Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2022          06             20                                            2022/ШЦТ/181

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Хохирогч С.Д.П-,

Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2238000000136 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Д-,

Шүүгдэгч Б.Д- нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө иргэн Д.П-, С.Б- нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч С.Д.П-ийг өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө иргэн С.Б-тэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар дундуур нь орж салгах гэж байсан хохирогч С.Д.П-ийн зүүн өвдөг рүү өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн өвдөгний чагтан холбоосонд урагдал, зүүн тахилзуур болон дунд чөмөгний толгой хэсэгт хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/,
  • Хохирогч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Бүрэнтогтох сумын “Туяа” 5 дугаар багийн төвд эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх баярын арга хэмжээнд очоод нийтийн бүжигт орсон ба бүжгээс тараад нөхөр С.Б-гийн хамт гарсан. Би машинаа авчрах гээд явсан хойгуур манай нөхрийг Б.Д- гэдэг залуу цохиод газарт унагаасан байхаар нь би гүйгээд очтол Б.Д- дахиад манай нөхрийг цохих гэхээр нь би урдуур нь ортол Б.Д- миний зүүн хөлийн өвдөг орчим нэг удаа өшиглөсөн. Тэгээд би тухайн үедээ босож чадахаа байгаад мөлхөж машиндаа орсон. Манай нөхрийг тухайн багийн эмч Ц-, С- гэдэг хүмүүс сэргээж, миний машиныг Ц- эмч жолоодож гэрт хүргэж өгсөн. Харин манай нөхөр С- гэдэг хүний машинд суугаад гэртээ хүргүүлсэн. Миний зүүн хөлийн өвдөг, тахим орчим гэмтэлтэй гишгэж болохгүй байна. Аймгийн эмнэлэгт үзүүлэх үед зүүн хөлийн өвдөгт мах тасарсан шөрмөс тасарсан байж болзошгүй гэсэн тул би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу явж үзүүлэх гэж байна. Б.Д-гийг манай багийн иргэн гэж мэднэ, өөр ямар нэгэн байдлаар танихгүй. Бидний зүгээс өр авлага өш хонзон гэх зүйл байгаагүй, мөн урьд өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Би тухайн үед эмнэлэг болон цагдаад хандаж дуудлага өгөөгүй. Маргааш нь Б.Д- гэдэг залуу манайд ирээд надаас болон манай нөхрөөс уучлаарай гэсэн. ...Урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад хэрэг болсны маргааш нь намайг зодсон залуу хүмүүсээс манай гэрийг асуугаад манай гэрт эхнэртэйгээ ирж уулзахдаа би тухайн үед согтуу байсан. Тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Багийн төвийн айлаас болсон явдлыг сонсоод ирлээ, намайг уучлаарай, битгий цагдаад өгөөч, би таныг эмнэлэгт үзүүлье гээд гуйгаад байсан. Маргааш нь би хөдөөнөөс аймгийн төв ороод эмнэлгийн 103 дээр ирээд эмнэлэгт үзүүлсэн. Мөн миний эрүүл мэндийн даатгалыг төлж, цаг авч эмчид үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлээд гарч ирэхэд Б.Д- нь таныг хот руу авч явж эмчлүүлье та хэд хоног хүлээж бай, би хашаа байшингаа тавих газар байвал тавиад мөнгө олж эмчлүүлнэ гэсэн. 7 хоногийн дараа миний хөл хавдаж өвдөөд байхаар нь эмчид үзүүлэхэд эмч яаралтай хот яв гэхээр нь Б.Д- руу залгаж манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Манай гэрт эхнэртэйгээ ирээд надад мөнгө олдохгүй байна. Надад 500.000 төгрөг байна, авч бай гэж хэлсэн. Тэгээд эхнэртэйгээ манайд хэрэлдээд эхнэр нь цагдаа, шүүхэд нь өг гэсэн. Би маргааш орой нь хот руу явсан тэр өдөр Б.Д- руу залгахад надад мөнгө олдохгүй байна, намайг хайрлах ч хүн алга та цагдаад өг гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 19-21 дүгээр тал/,
  • Гэрч Ж.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн зодоон болох үед би хажууд нь байгаагүй. ...уг арга хэмжээ тараад бүжгийн заалаа түгжээд гарч ирэхэд Д.П- гэдэг эмэгтэй Б.Д- гэдэг залуу миний хөлийг гэмтээсэн, би босож чадахгүй байна, хөл гишгэж болохгүй байна гэж байсан. Тэгээд гадна үзлэг хийж нүдээр харахад Д.П-ийн зүүн хөл нь ямар нэгэн хөхөрч хавдсан зүйлгүй байсан тул өнөө шөнөдөө харж хоноод маргааш үзье гэж хэлээд би гэрээс нь явсан. Тэгээд маргааш өглөө нь манай гэрт Д.П- нөхөртэйгээ...ирж үзүүлсэн харин энэ үед Д.П-ийн хөлийг үзээд хоёр хөлийг нь хооронд нь харьцуулж харахад зүүн талын хөлийн өвдөгний дотор талд хавдсан байсан. Хоёр хоногийн дараа Д.П-ийн хөлийг үзэхэд зүүн талын өвдөгний дотор талд хөхөрч хавдаж хавдар нь нэмэгдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,
  • Гэрч Ө.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...Сумаас багийн эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар чиглэл өгсний дагуу Туяа багийн эмэгтэйчүүдийн баярыг 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан. Тэр үйл ажиллагаа өдрийн 13 цагаас эхэлж оройн 22 цаг 40 минутад үйл ажиллагааг хааж иргэд тарсан. Би тараагаад гэртээ харьсан. Тэгсэн маргааш өдөр нь Б.Д- С.Б- нар хоорондоо маргалдаж зодоон болсон талаар би багийн хүнээс сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191 дугаартай: “...Д.П-ийн биед зүүн өвдөгний чагтан холбоосонд урагдал, зүүн тахилзуур болон дунд чөмөгний толгой хэсэгт хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Д.П-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар тал/,
  • Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Дотор бүжиг болж байхад С.Б- “нөхөртэй хүнтэй бүжиглэлээ” гэхээр нь би “нөхөртэй хүнтэй бүжиглэж болохгүй юу” гэж хэлээд бид хоёр бүжиг болж байсан газраас гарахад С.Б- намайг зүүн талын шанаа хэсэгт цохисон. Бид хоёр барилцаж аваад байж байхад О- гэж залуу намайг боож байгаад хавсарч унагаагаад тэр хоёр намайг хоёр талаас өшиглөөд байсан. Бас нэг хүн тухайн үед байсан тэр хүнийг би танихгүй. Тухайн үед Т-гэж ах бид нарыг салгасан. С.Б- бид хоёр газраас босч ирээд дахиж барилцаж авах үед эхнэр нь ирсэн гээд байгаа юм. Тухайн үед надад өшиглүүлсэн гээд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р тал/,
  • Шүүгдэгч Б.Д-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80-р тал/,
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81-р тал/,
  • 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Д.А-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 82-р тал/,
  • Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 83-р тал/,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 84-р тал/ зэрэг баримт бичиг болно.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Д- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.П- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилж, хавтаст хэрэгт

2022 оны 03 дугаар сарын 23, 25-ны өдрийн “Айс кубик” ХХК-ийн өвдөгний нугасны бэхэлгээний үнэ 85.000 төгрөг, 95.000 төгрөгийн зарлагын баримт /хх-ийн 89-92 тал/, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн С.Д.П- нэрээр бичигдсэн 27.000 төгрөгийн энгийн эмийн жор /хх-ийн 33 тал/, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Долоон отог” ХХК-ийн суга таягны үнэ 40.000 төгрөгийн зарлагын баримт, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 20.000 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 96 тал/, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 80.823 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 97 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн үйлчилгээний төлбөр 969.600 төгрөгийн Е-баримт, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн хагалгаа нэмэлт гэх 766.400 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн 20.000 төгрөгийн үзлэгийн хуудас /хх-ийн 102 тал/, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Ж.Гэрэлмаа нэрээр бичигдсэн COVID-19 Ag гэх 35.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн COVID-19 /хэвтэн яаралтай/ гэх 35.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 101 тал/, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн 35.000 төгрөгийн үзлэгийн хуудас /хх-ийн 103 тал/,

2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн МТ шатахуун түгээх станцын 82.053 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 104 тал/, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны үнэ 20.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 108 тал/, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 20.000 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 105 тал/, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 82.940 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 106 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 20.000 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 107 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны үнэ 30.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 109 тал/, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны үнэ 168.100 төгрөгийн Е-баримт /хх-ийн 110 тал/, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Интерфарм импорт” ХХК-ийн “animal flex, jointment №120” гэх 209.700 төгрөгийн зарлагын баримт, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ШТС-02 Хангай зах гэх 30.000 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 112 тал/, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ШТС-103 Мөрөн Нэмэн гэх 30.000 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 113 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны үнэ 121.800 төгрөгийн Е-баримт /хх-ийн 114 тал/, 

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ДУБ гэх эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн 290.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 115 тал/,

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн 220.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 116 тал/, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн 30.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 117 тал/, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “MED TRAUMA эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн 290.000 төгрөгийн үзлэгийн хуудас /хх-ийн 118 тал/, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн Д.П- нэрээр бичигдсэн 30.000 төгрөгийн үзлэгийн хуудас /хх-ийн 120 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Алирс” эмийн сангийн 35.500 төгрөгийн эмийн үнийн Е-баримт /хх-ийн 121 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Уньтын рашаан” гэх хоол, цайны үнэ 10.500 төгрөгийн Е-баримт /хх-ийн 122 тал/ гаргаж өгсөн,

2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд: 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Мөрөн-Улаанбаатар чиглэлд Д.П- нэрээр бичигдсэн 52.800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Мөрөн-Улаанбаатар чиглэлд Д.П- нэрээр бичигдсэн 52.800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар-Мөрөн чиглэлд Д.П- нэрээр бичигдсэн 59.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар-Мөрөн чиглэлд Д.П- нэрээр бичигдсэн 59.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн “зүрхний эхо” гэх 50.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн “үе мөчний үрэвслийн тариа” гэх 50.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Интерфарм импорт” ХХК-ийн “animal flex, jointment №120” гэх 209.700 төгрөгийн зарлагын баримт, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн “COVID AG хэвтэн эмчлүүлэг, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, үе мөчний шинжилгээ” гэх 81.500 төгрөгийн Е-баримт, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн Д.П- нэрээр бичигдсэн “эм, ор хоног, яс сийрэгжилт тодорхойлох үзлэг, зүрхний эмчийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг” гэх 1.267.750 төгрөгийн Е-баримтуудыг гаргаж өгснийг шүүх шинжлэн судлаад:

2022 оны 03 дугаар сарын 23, 25-ны өдрийн “Айс кубик” ХХК-ийн өвдөгний нугасны бэхэлгээний үнэ 85.000 төгрөг, 95.000 төгрөгийн зарлагын баримт /хх-ийн 89-92 тал/, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн С.Д.П- нэрээр бичигдсэн 27.000 төгрөгийн энгийн эмийн жор /хх-ийн 33 тал/, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Долоон отог” ХХК-ийн суга таягны үнэ 40.000 төгрөгийн зарлагын баримт, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн үйлчилгээний төлбөр 969.600 төгрөгийн Е-баримт, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн хагалгаа нэмэлт гэх 766.400 төгрөгийн Е-баримт, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн 20.000 төгрөгийн үзлэгийн хуудас /хх-ийн 102 тал/, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн COVID-19 /хэвтэн яаралтай/ гэх 35.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 101 тал/, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн 35.000 төгрөгийн үзлэгийн хуудас /хх-ийн 103 тал/,

2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ДУБ гэх эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн 290.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 115 тал/,

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн 220.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 116 тал/, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн 30.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 117 тал/, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “MED TRAUMA эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн 290.000 төгрөгийн үзлэгийн хуудас /хх-ийн 118 тал/, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн Д.П- нэрээр бичигдсэн 30.000 төгрөгийн үзлэгийн хуудас /хх-ийн 120 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Алирс” эмийн сангийн 35.500 төгрөгийн эмийн үнийн Е-баримт /хх-ийн 121 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Уньтын рашаан” гэх хоол, цайны үнэ 10.500 төгрөгийн Е-баримт /хх-ийн 122 тал/,

2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Мөрөн-Улаанбаатар чиглэлд Д.П- нэрээр бичигдсэн 52.800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Мөрөн-Улаанбаатар чиглэлд Д.П- нэрээр бичигдсэн 52.800 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар-Мөрөн чиглэлд Д.П- нэрээр бичигдсэн 59.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар-Мөрөн чиглэлд Д.П- нэрээр бичигдсэн 59.000 төгрөгийн хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн “зүрхний эхо” гэх 50.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн “үе мөчний үрэвслийн тариа” гэх 50.000 төгрөгийн Е-баримт, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Интерфарм импорт” ХХК-ийн “animal flex, jointment №120” гэх 209.700 төгрөгийн зарлагын баримт, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Д.П- нэрээр бичигдсэн “COVID AG хэвтэн эмчлүүлэг, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, үе мөчний шинжилгээ” гэх 81.500 төгрөгийн Е-баримт, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлгийн Д.П- нэрээр бичигдсэн “эм, ор хоног, яс сийрэгжилт тодорхойлох үзлэг, зүрхний эмчийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг” гэх 1.267.750 төгрөгийн Е-баримт нотлох баримтаар үнэлж, нийт 4.649.750 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлж,

Шүүгдэгч Б.Д-ас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 1.300.000 төгрөг, 200.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг хохирогч Д.П-ийн 5890291779 дугаарын данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байх тул хохиролд өгсөн 1.500.000 төгрөгийг хасч тооцон шүүгдэгчээс 3.149.750 төгрөгийг гаргуулж хохирогч Д.П-т олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогчоос гаргаж өгсөн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Интерфарм импорт” ХХК-ийн “animal flex, jointment №120” гэх 209.700 төгрөгийн зарлагын баримт давхардсан, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Мөнгөн гүүр” эмнэлэгийн Ж.Гэрэлмаа гэх хүний нэрээр бичигдсэн “COVID-19 Ag гэх 35.000 төгрөгийн Е-баримтыг гаргаж өгсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаас хасч тооцов.

Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 20.000 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 96 тал/, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 80.823 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 97 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн МТ шатахуун түгээх станцын 82.053 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 104 тал/, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны үнэ 20.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 108 тал/, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 20.000 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 105 тал/, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 82.940 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 106 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн МТ шатахуун түгээх станцын 20.000 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 107 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны үнэ 30.000 төгрөгийн Е-баримт /хх-ийн 109 тал/, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны үнэ 168.100 төгрөгийн Е-баримт /хх-ийн 110 тал/, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ШТС-02 Хангай зах гэх 30.000 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 112 тал/, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ШТС-103 Мөрөн Нэмэн гэх 30.000 төгрөгийн шатахууны Е-баримт /хх-ийн 113 тал/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “НИК” ХХК-ийн шатахууны үнэ 121.800 төгрөгийн Е-баримт /хх-ийн 114 тал/-ыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хэн, хэзээ, ямар зорилгоор уг шатахууныг авч ашигласан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул 710.166 төгрөгийн шатахууны зардал болон малчин хөлсөөр авч ажиллуулсан, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Д-ас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналтай санал нэг байна” гэснийг харгалзан шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-ас 3.149.750 төгрөгийг гаргуулж хохирогч Д.П- (...)-т олгож, шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг өгсөн болохыг дурдаж, хохирогч нь 710.166 (долоон зуун арван мянга нэг зуун жаран зургаа) төгрөгийн шатахууны зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, бусад зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Д-ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР