| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00169/и |
| Дугаар | 153/ШШ2018/00213 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2018/00213
| 2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2018/00213 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт оршин суух, Н.Т-ын-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 153/2018/00169/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч Н.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1978 оноос эхэлж өдийг хүртэл малчнаар Ховд аймгийн Дуут суманд ажиллаж байна. 1980 онд цэргийн албанд татагдаж, 1983 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Өдий хүртэл малчнаар ажиллаж байгаа бөгөөд ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Би Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэж шүүхэд хандсан. Дээрх хугацааг тогтоож өгнө үү....1990-2000 оны А данс байхгүй байгаа учраас шүүхээр тогтоолгох гэсэн юм....Намайг манай нутгийнхан Н.Төмөрөө гэж дууддаг...миний эхнэрийг Ш.Д гэдэг, хүмүүс Дархиа гэж дууддаг....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Т нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Хүсэлт гаргагч Н.Т нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 644 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадын 1983-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1983 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нээсэн хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Х.Бямбажавын ....Н.Төмөрбаатар нь 1978 оны хэдэн сараас ажиллаж эхэлснийг нь санахгүй байна....Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан....Н.Т нь нэгдэл тарснаас хойш буюу 1990 оноос хойш одоог хүртэл Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт хувийн малаа маллаж амьдарч байна.... гэх мэдүүлэг, гэрч М.Бямбажавын ....Би Ховд аймгийн Дуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр 1983-1994 он хүртэл ажилласан. 1994-1997 онд Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн засаг даргаар ажиллаж байсан....Н.Төмөрбаатар нь 1991 онд Социализмын зам нэгдэл тарснаас хойш Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт одоог хүртэл хувийн малаа маллан амьдарч байна....Намайг Шивэр багийн засаг даргаар ажиллаж байхад Н.Төмөрбаатар нь малчин байсан юм....Н.Т аавын нэрийг Н, ээжийнх нь нэрийг Д гэдэг байсан....Н.Т нь эхнэр Ш.Д-ын хамт нэгдлийн мал маллаж байсан нь үнэн.... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд ....Намайг манай нутгийнхан Н.Төмөрөө гэж дууддаг...миний эхнэрийг Ш.Д гэдэг, хүмүүс Дархиа гэж дууддаг.... гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 7-8, 22, 25-32, 44-48 дугаар тал/
Харин хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадын 1980 оны 70 дугаар дансны хуулбараар хүсэлт гаргагч нь 1980 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажилласан байх бөгөөд тэрээр НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдаж, мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар тушаалаар 6 дугаар сарын 19-ний өдөр цэргийн албанаас халагдсан байх ба хүсэлт гаргагч нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын замнэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар ажилласан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна. /ХХ-ийн 7, 25 дугаар тал/
Иймд Н.Т-ын Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн хүсэлт гаргагч Н.Т нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Хүсэлт гаргагч Н.Т нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа, гэрч М.Бямбажавын 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 17-ны өддөр Шивэр багийн засаг дарга гэх бичилттэй 297099 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Х.Бямбажавын 1989 оны 11 дүгээр сарын 30-нд, Дуут сумын ХБ анги, Мал нядалгааны комисс гэх бичилттэй Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 5-6, 11, 18 дугаар тал/
Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан хүсэлт гаргагчийн нэр, регистрийн дугаартай, 2003-2008 оны Татварын тооцооллын жагсаалт нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 12-21 дүгээр хуудсанд авагдсан Л.Жаргал бичилттэй Баярын бичгүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сайшаалын үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тэргүүний туршлага эзэмшсэн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Х.Бямбажав, Л.Жаргал, М.Бямбажав нарын иргэнмй үнэмлэхний хуулбар зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 644 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадын 1978, 1979 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад хүсэлт гаргагчийн нэр байхгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Т-г Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагч Н.Т нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ