Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгч: ***************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************************** холбогдох эрүүгийн 2227000630088 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт **********************************************************оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, *********************************** /РД:*************************************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч ***************************** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б/17 дугаартай, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б/23 дугаартай тушаалуудыг гаргаж багш ***************** үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдлийг мөн оны 4, 5 дугаар саруудад олгож өөрийн дансаар шилжүүлэн авч өөрт болон бусдад давуу байдал бий болгон цэцэрлэгт 214 114 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б/05 дугаартай “******************** ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал гаргаж ур чадварын 25 хувийн нэмэгдлийг мөн оны 2, 3 дугаар саруудад олгож өөрийн данс руу шилжүүлэн авч өөрт болон бусдад давуу байдал бий болгон цэцэрлэгт 421 352 төгрөгийн хохирол учруулсан, туслах багшаар ажиллаж байсан *********************************** багшаар ажилласан 5 жил тутамд олгодог тэтгэмжийн зөрүү 334 700 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бэлнээр авч өөрт давуу байдал бий болгож цэцэрлэгт 334 700 төгрөг, нийт 970 166 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Гэрч ************************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2021 оны 01 сард эрхлэгч ******* намайг дуудаад надад 180 000 төгрөгийн талон өгөөд байлгаж байгаарай ажилд зарцуулна гэж хэлсэн. Улмаар тухайн 1 сард хотоос тавиур, гэрлэн дохио зэрэг нь автобусаар ирэхэд нь би автобусны жолоочид 60 000 төгрөгийн талон өгсөн. Харин удаагүй дараа нь том машинаар шинээр эд зүйл ирсэн бөгөөд яг юу ирснийг нь тодорхой санахгүй байна. Тэр жолоочид 120 000 төгрөгийн талон дээр нь бэлнээр 20 000 төгрөг байгууллагаас авч өгсөн юм. 2020 оны 12 сард 240 000 төгрөгийн талон авсан гэж яриад байгаа үүний 180 000 төгрөгийн зарцуулалтыг нь би хийсэн үлдсэнийг нь хэн зарцуулсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

Гэрч ******************************************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Тухайн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумаас холбогдож байна гээд надтай нэг эмэгтэй хүн холбогдсон ба тэр эмэгтэйн фэйсбүүк хаяг нь *********************** гэж байсан. Тэр эмэгтэй надтай холбогдоод дараах эд зүйлсийг авсан. Нэг бүрийн үнэ 699 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг чанга яригчийг 1 398 000 төгрөг, өсгөгчтэй мик 1 ширхэг 1 699 000 төгрөгийн үнэтэй, нэг бүрийн үнэ 69 000 төгрөгийн утастай мик 2 ширхэг буюу 138 000 төгрөг, нэг бүрийн үнэ 59 000 төгрөгийн үнэтэй холбох залгуур 70 800 төгрөг, нэг бүрийн үнэ 89 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг яригчийн хөл 178 000 төгрөг, нэг бүрийн 89 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг яригчийн хөл 178 000 төгрөг, нэг бүрийн 4 900 төгрөгийн үнэтэй 30 ширхэг сигнал  кабель 147 000 төгрөг, нэг бүрийн үнэ 3 900 төгрөгийн үнэтэй 30 ширхэг яригчийн кабель 117 000 төгрөг, нийт 3 925 800 төгрөгийн материал авсан. Тухайн үед улс оронд Ковидын нөхцөл байдал хүндэрсэн хөл хориотой байсан учир тэр **********************гэх эмэгтэйн хэлсэн толгойтод байрлах нэг айлын хашаанд очиж дээрх зүйлийг өгөөд мөнгөө дансаар авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94 дүгээр хуудас/,

 

Гэрч ******************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...********************Х********************* тоот дансыг би эзэмшиж ашигладаг зарим зүйлийг нарийн сайн санахгүй байна компанийн данс руу нийт 8 397 000 төгрөг орсноос би буцаагаад **************************** дугаартай данс руу 4 329 300 төгрөг шилжүүлсэн бол нийт орсон мөнгөнөөс буцаагаад 4 329 300 төгрөгийг шилжүүлчих гэж гуйсан болж таарч байх шиг байна нарийн сайн санахгүй байна, ямар ч байсан тухайн үед ***************** нь хувь хүнээс тоног төхөөрөмж худалдан авсан чинь НӨАТ өгөхгүй байна чи шивээд өгөөч гэхээр нь зөвшөөрөөд 3 477 000 төгрөгийн НӨАТ-г компаниасаа шивж бүртгэсэн. Манай компаниас нийт 4 920 000 төгрөгийн худалдан авалт хийсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,

 

Гэрч **************************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“..************************************************танихгүй, 2020 оны сүүлээр 2021 оны эхээр санагдаж байна манай төвд нэг жирэмсэн эмэгтэй орж ирсэн дараа нь ***************************гэх эмэгтэй цэцэрлэгийн эрхлэгч болохыг мэдсэн, тухайн үед манай төвөөс 1 080 000 төгрөгийн цэцэрлэгийн тоглоом хэрэгсэл авсан тэр харилцаж байсан үүнээс өмнө танихгүй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 100 дугаар хуудас/,

 

          **************************** эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/17 дугаартай тушаалын хуулбар, ************************ 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай тушаалын хуулбар, ******************** банкны депозит дансны хуулга,  А************************************* хуулга, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол танилцуулсан тэмдэглэл, яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа,******************* дансны хуулга, *****************у шилжүүлсэн баримт, ************************************* депозит дансны хуулга /1 дүгээр хх-ийн 126, 128, 123, 174, 186, 187, 214, 215 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 41, 70, 75 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ********************** нь Өвөрхангай аймгийн ************************* ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б/17 дугаартай, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б/23 дугаартай тушаалуудыг гаргаж багш *********************д үндсэн цалингийн 20 хувийн нэмэгдлийг мөн оны 4, 5 дугаар саруудад олгож өөрийн дансаар шилжүүлэн авч өөрт болон бусдад давуу байдал бий болгон цэцэрлэгт 214 114 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б/05 дугаартай “**********************ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал гаргаж ур чадварын 25 хувийн нэмэгдлийг мөн оны 2, 3 дугаар саруудад олгож өөрийн данс руу шилжүүлэн авч өөрт болон бусдад давуу байдал бий болгон цэцэрлэгт 421 352 төгрөгийн хохирол учруулсан, туслах багшаар ажиллаж байсан С********************************* багшаар ажилласан 5 жил тутамд олгодог тэтгэмжийн зөрүү 334 700 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бэлнээр авч өөрт давуу байдал бий болгож цэцэрлэгт 334 700 төгрөг, нийт 970 166 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч **************** үйлдсэн болох нь

гэрч **********************************************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 90-91, 94, 97-98, 100 дугаар хуудас/, Ө* 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/17 дугаартай, 2020 оны 02************************** дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай тушаалуудын хуулбар, ************************ депозит дансны хуулга,  **********************депозит дансны хуулга, ************************** шилжүүлсэн баримт, *******************************банкны депозит дансны хуулга /1 дүгээр хх-ийн 126, 128, 174, 187, 214, 215 хуудас, 2 дугаар хх-ийн 41, 70, 75 хуудас дугаартай/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудыг ойлгоно гэж заасан. Шүүгдэгч ********************дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу нийтийн албан тушаалтан болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд, албан тушаалын тодорхойлолтын маягт, А**********************үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тухай Өвөрхангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/07 дугаартай захирамж зэргээр тогтоогдсон.

 

Шүүгдэгч ******************* дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч ****************************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгч ********************************* нь хохирол төлбөрөө төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хохирогчоос шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүх, шүүгдэгч ************************* гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан **************************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч ************************** нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

            Харин шүүгдэгч ***************************** нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******************************о нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *****************************************нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан ***********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар *************************** тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

 

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан***************************тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар*************************тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч ******************************* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************************авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА

 

 

 

 

 

 

 

Өвө