалттай байсан тул тод харагдсан. Баттогтох гэр рүү гээ орсон Рэнцэндорж бид хоёр талийгаачийн хажууд нь очиж өргөх гэтэл сонин болчихсон байсан. Тэрний дараа гэрт ороход Баттогтох би эхнэрээ алчихлаа гэж хэлж байсан ширээн дээр нэг хутга байсан түүнийг охин нь гэрийн үүд рүү шидчихсэн. Нэгэнт найдваргүй болчихсон юм чинь цагдаагийн байгууллага руу хэл гэдгийг хэлсэн, Баттогтох багийн дарга Төртогтох руу утсаар ярьсан... Талийгаач эхэлж цүнхтэй хувцсаа аваад гэрээс гарч ирсэн араас нь Баттогтох гарч ирж талийгаачтай ноцолдож зууралдсан тухайн үед талийгаач газар унасан, ийм асуудал болсон шүү дээ...” гэсэн мэдүүлэг /хх 73-77-р хуудас/,

            Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2022 оны 03 сарын 11 -ны орой 19 цаг өнгөрч байхад өргөмөл эгчийн хүүхэд Ганболдынд очсон. Тэнд Ганболд нь 0.5 граммын “ЭКС” нэртэй архи 1 шил, 2.500 граммын хүрэн савтай пиво зэргийг *******, түүний эхнэр талийгаач *******, Ганболд бид нар уусан. Жолооч Даваасүрэн нь архи уугаагүй. Тэгээд тухайн архи, пивыг ууж дууссаны дараа би анзаараагүй байхад Ганболдын гэрийн гадаа ******* нь эхнэртэйгээ маргалдаад байсан. Тэгээд тэд нарыг машиндаа суулгаад *******ын гэр рүү явсан ба явж байх замдаа *******, түүний эхнэр талийгаач ******* нар хоорондоо зодолдож, маргалдаад байсан. Би тэр үед жолоочийн урд талын суудал дээр явсан. *******, түүний эхнэр талийгаач ******* нарын 4 настай хүүхэд айгаад миний өвөр дээр сууж явсан юм. Тэгээд *******ын гадаа ирээд машин зогсох үед түрүүлээд Баттогтох нь гэр рүүгээ орсон ба талийгаач Сүнжидмаа нь хувцсаа аваад явъя гээд араас гарсан. Тэр үед Баттогтох нь гэрийнхээ хаалгыг эхнэр нь онгойлгож өгөхгүй байсан. Тэгтэл жолооч Даваасүрэн нь талийгаачид дүү нь хувцсаа дараа ав одоо явъя гэхэд заавал хувцсаа авч явна гээд Баттогтохтой хэрэлдээд байсан. Сүнжидмаа нь гэр рүүгээ орсон буцаад гарч ирэхдээ Баттогтох нь баруун гартаа хутга барчихсан зүүн гараараа толгойн хэсгээс нь үстчихсэн байсан. Тэгэхээр нь би хутгыг булааж авах гээд хутгатай гараас татахад би дийлээгүй. Учир нь Баттогтох залуу хүн би настай хүн учир хутгатай гарыг нь барьж байгаад авах гэсэн боловч би авч чадаагүй. Тэгтэл талийгаач нь үстүүлээд тонгойчихсон байсан ба Баттогтох нь хутгатай гараараа ширвэх шиг болсон чинь машины урд түрүүлгээ хараад унах үед нь Баттогтох бакаалтай гутлаараа талийгаачийн толгой руу нь 2-3 удаа өшиглөчхөөд эргэж хараад гэр рүүгээ хутгаа барчихсан гүйгээд орсон. Тэр үед жолооч Даваасүрэн машинаасаа гүйж гарч ирээд түрүүлгээ харсан байсан талийгаачийг өргөх талаар хэлэхэд нь би жолооч Даваасүрэнд наад хүн нь чинь нэмэргүй болсон байхаа гэж хэлсэн ба талийгаачийг Даваасүрэн бид хоёр талаас нь гараас нь сугадаж өргөхөд талийгаачийн цээж нь цус болчихсон байсан. Өргөх үед талийгаачийн хоолой хоржигнож байсан... Би Даваасүрэнд тухайн үед талийгаачийг өргөх үед “Наад хүн чинь нэмэргүй болсон. Баттогтоход хутгалуулчихсан юм гэж хэлсэн нь үнэн”. Яагаад вэ гэхээр нь тэр үед Баттогтох нь талийгаачийг нэг гараараа толгойны үснээс дарж байгаад хутгатай гараараа ширвэх шиг болсон. Тэр үед би Баттогтохыг хутгачихлаа гэж харсан юм. Мөн тэрхэн зуур арай ч хутгалчхаагүй байлгүй гэж бодож байтал талийгаачийг өргөх үед цээж нь цус болчихсон байхаар нь үнэхээр хутгалчихсан юм байна гэж үзээд Даваасүрэнд хэлсэн юм. Тухайн үед миний эхнэр Тунгалаг Даваасүрэнгийн машин дотор арын суудал дээр сууж байсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,

Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний дүү ******* 1990 онд миний аав Бямбасүрэнгийн 6 дахь хүүхэд болон төрсөн. Дээрээ 1 эгч 4 ахтай доороо 1 эрэгтэй дүүтэй. Манай аав ээж хоёр Баянхонгор аймгийн хүмүүс аав Баянхонгорт жолооч хийдэг байсан. Манай гэр бүл 2003 оноос Улаанбаатар хотод орж ирж амьдрах болсон. Талийгаач дүү минь Ерөнхий боловсролын сургуульд 3 дугаар анги хүртэл суралцаад малчин болно гээд сургуульд сураагүй, 2, 3 дугаар ангид суралцаж байхдаа хөдөө аав ээж хоёртой хамт аваарт ороод хөл гар нь гэмтэлтэй сургуульд явалгүй 1 жил гаран болоод тэрнээс хойш л сургуульд яваагүй. 2015-2016 онд Бүрд суманд бэр болж очсон том эгчийндээ очиж байж байхдаа нөхөр Баттогтохтой танилцаад гэр бүл болж Өвөрхангай аймгийн Бүрд суманд мал маллаж амьдрах болсон. Дундаасаа 1 эмэгтэй хүүхэдтэй охин нь энэ жил 6 настай. Зан ааш гайгүй хүүхэд байсан. Архи дарс хэрэглэж байгаагүй... *******ын хувийн байдлын талаар байнга цуг байдаггүй учраас яг нарийн сайн мэдэхгүй байна. Уул нь гайгүй яриа хөөрөөтэй залуу шиг л байдаг байсан. Сүүлийн 1 жил л хэл ам татлаад архи дарс уугаад миний дүүд гар хүрээд байгаа юм, аав, дүү нарын амнаас сонсох болсон. Би дүү нарын амьдралд тэгж их оролцоод байдаггүй учир яг нарийн сайн мэдэх зүйл надад байхгүй байна. Надад бараг л амьдралын талаар хэлж байгаагүй. Сүүлд 2022 оны 02 сард Улаанбаатар хотод уулзах үедээ манай нөхөр Дэлдэн гэх залуутай хамт архи дарс уугаад яваад байна та нэг хэлээд өгөөч гэж хэлж байсан. Би нөхөртэй нь уулзаж чадаагүй учраас юм хэлж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-р хуудас/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Талийгаач ******* болон түүний нөхөр ******* нартай гэр бүл ураг төрлийн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Сүнжидмаа нь Улаанбаатар хотод Ханын материалын Дэнж гэх газар нэг гудамжинд амьдардаг найзууд байсан. Нөхрийг нь бол сайн танихгүй... Сүнжидмааг Улаанбаатар хотын Ханын материалын Дэнжид цуг амьдарч байгаад 2006 оноос л эхлэн бие биеэ мэддэг болж найзалж эхэлсэн. Миний бүтэн нэр Дуламсүрэн манай найзууд болон гэр бүлийн хүмүүс Дулмаа, Дулам гэж дууддаг... Хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сард манайх бага хүүгийнхээ үсийг авч найр хийх өдөр Улаанбаатар хотод байх манай гэрт талийгаач охинтойгоо хоёулаа ирэх үед л хамгийн сүүлд уулзсан. Тухайн үед айхтар дэлгэрэнгүй ярьж чадаагүй. Надад хэлэхдээ манай нөхөр архи дарс уугаад ааш зан нь өөрчлөгдөөд зодож нүдээд хэцүү л байна гэж хэлж байсан... 2017 оны 07 дугаар сард талийгаач манай гэрт ирээрэй гэж манай нөхөр бид хоёрыг урьсан учраас нөхөр хүүхдүүдтэйгээ гэрт нь очиж байсан. Тухайн үед бол нөхөр нь гайгүй яриа хөөрөөтэй дажгүй л залуу шиг байсан чинь орой нь нөхөр нь их согтчихсон талийгаач руу уурлаад чи яв зайл гээд уурлаад байсан. Яагаад нөхөр нь тэгж уурласан гэдгийг нь бол мэдэхгүй байна хөөгөөд байхаар нь талийгаач охиноо аваад явлаа гэсэн чинь би охиндоо маш их хайртай охингүй амьдарч чадахгүй гээд уйлж байгаад л унтаад өгсөн. Гайгүй залуу юм байх гэсэн архи уусан үедээ их агсам Согтуу тавих гээд байдаг хүн байсан. Тэр өдрөөс хойш найз Сүнжидмаатай 1 сард 3-4 удаа, 1 удаа ярихдаа доод тал нь 10 минут орчим утсаар ярьдаг байсан. 2021 онд надтай ярихдаа манай нөхөр архи их уусан үедээ гэрт орж ирээд хэрүүл өдөөд найзыг нь зодоод байгаа бас миний гуяын гадна талд хутгалчихсан гэж хэлж байсан. 2021 оны 12 сард утсаар ярихдаа манай нөхөр миний хоёр нүдийг гараараа цохиод хөх няц болгочихлоо юм харж чадахгүй шил зүүгээд байж байна гэж бас ярьж байсан. 2022 оны 01 дүгээр сарын дундуур хүүхдийнх нь бие дээгүүр тууралт гараад Улаанбаатар хотын Эх нялхсын Эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байгаа талаараа залгаж хэлэхээр нь би эргэж очсон чинь талийгаачийн баруун хөмсөг сэтэрчихсэн байсан яагаад ийм болчихсон юм бэ гэж асуухад нөхөр ийм болгочихсон гэж хэлж хэлсэн. Би ингэж байж байхаар наад хүнээсээ салаач гэж хэлэхээр ганц охиноо бодоод салж. чадахгүй юм байна шүү дээ л гэж хэлдэг. Би утсаар ярих болгондоо нөхөр чинь зодож байна уу гэж асуудаггүй хааяа нэг яаж байна гэхээр л архиа уугаад гар хүрдэг л гэж , хэлдэг. Бас Дэлдэн гэх нутгийн залуу ирээд манай нөхрийг дагуулж гараад дандаа хамт архи уудаг ганцаараа амьдардаг болж бүтэхгүй залуу гэж ярьдаг. Бичлэг хийж, та хадгалж авч байгаагүй учир бичлэг гэх зүйл байхгүй. Би ярианы дэлгэрэнгүй хуулга гаргаж өгч болно. Талийгаачийг нөхрөөс өөр хэн нэгэн хүн зодож нүдсэн гэж хэлж байгаагүй байх. Талийгаачийн ганц найз нь би л байсан өөр хүмүүстэй тэгж их нийлээд найзалж нөхөрлөөд явдаггүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуу/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Манай гэрт ирсэн хүмүүст ээж бууз хийж өгсөн бөгөөд 0.5 литрийн “экс” нэртэй нэг шил архи, 2.5 литрийн Нийслэл нэртэй нэг сав пиво зэргийг гаргаж Баттогтох, Сүнжидмаа, Рэнцэндорж ах бид дөрөв хувааж ууссан. Харин Батжаргал манай ээж Дуламсүрэн, Рэнцэндорж ахын эхнэр Тунгалаг автомашины жолооч Даваасүрэн нар архи, пиво уугаагүй эрүүл байсан. Манайхаас явах болоод эхэлж талийгаач гэрээс гарсан хэсэг хугацааны дараа би гэрээс гартал талийгаач манай гэрийн урд талд элсэн дээр 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво нууж элсэнд булж байсан тэгэхээр нь би Баттогтоход талийгаачийг аваад яв гэдгийг хэлсэн. Тэр үед миний араас Сүнжидмаа гэрийн гадаа байсан шээсний сав хувинг шидсэн. Тэгэхээр нь би гэрийнхээ хойгуур ороод та нар манайхаас яв гэдгийг хэлсэн. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа хүмүүс явсан гэрт Батжаргал манай ээж Дуламсүрэн бид гурав үлдсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй... Өөрийнхөө хотлуулчихсан байсан хонин сүргээс хар халзан зүстэй шүдлэн насны эр хонийг Даваасүрэн ахад өгсөн. Хүмүүсийг архи пиво уухаас өмнө хоол болох цаг хугацаанд өгөөд автомашины ар /багаж хэсэгт хийчихсэн байсан юм. Тэр үед Баттогтох Даваасүрэн ахад нэг ямаа өгсөн гэж ярьж байсан намайг Хонь автомашинд ачих үед хар зүстэй эвэртэй ямаа Даваасүрэн ахын унаж явсан автомашины багаж хэсэгт байсан... Манай гэрт талийгаач Сүнжидмаа архи ууж байхдаа Улаанбаатар хот явна аавынхаа гэрт очмоор байна гэж яриад байсан... 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт Баттогтох, Сүнжидмаа ирэхдээ архи уучихсан согтуу байсан. 2022 оны цагаан сар болохын өмнө Баттогтох, Сүнжидмаа манай нутгийн Очирсүрэн бид дөрөв манай гэрт архи, пиво ууссан юм. Очирсүрэн ах тасарчихсан унтаж байсан намайг гэрээс гараад буцаж орж ирсэн чинь Баттогтох, Сүнжидмаа хоёр нар маргалдаж улмаар манай гэрт зодолдсон тараад манай гэрийн толь зураг хийдэг зургийн жааз зэрэг эвдэрсэн уг үйл явдлыг Очирсүрэн ахын эхнэр Шүрээ эгч мэдэж байгаа Очирсүрэн ахыг авахаар манай гэрт ирчихсэн байсан юм. Баттогтох, Сүнжидмаа нар явган гэр рүү гээ явсан. Тухайн үед Баттогтохын охин нь мөн манай ээж Дуламсүрэн нар байсан үйл явдлыг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-р хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Талийгаач бид хоёр хамгийн сүүлд 2021 оны өвөл 12 дугаар сард Улаанбаатар хотод уулзсан охинтойгоо цуг эмнэлэгт хэвтсэн гэж ярьж байсан. Очиж бууз хийнэ ярьж байсан, талийгаач зан байдлын хувьд төлөв томоотой, инээд алдсан хөөрхөн ааштай хүүхэд байсан. Сургуульд яваагүй, удаан уйлахаар хамраас цус гардаг байсан, элдэв янзын ааш байхгүй даруухан хүүхэд байсан, үнэхээр харамсалтай байна... Батка буюу Баттогтох нь манай хүргэн байгаа юм. Бид нар талийгаачийн нөхрийг Батка гэж дуудаж нэрлэдэг. Талийгаач надад огт ямар нэгэн зүйл ярьж байгаагүй хэрэг болсон цаг хугацааны дараа хүмүүсээс болон Баттогтохын том ах Шийтэр буюу Тамжидаас сонсоход Шийтэр түрүү жил манай хоёрын гэр айл байсан. Түрүү жилийн зун хонинд яваад өдрийн цагаар ирэхэд Батка унтаж байсан тухайн үед хайч, хутга хоёр хажуудаа тавьчихсан байсан юм. Юу болж байна гэж хэлээд Баткааг өшиглөж авахад ална муу пиздааг гэж хэлээд босож ирсэн гэдгийг надад ярьсан. Тухайн үйл явдлыг би талийгаачаас сонсож байгаагүй. Нас барахаас хоёроос гурав хоногийн өмнө талийгаач хар нүдний шил, маск зүүчихсэн яваад байхаар нь Шийтэр уулзаж асуухад корона ихсээд байна гэдгийг хэлсэн гэсэн тэр үед үнэндээ бол талийгаач Баттогтоход зодуулчихсан нүүр ам нь хөх болчихсон байсан юм шиг байна лээ. Үүнийг бас Баттогтохын ах Төртогтох мэдэж талийгаачаас асууж байсан гэдгийг мэдсэн юм. Хүнээ алдсан хүнд санал хүсэлт үнэхээр их байна. Гэхдээ үхсэн хүний араас мянга хашхираад босгож ирэхгүй шүү дээ, бид нар хоорондоо ярилцсан талийгаачийн охин Ууганцэцэгийг манай дүү Баярбаатар асран хамгаалах мөн хүүхдийг гэр бүлдээ үрчилж авах талаар ярилцаж байна. Энэ хуулийн хүрээнд шийдүүлэх хүсэлтэй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115-р хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...талийгаач охины минь нөхөр болох Баттогтох архи ууж гэртээ ирдэг байснаас л хэрүүл маргаан эхэлдэг байсан байх. Би яг хажуу талд нь ойрхон байдаггүй байсан учир яг нарийн сайн мэдэхгүй байна. 2022 онд талийгаач охин минь нас барахын өмнө над руу утсаар залгаад Баттогтох намайг зодож нүдээд гэрээсээ хөөгөөд байна гэж ярихаар нь би хажууд чинь нөхөр чинь байвал утсаа өгөөд яриул гэхэд нөхөртөө утсаа өгсөн би нөхөрт нь хандаж яагаад эхнэрээ зодож нүдээд хөөгөөд байгаа юм гэсэн чинь Баттогтох би малдаа явж байгаад ирсэн чинь намайг хардаж сэрдээд орилж хашхираад байна гэхээр нь би тэгвэл хэд хоногийн дараа очиж уулзъя гэж хэлээд тасалсан. Миний бодлоор Баттогтох гэртээ эхнэр, хүүхдээ орхиод архи уугаад гадуур яваад гэртээ согтуу очих үед нь миний охин хүний хань л юм хойно архи уулаа гэж бухимдаж уурлаж хэдэн үг хэлдэг байснаас л маргаан эхэлдэг байсан. Өмнө нь утсаар ярьж байхад нөхөр нь Дэлдэн гэж дууддаг нутгийн залуутай л байнга хамт нийлж архи ууж явдаг гэж хэлж байсан. Би хажууд нь хамт байдаггүй байсан учир сайн мэдэхгүй байна. Надад өмнө зодож нүдсэн талаар хэлж байгаагүй. Надаас нуудаг байсан байх. Охин шазруун хүнд бууж өгөх дургүй огцом ууртай хүн байсан гэж би өөрөө дүгнэж хэлнэ. Манай хүргэн Баттогтох эхнэр намайг зодож гэмтэл учрууллаа гэж хэлж байгаагүй тийм зүйл огт сонсогдож байгаагүй. Манай охин л надад хэзээ гэдгийг би сайн санахгүй байна над руу утсаар залгаад манай нөхөр намайг зодоод ташуур бариад хөөгөөд байна гэж хэлж байсан. Найз Дулам нь л надаас илүү миний охин нөхөр Баттогтохтой ямар харилцаатай байсан гэдгийг мэдэж байгаа байх. Би нас өндөр болж хажуугаар нь корона вирусийн халдвар авч эдгэрсэн цагаас хойш их мартамхай болчихсон. Миний охины амь насанд хүргэн хүү Баттогтох болон цуг байнга архи ууж явдаг байсан гэх Дэлдэн гэж дууддаг хүнд их гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг /хх 51, 85//,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Баттогтох нь миний төрсөн дүү юм. Би Бүрд сумын 3 дугаар багийн засаг даргаар одоог хүртэл ажиллаж байна. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 21 цаг 37 минутын үед над руу төрсөн дүү ******* нь 80995466 дугаарын утсаар залгаж надад хэлэхдээ “Авс юм тэгвэл би амиа хорлолоо шүү” гэж байсан. Тэр үед хажуугаас нь Даваасүрэн утсыг нь аваад Сүнжидмаа эвгүй болчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд сумын цагдаагаа дуудаж тэр даруй Бүрд сумын 3 дугаар баг Холчийн хонхор гэх газар *******ыг гэрт очиход Даваасүрэнгийн машины өмнө Сүнжидмаа нь нас барчихсан дээгүүр нь үстэй зүйлээр бүтээчихсэн байсан. Миний мэдэхийн 2-3 удаа хоорондоо маргалдаж, зодолдож байсан. Тэр тохиолдлуудад цагдаад хандсан удаагүй. Намайг очиход хоорондоо харилцан зодолдчихсон. Талийгаачийн нүд хөхөрчихсөн, *******ын нүүр, гар зэрэг хумсны ором гарчихсан байсан. Тэгээд тэр хоёрыг зэмлээд өнгөрдөг байсан. *******, талийгаач нар их архи уудаг байсан. *******оос асуухаар бид хоёр ууснаас болж хоорондоо маргалддаг талаар ярьж байсан. Өөр шалтгаан байхгүй талаар хэлж байсан. Маргаан болох үед нь мэддэггүй байсан. Дараа нь дам хүнээс сонсдог байсан. ******* нь муу хүн бол биш. Миний үгээр байдаг юм. Тухайн үед яагаад ийм үйлдэл гаргасныг мэдэхгүй байна. Охин******* нь 5 настай. Намайг Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвд байж байхад манай дүү Баттогтох утсаар ярьж Сүнжидмааг ирж ав, би аргаа барж байгаа шүү гэдгийг хэлсэн. Тухайн үед нутгийн нэрээр Содномдамба овогтой Монхоодой гэх залуутай талийгаач Сүнжидмаа пиво уучихсан ирсэн гэж байсан. Тухайн үед талийгаач С Монхоодой гэх залуугийн шүдийг нь хугалж, архины шилээр толгойг нь хагалсан гэдгийг сүүлд хэрэг гарсан цаг хугацааны дараа л мэдсэн. Тэр үед манай дүү Баттогтох нь салмаар байна Сүнжидмааг ирж ав гэж утсаар надад хэлж байсан юм. Тэгээд явах гэтэл талийгаачийн аав Бямбасүрэн утсаар ярьж би удахгүй очно. Залуус маргалдаж л байдаг шүү гэдгийг хэлсэн. Баттогтох нь 1987 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын төрсөн бид хоёр эцэг эхээс 7-уул бөгөөд Баттогтох нь айлын 6 дахь хүү байгаа юм. Цэцэрлэгт явж байгаагүй, сургуульд бараг яваагүй нэгдүгээр анги л төгссөн байсан. Хөдөө мал маллаж байгаад хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мөн мал маллаж амьдарч байгаад Сүнжидмаатай гэр бүл болсон. Ам бүл гурав эхнэр, хүүхдийн хамт амьдардаг байсан. Маргаан хэнээс эхэлж гардаг талаар мэдэхгүй. Талийгаачийн охин Ууганцэцэг нь одоо 6 настай Улаанбаатар хотод төрсөн аав, ээжийнхээ хамт хөдөө амьдардаг байсан. Манай дүү Баттогтох нь байнга эхнэрээ зодож дарамталж байсан талаар сайн мэдэхгүй байна. Бид хоёр тусдаа амьдралтай. Гэрээр нь хаа нэг удаа очиж байсан. Манай дүү Баттогтох нь 2017 онд байна уу, 2018 онд эхнэрийнхээ хөлийн гуя хэсгийг хутгаар хатгаж гэмтэл учруулсан талаар сүүлд нутгийн хүмүүсээс мэдсэн. Баттогтох, Сүнжидмаа хоёр архи уучихсан үедээ байнга л хоорондоо хэрэлдэж маргалддаг юм шиг байна лээ. Тэгээд хэн хэнийхээ биед халдаж нүүр болон бие эрхтэнд нь гэмтэл учруулсан байсан. Хэрэг гарсан өдөр талийгаачийн охин Ууганцэцэг өөрийнхөө гэрт байсан...” гэсэн мэдүүлэг /хх 59-61-р хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би болсон хэрэг явдлын талаар мэдэхгүй байна. Манайх *******ын гэрээс 2-3 км зайтай байдаг юм. 2017 оны намар өвөлжөө барьж Бүрд сумын 3 дугаар багт Холчийн хонхор гэх газар буусан юм. Манайх тэр үед манайх урд талд нь өвөлждөг байсан. Талийгаач *******, түүний нөхөр Ц. Баттогтох нар манайхыг айл саахалт байхад хоорондоо эвтэй. Хэрэлдээд байдаггүй юм. Гэхдээ сүүлд намайг байхгүй үеэр буюу идэш хоолны цагаар 2021 оны 12 сард хоорондоо маргалдаж зодолдсон талаар сонссон. *******, талийгаач ******* хоёр миний дэргэд уурлаж хэрэлдэж байхыг хараагүй. Харин *******, талийгаач ******* нар нь 2-уулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. *******ын гэрээс урагшаа 2-3 км зайд байдаг юм Би Ганболдын төрсөн ах нь байгаа юм... гэсэн мэдүүлэг /хх 64-р хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.........Намайг гарахад хүмүүс машинд сууж байсан. Охин автомашины гадна байсан түүнийг машинд суу гэж хэлэхэд машины урд суусан.....Миний хажууд ******* эхнэрээ зодож цохиогүй....гэсэн мэдүүлэг /хх 110-112-р хуудас/,

Шинжээч Л.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хархорин суманд байгаагүй. Үзлэгт оролцоогүй. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөгчийн “шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг хүлээн авч Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд очиж үзсэн. Тэгэхэд дүгнэлтэд тусгагдсан зулгаралт гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзсэн. Тогтоол хүлээн авч хорих ангийн байранд очиж үзлэг хийхэд нүдний доод хэсэгт 1.6x2.5 см зулгаралт түүний доод талд 1x0.6 см, доод хэсэгт 0.8x04 см хамрын баруун талын хажуу хэсэгт 2x0.5 см хамрын үзүүрийн баруун хажуу хэсэгт 0.5x0.2 см, хамрын баруун хажуу хэсэгт 0.2х.0.6 см, түүний доод хэсэгт 0.3x0.1 см дээд урууланд 0.3x0.5 см хумсны ором бүхий зулгаралт гэмтэл байгаагүй. Гэрэл зургийн үзүүлэлтээр дахин дүгнэлт гаргах боломж байхгүй. Үзүүлэгч *******ын биед үүссэн байх гэмтэл нь ул мөргүй. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр очиж үзэхэд эдгэрсэн байсан. Хорих ангийн эмч эмнэлгийн ажилтан хүлээж авах үедээ бүртгэж үзсэн байх тэмдэглэлтэй танилцахад хэмжээ болон шархны өнгө, зүс зэрэг нь тодорхой бичигдээгүй байгаа тул дахин буюу нэмэлтээр дүгнэлт гаргах боломжгүй байна. Зүүн гарын шууны урд хэсэгт тухайн үед арьсны эмгэг тууралтууд байсан. Өөрөө харшил гарсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 139-141-р хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр 04-ний өдрийн №73 дугаар дүгнэлтэд “...амь хохирогч ******* нь цээжний хөндий нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний булчингийн хөндий нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118-123-р хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Баруун бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №14 дугаар дүгнэлтэд “...******* нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байна... мөрдөн шалгах ажиллагааны явцад болон одоо үнэн зөв мэдүүлэг өгөх, ... чадвартай байна...” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 145-146-р хуудас/,

- Хэргийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-15/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-20/,

- Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар 31-ний өдрийн №241 дугаар дүгнэлт /хх 127-128/,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 134-136/,

- Хохирлын зардалтай холбоотой баримтууд болон шүүхэд шинээр гаргаж өгсөн 2 хуудас нотлох баримтууд /хх 46-47/,

- Прокурорын дүгнэлт,

-  Шүүгдэгчийн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 179-р хуудас/ зэрэг болно.  

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн үед *******ийн нутаг “Холчийн хонхор’’ гэх газарт гэрийнхээ гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон, улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч*******, гэрч *******, *******, , , , , , , , Ц.Тамжид нарын мэдүүлэг /хх-ийн 44, 73-77, 79-80, 88, 93-94, 99, 114-115, 51, 85, 59-61, 64, 107-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр 04-ний өдрийн №73 дугаар дүгнэлтэд “...амь хохирогч ******* нь цээжний хөндий нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний булчингийн хөндий нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118-123-р хуудас/, хэргийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-15/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-20/,  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар 31-ний өдрийн №241 дугаар дүгнэлт /хх 127-128/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 134-136/, хохирлын зардалтай холбоотой баримт /хх 46-47/, шүүгдэгчийн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 179-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь амь хохирогч *******г зодож цээжин тус газар нь хутгалсны улмаас хохирогч *******гийн биед 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №37 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл учирч, тэрээр нас барсан ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ

Шүүгдэгч ******* урд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь хэрэгт авагдсан гэрч , , нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн үед *******ийн нутаг “Холчийн хонхор’’ гэх газарт гэрийнхээ гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч ******* нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай болох нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №14 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нь “...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Шүүгдэгчийн гар дээрх 13 ширхэг хумсны сорвийг харшлын сорви гэж үзээд шинжээч дүгнэлт гаргасан. Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, шинжээч эмчийг асуусан нэр төдий болгоод л өнгөрсөн. Хохирлын баримтын тухайд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 9,120,000 төгрөг төлөгдсөн. Тийм учраас тухайн мөнгийг хохиролд тооцуулах саналтай байна. 3,499,000 төгрөгийн баримтыг хасаж тооцуулах саналтай. Өмгөөлөгч миний зүгээс хохирогчийн өмгөөлөгчийг татгалзан гаргах эрх хэдий байгаа боловч хүндэтгэн үзээд дараах саналаа гаргаагүй. Хүний биед үзлэг хийсэн байцаалтад оролцоод гарын үсэг зурсан байдаг. Мөн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр байцаахад Б.Ариунжаргал өмгөөлөгч оролцоогүй хэдий ч гарын үсэг зурсан байна. Тэрнээс хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна. Нэг үгээр хэлэхэд зөвлөгөө өгчхөөд  нөгөө талын өмгөөлөгчөөр оролцож болохгүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон өмгөөлөгчийн ёс зүйн дүрэмтэй холбоотой асуудал. Үүнийг шүүх анхааралдаа авч үзээсэй гэж бодож байна....” гэсэн,

шүүгдэгч ******* нь “....гэм буруутай...” гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүний биед үзлэг хийсэн байцаалтад хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал оролцоод гарын үсэг зурсныг, мөн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр байцаахад Б.Ариунжаргал өмгөөлөгч оролцоогүй хэдий ч гарын үсэг зурсныг ашиг сонирхлын зөрчилтэй гэж тайлбарлаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй мэт харагдаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй тул цаашид тухайн өмгөөлөгч, өмгөөлөгчийн ёс зүйн асуудал дээр анхааралтай хандахыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.Алгирмаа нь шүүгдэгч *******ыг гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлтийг гаргасан ба шүүхээс хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь судалж үнэлэн шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гэм хорын бодит хохиролд нийт 4,337,507 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд 1,835,200 төгрөг /хх 46/ баримт нь  нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 1,835,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2,502,307 төгрөгийг шүүгдэгч ******* нь төлсөн, /нийт хохирол, оршуулгын зардал 11,622,307 төлсөн/, болохыг дурдаж байна.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч *******од 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 82 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Харин шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гурав: Бусад асуудлаар:

Шүүгдэгч *******од хорих ял оногдуулах болсонтой холбоотой түүний төрсөн охин 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын асрамжид Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-178 тоотод амьдарч байгаа бөгөөд асран хамгаалагчийн асуудал яригдах бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, тэтгэлэгтэй холбоотой асуудлаа иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй 25,5 см урттай, ишийг нь хар өнгийн зүйлээр ороосон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт даалгаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэрэнхүүгийн Баттогтохыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овгийн Цэрэнхүүгийн Баттогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 82 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм хорын бодит хохиролд нийт 4,337,507 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангахгүй 1,835,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 2,502,307 төгрөгийг шүүгдэгч ******* нь төлсөн, /нийт хохирол, оршуулгын зардал 11,622,307 төлсөн/, болохыг дурдаж, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, тэтгэлэгтэй холбоотой асуудлаа иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн*******т асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилуулах, уг үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй 25,5 см урттай, ишийг нь хар өнгийн зүйлээр ороосон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН

 

               ШҮҮГЧИД                                Б.САРАНТУЯА

 

                                                        Э.ДУЛМАА