| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00209/И |
| Дугаар | 153/ШШ2018/00201 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2018/00201
2018 оны 04 сарын 17 өдөр Дугаар 153/ШШ2018/00201 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн ...........тоотод оршин суух, ............. тоот регистрийн дугаартай, А.Г-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1977 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг дархан, авто слесерь мэргэжлээр төгсөж ирээд 1977 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт дарханаар ажиллаж байгаад 1978 оны 06 дугаар сарын 12-ны өдөр цэргийн албанд татагдан 3 жилийн цэргийн алба хаасан.
1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Нэгдэл дундын үйлдвэрт дархан хийж байгаад 1982 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр орон тоогоор халагдаж, 1982 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэх Геологи эрэл хайгуулын экспедицид автын слесериэр 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болно. 1987 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид жолоочоор, 1990 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал ажилласан болно.
1977 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажилд орсон, халагдсан тушаал дутуу, олдохгүй байна. Геологи, эрэл хайгуулын экспедицидын ангиас халагдсан тушаалыг авч наториатоор баталгаажуулсан болно.
Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч А.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр А.Г нь 1977 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт дарханаар, 1982 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицид автын слесериэр, 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид жолоочоор тус тус ажилласан тул эдгээр хугацааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Г нь 1977 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт дарханаар, 1982 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицид автын слесериэр, 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 658 дугаартай лавлагаа,
-Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1978 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаартай “Ажилд томилох ба чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1982 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 29 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” тушаалын хуулбар,
-Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицийн даргын 1982 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаартай “Ажилд томилох ба чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
-Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай “Ажилд томилох ба чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Барилга, Цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1987 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай “Ажилд шилжүүлэх ба ажилд авах тухай” тушаалын хуулбар,
-Ховд аймгийн Барилга, Цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаартай “Ажил өөрчилж цалинжуулах тухай” тушаалын хуулбар,
-Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицийн даргын 1987 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаалын хуулбар,
-А.Г-н 341646 дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-А.Г-н ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1989 оны Баярын бичиг, гэрэл зураг,
-А.Г-н 1984 онд курс төгссөн гэх гэрчилгээ,
-Гэрч Ц.Г-н “би 1981 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Геологийн экспедицид томилогдон ирэхэд А.Г ажиллаж байсан. Тэрээр 1987 он хүртэл автын засварчин хийж байсан. Би 1997 он хүртэл Геологийн экспедицид ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч О.Д-н “би Нийтийн ахуй үйлчилгээний харьяа Барилга цахилгаан сантехник засварын ангид 1984-1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байхад А.Г нь 1987-1990 онд жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч А.Г нь 1977 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт дарханаар, 1982 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицид автын слесериэр, 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид жолоочоор тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.Г-н 1977 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт дарханаар, 1982 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Геологийн эрэл хайгуулын экспедицид автын слесериэр, 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангид жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА