Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч ******* овогт ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, ****/2022/00**/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: ******* улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ************* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 cap 27 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овогт ******* /РД: ***************/

                                        Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ****** багийн нутаг дэвсгэр, ************ тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч ******* тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би хөдөө гэрээсээ Хархорин суманд эхнэр хүүхэд дээрээ ирсэн. Тэгээд миний мотоциклын дугуй хагарсан байхаар нь найз ******* дуудаад янзлуулангаа 1 пиво хувааж уусан. Эхнэр ******* намайг хоол идэж байхад найз эхнэртэй хардаж хэрүүл хийгээд байхаар нь би хоол идэж байсан сэрээ, вакусын шил шидсэн... гэв.

Хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан **** дугаартай дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 50-52 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-72 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-77 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-80 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 85-87 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-84 дүгээр хуудас/ зэрэг болно.

                                           Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ************* тоотод хамтран амьдрагч *******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолны сэрээ, вакусны шил шидэж түүний биед тархи доргилт, баруун нүдний гадна буланд зулгаралт, духанд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөлөнд цус хуралт гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогч *******ы ...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14-15 цагийн үед ******* нь хүү хөдөө авч явна гээд байхаар нь би хэлэхдээ чи чинь пиво уучхаад авч явж яах гээд байгаа юм, явуулахгүй гэсэн чинь намайг элдэв янзаар хэлж, хэл амаар доромжлоод цохих гээд дайраад байсан. Тухайн үед хамт пиво уусан ах дундуур орж салгасан. ******* бид 2 хамт амьдраад 5-6 жил болж байна. Урьд нь 2019, 2020, 2021 онуудад намайг зодож биед маань гэмтэл учруулж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Сүүлд над руу вакусны шил, сэрээ шидэхийнхээ өмнө 2-3 хоногийн өмнө архи ууж ирчхээд миний гуя руу өшиглөөд хөхрүүлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч ...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр намайг ажлаа хийж байхад ******* над руу залгаад “ахаа мах эвдээд өг ******* хөдөө байгаа” гэхээр нь би *******ы гэрт очиж махыг нь эвдэж өгчхөөд л эргээд ажил руу явсан. Тэгсэн маргааш өглөө нь 11 цагийн үед ******* над руу залгаад “хүрээд ирээ хө” гэхэд нь би яваад очсон. Тэгээд ******* бид 2 хэсэг зуур ойр зуурын зүйлс ярилцсан, төд удалгүй ******* эхнэр *******тай хамтдаа дэлгүүр орчхоод ирье гэж гарч яваад удалгүй эргэж орж ирэхдээ 2 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво авсан байсан. Тэгээд тухайн 2 ширхэг пивийг *******, **** бид 3 хувааж уусан. Пивоо ууж дуусахад *******, *** хандаж “янхан, банзал, чи тэр хүүхэнтэй унтсан, энэ хүүхэнтэй унтсан” гэх мэтээр агсраад байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад хашаанд нь байх мотоциклын дугуйг нь нөхөөд дуусах үед *******, ******* 2 гэр дотроо хэрэлдээд бүр болохгүй болохоор нь яваад ортол хоёр талд орон дээрээ суучихсан хэрэлдээд байж байсан. Би тухайн хоёрт “одоо больцгоо” гэж хэлээд эргэж гарч ирээд дугуйг нь нөхөж дуусгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

гэрч ...******* архи уусан үедээ л дандаа охин ******* болон хөгшин бид хоёрыг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан хийдэг. Эрүүл байх үедээ арай гайгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан “1. *******ы биед тархи доргилт, баруун нүдний гадна буланд зулгаралт, духанд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөлд цус хуралт 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой. 3. Дээрх тархи доргилт, баруун нүдний гадна буланд үүссэн зулгаралт, духны зөөлөн эдийн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Зүүн хөлд үүссэн цус хуралт гэмтлүүд нь хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөр чадвар апдаггал болон гоо сайханд нөлөөлөхгүй 5. Дээрх хэргийн цаг хугацаанд үүссэн гэх шинэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх зүүн хөлд үүссэн цус хуралт гэмтэл нь үүссэн хэргийн цаг хугацаандаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх 279 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал ...шүүгдэгч ******* гэм буруугийн хувьд маргахгүй байгаа... гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд ...Эхнэр ******* намайг хоол идэж байхад найз эхнэртэй хардаж хэрүүл хийгээд байхаар нь би хоол идэж байсан сэрээ, вакусын шил шидсэн. Би гэм буруутай... гэв.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогч ******* санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

      Хохирогч *******д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд ...шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал байхгүй... гэсэн хүсэлт бичгээр гаргасан байх тул шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                       Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж ял тохиролцсон тул улсын яллагчийн ялын саналтай санал нэг байна гэв.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг вакусны шил, 1 ширхэг сэрээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

******* улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг вакусны шил, 1 ширхэг сэрээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА