Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 146/ШЦТ/73

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

          Улсын яллагч: Б.Түвшинтөр,

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,

          Шүүгдэгч *******,*******,

          Гэрч *******,*******,

          Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн 2227000470067 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,******* /РД: *******/,

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд *******,, ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч *******, нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Асгатын ам” гэх газар буюу улсын тусгай хамгаалалтай газрын ойгоос 2 метр 40 см урттай 12 ширхэг хуурай, 31 ширхэг нойтон, нийт 43 ширхэг хэрэглээний зориулалттай “Шинэс” төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 32-17 УНП улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 гэв.

          Шүүгдэгч******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг өгөхгүй  гэв.

            Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...*******,******* нар мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй... Тухайн хүмүүсийн хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... Уг газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-р хуу/,

Гэрч*******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Шалгалтаар явах хугацаанд Бат-Өлзий сумын 2 дугаар баг “Хамрын-Ам” гэх газрын “Асгатын-Ам” гэх газарт очиход *******,******* нар зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгээд моднуудыг ачаад Хамарын амны аманд байх малын байранд 32-17 УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслээр модоо зөөж хураасан байсан... Бат-Өлзий сумын 2 дугаар баг Асгатын аманд цагдаагийн дарга Д.Энх-Амгалан, байгаль хамгаалагч *******ын нарын хамт очиход *******,******* нар 32-17 УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн машин дээр 14 ширхэг шинэс мод аччихсан байсан. Тухайн газар нь шинэ цас орчихсон машины шинэ мөр гарчихсан байсан. *******,******* хоёр бид гурвын машины урд орж дагуулж яваад малын байранд очсон уг малын байранд 29 ширхэг шинэс мод хураачихсан байсан. Анх очиход *******,******* нар цагаан сар болох гээд газрын унанги мод түүж авсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-р хуу/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Шалгалтаар явах хугацаандаа Бат-Өлзий сумын 2 дугаар баг “Хамрын-Ам” гэх газрын “Асгатын-Ам” гэх газарт очиход *******,******* нар зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 14 ширхэг шинэс мод бэлтгээд машин дээрээ аччихсан байсан. 29 ширхэг моднуудыг ачаад “Хамрын-Ам” гэх газрын аманд байх малын байранд 31-17 УНП улсын дугаартай “Бонго-3” маркийн тээврийн хэрэгслээр модоо зөөж хураасан гэж тухайн үед хэлж байсан. Тухайн газарт нь шинэ цас орчихсон машины шинэ мөр гарчихсан байсан. *******,******* хоёр бид гурвын машины урд орж дагуулж яваад малын байранд очсон. Уг малын байранд 29 ширхэг шинэс мод хураачихсан байсан. Анх очиход *******,******* нар цагаан сар болох гээд газрын унанги мод түүж авсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-р хуу/,

Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч А.Мягмардагвын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №18 дугаартай дүгнэлтэд: “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь “Шинэс” төрлийн хуурай 12 ширхэг, нойтон 31 ширхэг мод байна... Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна... Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нийт 3,984,953 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-64-р хуу/,

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/24 дугаартай үнэлгээний тайланд “”Кэй бонго-З” маркийн автомашин 32-17 УНП, механик, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр импортлогдсон зах зээлийн хандлагын аргаар үнэ 8,270,938 төгрөг...гэжээ” /хх-ийн 93-97-р хуу/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн1/46 дугаартай албан бичиг “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг N46043/02,8//, E102008/51,3// солбилцол бүхий “Хамрын-Ам” гэх газар нутаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна.. /хх-ийн 73-р хуу/,

Модон үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-р хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-36-р хуу/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-60-р хуу/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 114-115-р хуу/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 86-р хуу/

Шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх159-160/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Асгатын-Ам” гэх газар буюу улсын тусгай хамгаалалтай газрын ойгоос 2 метр 40 см урттай 12 ширхэг хуурай, 31 ширхэг нойтон, нийт 43 ширхэг хэрэглээний зориулалттай “Шинэс” төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 32-17 УНП улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч *******, гэрч Ш.Баасансүрэн, ******* нарын мэдүүлэг /хх 78, 104, 106-р хуу/, Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч А.Мягмардагвын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 108 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64-р хуу/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/24 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 93-97-р хуу/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/46 дугаартай албан бичиг /хх-ийн 73-р хуу/, модон үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-р хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-36-р хуу/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-60-р хуу/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 114-115-р хуу/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 86-р хуу/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-т зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.

 Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******,******* нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

            Иймд шүүгдэгч *******,******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн 2022 оны 02 дугаар 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Асгатын ам” гэх газар буюу улсын тусгай хамгаалалтай газрын ойгоос 2 метр 40 см урттай 12 ширхэг хуурай, 31 ширхэг нойтон, нийт 43 ширхэг хэрэглээний зориулалттай “Шинэс” төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 32-17 УНП улсын дугаартай “Бонго-3” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 12,682,536 төгрөгөөр тогтоосон байна.

 Шүүгдэгч*******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 12,682,536 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дансанд төлөхөө илэрхийлж тус тус баталгаа гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар  1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү....” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч нарт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 02 сарын хугацаагаар тус тус тэнсэж шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч*******, ******* нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

          шүүгдэгч*******, ******* нарыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 

          шүүгдэгч*******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

          шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

            Шүүгдэгч*******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-17 УНП улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын өмчлөлийнх биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог тул 32-17 УНП улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ үнэлгээ 8,207,938 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч*******аас 4,103,969 төгрөг, шүүгдэгч *******оос 4,103,969 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгох,

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын няравт хариуцуулсан 12 ширхэг хуурай, 31 ширхэг нойтон шинэс модыг улсын орлого тус тус болгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн хар бариултай цагаан өнгийн их биетэй, цэнхэр өнгийн татуургатай цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Баттулга,*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

                                                                                                                                                                                              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 02 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй,  шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч*******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 12,682,536 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дансанд төлж барагдуулах талаар тус тус баталгаа гаргаж хохирлоо төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 32-17 УНП улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 8,207,938 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч*******аас 4,103,969 төгрөг, шүүгдэгч *******оос 4,103,969 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгох,

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын няравт хариуцуулсан 12 ширхэг хуурай, 31 ширхэг нойтон шинэс модыг улсын орлого тус тус болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн хар бариултай цагаан өнгийн их биетэй, цэнхэр өнгийн татуургатай цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХ-АМГАЛАН