Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 152

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Оюунд холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 10.767.041 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

                                         

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн 2 дугаар хэсгийн 020 тоотод оршин суух иргэн Дэжидмаа овогтой Оюун нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Дэд бүтэц хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр 10.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Д.Оюуны зээлийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

 

       Иймд иргэн Д.Оюунаас үндсэн зээл болон зээлийн хүү болох 10.500.040 төгрөг, алданги 262.501 төгрөг, нотариатын үнэ 4.500 төгрөг нийт 10.767.041 төгрөгийг   Д.Оюунаас гаргуулан манай сумын төрийн сангийн 100131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү! ... гэжээ. 

 

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярцэцэг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

          Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярцэцэг миний бие 2014 оны Сум хөгжүүлэх сангийн зээлдэгч Дэжидмаа овогт Оюунд холбогдуулан гаргасан  “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 10.767.041 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээс татгалзаж байна...гэжээ.

                                                       

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар хариуцагч Д.Оюунд холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 10.767.041 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзал нь хуульд харшлаагүй, нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байна.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Оюунд холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардлын үнэ 10.767.041 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ