Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал, 

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч ***************,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч ***************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************холбогдох эрүүгийн 2238000000030 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Бишрэлт” буудлын гадаа 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч ***************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ***************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Бишрэлт” буудлын гадаа 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч ***************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000030 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхөр Ганзориг үл таних эмэгтэйчүүдийн хамт байсан...Миний машин хөдлөх гэж байхад *************** гэх үл таних эмэгтэй нөгөө эмэгтэйчүүдийнхээ хамт миний жолооч талын хаалгыг онгойлгож, намайг заамдаад явуулахгүй байсан. Тэгээд би дийлдэхгүй байхаар нь *************** гэх эмэгтэйн аюулгүй байдлыг хангаж машинаас холдуулж түлхсэн...Би эмчилгээний бодит зардлыг төлнө...” гэх мэдүүлэг,

Хохирогч ***************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Ганзоригийн эхнэр гэх үл таних эмэгтэй 2021 оны 12 сарын 17-ны орой 23 цагаас 00 цагийн хооронд Мөрөн сумын 8-р багт байрлах Бишрэлт буудлын гадаа миний баруун нүдний доод зовхийг хумсаараа маажиж, базаад тавихгүй байсан, би гарыг нь тавиулсан. Би зүгээр тэр эмэгтэйд болсон явдлыг тайлбарлах гэж байхад миний эрүүл мэндэд халдсан. Улмаар миний баруун нүдний доод зовхины оёдол задарсан, бохир оруулахгүйн тулд яаралтайгаар Улаанбаатар хотод очиж дахин оёулах шаардлагатай болсон тул тухайн өдрийн маргааш өглөө буюу 2021 оны 12 сарын 18-ны өглөө 08 цагийн автобусаар Улаанбаатар хот руу явж баруун нүдний доод зовхио оёулаад буцаад Мөрөн сумандаа замын унаагаар ирсэн... Би маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал 1,569,300 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны хохиролд 5,110,930 төгрөг, замын болон бусад зардалд 830,000 төгрөг нийт 7,510,230 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

      СД-д үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт байрлах “Бишрэлт” буудлын караокед 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэчимэг, ***************, *************** гэх хүмүүсийн хамт оёдол исгүүрийн сургалтаа төгссөний баяраа тэмдэглээд 19 цагаас 23 цаг 30 минут хүртэл яриа өрнүүлэнгээ, пиво ууцгаасан. Тэгтэл 23 цаг өнгөрч байхад Ганзоригийн эхнэр гэх үл таних эмэгтэй ганцаараа орж ирээд Ганзоригийн хажууд сууж байсан Ганчимэгийг барьж явсан зүйлээрээ 2-3 удаа толгой руу нь цохисон. Тэгэхэд Ганзориг эхнэрээ аваад өрөөнөөс гарсан...Би шууд буудал руу гүйж ороод гадуур хувцсаа өмсчхөөд гарч иртэл *************** багшийн баруун нүднээс цус их хэмжээгээр гарчихсан гар нь бас цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 176-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт байрлах Бишрэлт буудлын караокед 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэчимэг, Ганзориг, Энхсайхан, Соёлмаа гэх хүмүүсийн хамт сургалтын багш ***************ыг хүлээж аваад 18 цагаас 23 цаг өнгөртөл яриа өрнүүлж, танилцаж суусан юм. Тэгтэл 23 цаг өнгөрч байхад гаднаас Ганзоригийн эхнэр гэх үл таних эмэгтэй ганцаараа орж ирээд намайг цүнхээрээ 1 удаа толгой руу цохисон. Тэгсэн чинь Ганзориг эхнэрийгээ шууд аваад гарсан. Бид нар бас араас нь гарцгаасан. Гадаа гараад харахад тэр эмэгтэй Соёлмааг алгадаад, өшиглөөд байсан. Эрдэнэчимэг эгч бид хоёр салгах гэтэл бид хоёрыг тэр эмэгтэй түлхсэн. Тэгтэл манай багш *************** тэр эмэгтэйд хандаж “би эдгээр хүмүүсийн багш нь байгаа юм аа гэж хэлээд тайлбарлаж өгөх гэтэл Ганзоригийн эхнэр гэх үл таних эмэгтэй манай багшийн нүүрийг базаж түлхсэн. Би багшийн нүүрийг харахад баруун талын нүднээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр үл таних эмэгтэй хүн болгон руу уурлаж, сарвалзаад, аашлаад байсан. Би гадаа нимгэн гараад ирсэн байсан болохоор буцаад буудал руу яваад орсон. Би буудлын үүдэнд дулаацаад байж байсан чинь манай багш *************** гүйгээд ороод ирсэн. Царайг нь харахад баруун талын нүдний орчмоос нь цус гарчихсан орж ирсэн. Би юу болсон талаар асуухад *************** багш надад “багшийнх нь нүдний зовхийг нөгөө хүүхэн чинь ийм болгоод хаячихлаа шүү дээ” гэж хэлээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас),

Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үед оёдлын дамжааны багш гэх эмэгтэйгээс юу болсон талаар тодруулан асуухад дамжаа төгссөн нэг залуугийнх нь эхнэр өөрийнх нүдний оёдлыг задалчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай:

1. ***************ын биед баруун доод зовхинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

4. ***************ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 34-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 336 дугаартай нэмэлт дүгнэлт:

1. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан дүгнэлтэд залруулах зүйл байхгүй.

2. ***************аас гаргаж өгсөн нэмэлт материал дээр шинээр гэмтэл тогтоогдсонгүй.

3. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба хэрэг гарсан гэх 2021 оны 12 дугаар сарын 17-нд үүссэн байх боломжтой.

4. Өмнө гаргасан №26 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 185-р хуудас),

Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэмтэл нь гарын хумсаар маажиж базаж зулгаахад үүсэж болно. ***************ын хувьд баруун нүдний доод зовхины оёдол шарх нь бүрэн эдгэрээгүй байсан учраас зулгааж маажиж базахад урагдаж шарх үүснэ. ...мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй /хутга, хайч, заазуур, сүх/ зэргээс бусдад нь мохоо зүйлд орно. Тэгэхээр хүний гарын хуруу, хумс зэрэг нь мохоо зүйлд хамаарагдана...***************ын биед учирсан баруун доод зовхины шарх нь шинэ гэмтэл ба уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ***************ын биед үүссэн шархны хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтэн журам байдаг ба түүнд хамаарахгүй учир хувь тогтоох боломжгүй. Харин эрүүл мэндийг сарниулж байгаа хугацаагаар нь гэмтлийн зэргийг тогтооно”  гэх мэдүүлэг (хх-ийн 39, 44, 189-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа (хх-ийн 53, 55-56, 58-62-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000000030 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Бишрэлт” буудлын гадаа 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч ***************хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ***************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

СД-д үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),

Гэрч ***************(хх-ийн 176-р хуудас), гэрч ***************(хх-ийн 19-р хуудас), гэрч ***************(хх-ийн 21-р хуудас), гэрч ***************(хх-ийн 27-28-р хуудас), гэрч ***************(хх-ийн 27-28-р хуудас), шинжээч эмч Г.Алтайн  (хх-ийн 39, 44, 189-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт (хх-ийн 34-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 336 дугаартай нэмэлт дүгнэлт (хх-ийн 185-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ***************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ***************нь хохирогч ***************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч *************** нь шүүгдэгч ***************эмчилгээний зардал 1,569,300 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсантай холбогдон ажилгүй байсан хугацааны буюу үйл ажиллагааны олох байсан орлого 5,110,930 төгрөг, замын болон бусад зардалд 830,000 төгрөг нийт 7,510,230 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.

Шүүдэргэнэ эмийн сангийн 71,900 төгрөгийн Е баримт, Хөх туг эмийн сангийн 11,000 төгрөгийн Е баримт, Монос эмийн сангийн 78,200 төгрөгийн Е баримт (хх-ийн 96-98-р хуудас), хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар 52,800 төгрөг (хх-ийн 105-р хуудас), дахин мэс ажилбар хийлгэсний 550,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт (хх-ийн 100-р хуудас) нийт 763,900 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***************763,900 төгрөгийг гаргуулж хохирогч ***************д олгох нь зүйтэй байна.

Бэлэн мөнгөний орлогын баримт, картад бичигдсэн эмийн үнийн баримтууд (хх-ийн 101-104-р хуудас) нь хуулбар хувь, хавтаст хэргийн 68-80 дугаар хуудсанд байгаа орлого тодорхойлсон гэх дэвтрийн хуулбар хувь, Нийтийн такси үйлчилгээний замын хуудас (хх-ийн 107, 109-110-р хуудас) баримтууд нь ямар нэгэн тамга тэмдэг байхгүй, Б.Гантулга, О.Отгонбямба нарын жолооны болон иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 106, 108-р хуудас) зэрэг нь нотариатаар батлуулаагүй хуулбарууд байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Хавтаст хэргийн 81-91 дүгээр хуудсанд Хаан банкны Депозит дансны ***************ын дэлгэрэнгүй хуулга байх боловч тухайн хуулгаар үйл ажиллагааны орлогыг тодорхойлох боломжгүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн Монголын Татварын албаны Аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр дууссан, Мөн ХУР төрийн мэдээллийн системээс гаргуулсан ***************ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дууссан, Күинс мед эмнэлгийн эмч Л.Амарсайханы 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт нь хуулбар хувь байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин хохирогч ***************ын нийт нэхэмжилсэн 7,510,230 төгрөгийн хохирлоос 6,746,330 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн хохирогч *************** нь 6,746,330 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч ***************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ***************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ***************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч ***************763,900 (долоон зуун жаран гурван мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч ***************д олгосугай.

      5. Эрүүгийн 2238000000030 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч *************** нь 6,746,330 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ***************иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР