Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2022/0077/Э |
Дугаар | 2022/ШЦТ/77 |
Огноо | 2022-06-30 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/77
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********овогтой ******* холбогдох эрүүгийн 2227000930090 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ********************* төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********************оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй **** овогтой ................. /РД:.........................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ************************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ************************** сум руу явах замд гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох хамран амьдрагч************************ үл ялих зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **********************нь мэдүүлэхдээ:
Би ************* суманд хөдөө мал маллаж амьдардаг. Манай эхнэр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг. 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эмнэлгийн чуулга уулзалт Баян-Өндөр суманд болсон. Эхнэр хүү бид хоёрыг Баян-Өндөр суманд хүрээд ир гэж хэлэхээр нь очсон. Тэгээд манай эхнэрийг эмнэлгийнхэн орхиод Есөнзүйл сумын руу явсан. Тэгээд би эхнэрийгээ эмнэлгийн машин дээр нь хүргэж өгөх гээд мотоциклоо унаад эхнэрээ ардаа сундлаад явсан. Гэтэл эхнэр араас цохиж нүдээд байхаар нь уурандаа би нэг алгадаж, түлхэж унагаасан. Миний буруу гэв.
Хохирогч ************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд зүүн бүсийн эрүүл мэндийн төвүүдийн “сувилахуй, эх барихын тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах” нь нэртэй зөвлөгөөн болж тэр орой нь нөхөр ***************** хүүхэд Өсөхбаярын хамт Баян-Өндөр суманд очсон юм. Би Есөнзүйл сумын эрүүл мэндийн төвийн ажилчидтай хамт түрүүлж очсон. Тэгээд бид нар Баян-Өндөр суманд хоночхоод маргааш өглөө нь буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед Баян-Өндөр сумаас Есөнзүйл сум руу нөхөр ************,************** бид 3 мотоциклтой хөдлөөд 5 орчим километр явж байтал нөхөр ******************** “сумынхаа эмч нарынхаа машинд суугаад яв, би энд үлдье гээд байхаар нь хэрэггүй ээ чи согтуу байна хамт явна гэсэн чинь энд үлдэх байсан юм чи эмнэлгийнхээ машинд суугаад яв гээд хэрүүл хийж байгаад уурлаад намайг зодчихсон юм. Мотоциклоосоо буугаад чи явахгүй яасан юм гээд заамдаад ярьж байгаад нүүр лүү нэг удаа, зүүн гарын булчин руу нэг удаа, хоёр чихний ойролцоох үснээс зулгаагаад толгой руу хэд хэдэн удаа өшиглөж, мөн хоолой ам боогоод газар унагааж байснаа намайг мотоцикл дээрээ мордуулаад ална гэж заналхийлээд их хурдтай яваад байхаар нь би дээлнийх нь араас зулгааж байгаад зогсоосон. Тэндээсээ буцаж хүүхэд дээрээ очиж хүүхдээ ална гэж заналхийлээд их хурдтай яваад байсан. Тэгж байтал 2 мотоциклтой, нэг машинтай хүмүүс зам дээр зогсож байхаар нь би бууя гэж дахин дахин хэлсээр байгаад тэндээ ганцаараа буугаад үлдчихсэн юм. Тэгээд би тэр хүмүүсээр эмнэлгийн машин дээр хүргүүлсэн. Намайг хүргүүлж очих үед жолооч ах ********, дарга ******, эмч ************************* гэсэн хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 50-53 дугаар хуудас/,
Гэрч **********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бид нар Баян-Өндөр сумаас Есөнзүйл сум руу хөдөлсөн. Гүррагчаа би нөхөртэйгөө хамт явна гээд нөхрийнхөө мотоциклийн араар суугаад бид нартай хамт хөдөлсөн. Бид нар хэсэг явж байгаад араас ирж байгаа мотоциклоо хүлээх гэж зогсож байсан. ****************** бид нар дээр ирэх үедээ хувцас нь шороо болчихсон нэг талын шанаа нь хавдчихсан байсан. *******************э нь бага зэргийн согтолттой байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч ***************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бид нар Баян-Өндөр сумаас Есөнзүйл сум руу хөдөлсөн. ******************* би нөхөртэйгөө хамт явна гээд нөхрийнхөө мотоциклийн араар суугаад бид нартай хамт хөдөлсөн. Бид нар хэсэг явж байгаад араас ирж байгаа мотоциклоо хүлээх гэж зогсож байсан. ****************нөхөр ***************мотоциклоо унаад хүүхэд нь араар нь суучихсан ирсэн. Тэгж байтал ************ портерт суучихсан бид нар дээр ирсэн. * бид нар *****************дээр ирэхдээ хувцас нь шороо болчихсон, нэг талын шанаа нь хавдчихсан нөгөө талын шанаа нь хөхрөлт үүсчихсэн, хамар дээр нь зүсчихсэн юм шиг шархтай байсан. Тэр үед *************** архи уучихсан халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Бид нар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өглөө Баян-Өндөр сумаас Есөнзүйл сум руу явсан. Би машиндаа ороод унтсан нэг сэрсэн чинь хээр зогссон ******** машинаас буу арга хэмжээ авч өг би ийм болчихлоо гээд хашхираад байсан. Би машинаас буугаад ********** харахад нэг талын хацар нь хавдартай харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Д************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай эмнэлгийнхэн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өндөр сум руу эмч нарын зөвлөгөөнд оролцохоор явж Баян-Өндөр суманд очоод тэмцээн уралдаанд оролцож байгаад орой нь Соёлын төвд нь хүлээн авалт болж шөнө 04 цагийн үед тарсан бөгөөд би байрлаж байсан байрандаа очтол ****** эмч, *******түүний нөхөр **************************а нар байсан бөгөөд сум руу явна гээд юм аа бэлдэж байтал айлд очиж хоол идэх юм болоод айл руу явцгаасан. Тэгээд бид хэд айлд хоол идчихээд машиндаа сууцгаасан ************нөхөртэйгөө хамт мотоциклтой араас хөдөлсөн. Бид хэд нэлээд явж байгаад тэр хоёрыг хүлээгээд зогсож байтал нөхөр буюу **********мотоциклтой ирсэн. Бид************** асуухад уурлаад буучихсан гэсэн. Тэгээд*****************раас портероор хүргүүлээд ирсэн. *************** нөхөр рүүгээ дайраад цохиж аваад л байсан. Би *********** нь *зодож************* байхыг хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №353 тоот:
“...1. ************биед тархи доргилт, зүүн хацар, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Мөрдөгчийн тэмдэглэл, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа, нийгмийн даатгал төлдөггүй тухай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллого, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасгийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа, өмгөөлөгчөөр оролцох хүсэлт, хүсэлт шийдсэн мөрдөгчийн тогтоол хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хэргийг шүүхэд шилжүүлэх мөрдөгчийн санал, Г**********************хүсэлт, хохирогч **************хүсэлт /хх-ийн 23, 40-49, 55-57, 58-70 дугаар хуудас / зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч***************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас Есөнзүйл сум руу явах замд гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох хамран амьдрагч ******************зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч **********үйлдсэн болох нь
хохирогч ********** мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-7, 50-53 дугаар хуудас/, гэрч *********************нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9, 11, 13, 15 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №353 тоот “...1. **********************н биед тархи доргилт, зүүн хацар, зүүн чихний ар хэсэгт цус хуралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/, шүүгдэгч **************** шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч **********нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч, өөрийн хамтран амьдрагч ***********эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Г.Буман-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч * Эрүүгийн хуули**************йн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******************* нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч **************** биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч Б.Гүррагчаа нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх, шүүгдэгч *************************гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч **************** гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар **************** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ********************* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************овогтой ***************************гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар *************** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар *****************нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4***********************нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол******************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА