Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2018/00222

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 24 өдөр              Дугаар 153/ШШ2018/00222            Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, ...........тоот регистрийн дугаартай, О. М-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.М, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.М нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 онд 8-р анги төгссөн. 1982 онд өрх тусгаарлаж, Баттулга гэдэг хүнтэй гэр бүл болсон. Би Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуу, тэмээ, үхэр, хонь маллаж байсан. Миний тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй байгаа тул Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 70 дугаар дансны хуулга авч хавсаргасан болно.

Иймд О.М намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.М нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 850 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадын 1980, 1983-1987, 1989-1990 онуудын 70-р дансны хуулбарууд,

-О.М 0701279 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-О.М-н 1983 онд эмэгтэйчүүдийн чуулага уулзалтад оролцсон гэх гэрэл зураг,

-О.М-н 1982 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,

-Гэрч Л.Б-н “би 1971-1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4-р бригадад адуучнаар ажиллаж байсан. Манайх О.М-тай айл хөрш байсан ба О.М нь 1979 онд аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1982 онд Ц.Б-тай гэр бүл болж, 1990 оныг дуустал нэгдэлд малчнаар ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Г.Ц-н “би 1964-1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4-р бригадад бог мал маллаж байсан. О.М нь 1979-1990 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би мөн мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч О.М нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.М-н Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МАРИНА