Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2018/00223

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 24 өдөр             Дугаар 153/ШШ2018/00223            Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт оршин суух, .......... тоот регистрийн дугаартай, Д.О-н ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.О, нарийн бичгийн дарга Г.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.О нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1979 оны 05 дугаар сар 8-р анги төгсөөд, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хоньчин, ямаачнаар, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь, ямаа, нэг наст мал маллаж байсан. 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ажиллаж байсан жилүүдийн зарим нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй учир Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 70 дугаар данс шүүлгэхэд 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл аав ээжийн хамт мал маллаж байсан жилүүдийн бичилт дутуу хийгдсэн болно.

Иймд Д.О намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хоньчноор, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөдөлмөр нэгдэлд хоньчин, хургачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.О нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 704 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан бригадын 1979-1982, 1985-1992 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Д.О-н 842200205 дугаартай 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Малчны мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Д.О-н Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.О-н 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Талархал,

-Д.О-н хөдөлмөрийн дэвтэр,

-Гэрч Ч.С-ийн “би 1973 онд 8 жилийн сургууль төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд илгээлтээр ирж бог мал маллаж байсан. Д.О нь 1979 оны 01 дүгээр сараас эхлэн тус нэгдэлд аав, ээжийн хамт бог мал маллаж эхэлсэн. Тэрээр 1982-1985 онд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажиллаж байсан. Манайх 1987 онд Ховд аймгийн төв рүү нүүсэн ба Д.О тус нэгдэлдээ 1992 он хүртэл ажилласан. Д.О бид нар нэг голд төрж өссөн, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан хүмүүс учир сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Б “би 1977 онд 8 жилийн сургууль төгсөөд Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Хөдөлмөр нэгдэлд ажилд ороход Д.О нь Зэрэг сумын сургуульд сурч байсан. Д.О нь 1979 оны 01 дүгээр сараас эхэлж тус нэгдэлд аав Дангаагийн хамт бог мал маллаж эхэлсэн бөгөөд би 1979 оны 08 дугаар сард цэргийн албанд явж 1982 онд халагдаж ирэхэд Д.О нь надтай зөрөөд цэргийн албанд явж байсан. Тэгээд 1985 онд халагдаж ирээд 1992 он хүртэл нэгдэлдээ малчнаар ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Иймд хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.О нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.О-н Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МАРИНА