| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2022/0071/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/71 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/71
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөр шүүгдэгч ******* овогт ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай, ***/2022/00***/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ********* тоотод оршин суух хаягтай, **********, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД:*********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 онд итгэмжлэн хариуцуулж өгсөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** нутаг дэвсгэрт байх *******” жуулчлалын баазаас 12,623,000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ханатай монгол гэр 9 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, хөргөгч 2 ширхэг зэрэг эд зүйлсийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч *******ы шүүх хуралдаанд өгсөн: Надад хариуцуулж үлдээсэн эд хөрөнгийг дутаасан нь үнэн. Би хохирлоо төлнө. Би гэм буруутай гэв.
Хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ӨХЦ22-05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-73 дугаар хуудас/, Бараа, материалын тооллогын бүртгэл жагсаалт /хх-ийн 25-29 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 онд итгэмжлэн хариуцуулж өгсөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын ***** нутаг дэвсгэрт байх “*****” аялал жуулчлалын баазын хөрөнгөөс 2019 оноос 2020 онуудад 10,163,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* ...Манайх Хархорин сумын **** байрлах **** жуулчны баазыг 2000 оноос эхлүүлэн 2016 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад 2017 онд үйл ажиллагааг түр зогсоосон юм. 2018 онд ******* гэх хүнд жуулчны баазын ажиллагааг явуулахаар тохиролцон хариуцуулан үлдээсэн юм. ... Хархорин сумын зарын группт гэх фейсбүүк хуудсанд танай баазыг хариуцуулан өгсөн ******* гэх хүн тавилга эд хогшил гэрийг чинь зараад байна гэхээр нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хархорин суманд очиход үнэхээр манай баазын эд зүйлс байхгүй гадна тал нь нурж унасан үнэхээр хариуцлагагүй хандсан байсан тул Цагдаагийн байгууллагад хандах болсон. Би ******* гэх хүнд 2018 онд жуулчлалын баазыг хариуцуулан өгсөн. Тухайн үед ******* гэх хүний аав , манай байгууллагын ажилтан нар эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. ...Манай байгууллагын ажилтан , эхнэр нар надад хэлэхдээ 4 ханатай монгол гэр иж бүрэн 9 ширхэг, 5 ханатай монгол гэрийн мод 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, шилэн хаалгатай хөргөгч 2 ширхэг, түшлэгтэй модон сандал 50 ширхэг, жижиг модон ширээ 14 ширхэг, унтлагын модон ор 52 ширхэг, буудлын люкс өрөөний хүрэн мебель ор 5 ширхэг, мөн 8 ханатай монгол гэрийн хана, унь алдагдсан байна гэж хэлсэн. Манай “*******” жуулчны баазаас алдагдсан эд зүйлсийн хохирлоо барагдуулмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
гэрч ******* ...Манай захирал намайг **** жуулчны бааз дээр очиж алдагдсан эд зүйлсийг хүлээлгэж өгөх ажлаар явуулсан юм. жуулчны баазыг ******* гэх хүнд үлдээсэн юм байна. ... жуулчны баазаас 4 ханатай монгол гэр иж бүрэн 9 ширхэг 5 ханатай монгол гэрийн мод 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, шилэн хаалгатай хөргөгч 2 ширхэг, түшлэгтэй модон сандал 50 ширхэг, жижиг модон ширээ 14 ширхэг унтлагын модон ор 52 ширхэг, буудлын люкс өрөөний хүрэн мебель ор 5 ширхэг алдагдсан байна. Мөн гэрийн эсгий зарим нь алга болсон яг хэдэн ширхэг алдагдсан талаар мэдэхгүй мөн аяга, таваг, сэрээ, халбаганууд бүгд байхгүй алдсан гэх талаар мэдээгүй. ...Би 2018 онд ******* гэх хүнд төрсөн аав гийн хамт Улаанбаатар хотоос 4 сард ирж хүлээлгэж өгсөн. ... жуулчны баазын эд зүйлсийг хүлээлгэн өгөх үед байгууллагын эд материалын жагсаалт гэх эд зүйл байдаг юм түүн дээр гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
гэрч ...Би 2018 онд Өвөрхангай аймгийн Хархорин сум яваагүй. өөрөө Хархорин суманд амьдардаг учир очиж хүлээлцсэн. Би тэр үед *******д баазын өнгө төрх сэргээх, зарим засвар үйлчилгээг хийлгэхээр мөнгө хүртэл шилжүүлж байсан. ...Би сандал ширээ зарах талаар юм хэлээгүй. ..Тухайн үед жуулчны баазын эд хөрөнгийг хүлээлцсэн ажилтан , нар одоо манайд компанид ажиллаж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...хохирогч Л.Атарсайхан хулгайд алдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ ханш нь 12,623,000 /арван хоёр сая зургаан зуун хорин гурван мянган/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх ӨХЦ22-05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-73 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 43-47 хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь жуулчны баазын эд хөрөнгийг 2018 онд хүлээн авч үйл ажиллагаа явуулж байхдаа эд хөрөнгөөс нь 4 ханатай иж бүрэн гэр 9 ширхэг, 5 ханатай гэрийн мод 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, хөргөгч 2 ширхэг, сандал 50 ширхэг, жижиг модон ширээ 14 ширхэг, модон ор 11 ширхэг, хүрэн мебель ор 5 ширхэг, 8 ханатай монгол гэрийн хана, 9 ханатай монгол гэрийн унь, 1 дүгээр хоолны таваг 15 ширхэг, 2 дугаар хоолны таваг 20 ширхэг, цайны аяга 10 ширхэг, стакан 10 ширхэг, махны машин 1 ширхэг, плетка 1 ширхэг, цахилгаан зуух /пэйч/ 1 ширхэг зэрэг нийт 10,163,000 төгрөгийн хөрөнгийг завшсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн ...дээрх хөрөнгийг өр зээлэндээ өгсөн, үрэгдүүлсэн нь үнэн, би төлж хохиролгүй болгоно гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд зүйлсийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч шүүх хуралдаанд би гэм буруутай, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсний улмаас бага хэмжээний буюу 300000 төгрөгийн хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийг тайлбарласан байх ба шүүгдэгч нь жуулчлалын баазад 10,163,000 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгчийн 6 хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хийсэн хэрэгтээ гэмшиж хохирлоо төлж барагдуулах эрмэлзэлтэй зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Шүүгдэгч ******* нь жуулчлалын баазын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг 2018-2020 оны хооронд завшсан гэмт хэргийг үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар заасан нөхцөлийг хангаж байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхээр заасан байна.
Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэв.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч ******* нь аялал жуулчлалын баазын дараах хөрөнгийг завшсан байх ба уг хөрөнгийг Вендо ХХК-ийн үнэлгээгээр 4 ханатай иж бүрэн гэр 9 ширхэгийг 3,600,000 төгрөгөөр, 5 ханатай гэрийн мод 1 ширхэгийг 500,000 төгрөгөөр, хөлдөөгч 1 ширхэгийг 180,000 төгрөгөөр, хөргөгч 2 ширхэгийг 720,000 төгрөгөөр, сандал 50 ширхэгийг 800,000 төгрөгөөр, жижиг модон ширээ 14 ширхэгийг 1,400,000 төгрөгөөр, модон ор 11 ширхэгийг 660,000 төгрөгөөр, хүрэн мебель ор 5 ширхэгийг 1,200,000 төгрөгөөр, 8 ханатай монгол гэрийн ханыг 640,000 төгрөгөөр, 9 ханатай монгол гэрийн унь 10,000 төгрөгөөр, 1 дүгээр хоолны таваг 15 ширхэгийг 54,000 төгрөгөөр, 2 дугаар хоолны таваг 20 ширхэгийг 72,000 төгрөгөөр, цайны аяга 10 ширхэгийг 18,000 төгрөгөөр, стакан 10 ширхэгийг 21,000 төгрөгөөр, махны машин 1 ширхэгийг 48,000 төгрөгөөр, плетка 1 ширхэгийг 140,000 төгрөгөөр, цахилгаан зуух /пэйч/ 1 ширхэгийг 100,000 төгрөгөөр нийт 10,163,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 72-73 дугаар хуудас/
Иймд шүүгдэгч *******аас 10,163,000 төгрөгийг гаргуулж хохирогч аялал жуулчлалын баазын захирал д олгох нь зүйтэй.
Харин унтлагын ор 52 ширхэгийг үнэлсэн байх бөгөөд үүнээс 41 ор нь уг баазын байранд байгаа болох нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 43-47 дугаар хуудас/ тогтоогдож байх тул илүү нэхэмжилсэн 41 орны үнэ 2,460,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтэндээ эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсний дараа эд хөрөнгөд үзлэг хийхэд 52 орноос 41 ор нь уг баазын байранд байсан тиймээс хохирлоос 41 орны үнийг хасаж тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас хохирол 10,163,000 төгрөгийг гаргуулж хохирогч жуулчлалын баазын захирал д олгож хохирлоос 2,460,000 төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгосугай.
5. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА