Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

   

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-,

шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт П-ын Б-д холбогдох эрүүгийн 2113001700083 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг харицуах чадвартай, И овогт П-ын Б-, регистрийн дугаар БЮ..........

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б- нь Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт теллерээр ажиллаж байхдаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 06 дугаар сарын 16-наас 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд бусдын итгэмжпэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч Капитрон банк, Ш.А-, С.Т-, Р.Г-, Ж.Б-, С.А-, Б.П-, М.Н-, Ө.Б-, Т.Г- нарт 217,022,654.54 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

1.2. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Е- гаргасан саналдаа: “...Капитрон банканд учирсан хохирлыг төлүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

1.3. Шүүгдэгч П.Б-аас мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү”  гэв.

1.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, үлдсэн хохирлыг төлж барагдуулна” гэв.

 

2. Эрүүгийн 2113001700083 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/117 дугаартай тушаалын, Теллерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 09-13 дах тал/,

2.2. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол 15 ширхэг СиДи диск /1 дэх хавтаст хэргийн 64 дэх тал/,

2.3. СиДи дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 65-103 дахь тал/,

2.4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 104-106, 122-123 дахь тал/,

2.5. Шүүгдэгч П.Б-ы 5197151129 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 160-161 дэх тал/,

2.6. Шүүгдэгч П.Б-ы ХААН банкны 5197151129 дугаартай дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 163-172 дахь тал/,

2.7. Иргэн С.Е-ы ХААН банкны 5180891785 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 173-174 дэх тал/,

2.8. Иргэн М.С-ын ХААН банкны 5180953732 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

2.9. Иргэн Б.А-ий ХААН банкны 5180884676 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 210 дахь тал/,

2.10. Иргэн З.Ф-гийн ХААН банкны 5194120976 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 240 дахь тал/,

2.11. Шүүгдэгч П.Б-ы Голомт банкны 5805101927 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 115 дахь тал/,

2.12. Хохирогч Р.Г-ын Капитрон банкны 3005006719 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 120-122 дахь тал/,

2.13. Хохирогч С.Т-ийн Капитрон банкны 3005011215 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

2.14. Хохирогч С.А-гийн Капитрон банкны 3005012995 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

2.15. Хохирогч Ж.Б-гийн Капитрон банкны 3005018778 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 127-129 дэх тал/,

2.16. Иргэн Ж.Н-гийн Капитрон банкны 3005012370 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 130-131 дэх тал/,

2.17. Хохирогч Т.Г-гийн Капитрон банкны 3005028637 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

2.18. Хохирогч Ө.Б-ий Капитрон банкны 3005002530 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 134-136 дахь тал/,

2.19. Иргэн З.Ф-гийн Капитрон банкны 3005028709 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

2.20. Хохирогч Ш.А-гийн Капитрон банкны 3005029798 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

2.21. Хохирогч Б.П-ийн Капитрон банкны 3005024867 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 141-145 дахь тал/,

2.22. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 149-151 дэх тал/,

2.23. Хохирогч Ш.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 155-156 дахь тал/,

2.24. Хохирогч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 159 дэх тал/,

2.25. Хохирогч Р.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 162 дахь тал/,

2.26. Хохирогч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 165, 167 дахь тал/,

2.27. Хохирогч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 170 дахь тал/,

2.28. Хохирогч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 172 дахь тал/,

2.29. Хохирогч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 176 дахь тал/,

2.30. Хохирогч Ө.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 179 дэх тал/,

2.31. Хохирогч Т.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 189 дахь тал/,

2.32. Гэрч Р.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 191-192 дахь тал/,

2.33. Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 197- 198 дахь тал/,

2.34. Гэрч З.Ф-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 200-201 дэх тал/,

2.35. Гэрч Б.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 203-204 дэх тал/,

2.36. Гэрч С.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал/,

2.37. Гэрч З.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 209-210 дахь тал/,

2.38. Гэрч Ч.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 215-218, 220 дахь тал/,

2.39. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22/22 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 226-239 дэх тал/,

2.40. Шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн гэх 22/27 дугаартай дүгнэлт /3 дугаар хх-ийн 10-15 дахь тал/,

2.41. Капитрон банкны Баян-Өлгий салбарт гаргасан кассын бэлэн мөнгөний дутагдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 199-204 дэх тал/,

2.42. Шүүгдэгч П.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 146-147 дахь тал/ зэргийг,

 

2.43. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-ээс:

2.43.1. Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/127 дугаар тушаал /1 дэх хавтаст хэргийн 09 дэх тал/,

2.43.2. Хөдөлмөрийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

2.43.3. Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/463 дугаар тушаал /1 дэх хавтаст хэргийн 09 дэх тал/,

2.43.4. Гэрч Р.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 191-192 дахь тал/,

2.43.5. Шүүгдэгч П.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 146-147 дахь тал/,

2.43.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 151 дэх тал/,

2.43.7. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/15 дугаар тодорхойлолт /3 дахь хавтаст хэргийн 152 дахь тал/,

2.43.8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/460 дугаар албан бичиг /3 дахь хавтаст хэргийн 162 дахь тал/,

2.43.9. Хохирлын хүснэгт /3 дахь хавтаст хэргийн 176 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Харин шүүгдэгч П.Б-, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Е-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

4 Хэргийн үйл баримт:

4.1. Шүүгдэгч П.Б- нь Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт теллерээр ажиллаж байхдаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 06 дугаар сарын 16-наас 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч Капитрон банк, Ш.А-, С.Т-, Р.Г-, Ж.Б-, С.А-, Б.П-, М.Н-, Ө.Б-, Т.Г- нарт 217,022,654.54 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

4.1.1. Капитрон банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/117 дугаартай тушаалын, Теллерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 09-13 дах тал/,

4.1.2. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол 15 ширхэг СиДи диск /1 дэх хавтаст хэргийн 64 дэх тал/,

4.1.3. СиДи дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 65-103 дахь тал/,

4.1.4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 104-106, 122-123 дахь тал/,

4.1.5. Шүүгдэгч П.Б-ы 5197151129 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 160-161 дэх тал/,

4.1.6. Шүүгдэгч П.Б-ы ХААН банкны 5197151129 дугаартай дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 163-172 дахь тал/,

4.1.7. Иргэн С.Е-ы ХААН банкны 5180891785 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 173-174 дэх тал/,

4.1.8. Иргэн М.С-ын ХААН банкны 5180953732 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

4.1.9. Иргэн Б.А-ий ХААН банкны 5180884676 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 210 дахь тал/,

4.1.10. Иргэн З.Ф-гийн ХААН банкны 5194120976 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 240 дахь тал/,

4.1.11. Шүүгдэгч П.Б-ы Голомт банкны 5805101927 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 115 дахь тал/,

4.1.12. Хохирогч Р.Г-ын Капитрон банкны 3005006719 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 120-122 дахь тал/,

4.1.13. Хохирогч С.Т-ийн Капитрон банкны 3005011215 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 123-124 дэх тал/,

4.1.14. Хохирогч С.А-гийн Капитрон банкны 3005012995 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

4.1.15. Хохирогч Ж.Б-гийн Капитрон банкны 3005018778 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 127-129 дэх тал/,

4.1.16. Иргэн Ж.Н-гийн Капитрон банкны 3005012370 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 130-131 дэх тал/,

4.1.17. Хохирогч Т.Г-гийн Капитрон банкны 3005028637 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

4.1.18. Хохирогч Ө.Б-ий Капитрон банкны 3005002530 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 134-136 дахь тал/,

4.1.19. Иргэн З.Ф-гийн Капитрон банкны 3005028709 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

4.1.20. Хохирогч Ш.А-гийн Капитрон банкны 3005029798 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

4.1.21. Хохирогч Б.П-ийн Капитрон банкны 3005024867 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 141-145 дахь тал/,

4.1.22. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Салбарын захирлын хувьд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр шалгалт, тооллого хийсэн. Уг шалгалтаар теллер болох П.Б-ы хариуцсан ажиллаж байсан касснаас төгрөгөөр илэрхийлэхэд 202,622,654.54 төгрөг дутсан. Шалгалтаар болон П.Б-ы өөрийн мэдүүлснээр 22,500 ам, доллар мөн 1,947,00 рублийн тус тус хэд хэдэн удаагийн үйлдлээр касснаас авсан байсан. Мөн 62,398,754.54 төгрөгийг хий гүйлгээ болон харилцагчийн данснаас гүйлгээ хийх байдлаар дутаасан байна. Түүнчлэн одоогийн байдлаар ажлын хэсгийн шалгалтаар 14,400,000 төгрөгийн хохирол шинээр илрээд байна. Уг 14,400,000 төгрөгийг мөн 2 харилцагчийн данснаас зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн байна. Манай банк нь хяналтын камертай бөгөөд хяналтын камераар П.Б-ы дээрх үйлдлүүд нь мөн тогтоогдож байгаа болно. ...П.Б-ы харилцагч нарын данснаас зөвшөөрөлгүй хийсэн гүйлгээг банкнаас харилцагч нарын данс руу нөхөж олгож, хохиролгүй болгосон байгаа. Нийтдээ 7 харилцагчийн данснаас зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн байсан. ...П.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сейфнээс 100 ам.долларын дэвсгэртээс 1 хавирга буюу 10.000 ам.доллар, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сейфнээс 100 ам.долларын дэвсгэртээс 1 хавирга буюу 10.000 ам.доллар, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 100 ам.долларын дэвсгэртээс 25 ширхэг, 50 ам.долларын дэвсгэртээс 2 ширхэг тус тус авч 3 удаагийн үйлдлээр нийт 2.600 ам.доллар авснаас 100 ам.доллар нь хуучин валют байсан тул буцааж сейфенд хийсэн байна. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500 рублийн дэвсгэрт 100 ширхэг буюу 500,000 рубль, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500 рублийн дэвсгэрт 100 ширхэг буюу 500,000 рубль, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 500 рублийн дэвсгэрт 100 ширхэг буюу 500,000 рубль, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 5000 рублийн дэвсгэрт 59 ширхэг, 2000 рублийн дэвсгэрт 76 ширхэг нийт 447,000 рубль тус тус авч нийт 4 удаагийн үйлдлээр 1,947,000 рубль авсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд харилцагчийн данснаас дур мэдэн бэлэн болон бэлэн бус хэлбэрээр зарлага хийх, тэдгээр харилцагчид ирэхэд хий гүйлгээгээр тэдний дансанд мөнгө орлогодох, бэлэн мөнгө хүлээж авахгүйгээр бусад банк руу өөрийн танил руу мөнгө шилжүүлэх гэх мэт олон төрөл хэлбэрийн үйлдлээр нийт 62,398,754.54 төгрөгөөр хариуцсан кассыг дутаасан. Түүнчлэн сүүлд нэмж тогтоогдсоноор 3 харилцагчийн данснаас нийт 14,400,000 төгрөг дутсан. Үүнийг банк харилцагчдад нөхөн олгож, П.Б-аар төлүүлэх хохирлын хэмжээг нэмэгдүүлж тооцсон. П.Б- нь бүгд 217,022,654.54 төгрөгийн хохирол учруулсан. ...П.Б- нь үлдсэн 113,622,654.54 төгрөгийг төлж барагдуулаагүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 149-151 дэх тал/,

4.1.23. Хохирогч Ш.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Капитрон банкны 3005029798 дугаартай данснаасаа 3,000,000 төгрөгийн зарлага бэлнээр хийлгүүлсэн юм. Энэ үеэр теллер болох П.Б- нь надаар гарын үсэг зөрүүтэй байна гэх үндэслэлээр өөр зарлагын баримтанд гарын үсэг зуруулж байсан юм. Тэрээр тухайн өдөр надаар гарын үсэг зөрүүтэй байна гэх үндэслэлээр гарын үсэг зуруулж авсан зарлагын баримтыг ашиглан миний данснаас 19,000,000 төгрөгийг бэлэн гаргаж авсан байна. Тухайн үед би энэ талаар мэдээгүй. Дараа нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус банканд биеэрээ очиж Кадастрын үнэ болох 2500 төгрөгийг холбогдох данс руу шилжүүлсэн юм. Энэ үед мөн теллер П.Б- нь надад баримтанд теллерийн тэмдэг бүдэг дарагдчихлаа, та дахин гарын үсгээ зураад өгөөч гэж надад өөр баримтанд гарын үсэг зуруулж авсан. П.Б- тухайн өдөр мөн уг надаар зуруулсан баримтыг ашиглан миний данснаас 13,400,000 төгрөгийг валютын ченж хийдэг Фараби гэх хүний данс руу шилжүүлсэн байна. П.Б- нь дээрх байдлаар 2 удаа надаар өөр баримтанд гарын үсэг зуруулахаар нь би түүнийг худлаа хэлж надаар өөр баримтанд гарын үсэг зуруулж авч миний данснаас мөнгө авч байгаа юм болов уу гэж сэжиглэж маргааш нь очиж данснаасаа гүйлгээ хийлгүүлэх үед дансны хуулга гаргуулж авсан юм. Энэ үед теллер П.Б- нь надад миний дансны хуулгыг өгчихөөд надад өөрийнхөө гар утсыг өгсөн. Би түүний гар утсыг авахад “ ахаа тантай гадаа түр уулзаж болох уу” гэж бичсэн байхаар нь би дансны хуулга авчихаад гарсан чинь миний араас дагаж гарч ирээд надад хандаж “ахаа би таны данснаас танд хэлэхгүйгээр мөнгө гаргаж авсан, та намайг уучлаарай, манай ээж хотод хавдраар эмчилгээ хийлгүүлж байгаа юм. Надад мөнгөний хэрэг гарахаар нь би таны данснаас танд хэлэлгүй авсан. Та энэ талаар манай удирдлагуудад битгий хэлээрэй, би ажилгүй болчихно. Би таны данс руу мөнгийг чинь шилжүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаараа дансаа шалгаж үзэхэд тэрээр миний данс руу 31.400.000 төгрөг шилжүүлсэн байхаар нь би түүнд 1,000,000 төгрөг дутуу шилжүүлсэн байна шүү дээ гэхэд тэрээр надад би дутуу бодсон байна, 1,000,000 төгрөгийг маргааш таны данс руу шилжүүлж өгье гэж хэлсэн. ...Дараа нь хэзээ байсныг сайн санахгүй байна үлдсэн 1,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн байсан. ...Миний утас руу миний дансны мэдээлэл ирдэггүй байсан. ...П.Б- миний данснаас авсан мөнгийг надад төлж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 155-156 дахь тал/,

4.1.24. Хохирогч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сапар гэх хүний ХААН банкны данс руу нь мөнгө шилжүүлээгүй. Би энэ талаар мэдэхгүй. Мөн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний данс руу Жанар гэх хүнээс 2500.000 төгрөгийн орлого ороогүй, би Жанар гэх хүнийг таньдаггүй. Харин 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би хүүгийнхээ хурим, найранд зориулж данснаас 2500.000 төгрөг авсан байх. Би яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар тэр өдөр байх шиг санагдаж байна, намайг гэрт сууж байх үед банкны теллер дахин дуудаж гарын үсэг нь зөрүүтэй байна гэж өөр баримтанд гарын үсэг зуруулж авч байсан. Тэр баримт нь ямар баримт байсныг сайн санахгүй байна. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би данс руу 2,500,000 төгрөгийн орлого хийгээгүй. Миний утас руу дансны мэдээлэл ирдэггүй, орлого, зарлага хийлгүүлэх болгонд дэвтрээ авч очиж түүнд тэмдэглүүлдэг юм. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй” мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 159 дэх тал/,

 

4.1.25. Хохирогч Р.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Капитрон банканд 3005006719 дугаартай данстай, хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Капитрон банк руу гүйлгээ хийлгүүлэхээр очиход банкны теллер нь надад та манай захирал руу очиж уулзаач гэж хэлснээр тус банкны захирал руу очиж уулзсан. Тэгэхэд захирал нь надад манай банкны теллер таны данснаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус тус гүйлгээ хийж зарлага хийсэн байна. Дээрх таны данснаас 3 удаа хийсэн 3,600,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай теллерийн аав нь ирээд таны данс руу буцаагаад хийж өглөө гэсэн. Миний санаж байгаагаар дээрх гүйлгээг хийж миний данснаас мөнгө ашиглахдаа би сүүлд данснаасаа шилжүүлэг хийлгүүлэхээр очих үед гарын үсэг зөрүүтэй байна хэмээн өөр баримтанд гарын үсэг зуруулж авч гүйлгээ хийсэн юм шиг байна. Би гүйлгээ хийлгүүлэхээр очих үед дээрх байдлаар дахин гарын үсэг зуруулж байсан юм. Миний данснаас гүйлгээ хийгдсэн үед миний утас руу мэдээлэл ирдэг байсан, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийн шилжүүлэг хийлгүүлснээс хойш миний утсанд ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Миний данснаас зарлага хийсэн 3,600,000 төгрөгийг буцаагаад миний данс руу шилжүүлж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 162 дахь тал/,

4.1.26. Хохирогч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний Капитрон банк дахь 3005018778 дугаартай данс руу Жанибек, Жанат гэх хүмүүсээс мөнгө орж ирээгүй, би мөн Сапар гэх хүний данс руу мөнгө шилжүүлж байгаагүй. ...Надад учирсан хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй болно” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 165, 167 дахь тал/,

4.1.27. Хохирогч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Капитрон банк дахь 3005012995 дугаартай данснаас өөрийн биеэр очиж 200,000 төгрөг бэлэн авч байсан. Тухайн өдөр би уг данснаасаа 2,400,000 төгрөгийн зарлага хийлгүүлээгүй. ...миний данснаас 2,400,000 төгрөгийн зарлага хийгдсэн талаар миний утас руу мэдээлэл ирсэн эсэхийг би мэдэхгүй байна. Утсанд ирсэн мэдээллийг нээж уншдаггүй юм. ...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Капитрон банканд очиж дээрх данснаасаа 200,000 төгрөг авахаар очих үед нэрийг нь мэдэхгүй, эрэгтэй теллерээр үйлчлүүлсэн. Тэрээр тухайн үед байх шиг санагдаж байна, надад таны гарын үсэг буруу байна та гарын үсгээ дахиад зураад өг гэж баримтанд гарын үсэг зуруулж авч байсан. ...Миний дээрх данснаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2,400,000 төгрөгийн зарлага хийгдсэн талаар би мэдээгүй. ...Миний дансанд байсан мөнгө төгрөг одоо бүрэн байгаа тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 170 дахь тал/,

4.1.28. Хохирогч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна, интернэтээр Капитрон банкны 3005024867 дугаартай дансаараа гүйлгээ хийх гэсэн боловч кодыг нь буруу оруулаад код түгжигдчихсэн юм. Тэгэхээр нь би Капитрон банк руу очиж интернэт банкныхаа кодыг нь теллер болох залуугаар янзлуулсан. Хэд хоногийн дараа орой байсан байх миний дээрх данснаас интернэт банкаар 18,000,000 төгрөг Фараби гэх хүн рүү “материалын үнэ” гэх утгаар шилжүүлэг хийгдсэн. Би гайхаад маргааш өглөө Капитрон банк руу очиж надад интернэт банкны кодыг сольж өгсөн теллер залуутай уулзаж, болсон үйл явдлыг хэлэхэд тэрээр надад “ахаа намайг уучлаарай, надад мөнгөний хэрэг гараад таны данснаас 18,000,000 төгрөг гаргаж авсан. Би танд 7 хоногийн дотор уг мөнгийг буцааж өгье” гэж хэлсэн. ...Тэгээд би түүний хэлснээр 7 хоног хүлээхэд тэрээр хэлсэн хугацаандаа надад 18,000,000 төгрөгийг хэд хэд хувааж миний данс руу шилжүүлж өгсөн. ...Одоо надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 172 дахь тал/,

4.1.29. Хохирогч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сапар гэх хүний ХААН банкны данс руу 4,000,000 төгрөг бэлэн бусаар шилжүүлж байгаагүй, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Асел гэх хүнээс миний уг данс руу 4,000,000 төгрөгийн орлого орж ирээгүй. ...надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 176 дахь тал/,

4.1.30. Хохирогч Ө.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...П.Б- нь миний данснаас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр миний зөвшөөрөлгүйгээр 950,000 төгрөгийн зарлага хийж, би 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр данснаасаа зарлага хийхээр очих үед уг 950,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгснийг мэдээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 179 дэх тал/,

4.1.31. Хохирогч Т.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Капитрон банк руу очиж 3005028637 дугаартай данснаасаа гүйлгээ хийлгүүлж явсан. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр уг данснаас 12,000,000 төгрөгний гүйлгээ хийлгүүлээгүй. Миний гар утсанд мэдээлэл ирдэггүй. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 189 дахь тал/,

4.1.32. Гэрч Р.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Салбарын захирал М.Е- нь гэнэтийн шалгалт хийх явцад теллер П.Б- нь 2021 оны 09 дүгээр сарын эхнээс 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хооронд бэлэн мөнгөний сейфнээс их хэмжээний мөнгө бэлэн мөнгө гаргаж авч хувьдаа завшсан, мөн харилцагч нарын данснаас мөнгө шилжүүлж авсан зөрчил илэрсэн байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 191-192 дахь тал/,

4.1.33. Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...П.Б- нь 2021 оны 06 дугаар сараас эхэлж миний ХААН банкны 5180953732 дугаартай данс руу хэд хэдэн удаа 1,000,000 төгрөгөөр, 2,000,000 төгрөгөөр, 4,000,000 төгрөгөөр нийтдээ 20 сая гаруй шилжүүлж байсан. Үүнээс хэдийг нь өөрийнхөн ХААН банкны 5197151129 дугаартай данс руу шилжүүлж авч байсан. Үлдсэнийг нь миний 1хВеt гэх цахим тоглоомын аккаунтыг ашиглаж тоглож байсан. П.Б- нь 1хВеt тоглоомд орохдоо миний аккаунтаар орж хэд хэдэн удаа тоглосон. Түүнийг тоглож байхад нь хажууд нь байгаагүй. Тэрээр миний аккаунтаар тоглоод миний данс руу шилжүүлж авч тоглоомд орсон бүх мөнгөө алдсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 197- 198 дахь тал/,

4.1.34. Гэрч З.Ф-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны хэдэн сард байсныг санахгүй байна надад ирж 2,600 доллар авч ирж өгч миний данс руу төгрөг болгон шилжүүлээд өгөөч гэж хэлээд ХААН банкны 5797151129 дугаартай дансыг орхиод явсан. ...түүний данс руу өөрийнхөө 5194120976 дугаартай данснаас 7,397,000 төгрөг шилжүүлж байсан. Тэгээд дараа нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байх шиг санагдаж байна 500,000 рубль авч ирж өгч төгрөг рүү шилжүүлж миний данс руу шилжүүлчих гэхээр нь түүний данс руу 19,250,000 төгрөг шилжүүлж өгсөн. Дараа нь 7 хоногийн дараа байх дахин 500,000 рубль авч ирээд мөн төгрөг болгуулан 19,000,000 төгрөг байх шилжүүлж өгсөн. Дараа нь 2, 3 хоногийн дараа тэрээр 10,000 доллар авч ирж өгч мөнгө төгрөг рүү шилжүүлж дансаараа авсан байх шиг санагдаж байна. Дараа нь миний дээрх ХААН банкны данс руу хэд хэдэн удаа төгрөг шилжүүлж уг мөнгийг Казахстан улсын Каспи банкны данс руу тенге болгуулан шилжүүлж байсан. Мөн миний Капитрон банкны 3005028709 дугаартай данс руу хэд хэдэн удаа төгрөг шилжүүлж өөрийн данс руу шилжүүлж авч байсан. ...Тухайн үед хэдэн удаа, хэдэн төгрөг шилжүүлж авч байсныг санахгүй байна, миний санаж байгаагаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байх 13,400,000, 10 дугаар сарын 03-ны өдөр байх 18,000,000 төгрөг шилжүүлж байсан байх. ...миний санаж байгаагаар тэрээр 13,906,100 тенгений шилжүүлэг хийлгүүлсэн. Тухайн үед тенгений ханш 6.8 төгрөг байсан төгрөгөөр нийт 94,561,480 төгрөгийн шилжүүлэг хийлгүүлсэн байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 200-201 дэх тал/,

4.1.35. Гэрч Б.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...П.Б- нь 2021 оны 09 дүгээр сарын хэдний өдөр байсныг сайн санахгүй байна миний санаж байгаагаар 09 дүгээр сарын 11-ний өдөр байх тэрээр миний ХААН банкны 5180884676 данс руу төгрөгөөр мөнгө шилжүүлж мөн бэлнээр рубль, доллар авч ирж Казахстаны иргэдийн дансаар дамжуулж Еркехулан гэх хүний Казахстаны Каспи банкны данс руу нь тенге болгон шилжүүлэг хийлгүүлж байсан. Мөн түүний нэг удаа авч ирж өгсөн 10,000 ам, долларыг нь төгрөг болгон 28,480,000 төгрөг байх өөрийн 5180884676 дугаартай дансаараа түүний ХААН банкны 5197151129 дугаартай данс руу нэг удаа 20,000,000 төгрөг, 8,480,000 төгрөг болгон 2 хувааж шилжүүлж өгч байсан. Бас хоёр удаа рубль авч ирж өгч мөн Каспи банкаар шилжүүлэг хийлгүүлж, мөн хэдэн төгрөгийг өөрийн ХААН банкны данс руу шилжүүлж авч байсан. Тэрээр Каспи банкаар нийтдээ 16,700,000 Казахстаны тенге, төгрөгөөр 113.560.000 төгрөгний гүйлгээ хийлгүүлж байсан. Тухайн үед тенгений ханш 6.80 төгрөг байсан. ...Нийт 16,700 Казахстан тенге шилжүүлэг хийлгүүлснээс нэг удаа 453.000 тенге, нэг удаа 990,000 тенгег тус тус АТМ-ээр хийлгүүлж байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 203-204 дэх тал/,

4.1.36. Гэрч С.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...П.Б- нь миний Казахстан улсын Каспи банкны данс руу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш байх сайн санахгүй байна, Баян-Өлгий аймгийн валютын ченж нараар хэд хэдэн удаа Казахстаны тенгегээр нийтдээ 36,736,800 тенге буюу төгрөгөөр 246,000,000 гаруй төгрөг шилжүүлж миний 1хВе1 цахим тоглоомын аккаунтыг ашиглаж уг тоглоомыг тоглож байсан. Мөн уг мөнгөөрөө хувьцаа худалдаж авч байсан. Тэрээр уг 36,736,800 тенгегийн хэдийг цахим тоглоомд, хэдийг нь хувьцаанд зарцуулж алдсаныг нь би мэдэхгүй. Цахим тоглоом тоглоод хожсон мөнгөөрөө дахин цахим тоглоом тоглож алдаж байсан. ...П.Б- нь миний данс руу их хэмжээний мөнгө шилжүүлээд байхаар нь би түүнээс уг мөнгийг хаанаас, хэнээс авч байгааг нь асуухад тэрээр надад мөнгийг банк бус санхүүгийн байгууллагаас авч байна гэж хэлсэн. Би түүнд зөвлөж цахим тоглоом тоглохгүй байхыг мөн хувьцаа худалдаж авахгүй байхыг нь хэлэхэд тэрээр чи зөвхөн надад картаа ашиглуулчих, миний асуудалд битгий оролц гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал/,

4.1.37. Гэрч З.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М.Е- захирал надад танай хүү П.Б- зөрчил гаргасан байна гэхээр нь би түүнээс тодруулж ямар зөрчил гаргасныг асуухад Пернебек гэж хүн надад танай хүү П.Б- өнгөрсөн шөнө миний данснаас миний зөвшөөрөлгүйгээр интернэтээр миний данснаас гүйлгээ хийж 18,000,000 төгрөгний зарлага хийсэн байна гэж хэлсэн. ...Захирал М.Е- надад П.Б- зөвхөн харилцагч Пернебекийн данснаас хууль бусаар мөнгө завшсан асуудал гаргаагүй, бусад харилцагч нарын данснаас мөн хий гүйлгээ хийж мөнгө завшсан, бэлэн мөнгөний сейфнээс бэлэн мөнгө авч хувьдаа завшсан асуудал тогтоогдоод байна. Одоогийн байдлаар банкнаас П.Б-ы нийт хэчнээн хэмжээний мөнгө завшсаныг тогтоохоор шалгалт явуулж байна, одоогийн байдлаар 200,000,000 гаруй төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 209-210 дахь тал/,

4.1.38. Гэрч Ч.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Капитрон банкны Баян-Өлгий салбарын касст 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 40 минутанд хийсэн гэнэтийн тооллогоор 62,398,754.54 төгрөг, 22,500 ам.доллар ханш 2848,72, рубль ханш 39,1 тухайн өдрийн ханшаар нийт 202,622,654.54 төгрөгийн дутагдал илэрсэн. Үүнтэй холбогдуулан Капитрон банкнаас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд П.Б-ы банканд учруулсан хохирлын хэмжээг тогтоох касснаас бэлэн мөнгө авах үйлдлийг камерын бичлэгээр баримтжуулах, харилцагчийн гүйлгээг программд бүртгэлтэй баталгаат гарын үсэгтэй болон касс, мемориалын баримтанд хавсаргасан гүйлгээний баримттай тулган шалгах ажлуудыг хийж гүйцэтгэснээр 22,600 ам.доллар, рубль, 61,540,220 төгрөгийн хохирлыг баримтжуулан баталгаажуулсан ба шалгалтаар 14,400,000 төгрөгийн хохирлыг нөхөн илрүүлж холбогдох дансанд авлага үүсгэн бүртгүүлж ажилласан. Төгрөгийн дутагдлын 858,534,54 төгрөгийн ашигланг камерын бичлэг болон баримтаар баталгаажуулж чадаагүй боловч уг хохирол нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн касс тооллогоор баталгаажигдсан. Ажлын хэсгийн шалгалтаар ажлын хэсэг салбарт ажиллах хугацаандаа 2 харилцагчийн нийт 14,4 сая төгрөгийн хохирлыг нэмж илрүүлж П.Б-тай холбоотой авлагад бүртгүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн касс тооллогоор тогтоогдсон 202.6 сая төгрөг дээр ажлын хэсгийн илрүүлсэн 14.4 сая төгрөгийг нэмж тооцоход банканд учруулсан нийт хохирлын хэмжээ 217.000.000 төгрөг болж байсан. ...Шалгалтаар 14.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн илрүүлж П.Б-аас авах авлагын дансанд нэмж бүртгүүлснээр нийт хохирлын хэмжээ 217,022,654.54 төгрөг болсон. ...өмнө нь мэдүүлэг өгсөн үед 5000 т-ын дэвсгэртийг 500 гэж буруу бичсэн байна. ...П.Б- нь нийт 4 удаагийн үйлдлээр 1,947,000 рублийг касснаас дутагдуулсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 215-218, 220 дахь тал/,

4.1.39. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ““...Шинжилгээнд хүргүүлсэн хохирогч Р.Г-ын 3005006719 дугаартай данснаас С.Е-ы ХААН банкны 5120891785 дугаартай данс руу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөгний зарлага хийсэн, хохирогч С.Т-ийн 3005011215 дугаартай данснаас М.С-ын ХААН банкны 5180983732 дугаартай данс руу 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2500.000 төгрөг шилжүүлсэн, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 2,500,000 төгрөг зарлага хийсэн, Ж.Н-гийн 3005012370 дугаартай данснаас М.С-ын ХААН банкны 5180953732 дугаартай данс руу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн, хохирогч Ж.Б-гийн 3005018778 дугаартай данснаас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийн зарлага хийсэн, хохирогч Ө.Б-ий 30050002530 дугаартай данснаас П.Б-ы Голомт банкны 5805101927 дугаартай данс руу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 950,000 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч нарын гарын үсгийн туршилт болон чөлөөт загвар нь шинжилгээнд тэнцэнэ. Гүйлгээний баримтуудад зурагдсан хохирогч нарын гарын үсэг нь хохирогч нарын гарын үсгийн туршилтын загвартай тохирохгүй байна” гэх 22/22 дугаартай дүгнэлт /хх-ийн 226-239 дэх тал/,

4.1.40. Шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ““...Шинжилгээнд хүргүүлсэн хохирогч Ж.Н-гийн 3005012370 тоот данснаас М.С-ын ХААН банкны 5180953732 тоот данс руу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 4,000,000 төгрөг шилжүүлсэн, хохирогч Ө.Б-ий 3005002530 тоот данснаас П.Б-ы Голомт банкны 5805101927 дугаартай данс руу 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 950,000 төгрөг шилжүүлсэн баримт дээрх гарын үсэг яллагдагч П.Б-ы бичгийн хэвийн загвар, мөн түүний хохирогч нарын гарын үсгийг зурсан загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. Тэнцсэн гүйлгээний баримтуудад зурагдсан хохирогч нарын гарын үсэг нь яллагдагч П.Б-ы бичгийн хэв, мөн түүний зурсан хохирогч нарын гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэх 22/27 дугаартай дүгнэлт /3 дугаар хх-ийн 10-15 дахь тал/,

4.1.41. Капитрон банкны Баян-Өлгий салбарт гаргасан кассын бэлэн мөнгөний дутагдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 199-204 дэх тал/,

4.1.42. Шүүгдэгч П.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлоос төлөгдөөгүй үлдэгдэл мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулна” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 146-147 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

5.2. Шүүгдэгч П.Б- нь Капитрон Баян-Өлгий аймаг дахь салбарт 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн теллерээр туршилтын 3 сарын хугацаагаар ажилласан байх ба хэрэгт авагдсан теллерийн ажлын байрны тодорхойлолтын 1.1-т заасан үүргийг хүлээжээ.

5.3. “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр уг эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өөртөө авч завших буюу өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

5.4. Шүүгдэгч П.Б- нь албан тушаалын байдлаа ашиглаж, хууль бусаар, зохих зөвшөөрөл авалгүйгээр удаа дараагийн үйлдлээр бэлэн мөнгөний сейфнээс мөнгө дутаасан, нэр бүхий хохирогч нарын данснаас бэлэн бус гүйлгээ хийж, бусдын данс болон өөрийн данс руу банк хооронд шилжүүлэг хийх маягаар, мөн хий гүйлгээ хийх замаар мөнгө завшсан, нэр бүхий хохирогч нарыг гүйлгээ хийлгүүлэхээр ирэх үед нь тэдэнд зурсан гарын үсэг нь зөрүүтэй байна, гарын үсгээ дахин зураарай хэмээн өөр баримтанд гарын үсэг зуруулж авч, илүү баримтыг ашиглан тэдний данснаас гүйлгээ хийж мөнгө завшсан үйлдэл тогтоогджээ.

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Б- нь Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт теллерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, нийт 217,022,654.54 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэгт тооцох үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.

5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж зааснаар шүүгдэгч П.Б-ы учруулсан хохирол 50.000.000 төгрөгөөс дээш байгаа тул их хэмжээний хохирол учруулсан гэж үзэв.

5.7. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд  шүүгдэгч П.Б- нь Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт теллерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт нийтдээ 217,022,654.54 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдэх шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй.

5.8. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч П.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд шүүхээс шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

5.9. Шүүгдэгч П.Б- албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглан ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт, зорилго, гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

 

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч П.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Капитрон банк, Ш.А-, С.Т-, Р.Г-, Ж.Б-, С.А-, Б.П-, М.Н-, Ө.Б-, Т.Г- нарт нийт 217,022,654.54 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Б- нь хохирогч Ш.А-, С.Т-, Р.Г-, Ж.Б-, С.А-, Б.П-, М.Н-, Ө.Б-, Т.Г- нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан. 

Харин хохирогч байгууллага болох Капитрон банканд учирсан 113.622.654,54 төгрөгийн хохирлыг төлж  барагдуулаагүй ба шүүх хуралдаан дээр дээрх хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Б-аас 113.622.654,54 төгрөг гаргуулан хохирогч байгууллага болох Капитрон банканд олгож шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын зарим хэсгийг төлж өгсөн, төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан шүүгдэгчид 2 жилийн хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөс: “Хуулийн дагуу хохирлыг төлүүлж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

2.2. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

2.4. Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.5. Шүүгдэгч П.Б- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

2.6. Шүүгдэгч П.Б- нь хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч П.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нөхцөл байдлыг тус тус харгалзан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.7. Шүүгдэгч П.Б-д хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

2.8. Шүүгдэгч П.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж байна.

2.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 15 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

2.10. Шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт П-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Б-ыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Б-аас 113.622.654,54 /нэг зуун арван гурван сая зургаан зуун хорин хоёр мянган зургаан зуун тавин дөрвөн төгрөг, тавин дөрөв мөнгө/ төгрөг гаргуулан хохирогч байгууллага болох Капитрон банканд олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 15 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.

 

6. Шүүгдэгч П.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.   

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК