| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00102/И |
| Дугаар | 153/ШШ2018/00195 |
| Огноо | 2018-04-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 153/ШШ2018/00195
2018 оны 04 сарын 12 өдөр Дугаар 153/ШШ2018/00195 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ........ тоот регистрийн дугаартай, Б.Д-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Д, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1974 онд 7-р анги төгссөн. Улмаар 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд цэргийн алба хаасан. Би 1975-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Д*******т нэгдэлд үхэрчнээр ажилласан.
Иймд миний 1975 оноос 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Д*******т нэгдэлд үхэрчнээр, 1991-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Д*******т компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д нь 1975 оноос 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Д*******т нэгдэлд үхэрчнээр, 1991-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Д*******т компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 244 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн ******* сумын ******* буюу 2-р бригадын 1975, 1980, 1982 оны Р.Б-гын мал тоолуулсан лавлагаанууд,
-Ховд аймгийн ******* сумын ******* буюу 2-р бригадын 1976-1977, 1983 оны 70-р дансны хуулбарууд,
-Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 000002949 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-Иргэний ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлийн 1611000459 дугаартай “Баталгаажилтын хуудас”-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Г.Н-ийн “би 1964-1994 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Д*******т нэгдлийн ******* бригадад малчин, аж ахуйн нярав, агентаар ажиллаж байсан. Б.Д нь 1976 онд анх нэгдэлд илгээлтээр ирж, 1979-1982 онд цэргийн алба хаасан, 1982-1994 оныг дуустал үхэрчнээр ажилласан. Д*******т нэгдэл 1994 онд хувьчлагдаж, Д*******т компани болсон. Би тус нэгдэлд 1964-1994 он буюу нэгдэл тарах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Я “би 1971 онд Ховд аймгийн ******* сумын Д*******т нэгдлийн ******* багт илгээлтээр ажиллаж эхэлсэн. Б.Д нь тус сумын сургуулийг 8-р анги төгсөөд илгээлтээр мал дээр гарсан. Тэрээр 1975-1990 он хүртэл мал малласан. 1990 онд нэгдэл тарж, Б.Д 1993 оныг дуустал түрээсийн мал малласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.Д нь 1975 оноос 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Д*******т нэгдэлд үхэрчнээр, 1991-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Д*******т компанид малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт хүсэлт гаргагч Б.Д 1981 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн гэх хөдөлмөрийн дэвтэрийг хавсаргасан бөгөөд тус хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн онууд засвартай байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зазгар овогт Бэгзжавын Д-н 1975 оноос 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Д*******т нэгдэлд үхэрчнээр, 1991-1993 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Д*******т компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА