| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00143/И |
| Дугаар | 153/ШШ2018/00182 |
| Огноо | 2018-04-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 153/ШШ2018/00182
2018 оны 04 сарын 10 өдөр Дугаар 153/ШШ2018/00182 Ховд аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн оршин суух М.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намаржин багт оршин суух, Н.Б-д холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 153/2018/00143/ И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:М.А миний бие нь ХОҮ 48-70 улсын дугаар бүхий Хонда маркийн машины өмчлөгч юм.
2016 онд миний машинд гэмтэл гарч зах дээр байрлах засварын газарт машинаа засуулахаар аваачсан. Тухайн үед машины гэмтэл олдохгүй байсан учир орхисон. Ингээд өвлийн улирал өнгөрч дулаарахаар 2017 оны хавар машинаа авахаар очтол Н.Б гэдэг залуу М.А намайг машинаа аваад ир гэсэн гэж хэлээд аваад явсан гэсэн.
Н.Б-тэй холбогдох гэсэн боловч чадахгүй, миний машиныг хаана аваачсан нь мэдэгдэхгүй байсан тул Ховд аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Цагдаагаас Н.Б-ийг дуудахад надтай уулзаж “Өргөдлөө буцаагаад авчих. Би чиний машиныг худалдаж авья” гэсэн.
Ингээд бид нар 2017 оны 05 сарын 11-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” хийж, нотариатаар батлуулсан. Уг гэрээгээр машиныг 3,000,000 төгрөгөөр худалдан авахаар, үүнээс 1,500,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2017 оны 07 сарын 11-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэтэл Н.Б нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Утсаар ярихаар өгнө гэдэг, уулзах гэхээр тохиролцсон газраа ирдэггүй.
Иймд Н.Б-өөс машины үнэ болох 3,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Б төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.А-гийн Төрийн банкны 100160000945 дугаартай дансанд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн 50 хувь болох 31,475 төгрөгийг хариуцагч Н.Б-өөс гаргуулан нэхэмжлэгч М.Амартүвшинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч НБ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА
2018 оны 04 сарын 10 өдөр Дугаар 153/ШШ2018/00182 Ховд аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух Бошго овогт Мөнхцэцэгийн Амартүвшингийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намаржин багт оршин суух, ОЙ89112739 регистрийн дугаартай, Зуутраг овогт Норжмаагийн Баянмөнхөд холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 153/2018/00143/ И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:М.Амартүвшин миний бие нь ХОҮ 48-70 улсын дугаар бүхий Хонда маркийн машины өмчлөгч юм.
2016 онд миний машинд гэмтэл гарч зах дээр байрлах засварын газарт машинаа засуулахаар аваачсан. Тухайн үед машины гэмтэл олдохгүй байсан учир орхисон. Ингээд өвлийн улирал өнгөрч дулаарахаар 2017 оны хавар машинаа авахаар очтол Н.Баянмөнх гэдэг залуу М.Амартүвшин намайг машинаа аваад ир гэсэн гэж хэлээд аваад явсан гэсэн.
Н.Баянмөнхтэй холбогдох гэсэн боловч чадахгүй, миний машиныг хаана аваачсан нь мэдэгдэхгүй байсан тул Ховд аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Цагдаагаас Н.Баянмөнхийг дуудахад надтай уулзаж “Өргөдлөө буцаагаад авчих. Би чиний машиныг худалдаж авья” гэсэн.
Ингээд бид нар 2017 оны 05 сарын 11-ний өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” хийж, нотариатаар батлуулсан. Уг гэрээгээр машиныг 3,000,000 төгрөгөөр худалдан авахаар, үүнээс 1,500,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2017 оны 07 сарын 11-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэтэл Н.Баянмөнх нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Утсаар ярихаар өгнө гэдэг, уулзах гэхээр тохиролцсон газраа ирдэггүй.
Иймд Н.Баянмөнхөөс машины үнэ болох 3,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Баянмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Баянмөнхөд холбогдох 3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Баянмөнх төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Баянмөнхөд холбогдох 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Баянмөнх төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Амартүвшингийн Төрийн банкны 100160000945 дугаартай дансанд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн 50 хувь болох 31,475 төгрөгийг хариуцагч Н.Баянмөнхөөс гаргуулан нэхэмжлэгч М.Амартүвшинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Сүхнаран сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА