| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/00317/И |
| Дугаар | 00770 |
| Огноо | 2018-04-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Баянмонгол хороолол, 408-3 тоотод оршин суух, Боржигон овогт Цэгмэдийн З/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 14-р хороо, Хандгайтын 23-р гудамж, 100 тоотод оршин суух, Тавд овогт Ганхуягийн Э/РД: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5 350 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Э нь Ц.З надаас 2016 оны 01-р сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан билээ.
Гэтэл хариуцагч Г.Э нь зээлж авсан мөнгөнөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй тул зээлдүүлэгчийн зүгээс удаан хугацаанд хүлээцтэй хандсаны эцэст энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргах болсон.
Г.Эээс нэхэмжилж байгаа дээрх 5 350 000 төгрөгийн зээлийн төлбөр нь дараах тооцооллоор бодож гаргасан. Үндсэн зээл 3 000 000 төгрөг, зээлийн хүү 2 сарын 600 000 төгрөг, алданги 1 750 000 төгрөг болно.
Иймд Г.Эээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 350 000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч Ц.Згийн өмгөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэргийн 5 дугаар хуудас дахь зээлийн гэрээг судлууллаа. Үндсэн зээл болох 3 000 000 төгрөгийг авсан, өгсөн гээд гарын үсэг зурчихсан байдаг. Төрийн нэрийн өмнөөс гэрчилдэг нотариат ороод гэрчилсэн байгаа. Гэрчилсэн баримтыг нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзэж шүүхэд өгч байгаа. 3 000 000 төгрөгийг хүлээн авсан баримт байсан ч гэсэн ижилхэн утга илэрхийлж байгаа. Тэр өдрийн хариуцагчийн дансны хуулгыг харахад 2 500 000 төгрөгийг өөрийн дансанд хийгээд, 500 000 төгрөгийг н.Анхбаярлуу шилжүүлсэн байна. Энэ асуудал нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж шүүхээс хүсч байна.”
Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ц.Зтай 2016 оны 01 сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 3 000 000 төгрөг авахаар тохиролцсон боловч Ц.З надад гэрээ байгуулсан өдрөө 1 000 000 төгрөг өгөөд, хүүгээ урьдчилж өгсний дараа 1 700 000 төгрөгийг өгнө гээд өгөөгүй.
Би тухайн үед итгээд авсан 1 000 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг Анхбаярт шилжүүлэн өгсөн. Анхбаяр нь барьцааны Төв аймаг, Мандал сум, 1-р баг, Агьтын 13 тоот, 2178 м.кв газар эзэмшдэг. ГД-1403001414 гэсэн гэрчилгээтэй газар эзэмшдэг.
Би Ц.Зд хүүнд 300 000 төгрөгийг шилжүүлж өгсөн боловч надад 1 700 000 төгрөгийг өгөөгүй болно.
Г.Э нь хүнээс мөнгө зээлээд оргон зайлсан асуудал байхгүй. Хүүхдээ төрүүлсөн байхад нь очсон. Газар авахын тулд гаргаж байгаа гэж хэлсэн. Миний итгэмжлэлээр хэлсэн зүлийг бүгдийг хэлээрэй гэсэн тул дамжуулж хэллээ. 1 700 000 төгрөгийг 900 000 төгрөг өгч байж өгнө гэсэн. З 1 000 000 төгрөгөөс 800 000 төгрөг гараад явсан. Гэрээг тайлбарлах нь зүйтэй. Үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг. Мөнгө эд зүйлийг хүлээлгэсэн баримт яагаад үйлдээгүй байдаг вэ? Шилжүүлж өгснөөр гэрээ байгуулсан гэж хэлээд байдаг. Газрыг авна гэж дайраад байгаа. Өөрийнхөө нотлох баримтаар нотлох ёстой. Манай зүгээс 800 000 төгрөгийг төгнө.” гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.З нь хариуцагч Г.Эт холбогдуулан үндсэн зээлд 3 000 000/гурван сая/ төгрөгийг, хүүнд 600 000/зургаан зуун мянга/ төгрөгийг, алдангид 1 750 000/нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг, бүгд 5 350 000/таван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Э нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдрөө 1 000 000 төгрөгийг өгсөн гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээгээр тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Гэрээний 2-ын 2.1, 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид 3 000 000/гурван сая/ төгрөгийг 3/гурав/ сарын хугацаатай, сарын 10/арав/ хувийн хүүтэй шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь Гэрээгээр нотлогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч зөвхөн 1 000 000/нэг сая/ төгрөгийг шилжүүлсэн гэж маргаж байна.
Гэрээний 2-ын 2.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 3 000 000/гурван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн нэхэмжлэгч нь 3 000 000/гурван сая/ төгрөгийг шилжүүлээгүй гэх тайлбар нь Хаан банкин дахь хариуцагчийн 5032510327 тоот депозит дансны 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан.
Зохигчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан Зээлийн гэрээ байгуулсан байх ба зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээл 3 000 000/гурван сая/ төгрөгийг, 2/хоёр/ сарын хүү болох 600 000/3000000х10%=300000, 300000х2=600000/ /зургаан зуун мянга/ төгрөгийг буцаан төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээл 3 000 000/гурван сая/ төгрөгийг, хүү 600 000/зургаан зуун мянга/ төгрөгийг, нийт 3 600 000/гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Хаан банкин дахь 5032510327 тоот депозит дансны 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, Гэрээгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 1 750 000/нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6-д “... хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.
Гэрээний 2-ын 2.5-д зааснаар зохигчид алдангийг 0.5/тэг аравны тав/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээгээр нотлогдож байна.
Гэрээний 2-ын 2.2-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр буцаан төлж барагдуулах зээлийн төлбөрийг хариуцагч нь төлж барагдуулаагүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 1 500 000/3000000х0.5%=15000, 3000000:2=1500000/ /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 250 000/хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Эээс нийт 5 100 000/таван сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Зд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 250 000/хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ