Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
Хэргийн индекс | 108/2022/0125/Э |
Дугаар | 2022/ШЦТ/134 |
Огноо | 2022-06-17 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Г.Баясгалан, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Г.Баясгалан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, ******* төрсөн, ******* настай, , , , , ам бүл 1, ,, тоот //-д хаягт оршин суух,
урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
******* овогт ******* ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
өдрийн 23 цагийн орчимд , тоотод байрлах хохирогч Б. хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, Самсунг маркийн 32 инчийн ЛЕД зурагт, 10 кг гурил, 5 кг цагаан будаа, 5 л ургамлын тос, 15 кг хонины мах зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 488.580 төгрөгийн,
-нд шилжих шөнө Налайх дүүргийн, тоотод байрлах хохирогч С. хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, Делл маркийн нөүтбүүк, гүнгэрваан дотор байсан жижиг шармал бурхан зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 460.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хорихоос суллагдаж гарсан. Тухайн үед ид хорионы үе байсан, ажил хийе гэсэн боловч олдоогүй. Тусалж дэмжих ах, дүү байхгүй учраас аргагүйн эрхэнд хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Б. мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр өдөр Налайх дүүргийн эмнэлэгт ковидын улаан бүс рүү орж ажиллахаар болоод гэр эзэнгүй байх хооронд хулгай орж 32 инчийн Самсунг маркийн хар өнгөтэй зурагт, миний 42 размерын хар гутал, хөлдөөгчинд байсан бүтэн хонины мах, 5 литрийн хэмжээтэй ургамлын тос, тал шуудай гурил зэрэг эд зүйлс алга болсон. ... Мөн түүний 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Манай эхнэр миний өмнөөс өргөдөл бичиж өгөхдөө хүнд нь буцаагаад өгчихсөн байсан 40 литрийн бетоныг өргөдөлдөө алдсан гэж оруулсан байсан. Харин миний өмсдөг ажлын гутал маань тухайн үед харагдахгүй байсан болохоор нь алга болсон гэж бодсон. Дараа нь гэрээс орны булангаас гарч ирсэн байсныг эхнэр маань мэдээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал),
- Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-нд улаан бүсээс гарч нөхөр маань Хэнтий аймгаас ирж алга болсон зүйлээ бүртгэхэд ЛЕД 32 инчийн Самсунг зурагт, нөхрийн ганц 2 удаа ажилд өмссөн 42 размерын шинэвтэр, урдаа хамгаалалтын төмөртэй хөдөлмөр хамгааллын ажлын хос гутал, ӨЕГ нэртэй 25 кг-ийн шуудайтай гурилаас дээрээс нь хэрэглэсэн 10 кг үлдэгдэл гурил, хэрэглээгүй 5 кг цагаан будаа, хэрэглээгүй 5 литрийн савтай ургамлын тос, хөлдөөгчид эвдээд жижиглээд хийсэн 15 орчим кг хонины мах зэрэг зүйлс маань алга болсон байсан. ...40 литрийн бетон нь айлын бетон юм, манай нөхөр айлд буцаагаад өгчихсөн байсныг би мэдэлгүй алга болсон гээд өргөдөлд дурдсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал),
- “Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн НД-22-55 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 559.580 /таван зуун тавин есөн мянга таван зуун ная/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх алдагдсан эд зүйлд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 93-94 дэх тал),
- Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал),
- Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 112-115 дахь тал) зэрэг.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай”-г нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
1. Шүүгдэгч Б.******* нь -нд шилжих шөнө Налайх дүүргийн, тоотод байрлах хохирогч Б. хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, TCL маркийн 32 инчийн зурагт, хос цагаан алтан ээмэг, монетон ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 752.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
2. Шүүгдэгч Б.******* нь өдрийн 23 цагийн орчимд , тоотод байрлах хохирогч Б. хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, Самсунг маркийн 32 инчийн ЛЕД зурагт, 10 кг гурил, 5 кг цагаан будаа, 5 л ургамлын тос, 15 кг хонины мах зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 488.580 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Б. эд зүйлсийг хулгайлж авч явсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр эзэнгүй байх хооронд хулгай орж 32 инчийн Самсунг маркийн хар өнгөтэй зураг, миний 42 размерын хар гутал, хөлдөөгчид байсан бүтэн хонины мах, 5 литрийн хэмжээтэй ургамлын тос, тал шуудай гурил зэрэг эд зүйлс алга болсон” гэх мэдүүлэг, хохирогч Б. эхнэр болох гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улаан бүсээс гарч нөхөр маань Хэнтий аймгаас ирж алга болсон зүйлээ бүртгэхэд ЛЕД 32 инчийн Самсунг зурагт, нөхрийн ганц 2 удаа ажилд өмссөн 42 размерын шинэвтэр, урдаа хамгаалалтын төмөртэй хөдөлмөр хамгааллын ажлын хос гутал, ӨЕГ нэртэй 25 кг-ийн шуудайтай гурилаас дээрээс нь хэрэглэсэн 10 кг үлдэгдэл гурил, хэрэглээгүй 5 кг цагаан будаа, хэрэглээгүй 5 литрийн савтай ургамлын тос, хөлдөөгчид эвдээд жижиглээд хийсэн 15 орчим кг хонины мах зэрэг зүйлс маань алга болсон байсан. ...40 литрийн бетон нь айлын бетон юм, манай нөхөр айлд буцаагаад өгчихсөнг би мэдэлгүй алга болсон гээд өргөдөлд дурдсан юм” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн НД-22-55 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Мөрдөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай магадлагаа, яллагдагчийн мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгч Б.******* нь -нд шилжих шөнө Налайх дүүргийн, тоотод байрлах хохирогч С. хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, Делл маркийн нөүтбүүк, гүнгэрваан дотор байсан жижиг шармал бурхан зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 460.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан эд зүйлсээ алдсан хохирогч С. мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Манай хүү ээлжийн ажилтай учир гэртээ үлдсэн ба 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр утсаар яриад “гэрт хулгай ороод, хамаг юм сандаачаад нөүтбүүк аваад явчихсан байна” гэж хэлсэн. Хар өнгөтэй делл маркийн нөүтбүүк, ...гүнгэрваан дотор байсан жижиг шармал бурхан ... зэрэг эд зүйл хулгайд алдсан” гэх мэдүүлэг, хохирогч С. хууль ёсны төлөөлөгч Р. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Алдагдсан компьютерын техникийн үзүүлэлтийг бичээгүй болохоор багаар үнэлсэн байна. ...Ээж маань алдагдсан гэж мэдүүлсэн Жордан 13 пүүз, хүүхдийн жижиг цагаан хөөрөг, дэлгэц нь хагарсан хуучин Докома маркийн rap утсыг тухайн үедээ алдсан гэж үзэхгүй байна, юмаа бүртгээд олохгүй болохоор нь манай ээж алдсан гэж өгсөн байх... тэдгээр зүйлсийг нэхэмжлэхгүй, гол нь зөөврийн компьютер, шармал бурхан хоёроо алдсан болохоор тэр хоёрыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, хулгайд алдагдсан нөүтбүүкийг ломбардад авсан талаар гэрчилсэн гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ломбардаа ажиллуулж байх хугацаанд Батхишиг овогтой ******* гэх хүн Dell маркийн, хар саарал өнгийн нөүтбүүк 350.000 төгрөгт тавьсан. Тухайн үед нөүтбүкээ өөрийн эд зүйл гээд тавьсан. Уг нөүтбүүк ямар ч кодгүй байсан ба мөнгийг нь бэлнээр авсан. ...Би тэр хүний иргэний үнэмлэхийг үзээд зургийг нь дарж баталгаажуулсан, мөн нөүтбүүкний зургийг нь дарсан...” гэх мэдүүлэг, “Ban Ban” нэртэй ломбардын зээлийн дэлгэрэнгүй бүртгэл, ломбардад барьцаалан зээлдүүлсэн эд зүйл болон зээлдэгчийн иргэний үнэмлэх зэргийг баталгаажуулж бүртгэсэн гэрэл зургийн үзүүлэлт, гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн НД-22-31 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд иргэн Б., Б., С. нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, захиран зарцуулсан байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч нь 3 удаагийн үйлдэл, давтамжаар дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан хэрэглэсэн нь зөв байна.
Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.д 460.000 төгрөгийн, хохирогч Б.д 752.000 төгрөгийн, хохирогч Б.т 488.580 төгрөгийн буюу бусдад нийт 1.700.580 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.*******оос нийт 1.700.580 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээгээр төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.*******ийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “хохирол нөхөн төлөх үндэслэлээр 2 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь хохирогч С.д түүний Хаан банкны дансаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн бөгөөд харин хохирогч Б., Б. нарт хохирол төлбөрийг төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******оос нийт 1.600.580 төгрөг гаргуулж, хохирогч С.д 360.000 төгрөг, хохирогч Б.д 752.000 төгрөг, хохирогч Б.т 488.580 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, хаанаас, ямар эд зүйл авсан талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв мэдүүлсэн, хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хугацаанд өөрийнхөө боломжоор хохирогч С.д хохирол төлбөрт 100.000 төгрөг төлсөн, тусалж дэмжих ах, дүү байхгүй, ганцаараа амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нийт 1.700.580 төгрөгийн хохирол учирсан буюу хохирлын хэмжээ, хохирол бүрэн төлөгдөөгүй байдал), хувийн байдал (урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ