Шүүх | Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбажавын Гантөгс |
Хэргийн индекс | 178/2022/0100/Э |
Дугаар | 2022/ШЦТ/133 |
Огноо | 2022-06-29 |
Зүйл хэсэг | 22.4.1., |
Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Х.Бакен нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* сарик овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2136000000081 дугаартай, 178/2021/0100/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч,хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баян-******* аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баян-******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмч ажилтай, ам бүл-7, нөхөр хүүхдүүдийн хамт Баян-******* аймгийн ******* сумын 11 дүгээр багийн 27-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* сарик овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь Баян-******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмчээр ажиллахдаа 2018 оны 03 дугаар сард иргэн *******гийн *******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасны хариуд буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд иргэн Б.*******гаас 100000 төгрөгний хахууль авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Улсын Их хурлын хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоол, тогтоолын хавсралтаар батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтын жагсаалт / шинэчилсэн найруулга/ / 1-р хавтаст хэргийн 47-51-р хуудас/
Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 459 тоот албан бичиг, түүний хавсралт /1-р хавтаст хэргийн 52-54-р хуудас/
Авилгатай тэмцэх газрын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 506 тоот албан бичиг, түүний хавсралт /1-р хавтаст хэргийн 55-60-р хуудас/
Мэргэжлийн багийн үзлэгийн хуудас,тайлбар /1-р хавтаст хэргийн 62-63-р хуудас/
Эрүүл мэндийн яамны дэргэдэх ерөнхий мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын хамтарсан шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн...иргэн *******гийн *******д “ элэгний баруун дэлбэнгийн хорт хавдрын улмаас элэгний S5 S6 S8 тайрах мэс засал хийлгэсний дараахь байдал хэвлийн том ивэрхий”-н улмаас 7.25 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон ердийн өвчний онош батлагдсан тул Баян-******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 0020978 дугаар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон шийдвэр үндэслэлтэй байна... Мөн Баян-******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын 2018 оны 03 сарын 16-ны өдрийн 0099673 дугаар хөдөлмөрийн чадвар алдалтыг сунгасан шийдвэр үндэслэлтэй байна.
Баян-******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 1 дүгээр шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцалсан байна... гэх дүгнэлт / 1-р хавтаст хэргийн 67-68-р хуудас/
*******н *******гийн Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0020978, 0099673 дугаартай актууд /1-р хавтаст хэргийн 69-70-р хуудас/
*******н *******гийн Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан акт / 1-р хавтаст хэргийн 71-р хуудас/
Гэрч С.Гүлмайрагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...манай нөхөр Б.******* 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр элэгний хорт хавдартай болоод групп тогтоолгосон. Тэрний дараа хэдэн оныг нь сайн санахгүй байна, манай нөхрийг группээс хасчихаар нь Б.******* эмчид 100000 төгрөг өгч группэд орж байсан. Тухайн үед Б.******* эмчид өгсөн 100000 төгрөг манай нөхөрт өөрт нь байсан..”. гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 76-77-р хуудас/
Б.*******д 2017-2021 онд олгогдсон тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ / 1-р хавтаст хэргийн 82-р хуудас/
Б.*******гийн ХААН банкны 5194136261 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 85-87-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Б.******* нь миний хяналтанд байдаг өвчтөн юм. Одоо хүртэл уг хүн миний хяналтанд байгаа. Хурц хавдрын өвчтэй, сүүлийн шатандаа байгаа учраас миний хяналтанд байдаг. Анх Б.******* 2016-2017 оны үед миний хяналтанд орж байсан. Б.******* надад “баярлалаа” гэж хэлээд 100000 төгрөг өгснийг би авсан...” гэх мэдүүлэг / 2-р хавтаст хэргийн 45-46-р хуудас/
Баян-******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дугаартай “ Бүр томилон ажиллуулах тухай” тушаал / 2-р хавтаст хэргийн 58-р хуудас/
Ажлын байрны тодорхойлолт / 2-р хавтаст хэргийн 59-61-р хуудас/
Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Б.*******д өгсөн 100000 төгрөг миний группын мөнгөнөөс үлдсэн мөнгө байгаа юм. Б.*******д мөнгө өгсөн талаар манай эхнэр С.Гүлмайра л мэднэ, өөр хүн мэдэхгүй. Би мөнгө өгөхдөө аймгийн төвд очиж өгсөн, манай сум аймгаас 5 км зайд байдаг. Ер нь бол байнга аймгийн төв орж ирдэг...” гэх мэдүүлэг / 2-р хавтаст хэргийн 166-р хуудас/зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь Баян-******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмчээр ажиллаж байхдаа өөрийн хяналтанд байсан өвчтөн болох иргэн Б.*******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасны хариуд 2018 оны 03 дугаар сард түүнээс 100000 төгрөгний хахууль авсан гэх хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Харин Б.*******гийн хувьд өөрийнхөө хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулсны хариуд буюу өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс Баян-******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмч ажилтай Б.*******д албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2018 оны 03 дугаар сард 100000 төгрөгний хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан “ тохиолдол тогтоогдож дээрх үйлдэлд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл бий болсон гэж үзсэн гэх улсын яллагчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* Баян-******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмчээр ажиллаж байхдаа Б.*******гийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг сунгасны хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа түүнээс 100000 төгрөгний хахууль авснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба энэ гэмт хэргийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан Баян-******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дугаартай “Бүр томилон ажиллуулах тухай” тушаал, Ажлын байрны тодорхойлолт, Эрүүл мэндийн яамны дэргэдэх ерөнхий мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын хамтарсан шинжээчдийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт, *******н *******гийн Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0020978, 0099673 дугаартай актууд, *******н *******гийн Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан акт, гэрч С.Гүлмайра, Б.******* нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдох буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хээл хахууль авах” гэмт хэргийн субъектийг “Албан тушаалтан” гэж өргөн хүрээтэй тодорхойлсон бөгөөд Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний байгууллагын “Авлигын эсрэг конвенци”-д зааснаар “оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад ажилладаг албан тушаалаас үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан” гэж үзэж авлигын хэргийн субъектэд хамааруулсан.
Шүүгдэгч Б.******* нь Баян-******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дугаартай “Бүр томилон ажиллуулах тухай” тушаал, Ажлын байрны тодорхойлолтуудаар буюу Баян-******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмчээр ажиллаж байгаа нь нийтийн албан тушаалтанд хамаарна.
Хахууль өгөх, авах гэмт хэргийн хор уршиг нь төрийн үйлчилгээ хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.
Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Дээрх гэмт хэрэг нь хэдийгээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс буюу Б.******* өөрийнхөө хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацааг сунгуулах шаардлагын үүднээс хахууль өгсөн хэдий ч авагч тал буюу шүүгдэгч Б.******* өөртөө ашиг олох сонирхол байсан хоёр талын үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөн хахууль авах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.*******ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдэл хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг онцлогтой.
Шүүгдэгч Б.******* иргэн Б.Көкенбайгаас 100000 төгрөгний хахууль авсан болох нь гэрч С.Гүлмайра,Б.******* нарын мэдүүлэг, Баян-******* аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 03 сары 09-ний өдрийн шийдвэр болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн ,2 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100000 төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 2-р хавтаст хэргийн 52-р хуудас/ -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаар гэрч М.Галымбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* нь эцэг эхээс дөрвүүлээ,айлын том хүүхэд.Улаанбаатар хотод Анагаах ухааны их сургуулийг төгссөн. 2008-2011 онд Баян-******* аймгийн ******* сумын Мейрам өрхийн эмнэлэгт эмчээр, 2012 оноос хойш одоог хүртэл Баян-******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмчээр ажиллаж байна.Бид хоёр 2009 онд гэр бүл болсон. 0-10 насны 4 хүүхэдтэй. Миний эхнэр зан байдлын хувьд төлөв даруу, ажилсаг, тайван дөлгөөн хүн.Ажилдаа сонирхолтой, идэвхтэй, хамт олныхоо дунд нэр хүндтэй... гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 54-р хуудас/ Б.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3000000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 3000000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100000 төгрөгийг хураан авч улсын орлого болгож,хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй,шүүгдэгчийн 99-66 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилснийг торгох ял, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргээ хүлээн зөвшөөрч зүйлчлэл дээр маргахгүй байгаа.Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн байгаа.Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэх тайлбар,
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Б.*******ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д нийтийн албанд томилогдох эрхийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хасч, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3000000 төгрөгийг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 100000 төгрөгийг хурааж улсын орлого болгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2136000000081 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн 99-66 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилснийг торгох ял, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* сарик овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* сарик овогт *******ын *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 02/ хоёр/ жилийн хугацаагаар хасч, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэж олсон орлого болох 100000/нэг зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.*******ээс албадан гаргуулж улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн 2136000000081 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 99-66 БӨТ улсын дугаартай “Honda insight” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг түүний оршин суух харьяаллын дагуу Баян-******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС