Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Бдаргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Орчуулагч, хэлмэрч А.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Айбек,

Шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санырау овогт Болатын Ит холбогдох 2213000990113 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Бын И, РД:БЛ98091031

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.И нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Цагаан түнгэ гэх газарт өвөлжиж байсан хохирогч Х.Еийн хашаанаас хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1.850.000 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн Х.Еээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 04-05 дахь тал/,

3. Хохирогч Х.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Цагаан түнгэ” гэх газарт өвөлжиж байгаа. 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хөдөө бэлчээрт мориор хонь мал хариулсан юм. Тэгээд орой хонь малаа хашаа руугаа хашиж оруулчихад, унаж байсан морийг тустай нэг хашаанд эмээл, хазаарыг аваад хажуу талд нь тавьж, өвс тэжээл өгчихөөд гэртээ 21 цагийн үед орж ирээд хоол цайгаа ууж идэж унтаж амарсан юм. Тэгээд өглөө малаа янзалж, хонио бэлчээрт гаргах гээд морио унахаар ирсэн чинь хашаан дотор уяатай тавьсан морийг эмээл, хазаарыг тохож авч хулгайлаад явсан байна. Тэгээд шууд Цэнгэл сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид биеэр ирж мэдэгдэж тэмдэглүүлсэн болно. Миний энэхүү хулгайд алдагдсан морь маань 7 настай,  энэ өвөл 2 сая 500 мянган төгрөгөөр хүнээс худалдаж авсан тарган морь байгаа юм. Иймд хулгайлсан этгээдийг олж өгч хуулийн дагуу арга хэмжээ тооцож өгнө үү. Маш их гомдолтой байна...”, “...Надад учирсан нийт хохирлыг Б.И бүрэн төлж барагдуулсан ба цаашид хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 8, 12, 15 дахь тал/,

4. Гэрч С.Бы  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хөрш зэргэлдээ байсан Имаш гэдэг, жинхэнэ нэр нь Б.Иийн гэрт очсон. Тухайн үед мал дээр ганцаараа байдаг байсан болохоор орой малаа тухайн өвөлжөөний хашаа руугаа хашиж оруулчихаад Имашийн гэрт очиж 3 өдөр хоносон юм. 2022 оны 3 дугаар сарын 24-ний орой өөрийн малаа хашаа руугаа оруулчихаад Имашийн гэрт очсон. Тэр үед Имаш гэртээ байхгүй байсан ба, эхнэр болон түүний төрсөн дүү болох Жалпи гэдэг жинхэнэ нэр нь Б.Му хоёр байсан, Имашийг асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд надад ор засаад өгсөн ба унтаж байх үед шөнийн 02 цагийн үед Имаш ирсэн. Тэгээд би биеэ засахаар гадаа гарсан чинь эмээлтэй нэг морь уяатай байсныг харсан. Тэгээд гэртээ орж ирээд Имашаас гадаа байгаа ямар морь бэ, хаанаас авч ирсэн гэж асуусан. Тэгэхэд Имаш надад чимээгүй бай, Х.Е гэдэг айлын морийг хулгайлж авч ирсэн гэж хэлсэн. Тэгээд өглөө уг хулгайлж авч ирсэн морины эмээлийг гэрийнхээ хойд хашааны дээд уулын мухарт нуучихсан. Харин тухайн морийг өөрийнхөө адуун дотор тавьсан. Тэгээд би  малруугаа явчихсан юм. Миний мэдэх зүйл энэ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 19 дэх тал/,

5.Гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие тэр өдөр мал хариулж нилээн ядарч 21 цаг өнгөрч байх үед унтаж амарсан. Гэтэл тэр өдөр шөнө 02 цагт сэрсэн чинь Б.И, С.Балапан хоёр цай уугаад хоорондоо юм яриад сууж байсныг харсан ба дахиад унтаад өгсөн юм. Тэгээд өглөө босоод малаа янзалж байх үед морь хайгаад хүмүүс ирсэн. Тэгээд тэр хүмүүс явсаны дараа Б.И надад ах нь шөнө эмээлтэй 1 тооны морь хулгайлж авч ирсэн байгаа, чимээгүй, хэлж болохгүй гэж хэлээд мориныхоо эмээлийг нуугаад тавьчих гэж хэлсэн. Тэгээд би уг эмээлийг уулын хаданд нуучихсан ба И хулгайлж авч ирсэн морио өвөлжөөний хойд талд адууны захруу тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 21 дэх тал/,

6. Эд зүйл буюу хохирогч Х.Еийг морийг хулгайлахад хэрэглэсэн гэх хазаар, эмээл зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

7. Гэрч А.Хуттигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Е эргэж ирээд надаас хээр зүсмийн зөв талын гуяндаа дан саран тамгатай, урд хөлөнд давхар саран тамгатай 8, 9 насны морийг 2 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 36 дахь тал/,

8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-22-0120 дугаартай “...2022 оны 3 дугаар сарын байдлаар 8 насны морь 1.850.000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтойг тодорхойлов..” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 45-48 дахь тал/,

9. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн БӨА-22-0142 дугаартай “...2022 оны 3 дугаар сарын байдлаар эмээл 270.000 төгрөг, суран хазаар 20.000 төгрөг, нийтдээ 290.000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтойг тодорхойлов..” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 55-58 дахь тал/,

10. Яллагдагч Б.Иийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр малаа янзалчихаад гэртээ байсан. Тэр өдөр С.Балапан гэдэг залуу манай гэрт байсан. Тэр залуугийн гэр манай гэртээ ойролцоо байдаг бөгөөд ганцаараа мал хариулдаг юм. Манай гэрт ирж хоноод хоол цайгаа манай гэрээс идэж уудаг байгаа. Би эхнэр болон дүү Б.Мустафад ах нь өнөөдөр Цэнгэл сумын 3 дугаар баг буюу Цагаан түнгэ гэх газарт нэг айлд очоод ирнэ, хувийн ажилтай гэж хэлээд орой 19 цагийн үед гэрээс явган гарсан юм. Миний тухайн өдөр төлөвлөсөн ажил маань шууд хулгай хийх зорилготой байсан ба яагаад тэгснээ сайн мэдэхгүй байсан. Гэрээс гараад Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Цагаан түнгэ гэх газар хүртэл нийтдээ 6, 7 км орчим явган алхаад ирсэн. Тэгэхэд 21 цаг болж байсан. Тэгээд адуу мал хайж бэлчээрт ямар нэгэн адуу мал тааралдаагүй. Тэгээд шууд Х.Е гэдэг айлын гадна ирж жаахан ажиглаад суусан. Тэр айл 22 цаг өнгөрч байхад гэрлээ унтрааж амарчихсан юм. Тэгээд малын хашааны хойд талаар ирсэн чинь нэг тусдаа тасалгаатай хашаан дотор уяатай 1 тооны морь байсан ба шууд хашааны хаалгыг онгойлгож ороод морины хажууд ирсэн ба хажууд талын хашааны дээд талд аваад тавьчихсан морины эмээл хазаар хоёр байсан, тэр эмээл хазаарыг уг моринд тавьж аваад, морио хашаанаас нь хөтөлж гараад жаахан газар явж байгаад уг морийг унаад гэрлүүгээ шууд явсан. Миний бие гэртээ ирэх үед гэрт байсан хүмүүс бүгд унтаж байсан. Тэгээд морины эмээлийг авч хашааны хойд талын ууланд нуучихаад гэрт орж ирсэн. Тэгээд унтаж амарч аваад өглөө босоод мал янзалж байх үед Б.Мустафа, С.Балапан хоёрт ах нь шөнө Цэнгэл сумын 3 дугаар баг Цагаан түнгэ гэх газраас нэг морь авч ирсэн байгаа, чимээгүй байгаарай гэж хэлсэн..., ...би өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж, анхаарч өгнө үү...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

11.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

12.Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүгдэгч Б.Иийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Б.И нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Цагаан түнгэ гэх газарт өвөлжиж байсан хохирогч Х.Еийн хашаанаас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д  заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

2. Мал хулгайлах гэмт хэргийн объектив шинж нь бусдын өмчлөх эрх байдаг бөгөөд иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаалдаг.

3.Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заасан байна.

4. Шүүгдэгч Б.И нь хохирогч Х.Еийн дээрх хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ба түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

5.Шүүгдэгч Б.И нь хохирогч Х.Еийн 1 тооны малыг хашаанаас нь хулгайлж, бусдын өмчийг хууль бусаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.

6.Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар хувьдаа ашиг олж мөнгөтэй болох шунахайн сэдэлт нөлөөлсөн байх ба Б.И нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж, зориуд хор уршигт хүргэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

7.Иймд шүүгдэгч Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

2. Шүүгдэгч Б.Иын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ет 1.850.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба шүүгдэгч нь хулгайд алдсан морио буцаан авснаар хохирол, хор уршиг арилсан болох нь хохирогч Х.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хүсэлт, шүүгдэгч Б.Иын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Иаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр:Шүүгдэгч Б.Иад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Б.И нь Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд Б.И нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба тэрээр гэмт хэргийн хор уршгийг барагдуулсан байх тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл тооцох нь зүйтэй гэж үзэв.

4.Шүүхээс шүүгдэгч Б.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, гэм буруугийн болон шударга ёсны, хууль ёсны байх зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Санырау овогт Болатын Ит хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан... оршин суух, газар, ажил , сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Б.Ит Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь  хэсэгт заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, шийдвэрлэв.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 191 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Иийг  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

6.Энэ хэрэгт шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт Бын Иийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дэх хэсгийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ит тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

6.Шүүгдэгч Б.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт, болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

  7. Шүүгдэгч Б.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б