Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2018/00180

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 09 өдөр           Дугаар 153/ШШ2018/00180              Ховд аймаг

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын *******т багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын *******т багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ийн д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 60 кг ноолуурын үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож 3,720,000 төгрөг гаргуулах, Ховд аймгийн ******* сумын Төрийн банкнаас гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулахаар хамтран зээлсэн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******гоор хуваан төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Т., нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл Т. бид хоёр эвлэрч, хамт амьдрах болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Хариуцагч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр эвлэрсэн. Одоо алдаа дутагдлаа ойлгоод сайхан амьдарна. Би  Д.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан 60 кг ноолуурын үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож 3,720,000 төгрөг гаргуулах, Ховд аймгийн ******* сумын Төрийн банкнаас гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулахаар хамтран зээлсэн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******гоор хуваан төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо шүүхэд гаргасан энэхүү сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Т.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийг, хариуцагч Т. нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан 60 кг ноолуурын үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож 3,720,000 төгрөг гаргуулах, Ховд аймгийн ******* сумын Төрийн банкнаас гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулахаар хамтран зээлсэн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******гоор хуваан төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус  гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Т. нар нь 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба тэдгээрийн дундаас 2011 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүү О.Жанцанноров, 2013 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүү О.Аззаяа нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондоо эвлэрч, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул энэ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-д зааснаар гэрлэгчдийн эвлэрэл, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 60 кг ноолуурын үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож 3,720,000 төгрөг гаргуулах, Ховд аймгийн ******* сумын Төрийн банкнаас гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулахаар хамтран зээлсэн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******гоор хуваан төлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 74,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МАРИНА