| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/00334/И |
| Дугаар | 00787 |
| Огноо | 2018-04-06 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 00787
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам 87, НСКБ барилга, 2, 4 дүгээр давхарт байрлах, “МД” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 4-72 тоотод оршин суух, Шид сод овогт Төмөрбатын Ж/РД: /-т холбогдох,
312 914 төгрөгийг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, хариуцагч Т.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “МД” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төмөрбатын Ж болон “МД” ХХК нар нь Иргэний хуулийн 431.1-т заасныг үндэслэн 2016 оны 01 сарын 19-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №1600010943 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч Т.Ж нь 337 746.00 төгрөгийн даатгалын хураамжийг Даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан.
Гэтэл 2016 оны 01 сарын 21-ний өдөр 24 832.00 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 312 914.00 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Манай компаний зүгээс даатгуулагч Т.Жтай удаа дараа холбогдож даатгалын хураамжийн үлдэгдлийг төлж барагдуулахыг хүссэн.
Иймд Т.Жаас Иргэний хуулийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “Даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 312 914.00 /гурван зуун арван хоёр мянга есөн зуун арван дөрөв/ төгрөгийг “МД” ХХК-д гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Т.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Төмөрбатын Ж нь 2016 оны 01 сарын 20-ны өдөр “МД” ХХК-тай 1600010943 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дуусахаар хийсэн. Энэхүү даатгалын төлбөр нөхцөл нь сар бүр 22 406 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээ юм. 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эхний сарын төлөлт болгож 24 832 төгрөг төлсөн байна гэж МДаас гэрчилж байгаа. Энэхүү гэрээнд 3.2 дахь заалтад гэрээ нь дараах нөхцөлд дуусгавар болно гээд 3.2.6 дахь заалтад “Даатгуулагч даатгалын хураамжаа хуваан төлж байгаа тохиолдолд даатгалын хураамжаа хуваарийн дагуу төлөөгүй 30 хоног хэтрүүлсэн” гэж заасны дагуу энэ гэрээ өөрөө хүчингүй болсон байдаг. №1600010943 тоот гэрээгээр анх байгуулж байсан хугацаанд зогсоол дээрээс зүүн талын толио хулгайд алдаж, дараа нь мөн зогсоол дээрээ баруун хойд хаалгаа мөргүүлсэн билээ.
Энэ тухайгаа МДд мэдэгдээгүй бөгөөд үүнийгээ гэрээний нөхцлийн дагуу төлбөр төлөөгүйгээс хүчингүй болсныг ухамсарлан хохирлоо өөрөө барагдуулсан.
МДаас гэрээний нөхцлийн дагуу төлбөрөө төлөхийг анхааруулж, утсаар ч, гэрийн хаягаар ч мэдэгдэж байгаагүй.
№ 1600010943 тоот гэрээг байгуулах үед тохирч байсан хугацаа өнгөрөөд, бүтэн 1 жилийн дараа СБД-ийн ИХАШШ-д миний нэр дээр нэхэмжлэл гаргаж байга нь даатгалын үйлчилгээ утгаа алджээ гэж дүгнэж байна.
МДыг миний бие нэг төгрөгөөр ч хохироогоогүй. МД надад зориулж 1 төгрөгийн ч зардал гаргаагүй ба гэрээ хийхдээ өөрсдөө ирж хийсэн байдаг зардлыг тооцвол миний эхэлж төлсөн 24 832 төгрөг хангалттай барагдуулна гэж үзэж байна.
Иймд миний нэр дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “МД” ХХК нь хариуцагч Т.Жт холбогдуулан даатгалын хураамжид нийт 312 914/гурван зуун арван хоёр мянга есөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т.Ж нь энэ гэрээ хүчингүй болсон гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр № 1600010943 Сонголт-тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ болон Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ/цаашид “Гэрээ-2” гэх/ байгуулсан болох нь Гэрээ, Гэрээ-2-ыг хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Гэрээний 1-ийн 1.3.2-т зааснаар даатгалын зүйл нь 30-88 УБӨ улсын дугаартай Тоёота маркийн приус загварын тээврийн хэрэгсэл, Гэрээ-2-ын 3-ын 3.1-т зааснаар даатгалын зүйл нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болох нь Гэрээ болон Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.
Гэрээнд зааснаар хариуцагч нь даатгалын хураамжид 266 466/хоёр зуун жаран зургаан мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг төлөхөөс 20 000/хорин мянга/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Авлагын дансны хуулга, Гэрээний хуулбараар нотлогдож байна.
Гэрээ-2-т зааснаар хариуцагч нь даатгалын хураамжид 71 280/далан нэгэн мянга хоёр зуун ная/ төгрөгийг төлөхөөс 4 832/дөрвөн мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Авлагын дансны хуулга, Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 3-ын 3.2-т “Гэрээ нь дараах тохиолдолд дуусгавар болно.”, 3.2.6-д “Даатгуулагч даатгалын хураамжаа хуваан төлж байгаа тохиолдолд даатгалын хураамжаа хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтрүүлсэн” гэжээ.
Хариуцагч нь Гэрээнд заасан даатгалын хураамжийг төлж дуусгах хугацааг 1/нэг/ жилээр хэтрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-т “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:”, 240.1.5-д “хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл.” гэж заасан.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.5 дахь заалтад зааснаар зохигчид Гэрээний 3-ын 3.2, 3.2.6-д Гэрээ дуусгавар болох үндэслэлийг заажээ.
Хариуцагч нь даатгалын хураамжийг төлөх хугацааг 1/нэг/ жилээр хэтрүүлсэн байх тул Гэрээ дуусгавар болсон байх ба Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.5 дахь заалтад зааснаар хариуцагчаас даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөрт 246 466/хоёр зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээ-2-ын даатгалын хураамжид 66 898/жаран зургаан мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрээ-2-ын 6-ын 6.4-т “Даатгалын хураамж бүрэн төлөгдсөнөөр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно.” гэжээ.
Хариуцагч нь Гэрээ-2-т заасан даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөр 66 898/жаран зургаан мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг төлж барагдуулаагүй талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн ... үйл явдал бий болох;”, 187 дугаар зүйлийн 187.1-т “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ.” гэж заасан.
Хариуцагч нь даатгалын хураамжийг төлөөгүй байх тул Гэрээ-2-ын 6-ын 6.4-д зааснаар Гэрээ-2 хүчин төгөлдөр болоогүй байна.
Гэрээ-2 хүчин төгөлдөр болоогүй байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 66 448/жаран зургаан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 66 448/жаран зургаан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 187 дугаар зүйлийн 187.1, 240.1, 240.1.5 дахь заалтад зааснаар хариуцагчаас бүгд 312 914/246466+66448=312914/ /гурван зуун арван хоёр мянга есөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй болох нь Гэрээ, Гэрээ-2-ын хуулбараар тогтоогдож байна.
Шүүх Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 187 дугаар зүйлийн 187.1, 240.1, 240.1.5 дахь заалтад зааснаар хариуцагч Т.Жаас 312 914/гурван зуун арван хоёр мянга есөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “МД” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ