| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00117/И |
| Дугаар | 153/ШШ2018/00181 |
| Огноо | 2018-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 153/ШШ2018/00181
2018 оны 04 сарын 10 өдөр Дугаар 153/ШШ2018/00181 Ховд аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох 443,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 153/2018/00117/ И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ******* тоот гэрээ байгуулан ******* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн га утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан LG К4 /BROWN/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 443,353 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан 443,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ний 443,353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Х.******* нь 338,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн ба нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зөрүү болох 105,353 төгрөгөөс татгалзсан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 13,951 төгрөгийн 50 хувь болох 6,975.5 төгрөгийг хариуцагч Х.*******аас гаргуулан нэхэмжлэгч ******* корпораци ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Х.******* нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.*******д холбогдох 443,353 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 443,353 төгрөгөөс 338,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зөрүү болох 105,353 төгрөгөөс татгалзсан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 13,951 төгрөгийн 50 хувь болох 6,975.5 төгрөгийг хариуцагч Х.*******аас гаргуулан нэхэмжлэгч ******* корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА