| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00220/И |
| Дугаар | 153/ШШ2018/00199 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2018/00199
2018 оны 04 сарын 17 өдөр Дугаар 153/ШШ2018/00199 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ............ тоотод оршин суух, ........... тоот регистрийн дугаартай, Д.Ш-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Ш, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ш нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1984 онд Зөвлөлт холбоот улсын Улаан-Үд хотын сургуулийг цооног өрөмдөлтийн мэргэжлээр төгсөж ирээд Дорноговь аймгийн Хажуу улааны гүний уурхайд цооног өрөмдөгчөөр ажиллаж эхэлсэн. 1987 онд ар гэрийн гачигдалаар Ховд аймгийн Геологи хайгуулийн экспедицийн харъяа Асгатын 1 дүгээр анид цооног өрөмдөгчөөр үргэлжлүүлэн ажилласан.
Иймд миний 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хажуу улааны гүний уурхайд нэвтрэгч, цооног өрөмдөгчөөр, 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн Геологи, эрэл хайгуулын экспедицид нэвтрэгч, цооног өрөмдөгчөөр, 1991-1992 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Улсын геологийн төвийн харьяа геологи шинжилгээний Алтай нэгдэлд цооног өрөмдөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ш нь 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хажуу улааны гүний уурхайд нэвтрэгч, цооног өрөмдөгчөөр, 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн Геологи, эрэл хайгуулын экспедицид нэвтрэгч, цооног өрөмдөгчөөр, 1991-1992 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Улсын геологийн төвийн харьяа геологи шинжилгээний Алтай нэгдэлд цооног өрөмдөгчөөр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 568 дугаартай лавлагаа,
-Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харьяа Ховд дахь Геологийн эрэл хайгуулын экспедицийн даргын 1988 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
-Улсын геологийн төвийн харьяа геологи-шинжилгээний Алтай нэгдлийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 60 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар,
-Улсын геологийн төвийн харьяа геологи-шинжилгээний Алтай нэгдлийн даргын 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай “Ажлаас төлөөлөх тухай” тушаалын хуулбар,
-Д.Ш-н 626059 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 622 дугаартай 1992 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Тэргүүний залуу алтан медаль”-ийн үнэмлэх, 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шагнагдсан гэх баярын бичиг,
-Д.Ш-н 28 дугаартай 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн мэргэжлийн үнэмлэх,
-Гэрч Г.Г-н “би 1983-1988 онд Ховд аймгийн Геологи хайгуулийн экспедицийн харьяа Асгатын 1-р ангид ажиллаж байсан. Д.Ш нь 1987 онд тус ангид цооног өрөмдөгчөөр ажилд орж байсан. Би 1988 онд тус ангиас гарч Ховд аймгийн Геологи эрэл хайгуулын экспедицийн харьяа 2-р ангийн даргаар ажиллаж байсан. 1992 оны 02 дугаар сард Ховд аймгийн Геологийн эрэл хайгуулын экспедицийн харьяа Асгатын 1-р анги хувьчлагдаж Асгат ХХК болсон. Д.Ш нь Асгатын 1-р анги хувьчлагдах хүртэл буюу 1992 оны 02 дугаар сар хүртэл ажилласан. Би 1983-1988 онд Ховд аймгийн Геологийн эрэл хайгуулын экспедицийн харьяа Асгатын 1-р ангид ажиллаж байсан. Дараа нь 1988-1992 онд экспедицийн 2-р ангийн даргаар ажилласан гэх мэдүүлэг,
-Гэрч М.Д-н “би 1984-1992 онд Ховд аймгийн Геологи эрэл хайгуулын экспедицийн харьяа Асгатын 1-р ангид ажиллаж байсан. Д.Ш нь 1987 онд тус ангид цооног өрөмдөгчөөр ажилд орж, 1992 онд тус анги хувьчлагдах хүртэл ажиллаж байсан. Би 1984 оны 06 дугаар сард Ховд аймгийн Геологийн эрэл хайгуулын экспедицийн харьяа Асгатын 1-р ангид жижиг өрөмдөгчөөр ажиллаж байгаад 1984 оны 08 дугаар сард цэрэгт явж, 1987 онд тус ангидаа орж 1992 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.Ш-н 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хажуу улааны гүний уурхайд нэвтрэгч, цооног өрөмдөгчөөр, 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн Геологи, эрэл хайгуулын экспедицид нэвтрэгч, цооног өрөмдөгчөөр, 1991-1992 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Улсын геологийн төвийн харьяа геологи шинжилгээний Алтай нэгдэлд цооног өрөмдөгчөөр тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан VIII таван жилийн гавшгайчийн үнэмлэх дээрх “Д.Ш” гэх нэр нь балласан, тухайн үед бичигдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Ш-н 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хажуу улааны гүний уурхайд нэвтрэгч, цооног өрөмдөгчөөр, 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 он хүртэл Ховд аймгийн Геологи, эрэл хайгуулын экспедицид нэвтрэгч, цооног өрөмдөгчөөр, 1991-1992 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Улсын геологийн төвийн харьяа геологи шинжилгээний Алтай нэгдэлд цооног өрөмдөгчөөр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА