Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
Хэргийн индекс | 142/2016/00175/э |
Дугаар | 00156 |
Огноо | 2016-10-14 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 00156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Т.Баялаг
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат
Шүүгдэгч Б.Даваажав нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овгийн Баатарын Даваажавт холбогдох 201614000354 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.1. Урианхай овгийн Баатарын Даваажав, Монгол Улсын иргэн,1977 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дэнжийн 2-43 тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай. РД:ГЖ77083006
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар
2.1. Шүүгдэгч Б.Даваажав нь 2016 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-20-103 тоот гэртээ иргэн Ц.Сайнзаяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний баруун гарын чигчий хурууны нугалах шөрмөсийг тасалж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ц.Сайнзаяагийн 2016 оны 06 сарын 22-ны өдөр 4-20 дугаар байранд байсан Даваажавын гэрт очсон. Тэдний гэрт ороход манай нөхөр Гантулга хувцасаа дутуу өмсчихсөн гал тогтооны өрөөнөөс нь гарч ирсэн. Би Даваажавт хандан чи ер нь яах гээд байна гэж хэлэхэд чамд зодуулахгүй шүү гээд миний зүүн гуя руу нэг юм шидсэн. Тухайн үед их өвдөлт мэдрэгдсэн. Миний үснээс зулгааж орон дээр дарж унагаасан. Орон дээр бид хоёр бие биенээ харилцан үсдэлцэж байтал Даваажав миний нүүрийг маажих гээд сарвайгаад байхаар нь гарыг нь хазсан. Тэгтэл Даваажав миний гарыг мушгих шиг болох үед чигчий хуруу жирс гээд явсан. Даваажав хөдөө адуу малтай ноцолдож өссөн болохоор их бяр тэнхээтэй. Сүүлдээ би ухаан балартаад ирэх үед нөхөр Гантулга салгасан. Гэртээ хариад хамаг бие янгинаж өвдөөд байхаар нь эм уугаад хэвтсэн. Баруун гарын чигчий хуруу эвгүй оргиод мэдээгүй болчихсон байхаар нь эм уугаад хэвтсэн. Баруун гарын эрхий хуруу эвгүй оргиод мэдээгүй болчихсон байхаар нь охиндоо хэлтэл хүүхэд маань аав руугаа утасдаад ээжийн гар яачихсан юм бэ? гэж асуусан гэсэн мэдүүлэг. хх-ийн 23-25-р хуудас
2. Гэрч С.Гантулгын 2016 оны 06 сарын 22-ны өдөр Даваажавын түрээслэж байгаа 4-20-103 тоот ороод Даваажав бид хоёр хоол хийгээд идээд байж байтал Сайнзаяа ороод ирсэн. Сайнзаяа гурвуулаа уулзъя гээд нилээд ууртай орж ирсэн. Тэр хоёр бие биенээ үсдээд буйдангийн буланд хашгиралдаж байсан. Би Сайнзаяагийн куртикнээс татаж салгасан. Энэ үед Даваажавын хацарнаас цус гарсан байсан. Зодоон болсны орой манай 15 настай охин над руу утасдаад ааваа та ээжийн гарыг яачихсан юм бэ ээжийн хуруу сонин болчихсон байна гэж хэлсэн. Намайг гал тогооны өрөөнд орж аягатай хоол тавих үед юу болсныг мэдэхгүй гэсэн мэдүүлэг хх-ийн 26-р хуудас
3. Гэрч Д.Болортуяагийн Би энэ хэргийн талаар сайн мэдэхгүй. Сайнзаяатай уулзахад нөгөө Даваажавтай зодолдоод гараа гэмтээчихлээ гэж байсан. Сайнзаяа Даваажав гэх эмэгтэйтэй зодолдож байхад гарын хурууг маань дарчих шиг болсон, одоо өвдөөд байна гэж хэлсэн. Удалгүй Сайнзаяа эмнэлэг дээр хуруугаа боолгочихсон хагалгаанд орсон гээд явж байсан гэсэн мэдүүлэг. хх-ийн 27-р хуудас
4. Насанд хүрээгүй гэрч Г.Халиунжаргалын 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 18-19 цагийн орчимд гэртээ ирэхэд ээж маань орондоо орсон хэвтэж байсан. Баруун гарын чигчий хуруу нь сонин болчихсон байхаар нь яасан юу болсон юм бэ гэхэд Даваажав дээр очоод ийм болчихлоо аав чинь тэнд байсан гэж хэлэхээр нь уурандаа аав руугаа утастаад ээжийн гарыг яачихсан юм бэ гэхэд ээж чинь хүрч ирээд Даваажавыг маажих гэсэн гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Ээж маань удалгүй эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон гэсэн мэдүүлэг. хх-ийн 29-30-р хуудас
5. 2016 оны 07 сарын 06-ны өдрийн шинжээчий 533 дугаартай дүгнэлтийн Ц.Сайнзаяагийн биед тархи доргилт, баруун гарын чигчий хурууны нугалах шөрмөсний бүрэн тасрал, хуйханд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Баруун гарын чигчий хурууны нугалах шөрмөсний бүрэн тасрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт хх-ийн 32-р хуудас болон шүүгдэгчийн мэдүүлэг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ гэм буруугаа ойлгож гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан учир ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. Хохирогч Ц.Сайнзаяа нь миний бие ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй учир байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат мэтгэлцэхдээ Б.Даваажав нь гэм буруугаа ойлгож байгаа. Анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөргүй байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Даваажав нь 2016 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-20-103 тоот гэртээ иргэн Ц.Сайнзаяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний баруун гарын чигчий хурууны нугалах шөрмөсийг тасалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Б.Даваажавт ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Эрүүгийн 201614000354 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овгийн Баатарын Даваажавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Б.Даваажавыг 1 нэг жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Даваажавт оногдуулсан 1нэг жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Даваажавт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваажавт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС