Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч ******* овогт ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай, ***/2022/00***/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                               Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 40 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  Өвөрхангай аймгийн Хархорин сумын ********** оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД:*********/

 

       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны үеэр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Өл гэх газраас хохирогч ******* хониноос 32 хонийг хулгайлан авч бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. 32 хонины хохирол бүрэн төлсөн. Унааны зардалыг төлнө гэв.

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 32 хонины хохирлоо бүрэн авсан. Шүүх хуралдаанд унааны зардал төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлав. Үүнд: хохирогч *******, ******* нарын мэдүүлэг /хх-ийн 56-57, 52-53 дугаар хуудас, хөрөнгийн үнэлгээ хх-ийн 73-76 дугаар хуудас, *******гийн ХААН банкны дансны хуулга /хх-ийн 46 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, шүүгдэгчийн хохирол төлсөн баримт зэрэг болно.

                                                      Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны үеэр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Өл гэх газраас хохирогч ******* хониноос 32 хонийг хулгайлан авч бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, хохирогчид 7,960,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

Шүүгдэгч *******гийн шүүх хуралдаан өгсөн: би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн: Би хонио эрж хайгаад *******гийнд очиж асуухад манай хонинд юу гэж ирж нийлэх вэ дээ. Байхгүй гэж хэлсэнд гомдолтой. ...32 хонины хохирлоо бүрэн авсан. Унааны зардлаа авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэв. 

хохирогч Ц.*******ын ...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хонио тоолоход 919 талаас 887 мал байсан ба 32 хонь алдагдсан байсан. Манай сумын хэсгийн төлөөлөгч ирээд асуухад буруу тооцоод 42 хонь алдагдсан гэж хэлсэн байсан. Малын дэвтэр дээрээс хараад тооцоход 32 алга болсон байсан. ..Ихэвчлэн эр хонинууд байсан. ******* гэх айлын хонинд шүүж үзэхэд 14 эм хонь, 2 хурга байсныг нөхөр бид хоёр 02 дугаар сарын 14-ний өдөр мориор тууж ирээд хониндоо нийлүүлсэн. Эр хонинууд нь алга болчихсон байсан. ******* манай хонины будагийг арилгаад малдаа нийлүүлсэн байсан. ..Манай хонь алга болохоос өмнө 10 орчим хоногийн өмнө малаа тоолоход тоо ёсоороо буюу 919 байсан. Тэрнээс хойш айлын малтай нийлээгүй, байнгын хариулгатай байсан. ..Манай мал тэдний малтай нийлэх боломжгүй ойртож ч байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

гэрч ******* ...Би Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг Өл гэх газар мал маллаж амьдардаг. ...Тэгээд шинийн 2 буюу 02 дугаар сарын 03-ны өдөр малаа тоолсон. Малаа тоолоход 919 хонь байх ёстойгоос 887 хонь байсан ба 32 хонь дутсан байсан. Тэгээд би ойр хавиараа хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ..Манай мал өглөө 11 цагийн үед бэлчдэг, мал бэлчээд манай малчин өөрөө туугаад явдаг ба өдөржин хариулж байгаад 17 цагийн үед дагаад ирдэг. Манай энэ хавьд шувуу, чоно хоёр байдаг учир байнгын эзэнтэй явдаг. Өөр айлын малтай нийлэх боломж байхгүй. ..Би дөнгөж хонио алга болсны дараа ******* гэх айлд очиж асуухад манай малд танайхаас хонь байхгүй, танай хонь энд ирэх ямар ч боломж байхгүй, танай хонь манайд ирвэл андашгүй гэж хэлж байсан. Манай эхнэр бид хоёр айлуудын хониор ороод хонь шүүж байхад ******* хүүхдээ явуулаад хонио хээр хариулаад хотлуулахгүй байсан. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад манай эхнэр 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд дотор нь манай хонь байсан. Манай хонь улбар шар будагтай байсныг будагыг нь хуулаад хаячихсан байж байсан. Малд нь шүүж үзэхэд 16 хонь байсныг манай эхнэр бид хоёр очоод авсан. ..Манай хонь ******* гэх айлын хоньтой нийлэх ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл манай хонь хойшоо бэлчдэггүй. *******гийн хонь манай энэ рүү бэлчдэггүй. Манай хоёрын хооронд 10 орчим километр зайтай, дундаа 4-5 айлтай... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

гэрч ...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвд байрладаг Чандмань төвд түүхий эд авдаг ажил хийдэг. ******* гэж хүнийг танихгүй, урьд нь таарч байгаагүй. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь хар өнгийн **** ӨВА улсын дугаартай жип машинтай танихгүй хүн ирсэн. Тэр хүн ярихдаа хонины мах авах уу гэхээр нь авна, гарал үүслийн бичиггүй гэхээр нь авахгүй гэсэн. Тэр ярихдаа ачааны машиндаа мартсан байна эргээд аваад ирж болох уу гэхээр нь зөвшөөрч 6 ширхэг хонины гулууз мах худалдаж авсан. Нийт 127 кг болсон. Нэг кг махыг 7500 төгрөгөөр тооцож нийт 952,500 төгрөг болсон. 98,400 төгрөгийг бэлэн өгсөн, 854,100 төгрөгийг дансаар шилжүүлсэн. ******* өөрийнхөө дансыг өгсөн. Би түүний өгсөн дансыг санахгүй байна. Мөнгийг нь мобайлаар шилжүүлэхэд *******гийн нэр гарч ирж байсан. Утгыг нь махны үнэ гэж бичээд шилжүүлсэн. Тэр мах ойролцоогоор надад зарснаас арваад хоногийн өмнө л хийсэн болов уу шинэ мах байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

*******гийн Хаан банкны ********** дугаартай дансны хуулга /хх-ийн 46 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээчин 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “...2 тооны эм төлөг, 14 тооны нас гүйцсэн эм хонь, 16 тооны нас гүйцсэн эр хонь нийт 32 тооны бог малыг үнэлбэл “төлөг эм хонь 2x60,000=120,000 төгрөг, нас гүйцсэн эм хонь 14x240,000=3,360,000 төгрөг, нас гүйцсэн эр хонь 16x280,000=4,480,000 төгрөг нийт малын үнэлгээ нь зах зээлийн үнэ цэнээр 7,960,000 /долоон сая есөн зуун жаран манган/ төгрөг” гэж дүгнэж байна...” гэх хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 73-76 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ******* овогт *******г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг нь шүүгдэгч ******* нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн хувьд маргахгүй гэж гэм буруугийн дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, *******гийн ХААН банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж хохирогчид 7,960,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Олон тооны мал гэдэгт найман бог түүнээс дээш малыг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч *******г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.    

                                     Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулсан  зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 /нэг/ жил /01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг баримталсан.

                                              Хохирлын талаар:

Шүүгдэгч ******* хохирогч *******од 32 тооны хонины үнэлгээгээр 7,960,000 төгрөгийг хохирол учруулснаас 16 хонийг буцаан өгч 16 хонийг хөрөнгийн үнэлгээгээр 4,480,000 төгрөгөөр үнэлсэн байх ба уг бодит хохирлыг төлсөн, хохирогчоос шүүх хуралдаанд ирэх очих унааны зардалд 1,000,000 төгрөг нэхэмжилснээс шүүхэд гаргаж өгсөн баримтыг үнэлж 420,559 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Нотлох баримтгүй нэхэмжилсэн 579,441 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн гэм буруугийн шатанд шүүгдэгч хохирогчид 420559 төгрөгийн хохирлоо бүрэн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                               Бусад асуудлаар:

Шүүгдэгч *******гийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 07 /долоон/ хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******г 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 01 /нэг/ жил /01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 07 /долоо/ хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч хохирогчид хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нотлох баримтгүй нэхэмжилсэн 579,441 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан анхан шатны шүүхээд дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА